Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
- 2014/12/19
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 1,860.00 1,870.00 1,862.00 1,874.00
EUR 2,262.00 2,359.00 2,255.00 2,366.00
GBP 2,877.00 3,006.00 2,863.00 3,021.00
RUB 29.36 33.52 28.48 34.62
CNY 300.00 306.70 300.30 307.00
KRW 1.6540 1.7660 1.6370 1.7800
CAD 1,573.00 1,670.00 1,560.00 1,683.00
NZD 1,406.00 1,528.00 1,398.00 1,537.00
AUD 1,487.00 1,585.00 1,475.00 1,598.00
JPY 15.39 16.12 15.34 16.17
HKD 236.00 248.00 235.00 249.00
SGD 1,391.00 1,470.00 1,384.00 1,479.00
CHF 1,856.00 1,983.00 1,845.00 1,995.00
AUG 70,325.00 0.00 0.00 0.00
AGG 894.00 0.00 0.00 0.00
SEK 231.00 257.00 229.00 260.00
Худалдаа Хөгжлийн Банк

ХХБ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 10 дахь жилдээ баярлууллаа

Худалдаа, хөгжлийн банк хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн сурагчидтай хамт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болоод аль хэдийн 10 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 380 орчим хүүхдэд баярын бэлгээ түгээлээ. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ХХБ шинэ жилийн бэлэг барьж баярлуулсан юм.

29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Хүн бүр баяр хөөр цалгисан энэ өдрүүдэд аав ээжтэйгээ уулзах боломжгүй байгаа хөдөө орон нутгийн хүүхдүүд ХХБ-ны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

ХХБ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн төдийгүй цаашид ч тэдэнд шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно.

2014-12-19

"Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум-2014" 12 дугаар сарын 16-ны өдөр болно.

Монголын Банкны Холбооноос БОНХЯ, Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Нидерландын Хөгжлийн Банк болон гишүүн банкуудтай хамтран “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014”-г “Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” сэдэв дор 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Уг Форумаар тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг нийт банкууд 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэх гэж буйтай холбоотойгоор бодлого боловсруулагчид, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, байгаль орчны мэргэжилтнүүд болон олон улсын байгууллагууд хамтдаа Монгол улсын банкны салбарт тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарах өөрчлөлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн ирээдүй, ногоон эдийн засгийг бүтээн байгуулахад хэрхэн хамтран ажиллах талаар ярилцана.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлснээр банкууд өөрийн санхүүжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан удирдах, байгаль орчин, нийгэмд ээлгүй төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачлагыг дэмжин ажиллах, түүнчлэн өөрсдийн дотоод үйл ажиллагаанд эдгээр зарчим, шаардлагуудыг баримталж бусад бизнесийн салбаруудыг тогтвортой хөгжилд манлайлан, уриалах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. (http://mba.mn/sustainable-finance-in-mongolia-mn)

2014-12-08

Үндэсний хөрөнгө оруулалтын банк харилцагчиддаа MoneyGram-аар үйлчилнэ

Худалдаа, хөгжлийн банк 2000 оны 9 дүгээр сараас эхлэн дэлхийг хамарсан өргөн сүлжээтэй MoneyGram шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлсэн юм. Одоогийн байдлаар ХХБ-аар дамжуулан Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Ариг банк, Капитал банкууд MoneyGram үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байгаа ба өнөөдрөөс эхлэн Үндэсний хөрөнгө оруулалтын банк MoneyGram үйлчилгээг харилцагчиддаа хүргэхээр гишүүн банкаар элслээ.

MoneyGram нь дэлхий дахинаа 250 улс оронд 345,000 үйлчилгээний цэгээр, харин Монгол Улсад 6-н банкны 300 гаруй салбараар дамжуулан хамгийн шуурхай буюу 10 минутанд, баримт бөглүүлэхгүйгээр, иргэд хоорондоо гадаад улс орон руу мөнгө шилжүүлэх болон хүлээн авдаг гадаад гуйвуулгын хамгийн шуурхай үйлчилгээ юм.

Хайртай хүний тань халуун гарт мөнгөн гуйвуулгыг шуурхай хүргэдэг MoneyGram үргэлж шинэчлэлийг эрэлхийлж, MoneyGram-ыг ашигладаг хүн бүрт аль болох хялбар, хурдан үйлчилгээг хүргэхийг эрмэлздэг бөгөөд ирэх онд цоо шинэ боломжууд буюу гуйвуулгаа шууд дансандаа илгээн, хадгалах үйлчилгээ мөн интернэт банкийг ашиглан өмнөхөөс шуурхай гуйвуулга хийх зэрэг гайхалтай боломжуудыг бий болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

2014-11-27

Хүндэт харилцагч нарын сонорт

2014-11-21

Картын эрсдэлийн талаар арилжааны банкууд нэгдэн ажиллах талаар зөвлөлдлөө

Технологийн хөгжлийг дагаад банкны үйлчилгээ интернэт банк, мобайл банк зэрэг цахим байдалд шилжиж, энэ нь иргэдэд ч банктай харилцахад илүү амар хялбар болж байгаа билээ. Цахим төлбөр тооцоо нь 2008 оноос хойш жил бүр дэлхийн эдийн засгийн өсөлтийг 1.8 нэгжээр өсөхөд нөлөөлж, улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгагч нэгэн хүчин зүйл болж байгаа ч харилцагчийг аливаа эрсдэлээс хамгаалах өндөр технологи, цогц систем банкуудад бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл байгууллага бүр үйл ажиллагаандаа эрсдэлээс сэргийлэх систем, хяналтыг бий болгохын тулд өндөр хүчин чадал бүхий програм хангамж, сүлжээ, хөгжүүлэлт, тоног төхөөрөмжид ихээхэн хэмжээний хөрөнгийг зарцуулах болдог.

Яг энэ асуудлын хүрээнд Худалдаа, хөгжлийн банкнаас санаачлан, анх удаа бусад арилжааны банкуудаа уриалан, харилцагчаа эрсдэлээс хамгаалах байнгын, найдвартай, аюулгүй байдлыг хангахад зориулагдсан систем, ажиллах хүчийг нэгтгэн нийлүүлж, хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх өндөр боломж байна гэдэг дээр санал бодлоо солилцох “Банкны картын эрсдэл 2014” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд нийт арилжааны банкууд, Монголбанк, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЮнионПэй Интернэйшнл компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Мост ПСП ХХК-аас төлөөлөгчид ирж, сүүлийн үед гарч буй төлбөрийн картын эрсдэлийн талаарх мэдээлэл солилцох, авч буй арга хэмжээ, бодлогоо нэгтгэх, хоорондын хамтын ажиллагаагаа сайжруулах талаар ярилцсан юм.

Өнөөдөр дэлхий нийт эрсдэлээс хамгаалах ирээдүйн шийдэл, арга хэрэгсэлд давхардсан хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж, хоорондоо нэгдэн нийлэх, хамтран ажиллах замаар илүү үр дүнд хүрээд байгаа юм. Жишээ дурдвал, Виза, МастерКарт байгууллагууд нь хэдийгээр төлбөрийн системийн өрсөлдөгчид хэдий ч луйврын гүйлгээний эрсдэлээс хамгаалах хамгийн боловсронгүй технологийг нэвтрүүлэгч EMV Co.,ltd, болон PCIDSS компаниудыг хамтран байгуулж ажилласан нь дэлхийн төлбөрийн системийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж ирсэн билээ.

 

2014-10-31

Гадаад валютын арилжаанд ББСБ-уудыг зуучлагч банкаар шалгарлаа

Худалдаа, хөгжлийн банк нь Банк бус санхүүгийн байгууллагуудыг Монголбанкны Гадаад валютын дуудлага худалдаанд зуучлан оролцох банкаар сонгогдож байна. Үүнтэй холбоотойгоор ХХБ болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ),  валютын арилжааны эрхтэй ББСБ-ууд хамтран Хамтын ажиллагааны гурван талт гэрээ үзэглэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Уг гэрээ үзэглэх үйл ажиллагаанд ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, МББСБХ-ны Ерөнхийлөгч А.Алтансүх болон бусад ББСБ-уудын Гүйцэтгэх захирлууд хүрэлцэн ирлээ.

Монгол улсад 2014 оны эхний хагас жилийн байдлаар нийт 326 ББСБ  үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 50 нь зөвхөн гадаад валютын эрхтэй байна. Гадаад валютын арилжаа хийх эрхтэй ББСБ-ууд нь Монголбанкны арилжаанд оролцох эрхгүй байдаг бөгөөд дуудлага худалдаанд хэрхэн оролцох талаар албан ёсоор тогтоосон зохицуулалт байдаггүйгээс дурын аль нэг банкинд хандан, арилжааны хүсэлтээ явуулан арилжаанд оролцдог байна. Тэгвэл МББСБХ болон Монголбанк санаачлан ББСБ-уудыг дуудлага худалдаанд чөлөөтэй оролцох боломжийг хангах үүднээс албан ёсны зуучлагч банкаар ХХБ-ыг шалгаруулсан юм.

Монгол улсыг дэлхийтэй холбогч санхүүгийн гүүр болох ХХБ нь Монгол улсын мөнгөний зах зээлийн 24 хувийг, гадаад валютын арилжааны 33 хувийг, алтны арилжааны 51 хувийг тус тус дангаараа гүйцэтгэн, үүсгэн байгуулагдсан цагаасаа гадаад валютын дуудлага худалдаанд голлох оролцогч байж, арвин туршлага хуримтлуулсан нь ББСБ-уудын зуучлагч банкаар сонгогдоход нөлөөлсөн юм.

Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан гадаад валютын дуудлага худалдаанд оролцогчдын тоо өсч, улмаар өрсөлдөөн нэмэгдэн, арилжааны мэдээлэл нээлттэй, ил тод болох, валютын ханш илүү бодитой тогтох гээд олон таатай нөхцөл боломжуудыг нээсэн, ач холбогдол бүхий үйл явдал боллоо.

2014-10-27

Мобайл Пос өнөөдрөөс зах зээлд борлуулагдаж эхэллээ.

Хамгийн олон төрлийн картыг төлбөрт хүлээн авагч Худалдаа, хөгжлийн банк гар утсаараа картыг төлбөрт хүлээн авах боломж бүхий цоо шинэ дэвшилтэт технологи болох “Мобайл ПОС” (М ПОС)-ыг зах зээлд нэвтрүүлж байгаагаа зарлалаа.

Хаана ч хэрэглэхэд энгийн, авч явахад авсаархан уг төхөөрөмжийг жижиглэн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, дэлгүүр, зоогийн газар, жижиг дунд бизнес эрхлэгч хэн бүхэн хэрэглэгчдийнхээ төлбөр тооцоог хүлээн авахдаа ашигласнаар, цаг хугацаа, илүү зардлаа хэмнэж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахаас гадна борлуулалтаа 20% хүртэл өсгөх боломжтойг Мобайл Пос-ыг хэрэглэдэг бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаа харуулж байгаа юм.

Худалдаа, хөгжлийн банкны нэвтрүүлж буй Мобайл Пос нь Монголын зах зээлд өмнө нь нэвтэрсэн ижил төрлийн гар утасны Мобайл Пос-оос ялгаатай нь төлбөрийн картын нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартууд болох PCI DSS болон EMV level 1,2 шаардлагуудыг бүрэн хангаснаараа Монголдоо анхдагч болж байгаа юм. Мөн дотоодын бүх банкны олон төрлийн картуудыг бүгдийг саадгүй хүлээн авахаас гадна Монголд анх удаа олон улсын бүх төрлийн картуудыг ХХБ-ны Мобайл Пос хүлээн авах боломжтойгоороо бусад Мобайл Пос-оос эрс ялгарч байгаа юм. Зөвхөн үйлчилгээний байгууллага, бизнес эрхлэгчид төдийгүй хувь хүмүүс ч Мобайл Пос-ыг худалдан авч, хувийн хэрэгцээндээ ашиглах боломжтой.
ХХБ-ны бүх салбар, тооцооны төвүүдээр зочлон, Мобайл Посыг шууд худалдан авч болохоос гадна 6 сарын дотор хуваан төлөх таатай нөхцлөөр ч  авах сонголт байгаа юм.

Мобайл Пос-ын нээлтийн арга хэмжээ нь ХХБ-наас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын зөвлөгөөн”-ий үеэр болсон юм. ХХБ-тай хамтран ажиллаж, хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ бэлэн бус, соёлтой үйлчилгээг хүргэн, картаар үйлчилдэг 1000 гаруй байгууллагын төлөөлөл болох 300 байгууллага оролцсон юм.

Хэн бүхний амьдрал банктай холбогдсон энэ үед цаг ямагт харилцагчаа дээдэлж, аливаад анхдагч, шинэлэг байхыг зорьдог ХХБ цаашид цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг иргэдийн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2014-10-23

Олон улсын виза карт эзэмшигчиддээ дараах хөнгөлөлт, урамшууллуудыг санал болгож байна.

2014-10-09

“Гадаад худалдааны төлбөр тооцооны дүрмүүдийн иж бүрэн гарын авлага” Монголд анх удаа хэвлэгдлээ

Монгол улсын гадаад төлбөр тооцооны 50 хувийг дангаараа гүйцэтгэдэг, гадаад худалдааны гол оролцогч банк болох Худалдаа, хөгжлийн банк, МҮХАҮТ-тай хамтран “Гадаад худалдааны төлбөр тооцооны дүрмүүдийн иж бүрэн гарын авлага”-ыг монгол хэлнээ орчуулан гаргалаа.

Өнөөдөр гадаад худалдааны төлбөр тооцооны дийлэнх нь банкаар дамжин хийгддэг бөгөөд тэр дундаа ХХБ-аар үнэмлэхүй өндөр хувиар гадаад төлбөр тооцоо хийгддэг байна.

“Гадаад худалдааны төлбөр тооцооны дүрмүүдийн иж бүрэн гарын авлага” ном нь гадаад худалдааны төлбөр тооцооны үндсэн хэрэгслүүд болох “Аккредитивийн төлбөр тооцооны нэгдсэн журам”, “Инкассын төлбөр тооцооны нэгдсэн журам”, “Баталгааны нэгдсэн журам” гэсэн олон улсад хэрэглэгддэг томоохон баримт бичгүүдийг мэргэжлийн хэллэгээр англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэн гаргаснаараа анхдагч төдийгүй энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд өдөр тутам ажилдаа хэрэглэх ширээний ном болж байгаагаас гадна санхүүгийн салбарын багш, оюутнуудад ч чухал гарын авлага болох юм.

МҮХАҮТ-аас санаачилсан уг гарын авлагыг ХХБ тэр дундаа тус банкны Худалдааны санхүүжилтын бүртгэлийн хэлтсийн хамт олон бие даан орчуулж, харин хэвлэлийн эх бэлтгэл болон хэвлэлтийн ажлыг МҮХАҮТ зохион байгуулсан байна.

Ийнхүү санхүүгийн салбарт гадаад төлбөр тооцооны олон улсад баримталдаг дүрэм журмыг нэгтгэн, үг хэллэгийг цэгцлэн хөрвүүлсэн, гадаад худалдааны төлбөр тооцоонд оролцогчдын эрх үүргийг тодорхой, ойлгомжтой зааж өгсөн гарын авлагатай боллоо.   

ХХБ-ны Худалдааны санхүүжилтын бүртгэлийн хэлтсийн хамт олон

2014-09-11

“Монгол улсын шилдэг арилжааны банк”-аар шалгарлаа

Азийн санхүүгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд олон улсад түгээдэг Finance Asia сэтгүүлийн Банк санхүүгийн шилдгүүдийн шалгаруулалтад Ази тив төдийгүй дэлхий нийтийн банк санхүүгийн салбарынхан анхаарал хандуулдаг. Тус сэтгүүлийн 2014 оны шалгаруулалт өнгөрөгч долоо хоногт болж, Азийн шилдэг банк санхүүгийн байгууллагууд өрсөлдөж, Шилдгийн шилдгүүд шалгарснаас Монгол улсын Худалдаа, хөгжлийн банкинд 2014 оны “Best Commercial Bank in Mongolia” буюу “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк” шагналыг Гүйцэтгэх захирал Б.Мэдрээд гардуулсан байна.

Finance Asia сэтгүүлийн вэб хуудсанд мэдээлснээр “Монгол улсын Худалдаа, хөгжлийн банк нь улсынхаа банкны салбарын нийт ашгийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг, санхүүгийн хамгийн сайн үзүүлэлт, өндөр өсөлтүүдийг харуулж чаддаг банк” хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн, олон улсын зах зээлд анх удаа Монгол улсаас бонд гаргасан байгууллага гэдгийг онцгойлон дурдаад, ”Монгол улсаас хамгийн чанартай актив хөрөнгөтэй банк” болохыг тодотгожээ.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн хэлснээр “Манай банк байнгын өндөр өсөлтийг тогтвортой харуулж чаддаг нь энэ шагналыг авч буйн гол утга учир юм. Монгол улсын хувьд банк санхүүгийн салбар нь сүүлийн 20 жилд хамгийн үсрэнгүй, өндөр хөгжсөн салбар. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд Монголын банкууд дэлхийн хэмжээнд өрсөлдөж, нэр хүндтэй шагналуудыг авч байгаа юм” гэжээ.

Finance Asia сэтгүүлээс 10 гаруй жил уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү шалгаруулалт нь банкуудын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн үзүүлэлт гэх мэт бүхий л чадавхийг харгалзан үзэж, бодит үр дүнд тулгуурладагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. 

 

2014-09-08

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн олон улсад бизнесээ тэлэх чухал цэг бол Монгол улс

Япон улсын Nikkei Industrial сонины нийтлэл (2014.08.20)

Mitsubishi UFJ Research and Consulting
Олон Улсын Бизнесийн Консалтинг хэлтсийн захирал
КАРАКИ ЮҮЖИ

2014 оны 7 –р сарын сүүлчээр Монгол улсын Ерөнхийлөгч Япон улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар эцэслэн тохиролцсон тухай мэдээлэл  цацагдсан билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулан Монголын олон компани, корпорациудын  төлөөлөл Япон улсад хүрэлцэн ирж, Японы хувийн хэвшлийнхэнд зориулсан семинар, уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тус улсын томоохон арилжааны банкуудын нэг болох Худалдаа, хөгжлийн банк Токио хотод анхны төлөөлөгчийн газраа нээсэн юм.

Японы жижиг, дунд бизнес эрхлэгчид гадаад зах зээлд бизнесээ өргөжүүлэхийн өмнө тухайн улсын ард түмэн Япон улсыг хэр элэгсэг дотноор хүлээн авч байгааг нь чухал үзүүлэлт болгодог.
Монголчуудын хувьд Япон улсад суралцаж байсан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд нэлээдгүй байдгаас гадна хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад ч япон хэлтэй олон ажилтнууд байгаа нь сонирхол татсан үзүүлэлт юм. Үүнээс гадна Монголчууд Япон улсад тун элэгсэг ханддаг нь судалгаагаар харагддаг юм.

Японы Гадаад хэргийн яамнаас 2004 онд Монголд явуулсан “Япон улсын талаарх олон нийтийн санал асуулга” (2005 онд гаргасан) –аас үзэхэд, Таалагддаг болон Зорчихыг хүсдэг улсаар АНУ-ын дараа буюу 2-р байрт, Найрсаг харилцаатай байх ёстой улсаар АНУ-ын өмнө буюу 1-р байрт бичигдсэн нь Япон улсад Монголчууд сайнаар ханддаг нь тодорхой харагдаж байна.

Энэхүү санал асуулгаас хойш 10 жил өнгөрсөн байна. Өнөөдөр Монголчууд 10 жилийн өмнөхөөс ч илүүтэй Япон улсад элэгсэг ханддаг болсон мэт санагддаг. Ойрын жилүүдэд 1000 монгол оюутныг Японд суралцуулахаар гэрээ, хэлцэл хийгдсэн бөгөөд Монголын нийслэл Улаанбаатар хотод Японы сурагчийн дүрэмт хувцас болон спортын клуб бүхий сургуулийн системийг нэвтрүүлсэн ахлах сургууль хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Орос Хятадын дунд орших Монгол улс нь ойрын хөрш орнуудтай харилцах харилцаандаа анхаарал хандуулахын зэрэгцээ Япон улстай харилцах харилцаагаа ч мөн гүнзгийрүүлсээр байгаа нь Япон улсын буцалтгүй тусламж, дэмжлэг болон Мэргэжлийн сумо бөхчүүдийн гаргаж буй өндөр амжилт зэрэг нь ч үүнд нөлөөлж байгаа гэж хэлж болох юм.

Японы жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд Монгол улсад бизнесээ өргөжүүлэн тэлэхэд хүний нөөц, монгол ажиллагсдын ёс журмыг сахиулах зэрэг зарим нэг асуудлууд тулгардаг хэдий ч Монголд бизнес эрхлэхэд нэн таатай орчин болоод байгаа юм. Мөн “Япон компани” гэсэн брэнд бий болгоход ч маш таатай бөгөөд төгсгөлд нь дахин хэлэхэд Монгол улс нь гадаадын зах зээлд орохоор төлөвлөж буй Японы компаниудад тааламжтай нөхцөл бүрдсэн орон гэж хэлж болохоор байна.

Япон улсын талаарх Монголд явуулсан олон нийтийн санал асуулгын үр дүн

Санал асуулга Япон Америк
Таалагддаг улс 33.4% 41.8%
Зорчихыг хүсдэг улс 31.3% 40.8%
Найрсаг харилцаатай байх ёстой улс 37.4% 35.1%

Эх сурвалж: “Япон улсын талаарх олон нийтийн санал асуулга” 2005 оны 8 сар Гадаад хэргийн яам

 

 

2014-08-22

Гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэлээ

Шотланд улсад анх үүсч, олон сая хүмүүсийн алжаал ядаргааг тайлдаг спорт болох Гольфийн спортыг Худалдаа, хөгжлийн банк байнга дэмжин ажилладаг юм. Монголын гольфийн холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог 11 дэх удаагийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн” өнгөрсөн долоо хоногт болж, манай банк хоёр дахь жилдээ Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.

Тэмцээн Sky resort дахь "Mt.Bogd" гольфийн талбайд  амжилттай зохион байгуулагдаж, 60 гаруй тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Л.Дондовцэвээн, эмэгтэй төрөлд А.Энэрэл нар тэргүүн байрт шалгарсан байна.

Монгол улсад гольфийн спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаагийн нэгэн илрэл болж, энэ удаагийн тэмцээн нь анх удаагаа олон улсын стандартын дагуу 4 өдөр үргэлжилсэн юм. Мөн цаг агаар, салхины хүч ихээхэн нөлөөлдөг спортын хувьд тэмцээний өдрүүдэд салхи, шуурга, бороо хур зэрэг цаг агаарын хүнд нөхцөл тохиосон нь тамирчдаас сайн тоглолтыг шаардаж, чанар чансааг нь шалган тун сонирхолтой өрнөлөө.

Спортыг дэмжигч Худалдаа, хөгжлийн банк

2014-08-11

Б.Мэдрээ: Төлөөлөгчийн газрын нээлтийн хүрээнд Монгол сумочдоо дэмжин бооцоо тавьсан анхны монгол компани болсон

Олон улс дахь анхны Төлөөлөгчийн газраа Япон улсад нээсэн Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй ярилцлаа. Гадаад харилцаа сайтай, олон улсад танигдснаараа банкууд дундаа онцгойрдогийн хувьд олон улсад төлөөлөгчийн газартай болсон нь тийм ч гайхах зүйл биш юм. Харин эдийн засаг тийм ч сайнгүй байгаа энэ үед БНСУ-ын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгосон нь сонирхол татсан юм.

- Юуны түрүүнд Япон улсад Төлөөлөгчийн газраа нээсэн талаар ярилцъя. Яагаад заавал Япон улс вэ гэж асуумаар байна?

Япон улсад бид анхны төлөөлөгчийн газраа нээж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм аа, Японы бизнесийн байгууллагуудтай хамтран ажилласан олон жилийн туршлага бидэнд бий.  Тэдний аливаад чин сэтгэлээсээ ханддаг сайхан чанар, итгэж болох найдвартай байдал нь бизнесийн хамтын ажиллагаа амжилттай болоход хамгийн гол нөлөө үзүүлдэг. Манай банк анх байгуулагдсан 1990 оноос л Япон улсын Bank of Tokyo - той харилцаа тогтоож, гадаад төлбөр тооцоо гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл амжилттай хамтран ажиллаж байгаа манай сайн түнш. Мөн Sumitomo Mitsui Banking Corporation болон Mizuho corporate bank - тай сүүлийн жилүүдэд нэлээд ойр дотно түншилж, сайн харилцаатай ажиллаж байна.

Мөн одоогоос 20 жилийн өмнө буюу 1994 онд Японы JCB international байгууллагатай хамтраад, Монголд анх удаа JCB картыг төлбөрт хүлээн авдаг болсон. Өөрөөр хэлбэл Япон иргэд JCB картаараа ХХБ-ны салбаруудаар үйлчлүүлэх, үйлчилгээний байгууллагад байршуулсан Пос машинуудаар худалдан авалт хийх, АТМ-аас бэлэн мөнгө авах гээд боломжууд 1994 оноос хойш л нээлттэй болсон гэсэн үг. Зөвхөн Япон иргэд ч гэлтгүй JCB карттай аль ч улсын иргэд Монгол улсад аялаж, амьдрахдаа чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг нээж өгсөн байгаа. Гэх мэтчилэн Япон улстай холбоотой түүх яривал нэлээд их зүйл бий.

- Төлөөлөгчийн газар Японд ямар үйл ажиллагаа явуулж, юу хийх вэ, товчхондоо бол ямар ач холбогдолтой талаарх асуулт л даа?

Ач холбогдлын талаар ярихаас өмнө нэг зүйлийг тодотгоход манай Төлөөлөгчийн газар нээлтийн үйл ажиллагаагаа Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан нь бид бол улсынхаа төр засгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн банк юм байна хэмээн бахархах сэтгэл төрж байлаа.

Манай улсын хувьд Азидаа эдийн засаг нь хамгийн хурдтай хөгжиж байгаа орон учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүжилт босгоход Төлөөлөгчийн газар маш өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монголын эдийн засаг, зах зээлийн талаарх хэрэгтэй мэдээллээр хангахаас гадна тэд нарыг өөрийн улсын төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудтай холбох санхүүгийн гарц нь болж өгнө. Мэдээж хэрэг, үүний хажуугаар өөрийн банкны үйл ажиллагааг сурталчилах, харилцагч татах, сайн түншүүдийн тоогоо нэмэх, гадаад харилцаагаа тэлэх том боломж гэж хэлж болно. Цаашид бид дэлхийн бусад улс орнуудад Төлөөлөгчийн газартай болох төлөвлөгөө байна.

- Японы мэргэжлийн сумогийн Нагоя башёд Монгол компани анх удаа бооцоо тавьсан талаар хүмүүс ярьж байна. Тэр компани нь Худалдаа, хөгжлийн банк гэж дууллаа. Цаг хугацааны хувьд танай Төлөөлөгчийн газар нээгдсэн өдөртэй давхцаж байгаа юм байна?

Тийм ээ, Япондоо төдийгүй дэлхий даяар алдартай мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ манай банк Нагоя башёд барилдаж байгаа монгол бөхчүүдээ дэмжин бооцоо (кэншо) тавьсан анхны монгол компани болсон. Хүмүүст нэлээн хүрсэн юм шиг байна лээ, олон хүн надаас энэ талаар асуусан.

Бооцооноос гадна Төлөөлөгчийн газрын нээлтийг тохиолдуулаад бид ЗГХЭГ болон Япон дахь Монголын ЭСЯ-тай хамтраад “Монголын үдэш” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан, ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөсөн сайхан арга хэмжээ болсон. Тэр үдэш Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы парламентын зөвлөхүүдийн танхим дах Монгол, Японы найрамдлын бүлгийн дарга Эда Сацүки, Японы ЗГХЭГ-ын дэд сайд Нишимура Ясутотши болон бусад хүндтэй зочид хүрэлцэн ирж, монгол үндэсний дуу хуурыг сонсон, үндэсний зоог барьж, монгол зан заншилтай танилцсан.

- Япон улстай харилцах, тэдний талаарх Монголчуудын ойлголт эерэгээр өөрчлөгдсөн нь  1990-ээд оноос эхэлсэн байх. Тэд бол манай стратегийн түнш. ХХБ-ны Японтой харилцсан түүх бол яалтгүй гүн гүнзгий сайн харилцаа юм байна, харин манай хоёр улсын хоорондох харилцаан дээр Таны бодлыг сонсъё?

Би хувь хүнийхээ хувьд, Монгол улсын иргэнийхээ хувьд Япон улсын манай улстай харилцсан удаан жилийн сайн харилцаа, сайхан сэтгэлийн тусламж дэмжлэгт талархаж явдаг. 1990 оноос өмнө Япон улс Монголын аж үйлдвэрийн салбарын тулгуур болсон үйлдвэрүүдийг барьж байгуулсан. Тухайлбал, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, Мах комбинатыг барьсан бол Улаанбаатарт “Говь” комбинат болон туршилтын үйлдвэрүүдийг нь бүтээн байгуулж өгсөн түүхтэй.

Шилжилтийн хүнд хэцүү цагт ч гэсэн япончууд бидэнд ихээхэн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн. Үүний нэг жишээ нь “Өвсний үндэс” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөө, орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгыг засах, шинээр барихаас эхлээд олон ажил хийсэн. Өнөөдөр ч мөн адил. Япон улсын тусламжтайгаар Төв аймаг дахь Хөшигийн хөндийд нисэх буудал барьж байна. Урлаг, соёл, боловсрол гээд олон олон  салбарын тухайд ч ярих зүйл, дурсах дурсамж бишгүй олон бий.

- Мөн Япончууд Монголын бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг манай арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлдэг байх аа?

Тэгэлгүй яахав, би энд зөвхөн нэг байгууллагын хувьд, ХХБ-ны хүрээнд ярихад, манай банк Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JICA)-тай Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээг 2006 онд байгуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд төслийн зээлийн хүрээнд нийт 20 тэрбум төгрөгийн зээлийг 60 гаруй харилцагчид дамжуулан олгосон. Энэ санхүүжилтийг авсан харилцагчид бизнесээ өргөжүүлж, үйл ажиллагаагаа тэлсэн.

Хамгийн сүүлд гэхэд 2013 онд Японы “Эм Жи лизинг” корпорацитай хамтран, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх “Ти Ди Би лизинг” компанийг манай банк байгуулсан.

“Ти Ди Би лизинг” өнөөдөр дотоодын олон салбарт, Тухайлбал, дэд бүтэц, барилга, зам, тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбаруудад Япон улсын тоног төхөөрөмж, машин механизмыг санхүүгийн түрээсээр үйлчилж, амжилттай ажиллаж байгаа.

- Хамгийн сүүлд миний сонссоноор бол танай банк Солонгосоос хөрөнгө босгосон гэсэн мэдээлэл байна. Эдийн засаг хүнд байгаа үед энэ мэдээ сайхан сонсогдож байна. Энэ талаар Та дэлгэрүүлж ярихгүй юу, мөн шуудхан хэлэхэд банкуудын өнөөдрийн нөхцөл байдал ямар байна?

Монголын арилжааны банкуудын үйл ажиллагаа айхтар доголдоогүй ч гэсэн үнэндээ бол бэлэн мөнгөний хүрэлцээнээс болоод далайцтай ажиллаж чадахгүй байна. Үүнийг дагаад бизнес эрхлэгчдийн хувьд ч бизнесээ өргөжүүлэх, эргэлтээ нэмэгдүүлэх боломжгүй болчихоод байгаа юм.

Хөрөнгө босгосоны хувьд гэвэл Манай банк Солонгосын хөгжлийн банктай олон жил сайн харилцаатай ажиллаж ирсэн. Энэ түншлэлийнхээ хүрээнд тус банкны охин компани болох KDB Daewoo Securities компаниар дамжуулан ам.долларын хадгаламжийн сертификат хэлбэрээр БНСУ-ын хөрөнгийн зах зээл дээрээс 10 тэрбум воны дүнтэй тэнцэхүйц хөрөнгийг босгосон. 

Кастодиан банкаар Солонгосын хөгжлийн банк, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч компаниар Goldenbridge ажиллаж байгаа. Энэ хадгаламжийн сертификатын зах зээл дээрх эрэлт нэлээд өндөр байгаа нь бидэнд дахиад БНСУ-ын зах зээл дээр үргэлжлүүлэн уг бүтээгдэхүүнээ санал болгох боломжтой юм байна гэж харагдаж байна.

Босгосон хөрөнгө бэлэн мөнгө дутагдалтай байгаа Монголын бизнес эрхлэгчдэд санхүүжилт болон очих болно.  

Ярилцсанд баярлалаа.
Т.Танан

2014-08-05

Худалдаа хөгжлийн банк нь БНСУ-ын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалтын сангийн аргаар амжилттай хөрөнгө босгосон Монголын анхны арилжааны банк боллоо.

Монгол улсын банкны секторт олон улсын банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк нь дэлхийн 150 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран харилцагч нартаа гадаад гуйвуулга, худалдааны санхүүжилт, импортын зээл зэрэг тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ирсэн.

Худалдаа, хөгжлийн банк нь Солонгос улсын Хөгжлийн банктай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад түүний охин компани болох KDB Daewoo Securities компаниар дамжуулан ам.долларын хадгаламжын сертификат хэлбэрээр  БНСУ-ын хөрөнгийн зах зээл дээрээс 10 тэрбум вонны дүнтэй тэнцэхүйц хөрөнгийг амжилттайгаар босголоо.  Уг үйл ажиллагаанд кастодиан банкаар Солонгос улсын Хөгжлийн банк, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч компаниар Goldenbridge ажиллаж байна. 

Энэхүү хадгаламжийн сертификатын зах зээл дээрх эрэлт маш өндөр байгаа бөгөөд Худалдаа, хөгжлийн банк нь  цаашид БНСУ-ын зах зээл дээр үргэлжлүүлэн уг бүтээгдэхүүнээ санал болгохоор төлөвлөж байгаа юм.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2014-07-29

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛС ДАХ АНХНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭЛЭЭ

Монгол улсыг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр Худалдаа, хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, олон улс дах анхны төлөөлөгчийн газрын нээлтээ Япон улсын нийслэл Токио хотноо 7-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг нээлтийн үйл ажиллагаа нь  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улс дах албан ёсны айлчлалын үеэр зохион байгуулагдсан ба Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатар, ХХБ-ны Ерөнхийлөгч Рандольф Коппа, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхон, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга асан Хатанака Рютаро, “Bank of Tokyo Mitsubishi UFJ” Гүйцэтгэх захирал Ёшикава Эижи, бусад улс төрийн болон бизнесийн хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. ХХБ-ны төлөөлөгчийн газар нь Япон улстай тогтоосон бизнесийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг болох Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүжилт босгох, хөрөнгө оруулагчдыг эдийн засаг, зах зээлийн шаардлагатай мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой юм. Уг төлөөлөгчийн газраараа дамжуулан ХХБ нь Япон дах хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай холбох санхүүгийн гарц нь болж өгөх юм. 

Төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаанд зориулж ХХБ, Монгол улсын ЗГХЭГ болон Япон улс дах Монголын ЭСЯ-тай хамтран "Монголын үдэш" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан ба Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы парламентын зөвлөхүүдийн танхим дах Монгол, Японы найрамдлын бүлгийн дарга Эда Сацүки, Японы ЗГХЭГ-ын дэд сайд Нишимура Ясутотши болон бусад хүндтэй зочид уригдан ирж, монголын үндэсний гайхамшигт дуу хуурыг сонсон, үндэсний зоог барьж, монгол зан заншилтай танилцан нэгэн сайхан үдшийг өнгөрүүллээ. Мөн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол, Япон 2 улсын цаашдын хамтын ажиллагаа нь үргэлж эв найрамдалтай байхыг бэлэгдэн Японы уламжлалт “Кагами Бираки” буюу японы саке архины торх хагалах хүндэтгэлийн ёслолыг үйлдсэн юм.

Түүнчлэн ХХБ нь Япон улсад төдийгүй олон улс оронд сонирхон үздэг мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ Монгол улсаа таниулан, Нагоя башёд барилдаж буй Монгол бөхчүүдээ дэмжин бооцоо (кэншо) тавьсан Монгол улсын анхны аж, ахуйн нэгж боллоо.

ХХБ нь Монгол улсаас анх удаа олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргаж, амжилттай арилжаалан, Азийн Хөгжлийн Банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорациас санхүүжилт авсан Монголын анхны банк болж, Олон улсын 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай ажиллаж, Монгол улсын гадаад төлбөр тооцооны 50 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг олон улсад Монгол улсын нэр хүндийг өргөгч банк юм.

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

2014-07-25

Хүндэт харилцагчид та бүхэн 2014.07.14-15 ны өдрүүдэд дараах салбар, тооцооны төвүүдээр үйлчлүүлнэ үү. Та бүхэн сайхан наадаарай.

2014-07-09

Г.БАТБАЯР: БИД ЛУЙВРЫН ГҮЙЛГЭЭГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖ, ХАРИЛЦАГЧИЙНХАА МӨНГИЙГ ХАМГААЛЖ ЧАДДАГ

Өнөөдөр хүн бүр карт, интернэт, мобайл банкаар төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлэг хийж, орчин үеийн банкны үйлчилгээг хүссэн газраасаа авах сайхан үйлчилгээнүүдийг банкууд нэвтрүүлсээр байна. Энэ нь цаг хугацааг хэмнэж, шуурхай, дэвшилтэт зүйл гэдэгтэй маргах хүн байхгүй ч өөрөө өөртөө үйлчилж, банкны ажилтны оролцоогүйгээр үйлчилгээ авч байгаа гэдэг утгаараа иргэдэд электрон банк ашиглах тодорхой суурь ойлголт, гарч болох эрсдэлүүдийн талаар мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагабайгаа юм.

Тиймээс бид энэ удаад  картын луйврын гүйлгээний талаар онцлон ярилцах гэж байна. Манай улсын хувьд картын зохион байгуулалттай луйврын үйл ажиллагаа тохиолдох нь ховор ч Монголчууд гадаадын улс орноор зорчих, аялах үедээ картын мэдээллээ алдах, улмаар луйврын гүйлгээнд өртөх, гадаадынхан Монгол улсын үйлчилгээний байгууллагуудыг мэхлэх, эрсдэлд оруулах явдал гарч байгаатай холбогдуулан бид ХХБ - ны Картын удирдлагын газрын картын эрсдэлийн шинжилгээ, хяналтын хэсгийн ахлах менежер Г.Батбаяртай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Картын луйврын гүйлгээ гэж ямар гүйлгээг хэлдэг талаар уншигчдад тодорхой тайлбарлаж өгнө үү?

Луйврын гүйлгээ гэдэг нь энгийнээр бол карт эзэмшигчийн карт, эсвэл  картын  мэдээллийг хууль бусаар ашиглан, дансан дахь мөнгийг луйвардан авах, гүйлгээ хийх явдал юм.

Луйврын гүйлгээг ерөнхийд нь 3 төрөл болгож авч үзэж болох юм. Нэгд, карт эзэмшигчээс өөрөөс нь шалтгаалсан буюу карт, картын мэдээллээ алдсан, гээсэн, бусдад дамжуулснаас,

Хоёрт, картаар үйлчлэгч байгууллага, ажилтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан,

Гуравт, зохион байгуулалттай гэмт бүлэглэл, эдгээдүүд урьдаас төлөвлөн, картын мэдээлэл хадгалах, дамжуулах сувгуудад халдах, хакердах замаар картын  мэдээлэл хулгайлж, луйвар хийхийг хэлж байгаа юм.  

Манай улсад эхний тохиолдол буюу картаа хаясан, хулгайд алдсан, бусдад дамжуулснаас болж хэн нэгэн картыг нь ашиглан, луйврын гүйлгээ хийсэн тохиолдол ихэвчлэн гардаг.

Тэгэхээр карт эзэмшигч   картаа хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсан, эсвэл ямар нэгэн өөрийн мэдэхгүй гүйлгээ гарсан тэр даруйд банкиндаа мэдэгдэн, картаа хаалгах хэрэгтэй.

Мөн манайхан картаа нэг нэгэндээ дамжуулах, пин кодоо өгөх, барьцаанд тавих гээд  өөрийн дансанд нэвтрэх боломжийг санаандгүй алдаж байдаг нь эрсдэл дагуулж байгаа юм.

Иймээс өөрийн интернэт банкаар нэвтрэх нэр, нууц үг, картын пин код зэрэг нууцлалын түлхүүрүүдээ, картаа  хэнд ч өгөхгүй, дамжуулахгүй байж хэвших хэрэгтэй.

Харин харилцагчаас шалтгаалахгүйгээр гардаг, санаатайгаар төлөвлөж хийдэг луйврын тохиолдол нь картаар үйлчлэгч байгууллага дээр үйлчлүүлж буй картын соронзон туузны мэдээллийг дундаас нь хулгайлах, эсвэл картын төлбөр тооцоо дамжуулагч, гүйцэтгэгч байгууллагын серверт халдах, хакердах төрлийн луйврууд бөгөөд  гадаадад, ялангуяа, Зүүн өмнөд Ази, АНУ - д түгээмэл гардаг луйврын тохиолдолууд юм.

Жишээ нь, карт эзэмшигчид үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлээд төлбөр тооцоогоо хийхдээ картаа үйлчилгээний ажилтанд өгдөг. Тухайн үйлчилгээний газар хэчнээн нэр хүндтэй сайн газар ч гэлээ тэнд ажиллаж буй ажилтнууд харилцагчийн картаар тооцоог хийх явцдаа өөр төхөөрөмж ашиглан картыг уншуулан, мэдээллийг хулгайлах тохиолдол байдаг.

Саяхан Америкт картын мэдээлэл хулгайлагдсан, түүнд нь монголын карт эзэмшигчдийн карт хүртэл байсан гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ талаар Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Миний дээр дурдсан картын луйвар гарах 3-р тохиолдын  жишээ бол энэ юм л даа. 2013 оны 12 – р сард Америкийн 3 дахь том сүлжээ болох Target дэлгүүрийн серверийг хакердан, 40 сая картын мэдээлэл хулгайд алдагдсан хэрэг гарсан. Өөрөөр хэлбэл, мэдээлэл хулгайлагдаж байгааг мэдэх хүртэлх 14 хоногийн хугацаанд гүйлгээ хийсэн бүх харилцагчийн мэдээлэл алдагдсан гэсэн үг. Хакердсан мэдээллийг цааш нь өндөр үнээр зардаг.

Энэ тохиолдол нь карт эзэмшигч болон картыг гаргасан банкны аль алинаас нь хамаарахгүйгээр гарч буй хэрэг юм. Харилцагчийн картын мэдээллийг соронзон туузнаас нь аваад өөр карт болон пластик дээр буулгаад үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж картын луйврыг үйлддэг бөгөөд 2011, 2012 онд орж ирсэн Малайз, Сингапур, Украйны иргэд олон тооны хуурамч карттай байсан нь энэ төрлийн зохион байгуулалттай гэмт хэргийн нэг хэсэг юм.

Манай банкны хувьд эдгээр луйврын гүйлгээнээс сэргийлэх талаар олон шинэ технологи, программ хангамжийг нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Тухайлбал, EMV чип карт, Verified by Visa, Mastercard Secure Code зэрэг технологиуд болон луйврын гүйлгээ илрүүлэх 24 – н цагийн хяналтын систем зэрэг юм.  

Соронзон туузны мэдээлэл алдагдах эрсдэл нь яагаад өндөр байдаг юм бол, соронзон туузгүй чип картын мэдээллийг хулгайлах боломж байгаа юу?

Соронзон туузтай картын мэдээллийг хуулж аван, өөр пластикт суурилуулах замаар луйврын гүйлгээг хийдэг.

Харин чип картын мэдээллийг ийм төхөөрөмжөөр уншуулж авах боломжгүй бөгөөд учир нь чип нь өөрөө уншуулж буй төхөөрөмжтэйгээ мэдээллийг солилцож, пин кодоор баталгааждаг учраас чип картын мэдээллийг хулгайлсэн луйврын тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа. 

Гэтэл одоо яагаад луйврын тохиолдолууд гараад байна гэхээр АНУ - д ихэвчлэн соронзон туузыг уншуулж гүйлгээ хийдэг учир  чиптэй карт маань давхар соронзон туузаар уншигдах шаардлагатай байдгаас үүдэлтэй юм. Иймээс ч АНУ - ын банкууд 2016 он гэхэд чип технологийг бүрэн нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байгаа.

Луйврын гүйлгээнд өртөхгүй байхын тулд харилцагчид юун дээр нэн тэргүүнд анхаарах ёстой вэ?

Манайхан нэг үеээ бодвол карт хэрэглээд сурчихсан, бэлэн бус төлбөр тооцоог их хийдэг болсон байна. Одоо харилцагчид маань картын бусад нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг сайн хэрэглэж хэвших, сурах шаардлагатай. Жишээлбэл, картын хуулга, дансаа байнга шалгах, гүйлгээ гарах үед мэдээллээ мессеж, эсвэл и - мэйлээр хүлээн авах онлайн банк, мессеж банк, мост мони зэрэг үйлчилгээнд хамрагдсан байх хэрэгтэй. Ингэснээр Таны данснаас өөрөө хийгээгүй гүйлгээнүүдийг цаг алдалгүй мэдэх, тэр даруй банкинд мэдээлснээр цаашид гарах эрсдэлүүдээ бууруулах бололцоотой юм.

Мөн өөрийн харилцагч банктайгаа байнгын холбоотой байж, карт, интернэт, гар утсанд суурилсан үйлчилгээ авах үед хүндрэл гарсан бол банктайгаа шууд холбогдож, учир шалтгааныг тодруулах зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Манай банкны хувьд харилцагчийн мэдээллийн төв 24/7 цагийн горимоор, 1900 - 1977 утсаар, info@tdbm.mn и - мэйлээр, чатаар, facebook - ээр саяхнаас viber – тай болсон гээд харилцаа холбооны олон сувгаар ажиллаж байдаг тул харилцагчиддаа байнгын нээлттэй байж, туслахад ямагт бэлэн байдаг.

Ер нь Таны карт болохгүй бол шууд хаагдчихлаа гэж ойлгох бус, картын гүйлгээ амжилтгүй болох олон шалтгаан байж болдог, үлдэгдэл хүрэлцэхгүй байх, лимит дууссан, пос - машины үйл ажиллагаа, сүлжээний доголдол гэх мэт.

Түүнчлэн, хамгийн чухал анхаарах зүйл нь Та өөрийн банкиндаа бүртгэлтэй хувийн мэдээллээ байнга шинэчилж байвал луйврын гүйлгээнээс сэргийлж чадна.

Мэдээлэл тань өөрчлөгдсөн бол банкинд мэдэгдэх шаардлагатай талаар гэрээнд хүртэл заасан байдаг. Гэтэл банк хяналтаа тавиад харилцагчаа хамгаалах гээд оролдоод байдаг, эргээд лавлах тодруулах, баталгаажуулах гэтэл холбоо барих боломжгүй байх тохиолдол их гардаг.

Луйврын гүйлгээ ихэнхдээ гадаадад гүйлгээ хийх явцад тохиолддог гэлээ, тэгвэл харилцагчид олон улсад зорчихдоо ямар ямар улсуудад илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй вэ?

Картын соронзон туузны мэдээлллийг яг хаана алдсан болохыг тогтооход хэцүү. Олон орноор явж, олон газарт картаа уншуулдаг, мэдээллийг хаана ч хулгайлж авсан байж болох учраас.

Картын мэдээлал алдагдах магадлалтай улсууд гэвэл Тайланд, Малайз зэрэг Зүүн өмнөд Азийн улсууд, Украйн, ОХУ, Румын, АНУ л байна даа. Манай  монголчуудад тохиолдож байгаа ихэнх луйврын гүйлгээ нь АНУ - д, мөн алдагдаж байгаа картын мэдээллүүд нь АНУ - д байх жишээтэй.

Луйврын гүйлгээний эзлэх дүн буюу basepoint - оороо Америк 10 гаруй байгаа бол Азийн түвшинд 7, манай банкны хувьд 3,5 - тай байна. Гол шалгууруудыг нэлээн сайн хангасан үр дүн байгаа.

Картыг үйлчилгээний байгууллагуудад уншуулж луйвар хийхээс гадна онлайнаар худалдан авалт хийхэд луйвар гарах уу, Монголчууд онлайн худалдааг нэлээн өргөн дэлгэр хийдэг болсон шүү дээ?

Картыг бодитой уншуулж буй гүйлгээнээс гадна Таны хэлж буй онлайн худалдаа буюу интернэтээр бас луйврын гүйлгээ гардаг. Visa болон Mastercard байгууллагаас тавьдаг технологийн шаардлага нь Verified by Visa, Mastercard secure code гэсэн технологи байдаг. Үүнийг картыг эзэмшигч талаасаа ч, хүлээж авч байгаа талаасаа нэвтрүүлэх шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагын хувьд ямар нэгэн хугацаа байхгүй, шууд нэвтрүүлэх шаардлагатай.

Манай банкны хувьд Монголд анх удаа буюу 2010 онд карт эзэмшигчиддээ болон картаар үйлчлэгч бүх байгууллагууддаа эдгээр технологийг нэвтрүүлчихсэн.

Жишээ нь, манай карт эзэмшигч гадны сайтаар онлайн худалдан авалт хийхэд тухайн сайт нь дээрх технологийг нэвтрүүлсэн бол харилцагчаас пин код асуух бөгөөд ингээд пин кодоор баталгаажихад аюулгүй болох юм.

Харин тухайн сайт технологийг нэвтрүүлээгүй тохиолдолд харилцагч гүйлгээ хийхэд манайхаас автоматаар танай сайт security системийг нэвтрүүлсэн үү гэсэн асуултыг илгээх бөгөөд харилцагчаас пин код шаардахгүйгээр гүйлгээ хийгдсэн тохиолдолд дараа нь луйврын гүйлгээ гарвал сайт өөрөө хариуцлагаа хүлээх юм.

Энд харилцагчиддаа зөвлөхөд интэрнэт орчинд худалдан авалт хийх, аливаа сайтад картын мэдээллээ бүртгүүлэхдээ маш нухацтай хандах, тухайн сайтын үйлчилгээ үзүүлэх, цуцлах журам зэргийг сайтар анхаарах шаардлагатай бөгөөд аль болох Verified by Visa, Mastercard secure code тэмдэгтэй сайтаар худалдан авалт хийх хэрэгтэй юм.

Худалдаа, хөгжлийн банк луйврын гүйлгээнээс харилцагчдыг хамгаалах өөр ямар ямар ажлуудыг хийж байна вэ?

Ер нь аль ч арилжааны банк харилцагч нараа энэ тал дээр мэдлэг, мэдээлэлтэй байлгахын зэрэгцээ шаардлагатай шинэ техник технологийг нэвтрүүлэх, гүйлгээгээ сайн шүүлтүүр, шалгуураар оруулах хяналтын системтэй байх хэрэгтэй.

Манай банкны хувьд 24 цагийн хяналтын системээр гүйлгээ бүрийг шүүн, шалгуураар оруулж, карт эзэмшигчээс тухайн сэжигтэй гүйлгээг баталгаажуулах, ялангуяа Америкт хийгдэж байгаа гүйлгээнд маш өндөр анхаарал тавьдаг. Манай харилцагчид ч гэсэн энэ байдалд сурчихсан, сайн мэддэг. Ингэснээрээ луйврын гүйлгээг цаг алдалгүй илрүүлж харилцагчийнхаа мөнгийг хамгаалж авч үлдэж чаддаг.

Луйврын гүйлгээ байж болзошгүй давтамж, дүн өндөртэй гүйлгээг карт эзэмшигчээс өөрөөс нь баталгаажуулдаг. Хэрэв харилцагчтай холбоо барьж чадахгүй бол картыг шууд хаахаас өөр аргагүй байдалд хүрдэг.

Иймээс харилцагч Та бүхэн банкин дахь бүртгүүлсэн утасны дугаар, и - мэйл хаяг зэргээ өөрчилсөн тохиолдолд заавал шинэчлүүлээрэй гэдгийг дахин давтаж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.Мишээл

2014-07-08

Б.МЭДРЭЭ: БИДНИЙ ТУУЛСАН БЭРХШЭЭЛ БОЛ МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН АРИЛЖААНЫ БАНКНЫ БОДИТОЙ ТҮҮХ ЮМ

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч

Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд банк, санхүүгийн салбарт 27 жил ажилласан банкир юм.

Ажилласан байдал:

  • 1987-1991 он              Улсын банкны ерөнхий хорооны Хэлтсийн дарга
  • 1991-2000 он              ХХБ-ны Тамгын газрын захирал, Дэд захирал, Гүйцэтгэх  захирал
  • 2002-2006 он             “Гурван бар кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
  • 2006-2007 он             Капитрон банкны Гүйцэтгэх захирал
  • 2007 оноос                 ХХБ-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Шагнал:

  • Санхүү банкны тэргүүний ажилтан
  • Монгол Улсын Гавъяат эдийн засагч
  • Монголын Банкны Холбооны Хаш Эрдэнийн одон

Чөлөөт зах зээлийн нийгэмд арилжааны банк хэрхэн ажилладаг, юу хийдэг, боловсон хүчний ур чадвар ямар байх зэргээр мэдэхгүй шинэ зүйлсээр дүүрэн арилжааны банк хэмээх байгууллагыг жинхэнэ утгаар нь Монголд анх удаа  бий болгосон банк бол Худалдаа, хөгжлийн банк гэдэгтэй маргах хүн гарахгүй. Басхүү энэ банкинд бүхий л хүч чадал, оюун ухаан, амьдралаа зориулсан Балбарын Мэдрээг ХХБ - наас салгаж ойлгох аргагүй билээ. Монгол улсад банкны тогтолцоо үүсч, бэхэжсэний 90 жилийн ой тохиож буй энэ цаг үед түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

Танд 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын банкны салбарын түүхэн 2 тогтолцооны аль алинд нь ажилласан хүний хувьд амьд түүх өгүүлэх хүн гэж Таныг боддог. Ялангуяа, 2 шатлалт тогтолцоо яаж бий болсон талаар Та нэлээд зүйл ярих байх?

Наян хэдэн оны сүүлээр Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн яам, Эдийн засгийн хүрээлэн, Статистикийн төв газар, Зах зээл судлалын хүрээлэн, Улсын банкны ерөнхий хороонд ажилладаг залуучууд хоорондоо нөхөрлөн, эдийн засгийн маргаан мэтгэлцээн хийж, түүнийгээ  байгууллага бүр дээрээ очиж ярьж, танилцуулдаг байлаа.

Энэ байдал 1989 онд Залуу эдийн засагчдын клуб болон өргөжиж, энэ клубт бидний хэдэн нөхөд болох Д.Сүх-эрдэнэ, Н.Жаргалсайхан, Н.Золжаргал бид дөрөв багтдаг байв.

1989 оны 9-р сард Залуу уран бүтээлчдийн чуулган, түүний дараахан Ардчилсан хувьсгалын анхны жагсаал боллоо. Яг энэ үед Шинэ дэвшилт холбоо байгуулагдан, Монгол улс эдийн засгаа яаж хөгжүүлэх, ямар замаар явах, зах зээлийн эдийн засаг гэж юу болох гэх зэргээр залуу эдийн засагчид өөр хоорондоо маргалдаж байсан үе юм. Шинэ дэвшилт холбоо нь Монголын үндэсний дэвшлийн нам болж, энэ намын хөтөлбөрт нь бид “Банкны хоёр шатлалт тогтолцоог бий болгох, Төв банк нь мөнгө, зээлийнхээ бодлогыг явуулдаг, улсын мөнгөн тэмдэгтээ үйлдвэрлэх тусгай эрхтэй, бусад арилжааны банкуудыг хянадаг, харин арилжааны банк нь цэвэр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байх ёстой” гэж орууллаа. Өөрөөр хэлбэл, Монгол улсад банкны 2 шатлалт тогтолцоо байх нь зүйтэй гэсэн санаа энэ хөтөлбөрт орсноор анх эх суурь нь тавигдсан юм. Ингээд энэ асуудлыг УБЕХ - ны дарга Г.Хүдэрчулуун Засгийн газарт танилцуулахаар болж, тухайн үеийн Сайд нарын зөвлөлд арилжааны Худалдаа, хөгжлийн банк байгуулах тухай албан бичгийг илгээснээр арилжааны банк байгуулагдах боломж нээгдсэн юм.  

2 шатлалт тогтолцоо бий болоход арилжааны банкууд олноороо байгуулагдсан ч ихэнх нь дампуурсан шүү дээ. Тэд буруу ажилласан уу?, эсвэл тэр үеийн тогтолцоондоо байв уу?

90-ээд оны эхэн, дунд үе бол үнэндээ нийт бизнесийн төрөл, түүний дотор банкны бизнес эрхлэхэд хэцүү, төрийн зохицуулалт, хууль эрх зүйн орчин тун тааруу байсан.     Жишээ нь, Зээлийн мэдээллийн сан огт бүрдээгүй, хөрөнгийн улсын бүртгэлийн тогтолцоо байхгүй, төгрөгийн солилцооны ханш тогтворгүй, бизнесийн гол төрөл бүхэлдээ импортод түшиглэсэн, дотоод үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах бодит нөхцөл муутай, дээр нь бизнесийн ёс зүйн соёл ба мэдлэг, компанийн засаглалын шинэ горимд суралцаагүй байдал нь банкуудад маш их хүндрэл учруулсан. Ийм хүндхэн нөхцөлд шинэхэн үүссэн олон банкуудаас хэн нь тэсч үлдэх вэ гэдэг том сорилттой тулгарсан л даа.

Тэр үед одоогийнх шиг банк хүндэрвэл эдийн засаг, санхүүгийн тогтолцоо сууриараа доргино гэдгийг хууль тогтоогч ба гүйцэтгэх засаглалын түвшинд ч тэр бүр мэдэрдэггүй, мэдэрсэн ч түүнийг аврах хүч чадал, арга механизм бүрдээгүй байсан юм.

Нэг үгээр хэлбэл, банк хувь заяагаа хар толгойгоороо бие дааж хариуцах хатуу нөхцөл үйлчилж байсан гэж хэлж болно. Ийм суурь шалтгаан нь ХХБ-тай нэгэн үед мөр зэрэгцэж үүссэн банкууд үндсэндээ бараг бүгдээрээ авралгүй дампуурсан нь манай улсын банкны хөгжлийн түүхэнд таагүй үйл явдал байсан.

Тухайн үед бүх зүйл шинэ, туршлагагүй учраас хэцүү зүйл олон л тохиолдож байсан  байх. Тэдгээрийг яаж давж гарч байв, мартагддаггүй үлдсэн дурсамж байдаг даа?

Банк анх байгуулагдах тэр цаг үед  хүнд хэцүү, шантармаар үе олон байсаан.  Валют, төгрөгийн гачигдал, эдийн засгийн уналт, гиперинфляци, гадаад өрөнд баригдсан байдал зэрэг үнэхээрийн хүнд нөхцөлд бидний ажил эхэлж байсан.

Ийм нөхцөл байдалд бид бодит үнэний өөдөөс эгц харах эр зоригтой байж, ажлын төлөө хоорондоо маргалдаж, учрыг нь олж, эрүүлээр сэтгэж, бие биедээ муу санадаггүй, бие биеэ уучилдаг, хүндэлдэг, ажил хэрэгч тийм таатай дотоод уур амьсгалыг банкиндаа бүрдүүлэн ажиллаж чадсан нь одоо бодоход бидний хамгийн том ололт байсан.
Дээр дурдсанчлан олон банкууд дэс дараалан хаалгаа барьж байсан нь биднийг өндөр хариуцлагатай байх, үүргээ улам сайн ухамсарлахыг нөхцөл байдал тэртээ тэргүй шаардаж байсан. Бид ч нойр хоолоо умартан зүтгэсэн дээ. Ингэсний хүчээр ч ХХБ-ны ашиг орлого жилээс жилд нэмэгдэж, ажиллагчдын аж амьдрал сайжирч, ажиллах урам зориг нэмэгдэж байлаа. Банк зөв менежментийн багтай, зөв засаглалтай байснаар өнөөгийн амжилтад хүрсэн гэж боддог.

Бас хүнд хэцүү үеийг ёс суртахуунтай, сайн ажилтнуудын хүчээр давж гарсан. Тэд бол зөв бөгөөд хэрэгтэй боловсон хүчин. Өөрөөр хэлбэл, бид ердөө л хуучин туршлагатай хамт олон дээрээ суурилан, нэмж их, дээд сургуулийн банк, санхүүгийн мэргэжлээр суралцагсдыг судлан, банкиндаа дадлагажуулан бэлтгэж, тэднээс шилдэг тэргүүний төгсөгчдийг нь сонгож, ажилд авдаг боловсон хүчний оновчтой бодлого хэрэгжүүлсэнээрээ онцлог байсан юм уу даа.

ХХБ Монголын банкны системд олон зүйлд анхдагч байсан. Энэ нь бусад банкууддаа үлгэр болж, суралцах, туршлага судлах боломж болдог талаар олонтаа сонсож байсан юм байна?

Тийм ээ, энэ бол маргашгүй үнэн. Монголын банкны салбарт анхдагч гэдэг тодотгол биднийг байнга дагалддаг. Бидний бүтээсэн, бий болгосон, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсөн ажилтан бүрийн маань гавъяа. Бид заавал анхдагч, тэргүүлэгч байх гэж улайрсан бодлого төлөвлөгөө зохиож байсан удаагүй. Харин харилцагчиддаа сайн үйлчилгээ хүргэх, сэтгэл хангалуун байлгах зорилгоор сайтар шилж сонгосон олон олон технологийг судлан, баяжуулж, нэвтрүүлсэнээрээ бид анхдагч банк болсон. Угтаа бол бид технологи бол банкны үйл ажиллагааны үндсэн хүчин зүйл гэж үзэж байгаагүй юм. Анхдагч гэхээсээ илүүтэй ХХБ-ны Монгол улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр асар их бий. Монгол улсад хувийн хэвшил үүсч хөгжих, мөнгө, зээлийн шинэ харилцааг төлөвшүүлэх, санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжуудыг харилцагчиддаа хүргэж, улс орныхоо санхүү, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй, бие даасан, хараат бус байдлыг хангахад оруулсан хувь нэмэр асар их байсан.

Монголын банкууд олон улсад хэр танигдсан гэж Та дүгнэдэг вэ?, ер нь банкуудын өнөөгийн байдлын талаар туршлагатай банкирын хувьд санаа бодлыг тань сонсъё?

Манай банкууд хөрөнгийн хувьд олон улсын банкуудтай харьцуулахад жижиг ч гэлээ сүүлийн 20 жилд хамгийн үсрэнгүй, өндөр хөгжсөн салбар шүү дээ. Монгол улсаас анх удаа олон улсад бонд арилжаалсан байгууллага нь арилжааны банк, Ази, Европт дэлгэрч байгаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бүгд Монголд байна. Чамлаж болохгүй сайн үзүүлэлтүүд арилжааны банкуудад байгаа, Монголын эдийн засгийн том ачааг үүрч байгаа банкны салбарын нийт хөрөнгө нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс давж гарсан байгаа.

Банкны салбар үүсэн байгуулагдсаны 90-н жилийн ойг тохиолдуулан би Тантай уулзаж байгаа. Миний сонссоноор өнөөдөр энэ салбарт 20 гаруй мянган хүн ажилладаг. Тэдэнд хандаж хэлэх үг байвал бид дамжуулъя.

Монголын банкны салбар үүсээд бараг нэг зууныг өнгөрсөн байна. Олон ч бэрхшээл саадыг банкны салбар үзлээ, улс орныхоо хөгжилд түүнээс ч их хувь нэмрийг оруулсан, цаашид ч ирээдүй гэрэлтэй байна. Юуны түрүүнд хамгийн хүнд хэцүү цаг үед ачааны хүндийг үүрсэн банкны салбарын ахмад буурлууддаа бид баяр талархлын үгсээ харамгүй зориулах ёстой.  Мөн 1990 онд банкны 2 шатлалт тогтолцоог бий болгоход мөр зэрэгцэн зүтгэсэн нөхдөдөө баярын мэнд хүргэе.

Түүнчлэн, 24 – н жилийн туршид өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж, Монгол улсын хамгийн итгэлт сайн банкаар шалгарч үлдсэн ХХБ-ны нийт ажилтнууд, энэ банкаар овоглодог байсан олон зуун хүмүүс, банкийг үүсгэн байгуулагчдад 90-н жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 

Төгсгөлд нь, 90-н жилийн ойд зориулсан олон арга хэмжээ, үйл ажиллагааг сэтгэл гарган гардан зохион байгуулж буй Монголын банкны холбоо, Монголбанк, нийт арилжааны банкуудын банкирууддаа талархаж буйгаа дамжуулан хэлье. Та бүхэнд ажлын арвин баялаг амжилт, амьдралын аз жаргалыг хүсэн ерөөе.

Танд баярлалаа.

Б.Мишээл

Монгол улсад банкны салбар үүсч бэхэжсэний 90 жилийн ойд зориулав.

 

2014-06-03

18 НАСТАЙ ХАРИЛЦАГЧИДДАА 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх Хүүхдийн хадгаламжийн тогтмол шилжүүлгийн урамшуулалтай өдрүүдийн хүрээнд ХХБанкны 18 нас хүрч, хүүхдийн хадгаламжийн хугацаа нь дуусч буй нийт харилцагчдаа 2 дахь жилдээ хүндэтгэн урьж “Junior customer” өргөмжлөл, UnionPay картаар урамшуулж, төлөөлөл болгон 20 хүүхдэд банкны Удирдлагууд гарын бэлэг, дурсгалын зүйлс гардууллаа.

Ахиад ирэхгүй 18 насаар жигүүрлэсэн Харилцагчиддаа хүндэтгэл үзүүлэх энэхүү үйл ажиллагаа Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 90 жилийн ойн арга хэмжээ болох “Банк-90” үзэсгэлэнгийн үеэр үргэлжилснээрээ онцлог байсан юм.

Хэрэв Та хүүхдийнхээ ирээдүйд хуримтлал үүсгэхээр шийдсэн бол хүүхдийн хадгаламжаа Монгол Улсын тэргүүлэх банк Худалдаа, хөгжлийн банкинд нээлгэн 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд бүртгүүлж жилийн турш үнэ төлбөргүй гүйлгээ хийлгээрэй.

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

2014-06-02

Картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд 7 дахь жилдээ чууллаа

Худалдаа, хєгжлийн банк (ХХБ)-тай хамтран ажиллаж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ төлбөр, тооцоог төлбөрийн картаар буюу бэлэн бусаар хүлээн авч, соёлтой үйлчилгээг хүргэдэг 1000 гаруй байгууллага байдаг. Тэдгээрийн төлөөлөл болох хамгийн идэвхтэй 300 орчим байгууллага ХХБ-ны зохион байгуулдаг “Картыг тєлбєрт хvлээн авагч байгууллагуудын зєвлєгєєн”-д хүрэлцэн ирлээ.

Уламжлал болон тогтсон уг үйл ажиллагааг ХХБ 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба энэ удаагийн зєвлєгєєний онцлог нь Diners Club International болон UnionPay International байгууллагын тєлєєлєгчдийг урин оролцуулж, дэлхий нийтийн бэлэн бус тєлбєр тооцооны дэвшилтэт технологи, хєгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой сэдвvvдийг оролцогчдод хүргэсэн юм .

Зєвлєгєєний салшгүй нэг хэсэг нь картаар үйлчлэгч байгууллагуудын ололт амжилтыг ХХБ-наас урамшуулан шагнадаг. Yvнд:

Пос терминалаар хамгийн их гүйлгээ хийсэн сүлжээ дэлгүүр, рестораныг Хонгконгд аялах эрхээр шагнасан бөгөөд энэхүү шагналыг Home plaza-2 supermarket, Nomin foods Улсын их дэлгүүр, Грийн катеринг ХХК /Sky lounge,Monet restaurant, Central park restaurant/ зэрэг байгууллагууд хүртлээ.

Харин UnionPay картыг хамгийн их тєлбєрт хvлээн авсан шилдэг 5-н байгууллагаар  Номин тав трейд ХХК, Louis Vuitton Mongolia, Чингис хаан зочид буудал, Гламур ХХК /Hugo boss, Burberry, Armani/, Говь ХК шалгарлаа.

Мөн ХХБ-ны шилдэг 5-н картаар vйлчлэгч байгууллагаар Шунхлай трейдинг ХХК, Орифлэйм Монгол ХХК, Ханбүргэдэй ХХК, Блю скай эйжиа ХХК, Рамада зочид буудал шалгарсан бол олон жил тууштай хамтран ажилласан vнэнч харилцагч, картаар vйлчлэгч байгууллагууд болох Орем ХХК, White house зочид буудал, Цэцэг зочид буудал, Сөүл ресторан, Травел шоп байгууллагын хамт олонд ХХБ-ны зүгээс гарын бэлэг, дурсгалын зvйлс гардуулсан юм.

ХХБ картыг тєлбєрт хvлээн авах vйл ажиллагааг 1991 онд Монголд анх удаа эхлvvлж, картын тєлбєр тооцооны зах зээлд 23 жилийн туршлага хуримтлуулсан, хамгийн олон нэр тєрлийн картуудыг тєлбєрт хvлээн авдаг, картын аливаа эрсдэлээс хамгаалах 24 цагийн тасралтгvй ажиллагаатай хяналтын цогц системтэй банк юм. Єнєєдөр Улаанбаатар хотод  151, орон нутагт 34, нийт 185 бэлэн мєнгєний машин, 2000 гаруй ПОС терминал, 100 орчим интернэт vйлчилгээний байгууллагаар дамжуулан картыг тєлбєрт хvлээн авах зах зээлийн 30 гаруй хувийн тєлбєр тооцоог дангаараа гvйцэтгэж, олон улсын стандартад нийцсэн, шилдэг vйлчилгээг иргэд, картаар vйлчлэгч байгууллагууддаа хvргэж байна.

 

2014-05-21

Хүндэт харилцагч нарын сонорт: Банк хоорондын гүйлгээ цагийн хязгааргүй болно.

2014-05-16

Банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90-н жилийн ойд зориулсан зарим арга хэмжээ

2014-05-12

Хүндэт харилцагч нарын сонорт

2014-05-07

“БАНКИР-2014” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол улсад банкны тогтолцоо үүсч, бэхжсэний 90 жилийн ойн нэрэмжит банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулахБАНКИР-2014”  тэмцээн 5-р сарын 2,3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж, медаль, цомын эзэд, шилдэг тамирчид тодорлоо.

Энэ удаагийн тэмцээнийг 4 жил дараалан Аваргын цомын эзнээр шалгарсан Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулсан бөгөөд Монгол улсад анх удаа сагсан бөмбөгийн тэмцээнийг интернэтээр шууд дамжуулан хүргэснээрээ онцлогтой байсан билээ.  “Банкир-2014” сагсан бөмбөгийн тэмцээнд МонголБанк, Монгол улсын Хөгжлийн банк болон арилжааны банкны нийт 13 эрэгтэй баг, 10 эмэгтэй багийн 253 банкир тамирчид оролцсон юм.

Тэмцээний ЭРЭГТЭЙ баг тамирчдаас:

  1. Алтан медалын эзнээр “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК”-ны баг хамт олон
  2. Мөнгөн медалын эзнээр “ХААН БАНК”-ны баг хамт олон
  3. Хүрэл медалын эзнээр “УЛААНБААТАР ХОТЫН БАНК”-ны баг хамт олон
  4. Тусгай байрын шагналаар “ТӨРИЙН БАНК”-ны хамт олон

Тэмцээний ЭМЭГТЭЙ баг тамирчдаас:

  1. Алтан медалын эзнээр “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК”-ны баг хамт олон
  2. Мөнгөн медалын эзнээр “ЧИНГИС ХААН БАНК”-ны баг хамт олон
  3. Хүрэл медалын эзнээр “ХААН БАНК”-ны баг хамт олон
  4. Тусгай байрын шагналаар “ТӨРИЙН БАНК”-ны баг хамт олон тус тус шалгарлаа.

Мөн тэмцээний Шилдэг эмэгтэй тамирчнаар Худалдаа, хөгжлийн банкны тамирчин И.Долгор, Шилдэг эрэгтэй тамирчнаар Хаан банкны тамирчин М.Мөнхсайхан тус тус шалгарч бахдам амжилт үзүүлсэн юм.

Нийт багийн дүнгээр Төрийн банк 3-р байр, Хаан банк 2-р байрыг эзэлсэн бол Худалдаа, хөгжлийн банкны эрэгтэй, эмэгтэй баг хос Алтан медалийн эзэн болж, амжилтаа бататган, Шилжин явах цомын эзнээр дараалан 5 дахь жилдээ тодорлоо.

Ийнхүү 2 өдрийн турш үргэлжилсэн Банкир 2014 тэмцээнд баг хамт олноо хөгжөөн дэмжсэн нийт банкуудын хамт олонд баярлалаа.

2014-05-05

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ДЭЛХИЙН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО

Олон улсын нэр хүнд бүхий Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Оксфордын  Европын Бизнесийн Ерөнхий Чуулган” (EBA- European Business Assembly)-аас 2014 оны дэлхийн Шилдэг байгууллага-ын нэгээр  Монгол улсаас анх удаа  Худалдаа, хөгжлийн банкийг өргөмжлөхийн зэрэгцээ ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн удирдлагын ур чадварыг өндрөөр үнэлж, дэлхийн шилдэг удирдагчдын хүртдэг Оны Шилдэг Удирдагч шагналыг Сократын хорооноос гардууллаа.

Уг шалгаруулалтаар бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй дэлхийн 32 орны 50 гаруй байгууллага болон шилдэг удирдагчдыг тодруулдаг бөгөөд  “Шилдэг байгууллага”-д олон улсын түвшинд бизнесийн  болон маркетингийн үйл ажиллагаандаа 5 жилийн турш ашиглах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Худалдааны тэмдэг” олгодгоороо онцлогтой юм. 

Ийнхүү ХХБ-ны олон  жилийн тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн зогсолтгүй өсөлт, олон улсын зах зээл дахь нэр хүндийг үнэлэн Дэлхийн шилдгүүдийн нэгээр тодруулсан нь ХХБ-ны Монгол улсын хөгжилд оруулж буй хувь нэмрийг дэлхийд үнэлэж байгааг бататгаж өглөө.    ХХБ нь Монгол улсын арилжааны ууган банк бөгөөд 2013 оны санхүүгийн жилд  банкны нийт активын хэмжээ 5.2 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн хэмжээ 435.1 тэрбум төгрөг хүрсэн ба татварын дараах нийт ашиг 139.3 тэрбум төгрөгт хүрч, Монгол улсын банк санхүүгийн салбарыг тэргүүлсээр байна.

ЕВРОПЫН БИЗНЕСИЙН ЕРӨНХИЙ ЧУУЛГАН

Европын Бизнесийн Ерөнхий Чуулган нь эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинжлэх ухааны болон эдийн засгийн салбарт гаргасан амжилт, туршлага, шинэлэг, бүтээлч, санаачлагатай үйл ажиллагааг бодитой үнэлэн, дэлхий нийтэд алдаршуулах зорилгоор бизнесийн шилдэг байгууллагуудыг тодруулдаг билээ.

ОЛОН УЛСЫН СОКРАТЫН ХОРОО

Олон улсын Сократын хорооноос олгодог Шилдэг удирдагч шагнал нь олон улсын хүрээнд эдийн засаг, улс төр, боловсрол, соёлын салбарын удирдагчдаас өөрийн шаргуу хөдөлмөр, бизнесийн ухаанаараа дэлхийд тэргүүлэгч эрхмүүдэд олгогддог билээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг нарийвчилсан сонгон шалгаруулах үйл ажиллагааны дагуу олгодог бөгөөд олон улсын хэмжээнд танилцуулдаг болно.


 
Хөгжилд тэмүүлж, дэвшилд хөтөлдөг харилцагчиддаа баярлалаа!
Худалдаа, Хөгжлийн Банк

2014-04-28

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-ААР ДАХИН ШАЛГАРЛАА

Их Британи улсын “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг Дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2014 оны “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк”-аар ХХБ шалгарлаа.

“Global banking & finance review awards” нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа банк санхүүгийн байгууллагуудын дунд байнгын тасралтгүй судалгаа шинжилгээг явуулж, даяаршсан нийгмийн тив бүрд адил тэгш үйлчлэхийг зорьдогоороо, шударга өрсөлдөөнийг явуулдагаараа онцлог басхүү хүндтэй шалгаруулалт юм. 

2012 онд энэхүү шалгаруулалтаас ХХБ “Монгол улсын шилдэг байгууллагын банк”, 2013 онд “Монгол улсын шилдэг арилжааны банк” шагналуудыг тус тус  хүртэж байсан бөгөөд 2014 онд амжилтаа бататган, Монгол улсын тэргүүлэгч банк гэдгээ дахин нотоллоо.

Монголдоо төдийгүй дэлхийд амжилтаараа үнэлэгдэж буй Худалдаа, хөгжлийн банкны амжилтын гол цөм болсон нийт ажилтнууд, харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье

2014-04-22

JCB ИНТЕРНЕЙШНЛ, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ БОЛЛОО

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь JCB Интернейшнл байгууллагатай 1994 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, олон улсын JCB картыг Монгол улсад анхлан төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Энэ онд тус байгууллагуудын хамтын ажиллагааны 20 жилийн ой буюу JCB картыг Монгол улсад төлбөр тооцоонд хүлээн авсны 20 жилийн ой тохиож байна.

Хамтын ажиллагааны 20 жилийн ойг тохиолдуулан JCB Интернейшнл байгууллагын Дэд ерөнхийлөгч, Азийн бүсийг хариуцсан захирал ноён Хироши Терада тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирсэн бөгөөд ойн хурал 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Туушин зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үеэр өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамтын ажиллагааны түүх, ололт, амжилтуудаа ярилцаж цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Мөн энэхүү түүхэн ойтой давхцаж JCB карт эзэмшигчид Монгол улсад зөвхөн ХХБ төдийгүй МонголБанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн гишүүн банкуудын картын сүлжээнд төлбөр тооцоогоо гүйцэтгэх төслийг ХХБ, JCB Интернейшнл, МонголБанктай хамтран амжилттай бүрэн хэрэгжүүлж дууслаа. Энэхүү ажлыг эхлүүлэх хамтран ажиллах гурвалсан гэрээг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ХХБ, JCB Интернейшнл, МонголБанк байгуулж байсан юм. Уг төсөл хэрэгжсэнээр ХХБ-ны картын систем, МонголБанкны банк хоорондын сүлжээгээр дамжуулан Голомт, Хаан, Төрийн банкны бүх салбар, АТМ, ПОС терминалуудаар JCB картыг төлбөрт хүлээн авдаг боллоо. Өөрөөр хэлбэл ХХБ нь картын системийн хувьд Монгол улсаас JCB Интернейшнл рүү холбогдсон цорын ганц гарц болж байгаа юм.

JCB КАРТЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

JCB (Japan Credit Bureau) байгууллага нь 1961 онд Японд үүсгэн байгуулагдаж 1981 оноос олон улсад бие даасан JCB картын брэндийг бий болгож олон улсад үйл ажиллагаа явуулж байна. JCB нь Япон улсын төлбөрийн картын зах зээлд үргэлж тэргүүлэгч нь байсаар ирсэн ба дэлхий даяар карт эзэмшигчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх зорилготой ажилладаг.

Одоогийн байдлаар дэлхийн 190 гаруй улсад JCB картыг төлбөрт хүлээн авч, 20 гаруй улсад салбар компаниуд нь үйл ажиллагаагаа явуулж, 350 гаруй бизнесийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.

JCB картыг нийт 16 оронд гаргадаг ба карт эзэмшигчдийн тоо 80 саяд хүрсэн. Дэлхий даяар нийт 24 сая гаруй үйлчилгээний байгууллага JCB картыг төлбөрт хүлээн авдаг ба картыг төлбөрт хүлээн авах сүлжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Эдгээр үйлчилгээний байгууллагуудаар жилд 170 гаруй тэрбум ам.долларын гүйлгээ хийгддэг байна.

2014-03-28

Оюуныг дэмжигч ХХБ-ны нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга” шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Худалдаа, хөгжлийн банкны нэрэмжит оюуны спортын “Ой тогтоолтын улсын аварга” шалгаруулах тэмцээнийг Монголын Оюун Ухааны Акардемиас 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Оюунлаг хүүхэд залуусыг дэмжих УАШТ нь хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болохыг харуулах мөн Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах зорилготой юм. Тэмцээнд нийт 120 тамирчин оролцож, эцсийн шалгаруулалтад 9-34 насны 52 тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Ерөнхий ангилалд:

  • 1-р байр – Их мастер Ц.Бат-Эрдэнэ
  • 2-р байр – Их мастер Ө.Сэнгэсамдан
  • 3-р байр – Их мастер С.Цогбадрах

Дунд насны ангилалд:

  • 1-р байр – Их мастер Ц.Бат-Эрдэнэ
  • 2-р байр -  З.Цэцэгзул
  • 3-р байр – Э. Пүрэвжав

нар тус тус байр эзэллээ. Энэхүү 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй УАШТ-ий ялагч, ой тогтоолтын их мастер Ц.Бат-Эрдэнэ нь дунд насны ангиллын 2 төрөлд эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтаа шинэчлэн тогтоож, дэлхийн тавцанд 15-д бичигдлээ. Мөн Монгол улсын 7 дээд амжилт, дунд насны ангилалд дэлхийн дөрвөн дээд амжилт шинэчлэгдсэн нь Монгол улс дэлхийд өрсөлдөхүйц оюуны царааг харуулсан тэмцээн боллоо.

Шалгарсан тамирчид Япон, Англи, Герман, Филиппин, Швед зэрэг олон улсын нээлттэй тэмцээнүүдэд цаашид оролцохоос гадна ирэх сард АНУ-д дэлхийн шилдэг 16 тамирчны дунд зохион байгуулагдах “Extreme Memory Tournament” тэмцээнд их мастер Ц.Бат-Эрдэнэ өрсөлдөх юм.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын зах зээлд тэргүүлэгч байр суурь эзлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, оюуны боловсролыг дэмжсээр ирсэн билээ.

Оюуныг дэмжигч Худалдаа, хөгжлийн банк

2014-03-27

Худалдаа хөгжлийн банк “Монгол - Солонгосын барилгын салбарын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи” бизнес форумд амжилттай оролцлоо

“Монгол - Солонгосын барилгын салбарын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи” сэдэвт бизнес форум 2014 оны 3-р сарын 10-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж, ХХБ уг форумын ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.

Тус арга хэмжээ нь Монгол улсын Барилга, хот байгуулалтын яамны нэрэн дор банк, санхүү болон барилгын салбарын төлөөлөгчдийг Монгол улсад үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, хамтран ажиллах сонирхолтой БНСУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй холбоо тогтооход нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Форумд БНСУ-ын “Дэд бүтэц, зам тээврийн яам” - ны сайд Ким Сан Дуг, гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ан Чун У болон “Hyundai”, “Samsung”, “Lotte construction” зэрэг томоохон компаниудын 80 гаруй төлөөлөгчид болон Монгол улсын 30 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Монгол улсын арилжааны ууган банк ХХБ нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан арвин туршлагатай төдийгүй барилга, бүтээн байгуулалтын салбарыг дэмжин ажилладаг билээ. Тэр ч утгаараа ХХБ-наас БНСУ-ын барилгын салбарын компаниудтай уулзалт зохион байгуулан, Монгол улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны сүүлийн үеийн мэдээлэл болон өөрсдийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.

Хөгжил дэвшилд хамтдаа

2014-03-20

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ 7 ХОНОГТ НЭГДЛЭЭ

“Child and Youth Finance International” байгууллагаас 8-18 насны хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох зорилготой “Global Money Week” хөдөлгөөнийг анх 2012 онд эхлүүлсэн ба 2 жилийн хугацаанд дэлхийн 125 орны 18 сая гаруй хүүхдүүдэд хүрээд байна.

Худалдаа, хөгжлийн банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч банкны хувьд Монголын Банкны Холбооны санаачлагын дагуу “Global Money Week” буюу “Дэлхийн мөнгөний 7 хоног” үйл ажиллагаанд нэгдэн, дэмжиж ажиллалаа. Уг арга хэмжээний хүрээнд ХХБ дунд сургуулиудад зочилон “ХҮҮХЭД БҮР САНХҮҮЧ” уриан дор мөнгөний үнэ цэнэ, мөнгөн хуримтлалын талаар сурагчидтай чөлөөт ярилцлагыг өрнүүлсэн юм. Уг уулзалтад хадгаламжийн ач тус, хадгаламжийн тооцооллын аргачлал зэрэг сурагчдын мөнгөө хадгалах, зөв зохистой зарцуулах сэдлийг нэмэгдүүлэхүйц сонирхолтой сэдвүүдийг ярилцан, хөгжөөнт тоглоом тоглуулж, хүүхэд бүрийг гарын бэлгээр урамшууллаа.

Хүүхэд бүр ирээдүйн бизнес эрхлэгч, улс төрч, багш мөн эцэг эх болох юм. Тиймээс энэхүү хөдөлгөөн нь хүүхдүүдэд багаас нь санхүүгийн боловсрол олгох, хуримтлалыг бага дүнгээс эхлүүлж хадгалах, бие даан санхүүгийн хувьд зөв шийдвэр гаргахад нь туслах, мэдээлэл өгөх, түүнчлэн ахлах сургуулиа төгсөөд хүссэн мэргэжлээ сонгон, ажиллахад нь дөхөм болох зорилготой юм.

Хөгжил дэвшилд хамтдаа

2014-03-14

“Lady Loyalty Expo-2014” амжилттай болж өндөрлөлөө.

Худалдаа, хөгжлийн банк Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж бүсгүйчүүддээ зориулан “Lady Loyalty Expo-2014”-ийг амжилттай зохион байгууллаа.

Уг үзэсгэлэнд УБ хотод үйл ажиллагаа явуулдаг Lady Loyalty төлбөрийн картын гишүүн 40 гаруй байгууллага оролцон, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, харилцагчдад нэг дороос худалдан авалт хийх боломжийг олгосон бөгөөд шинээр картын хэрэглэгч болсон харилцагчдадаа олон төрлийн урамшууллыг барьсан юм.

2006 онд анх эмэгтэйчүүддээ зориулан гаргасан Lady Loyalty төлбөрийн карт өдгөө 20000 гаруй хэрэглэгчтэй болж, бүсгүйчүүддээ бодит хэмнэлтийг мэдрүүлснээр хэрэглэгчдийнхээ таашаалыг хүртсээр байна.

Дашрамд дурдахад бүсгүй Та Lady Loyalty төлбөрийн картын хэрэглэгч болсноор ХХБ-тай хамтран ажилладаг нийт 50 гаруй байгууллагаас 3-10% хүртэлх хөнгөлөлтийг картаар төлбөр хийх бүртээ авах боломжтой.

Хөгжил дэвшилд хамтдаа

2014-03-04

ХХБ-ны лавлах утас 19001977 дугаараар бидэнтэй холбогдоно уу

Эрхэм харилцагч та 7/24 цагийн үйлчилгээ бүхий  мэдээллийн лавлах 19001977 тусгай дугаарын утас, info@tdbm.mn  и-мэйл хаягнаас ХХБ-ны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой.

Хэрэв та болон таны найз нөхөд, гэр бүлийнхэн хилийн чанадаас бидэнтэй холбогдох бол (976) 70161988 дугаарлуу залгана уу.

Танд дараах төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөгөөг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэнэ.

 

Үүнд:

  • Төлбөрийн карттай холбоотой  бүх төрлийн лавлагаа мэдээлэл
  • АТМ-ын байршил, цагийн хуваарь
  • Салбаруудын байршил, цагийн хуваарь
  • Валютын ханшийн мэдээлэл
  • Цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мониграмм , гадаад гуйвуулга, шилжүүлгийн үйлчилгээ
  • Харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээлэл
  • Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллын талаар мэдээлэл
  • Банкны бүх бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой  санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэх.

Үнэ тариф:

Харилцагч 19001977 дугаарт залгахад тухайн суурин болон үүрэн телефоны операторын бусад сүлжээнд ярих тариф дээр нэмэгдэл төлбөртэй байна.

Хөгжил дэвшилд хамтдаа

2014-02-13

Б.Эрхэмбаяр: Оффшор юанийн бүсэд Хятадын хөрөнгө оруулалтгүй компани юанийн бонд арилжснаараа онцлог боллоо

Өнгөрсөн долоо хоногт Худалдаа, хөгжлийн банк богино хугацаатай оффшор юанийн бонд амжилттай арилжиж, 700 сая юанийн хөрөнгө оруулалт төвлөрүүллээ. Эргэлтийн хурд нь эрчимжиж буй Хятадын хөрөнгийн зах зээлд Монголын нэрийг тамгалсан эл үйл явцыг “Finance Asia”тэргүүтэй сэтгүүлүүд санхүүгийн мэдээллүүддээ “пионер” буюу анхдагч хэмээн тэмдэглэжээ. Юаниар илэрхийлэгдэх Монголын анхны өрийн бичгийг хөрөнгө оруулалтын банк, сангууд ихээхэн сонирхсон бөгөөд тэдгээрийн дотроос CLSA, ”Deutsche Bank”, ING, “TDB Capital”арилжааг нь удирдан явуулжээ.

Энэ талаар Худалдаа, хөгжлийн банкны Олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирал Б.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Худалдаа, хөгжлийн банк юанийн бонд арилжсан нь Монголд анхдагч боллоо. Бондын арилжааны талаар яригаа эхлэх үү?

-Манай банк энэ сарын 9-нөөс Сингапур, Хонконгийн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж эхэлсэн. Нэг өдөр Хонконгод, нэг өдөр Сингапурт гэх мэтчилэн оффшор юанийн бондоо боломжит хөрөнгө оруулагчдад танилцуулахыг зорьсон. Энэ нь ам.долларын бондынхоос ялгаатай байдаг учраас оффшор бондыг хамарсан, энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулагчдыг оролцуулсан уулзалтуудыг зохион байгуулсан. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт уулзалтуудаа эцэслэж, бондын арилжааг нээлттэй зарлан захиалгаа авч дуусгаад, өнөөдрийн (нэгдүгээр сарын 21) байдлаар 700 сая оффшор юанийн эх үүсвэр манай банкинд байршаад байна.

-Энэ бонд хөрөнгө оруулагчдын дунд нэлээд эрэлттэй байсан гэсэн байх аа?

-Бондын арилжааг зохион байгуулагч банкуудын зүгээс манай бондын зорилтот хэмжээг (benchmark size) 500 орчим сая юань гэж тодорхойлж байсан. Манай банкны удирдлагын баг үүнийг зөвшөөрч, 500 орчим сая юань төвлөрүүлэхээр зэхсэн ч эрэлт нь огцом өсөж, захиалгын нийт хэмжээ 1.4 тэрбум гаруй юаньд хүрсэн. Нийт 48 хөрөнгө оруулагч юанийн бондыг худалдан авлаа. Үүнээс 66 хувийг нь хөрөнгийн удирдлагын сангийн менежерүүд, найман хувийг нь банк, санхүүгийн байгууллагууд, 26 хувийг нь хувийн банкууд худалдан авсан байна.
Ер нь бондын үнэ цэнийг хөрөнгө оруулагчдын бүтцээр нь тодорхойлж болдог. Манай бондын хувьд хувийн банкуудын хөрөнгө оруулагчдын оролцоо багатай, институциональ хөрөнгө оруулагчид давамгайлсан учраас нэлээд чанартайд тооцогдож байгаа.

Оффшор юанийн бүсэд (Хятадын эх газраас гадна юаниар төлбөр тооцоо хийж, худалдаа, бизнес эрхлэх нь хурдацтай хөгжиж буй Хонконг, Сингапур, Тайвань зэрэг улс, хот) Хятадын хөрөнгө оруулалтгүй, Хятадын бус компани бонд арилжсан тохиолдол маш цөөхөн байдаг. Тиймээс энэ нь Монголд анхдагч гэдгээс гадна нэлээд онцлогтой. Оффшор бондын хөрөнгө тэр бүс нутагтаа л зарцуулагддаг бол бид энэ хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгөө эдийн засгийн огт өөр бүс нутагт ашиглаж буй. Оффшорбонд гаргах гэж байгаа компаниудад ингэж болдог юм байна гэсэн анхны мессежийг дэлхий нийтэд түгээж байгаа юм.

-700 сая юанийг юунд зарцуулах вэ?

-Манай бизнес тодорхой шүү дээ. Гадаадаас бага хүүтэй эх үүсвэр татаж, түүнийгээ зээл болон бусад активд тараан байршуулдаг. Өөрөөр хэлбэл,  банкны бизнестээ, бусад аж ахуйн нэгжүүдэд зээл олгоход л зарцуулна.

-Гадаад зах зээлээс бага хүүтэй эх үүсвэр татах талаар Та ярилаа. Энэхүү оффшор юанийн бондын купон нь хэдэн хувьтай вэ?

-Хоёр жилийн өмнө гаргасан 300 сая ам.долларын бондын купон нь 8.5 хувиар тогтож байсан. Харин энэ удаагийн оффшор юанийн бондын купон нь 10 хувьтай гарсан л даа.
Гэхдээ хөрөнгө оруулалтаа бид юаниар нь авч ашиглахгүй, ам.долларт хөрвүүлж авч ашиглана шүү дээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын бондтой своп хийгдэж байгаа. Свопыг нь тооцоод үзвэл ам.долларын жишиг хүү нь жилийн ес орчим хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байх юм. Тэгэхээр энэ нь тийм өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт биш. Одоогоор манайд гурван жилийн хугацаатай, дотоодын ам.долларын хадгаламж гэж алга. Үүн дээр маржин хүүгээ нэмээд ажиллахад боломжтой, ашигтай эх үүсвэр.

-“Moody’s”агентлаг Худалдаа хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг бууруулсан нь бондын купон өндөр тогтоход нөлөөлсөн болов уу?

-“Moody’s” агентлаг “Хаан”, “Хас” болон манай банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээний хэтийн төлөвийг тогтвортойгоос сөрөг гэсэн зэрэглэлд бууруулсан. Өөрөөр хэлбэл, одоогийн зээлжих зэрэглэл буураагүй, юанийн бонд нь Засгийн газрын үнэлгээтэй ижил түвшинд буюу В1 үнэлгээтэй байгаа. Өмнө нь гаргасан 300 сая ам.долларын бондын үнэлгээтэй ижил гэсэн үг. Үнэлгээний хэтийн төлөвийг бууруулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлд тийм ч их нөлөөлөхгүй.

-Худалдаа, хөгжлийн банк 2012 онд мөн гурван жилийн хугацаатай бонд арилжиж, 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж байсан. Танайд санхүүжилт, зээлийн хүсэлт ийм их ирж байгаа хэрэг үү?

-Манай банк байгуулагдсан цагаасаа Монголын эдийн засагт голлох байр суурь эзэлж буй томоохон аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлж ирсэн. Байгууллагад чиглэсэн банкны үйл ажиллагаа, тэр дундаа байгууллагын зээлийн салбарт тэргүүлдэг. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын дагуу л үйл ажиллагаа явуулж, харилцагчдынхаа бизнесийг санхүүжүүлж байна.

-Танай банк өрийн бичиг арилжих, хөрөнгө босгох талаар нэлээд туршлагатай боллоо. Ер нь Монголын арилжааны банкууд гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж хэр байна вэ?

-Худалдаа хөгжлийн банк 2007 оноос бонд босгож, хөрөнгийн зах зээлд анхны алхмаа хийж байсан. Засгийн газар бонд арилжихаас ч урьтаж, зөвхөн банк, санхүүгийн салбар төдийгүй Монголдоо анхдагч болсон. Хэрвээ ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл улам сайжирвал Монголоос олон бонд гарах байх, тэр дундаа банкууд үүнд тэргүүлэн оролцох байх гэж найдаж байна. Гэхдээ үүнд хүрэхийн тулд зөвхөн банк төдийгүй бусад компанитодорхойшаардлагуудыг хангасан байх учиртай. Олон жилийн турш аудитын тайлан гаргаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн байх ёстой. Тодруулбал, санхүүгийн хувьд нэгэнт бэхэжсэн, найдвартай, үйл ажиллагаа нь жигдэрсэн компани болохоо KPMG, “Deloitte” зэрэг дэлхийд тэргүүлдэг аудитын компаниудаар олон улсын стандартын дагуу баталгаажуулсан байх ёстой. Стандартын дагуу аудитын тайланг хийлгэсэн байвал дараа дараагийн бонд гаргахад нэлээд дөхөм болох байх.

-Бонд арилжихаар хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалт(roadshow) хийх үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар тэд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Гадаад зах зээлд Монголын макро эдийн засгийн орчин нөхцөлийн талаар сөрөг мэдээллүүд маш их байгаа нь анзаарагдсан. Монголын эдийн засгийн ерөнхий байдалд сэтгэл зовниж байгаагаа хөрөнгө оруулагчид илэрхийлж байсан. Тухайлбал, Оюутолгойн бүтээн байгуулалтын хоёр дахь шат гацсан, валютын ханшийн хэлбэлзэл, төсвийн алдагдлын талаар сэтгэл дундуур байгаагаа ярьж, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн эдийн засагт нөлөөлж байгаа бодит үр дүнгийн талаар лавлаж байсан. Харин Худалдаа, хөгжлийн банкны санхүүгийн тогтвортой байдлыг хүлээн зөвшөөрч, итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

2014-01-24

ХХБ УЛАМЖЛАЛ ЁСООР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ 9 ДЭХ ЖИЛДЭЭ БАЯРЛУУЛЛАА

Худалдаа, хөгжлийн банк хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн шинэ жилийн баярт оролцон, 360 орчим хүүхдэд баярын бэлгээ түгээлээ. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ХХБ 9 дэх жилдээ шинэ жилийн бэлэг барьж, гацуур мод бэлэглэн  бага ч атугай баярлууллаа.

29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Хүн бүр баяр хөөр цалгисан энэ өдрүүдэд аав ээжтэйгээ уулзах боломжгүй байгаа хөдөө орон нутгийн хүүхдүүд ХХБ-ны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

ХХБ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн төдийгүй цаашид ч тэдэнд шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно.

2013-12-20

Монголын банкны холбооны Дээд шагнал Хаш эрдэнийн одонгийн анхны эзнээр Б.Мэдрээ тодорлоо

Монголын банкны холбоо (МБХ)-ны ээлжит 8-р чуулган болж, арилжааны бүх банкуудын төлөөлөл оролцон, салбарынхаа амжилт ололт, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөж, Ерөнхийлөгч М.Болд, Дэд Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Б.Чингүн нарыг улираан сонгож, шинэ Дэд Ерөнхийлөгчөөр Норихико Като мөн ажиллахаар болсон юм.

Энэ жилээс эхлэн МБХ нь Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан төр, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанг шалгаруулан, Дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-г гардуулан, алдаршуулахаар болсон юм. Уг нэр хүндтэй шагналын анхны эзнээр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ тодорсон бөгөөд тэрээр банкны 2 шатлалт системийг бий болгоход гар бие оролцон, цаашид амжилттай өсөн хөгжихөд бүхий л боломжоо дайчлан ажилласан, банкны салбарын түүхэнд тодоор бичигддэг хүндтэй эрхэм билээ.

Хаш эрдэнийн одон нь монгол дархны уран ухаан, өндөр ур чадвар, нарийн мэдрэмжээр бүтсэн цорын ганц бүтээл бөгөөд Б.Мэдрээгийн банкны салбарт оруулсан хувь нэмрийг ийнхүү үнэлэн, ёслол төгөлдөр гардуулсан юм.

Монголын арилжааны банкууд нэг дуу хоолойтой, нэг эв нэгдэлтэйн тод жишээ нь 1990 оноос хойш банкны салбар байнгын тогтвортой өсөлттэй байж, Монгол улсын тэргүүлэх салбар болтлоо хөгжин төлөвшиж байгаагаас харж болох бөгөөд Монголын банкны холбоо нь гишүүн байгууллагуудаа нэгтгэн, хамтран ажиллахад нь гол гүүр болж өгдөг мэргэжлийн байгууллага юм.

2013-12-18

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ӨРГӨН ГАДААД ХАРИЛЦААГАА УЛАМ ТЭЛСЭЭР БАЙНА

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ)-тай Москва хотноо хамтын ажиллагааны санамж бичигт 11-р сарын 27-ны өдөр гарын үсэг зурж, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, ОУХОБ-ны ТУЗ-ийн гишүүн Николай Косов болон манай улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ш.Алтангэрэл нар оролцсон юм.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хоёр банк хамтран хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн шугамыг нэмэгдүүлэх, баталгаа гаргах зэрэг томоохон боломжууд нээгдэж байгаа юм.

ХХБ болон ОУХОБ-ны хамтын ажиллагаа 2005 оноос эхэлсэн бөгөөд 2013 оны 9-р сард Олон улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа Монгол улсаас ХХБ-нд зориулан зохион байгуулсан 82 сая ам.долларын “Хамтын санхүүжилтийн зээл”-ийн санхүүжилтэд ОУХОБ идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

ОУХОБ-ны ТУЗ-ийн гишүүн Николай Косов, “Бидний хувьд Монгол улсын ХХБ-тай хамтран ажиллах нь хамтын ажиллагааны томоохон үйл явдал бөгөөд манай банкны стратегийн зорилт болох гишүүн орнуудын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой” гэж онцлон тэмдэглэлээ.  

2013-12-09

Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгамддаг томоохон асуудал нь барьцаа хөрөнгийн дутагдал байдаг. Тэд банкнаас зээл авч бизнесээ өргөжүүлж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд барьцаа хөрөнгийн үнэлгээ нь банкны шаардлагад нийцэхгүй байх, арилжааны банкуудын хувьд мөн өөрийн эрсдэлээ тооцох стандартын дагуу ажиллах шаардлага тулгардаг.  

Тэгвэл жижиг, дунд бизнес эрхлэгч болон арилжааны банкны хооронд үүсдэг энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд Зээлийн батлан даалтын сан чухал үүрэг гүйцэтгэхээр болж байна.

Монголын байгууллагын зах зээлд тасралтгүй тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк иргэд болоод жижиг, дунд бизнесийн зах зээлд сүүлийн жилүүдэд түлхүү анхаарч буй бөгөөд энэ удаад Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагаагаа өнөөдрөөс эхлэж байна.  

Ийнхүү хамтран ажиллаж эхэлснээр Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авахаар хүсэлт гаргаж буй жижиг, дунд бизнес эрхлэгчийн Эргэлтийн хөрөнгийн, Хөрөнгө оруулалтын, Бичил зээлийн 60 хүртэл хувьд нь буюу 250 сая төгрөг хүртэлх батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас хариуцах юм. 

Арилжааны банкууд, Зээлийн батлан даалтын сантай үр дүнтэй хамтран ажиллаж, жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ үр өгөөжтэй байж, тэднийг өсөж томрох, корпорацийн хэмжээнд хүрэхэд нь томоохон дэмжлэг болох болно.

2013-12-05

МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГТ НИЙТ БАНКНЫ УДИРДЛАГУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Өнөөдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр МБХ-ны байранд “Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т нийт банкны удирдлагууд гарын үсэг зурж, Монгол Улсын банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлал, тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө зорин ажиллахаа тунхаглалалаа.

Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, МБХ-ны болон нийт банкны гүйцэтгэх удирдлагууд, олон улсын байгууллагуудын төлөөллүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Энэхүү тунхаг бичигт:
Бид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож буй санхүүгийн байгууллагын төлөөлөл болохын хувьд банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэхийг санал нэгтэйгээр дэмжин, нэгдэж байна.

Хөгжил дэвшил нь бидэнд шинэ боломж, нөхцөлийг богино хугацаанд олгохын зэрэгцээ агаар-ус-хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц болон усны хомсдол, орчны доройтол, хүн амын хэт төвлөрөл, ядуурал болон бусад асуудлыг шийдвэрлэх сорилтыг дагуулж байна. Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ үед, бид эдийн засгийн эрчимтэй хөгжлийг байгаль орчныг хамгаалах, бидний хосгүй нүүдэлчин өв соёл, ахуй, түүхийн үнэт зүйлсийг хадгалах бодлоготой нягт уялдуулах, өрхийн тогтвортой амьжиргаа, Монгол хүний боловсрол, эрүүл мэнд, амьдралын хэв маягт нийцүүлэн төлөвлөх хэрэгтэй юм.

Бид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой шийдлийг эрэлхийлж, эрүүл аюулгүй, ногоон орчинд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө нэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаа, хамтран ажиллаж буй харилцагч, үйлчлүүлэгчдээрээ дамжуулан Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөгжилд хөтлөх тулхтай шийдвэрүүдийг гаргаж ажиллана гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

Бид дараах арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ тунхаглан илэрхийлж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, яам, тамгын газар, иргэний нийгмийн байгууллагууд, харилцагчид, иргэдийг энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцохыг уриалан дуудаж байна.

Аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа байгаль эх дэлхий, хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх зарчмыг удирдлага болгож ажиллана;
Аливаа шийдвэртээ санхүүгийн тогтвортой байдал, байгаль орчны тэнцвэртэй байдал, тэдгээрт үзүүлэх үр нөлөөг харгалзан үзэж байх зарчмуудыг боловсруулж, бүх нийтээрээ мөрдлөг болгохыг уриална;
Банк, санхүүгийн салбарын нийт ажилтан, харилцагч үйлчлүүлэгчид, хамтран ажиллаж буй байгууллагууддаа хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний ач холбогдлын талаар мэдээлэл, ойлголт өгч, тогтвортой үр өгөөжийг түгээн дэмжинэ;

Бүх сонирхогч талуудтай хариуцлагатай, нээлттэй харилцана.
Бид тогтвортой санхүүжилтийн хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх хүсэл эрмэлзэл, зорилтоо батлан илэрхийлэх, бүх нийтийг энэ үйлсэд уриалан дагуулах зорилгоор энэхүү Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав гэсэн байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн санхүүжүүлэх төсөл бүрийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ тэдгээрийн байгаль орчин болон нийгэм, ард нийтэд үзүүлж болох сөрөг нөлөөллийг урьдчилан тооцох, түүнийг удирдах, бууруулах, зайлсхийж байх арга хэмжээг авч байх юм.

Монголын Банкны Холбоо

2013-11-21

“Гадаад худалдааны санхүүжилтийн зөвлөгөөн” амжилттай боллоо

Худалдаа, Хөгжлийн Банк (ХХБ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран Гадаад худалдаа эрхлэгчид болон харилцагч байгууллагууддаа худалдааны санхүүжилтийн цогц мэдээллийг хүргэх, санхүүжилтийн өртөг багатай, боломжит арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаарх “Гадаад худалдааны санхүүжилтийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү зөвлөгөөний эрэлт, шаардлага улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд гадаад худалдаа эрхлэгч байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтойг оролцогчид онцлож байлаа.

Энэ удаагийн зөвлөгөөнд практик жишээ, кэйсүүдийг түлхүү ашигласанаараа онцлог байсан бөгөөд Гадаад худалдааны санхүүжилтийн бүх арга хэрэгслүүдийг дэлгэрэнгүй тайлбарлаж, оролцогчдод хүссэн зөвлөгөө мэдээллийг МҮХАҮТ болон ХХБ-ны мэргэжилтнүүд хүргэсэн юм.  

Гадаад худалдаа эрхлэгч нь барааныхаа урьдчилгаа болон нийт төлбөрөө шууд гадаад гуйвуулга ашиглаж шилжүүлэхгүйгээр, бараа ачигдсаны дараа, мөн бараа гарт тань ирсэн хойно, бүрэн бүтэн байдал болон эрсдэлээ хянасны эцэст төлбөрөө төлөх, тодорхой хугацааны дараа төлбөрөө төлөх нөхцөл, хямд эх үүсвэр ашиглах зэрэг олон боломжуудыг худалдааны санхүүжилтийн үйлчилгээ нь олгодог юм.
ХХБ нь Монгол улсын гадаад төлбөр тооцооны 50 хувийг эзлэж, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний мөн 50 хувийг дангаараа үзүүлдэгээрээ өндөр туршлагатай бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн ажилтнуудтайгаараа ялгардаг юм.

Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХХБ-ны бүх салбар, тооцооны төвүүдэд хандаарай.

2013-11-14

Говь Тооцооны Төвийн Нээлтийн Ёслол Боллоо

Монгол улсын банк санхүүгийн салбарын 23 жилийн түүхийн хуудсыг тэргүүлж яваа арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 23 жилийн ойгоо тохиолдуулан Хан-Уул дүүрэгт ГОВЬ Тооцооны төвөө нээж, ёслолын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. 

Харилцагчдаа баяртайгаар угтан авсан ГОВЬ Тооцооны төв нь Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрчний гудамж, Говь ХК-ийн байранд байрлаж байгаа ба мэргэшсэн, чадварлаг хамт олон тохилог, тав тухтай орчинд, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэн үйлчлэх  болно.

Нэр хүнд, найдвартай байдлын баталгааг харилцагчиддаа байнга мэдрүүлдэг ХХБ Хан-Уулчууддаа зориулан тус дүүрэгт зургаа дахь, нийт Монгол улс даяар 47 дахь салбар, тооцооны төвөө нээж буй юм.    
Өргөжин тэлсээр буй ХХБ-ны салбар, тооцооны төвүүд эрхэм харилцагч Таны таалалд нийцүүлэн дэргэд тань улам бүр ойртон, шинэ салбаруудын түүчээ тасралтгүй үргэлжилсээр байна.

2013-11-01

Microsoft корпорацитай “Хамтын ажиллагааны гэрээ” үзэглэлээ

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), Мэдээллийн технологийн Софтлайн компани хамтран, дэлхийд тэргүүлэгч “Microsoft” корпорацитай “Хамтын ажиллагааны гэрээ”-г үзэглэснээр, ХХБ-ны программ хангамжийн чанар, найдвартай байдал зэргийг цогцоор нь олон улсын түвшинд баталгаажуулж байна.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ХХБ нь “Microsoft” корпорацийн шинэ тутам гаргаж буй програм хангамжийг тухай бүрд нь албан ёсны эрхийнхээ хүрээнд ашиглах, ажилтнуудаа “Microsoft” корпорацид сургаж дадлагажууулах, нөгөө талаас тус корпорацийн мэргэшсэн зөвлөхүүдийн үйлчилгээг тогтмол авдаг болж байгаа юм.

Ийнхүү ХХБ мэдээллийн технологийн “Мicrosoft” корпорациас техникийн туслалцаа үйлчилгээг тасралтгүй аван, байнгын хамтын ажиллагаатай болж буйгаараа онцлууштай, томоохон дэвшилтэт үйл явдал юм. Дашрамд дурдахад ХХБ мэдээллийн технологийн үйл ажиллагааны найдвартай байдал, техник технологид өндөр ач холбогдол өгдөг бөгөөд 2012 онд хөндлөнгийн аудитийг олон улсад нэр хүндтэй “Делойтте” аудитын компаниар хийлгэж, олон улсын стандарт, хэм хэмжээг мэдээллийн технологитоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

2013-10-31

“Хөгжиж буй орнуудын шилдэг банк”-аар Ази тивээс шалгарлаа

Азийн санхүүгийн мэдээ мэдээллийг мэргэжлийн түвшинд дэлхий даяар түгээдэг Finance Asia сэтгүүлээс зохион байгуулдаг банк санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болж, 2013 оны “Best Bank in Frontier Market” буюу “Хөгжиж буй орнуудын шилдэг банк”-аар Монгол улсын Худалдаа, хөгжлийн банк Ази тивээс шалгарлаа.

“Хөгжиж буй орнуудын шилдэг банк” шалгаруулалтад Ази тивийн хөгжиж буй орнууд болох Албани, Бангладеш, Шри Ланка, Филиппин, Индонез, Вьетнам зэрэг орнуудын арилжааны банкууд өрсөлдсөн бөгөөд тухайн улсын банкуудын хөрөнгийн хэмжээнээс илүүтэй банкны өөрийн  чадамжинд онцгой ач холбогдол өгөн шалгаруулдаг байна. Хөгжиж буй орнууд нь хөрөнгө оруулагчдад нээлттэй, хурдан хөгжих боломж өндөртэй, хэдий жижиг зах зээлтэй ч үүгээрээ хөрөнгө оруулагчдыг татаж байдаг улс орнууд багтдаг юм.   

Finance Asia сэтгүүлээс 10 гаруй жил уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү шалгаруулалт нь банкуудын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн үзүүлэлт гэх мэт бүхий л чадавхийг харгалзан үзэж, бодит үр дүнд тулгуурладагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Худалдаа, хөгжлийн банк 2013 он гарсаар олон улсын хэмжээний томоохон шагналуудыг дөрөв дэх удаагаа ийнхүү гардан авлаа.

2013-10-02

Most Money ШИЛДЭГ боломжуудаар ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Мөнгөн шилжүүлэг

  • Дансны дугаараар
  • Гар утасны дугаараар
  • Картын дугаараар
  • Өөрийн данс хооронд
  • Дурын валютаар, онлайн хийнэ.

  Карт худалдан авах

  • ОУ-ын ярианы, интернэт гэх мэт төрөл бүрийн карт худалдан авна.

Билл төлөх

  • Дараа төлбөрт орон сууц, цахилгаан, гар утас, интернэтийн төлбөр төлнө.

  Бэлэн орлого, зарлага

  • АТМ-ээс гар утсаар бэлэн мөнгө авна, банкин дээр орлого хийнэ.

 

Худалдан авах

  • Гар утас, веб, картын ПОС-оор шууд болон зайнаас худалдан авалт хийнэ.

  Лавлах

  • Дансаа бүх боломжоор өөрөө хянаж, тохируулна.

Та Мост Мони үйлчилгээний гарын авлагыг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

 

2013-09-24

Дэлхийн банкууд хамтын санхүүжилтийн зээлээ Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан олгоно

Олон улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа Монгол улсаас Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-нд зориулан зохион байгуулсан 82 сая ам.долларын “Хамтын санхүүжилтийн зээл”-ийн гэрээг үзэглэх ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаа нь Монголын банкны салбарын түүхэн үйл явдал бөгөөд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том хэмжээний олон улсын хамтын санхүүжилтийн зээлийн төсөл юм. Уг зээлийн зориулалт нь ХХБ-ны эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа ба тус банкаар дамжуулан Монголын санхүүжилт шаардлагатай байгаа бизнес эрхлэгчид, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд олгогдон, Монгол улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр болох юм.

Олон улсын хэмжээний энэхүү томоохон санхүүжилтийн үйл ажиллагааг Нидерландын Хөгжлийн банк (FMO), олон улсын ING банк болон Монгол улсын Ти Ди Би Капитал ХХК хамтран зохион байгууллаа.

Зээлийн А хэсэг буюу 35 сая ам.долларыг Нидерландын Хөгжлийн Банк болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк  санхүүжүүлсэн бол Б хэсгийн зээлийг ING банк, олон улсын 7 банктай хамтран 47 сая ам.долларыг олгоод байна.

Дэлхийд үнэлэгдэж, олон улсад танигдсан ХХБ-тай хамтран ажиллаж буй дэлхийн томоохон банкуудад ХХБ талархалаа илэрхийлэхийн сацуу олон улсын шилдэг шагналуудыг хүртсээр байгааг дуулгахад таатай байна. Үүнд:

  •  “2013 оны Монгол улсын шилдэг банк”, Euromoney сэтгүүл;
  •  “2013 оны Монгол улсын арилжааны шилдэг банк”, Global banking and finance review байгууллага;
  • “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк” 2013,2012,2011, GTR awards;
  • “Best bank in frontier market-2013” Finance asia сэтгүүл;

2013-09-18

Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банкаар 3 жил дараалан тэргүүллээ

Олон улсад танигдсан Худалдаа, хөгжлийн банкийг дэлхий дахинд үнэлсэн томоохон шагналууд үргэлжилсээр, “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар 3 жил дараалан шалгаруулж, 2013 оны шагналыг мөн хүртлээ.

Энэхүү хүндтэй шагнал гардуулах үйл ажиллагааг дэлхийн худалдааны санхүүжилтийн чиг хандлагыг тодорхойлогч GTR нэрээр алдаршсан Global trade review (Дэлхийн худалдааны тойм) сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг бөгөөд хамгийн шударга шалгаруулалтаар буюу бусад улс орон бүрийн банк, санхүүгийн байгууллагуудын дунд санал асуулга явуулан шилдгээ тодруулдаг юм.

Монголбанкнаас гаргасан 2012 оны судалгаагаар Монголын арилжааны 7-н банк Худалдааны санхүүжилтийн үйлчилгээг хүргэж байгаагаас 50 гаруй хувийг нь  Худалдаа, хөгжлийн банк дангаараа эзлэж байна. Байгуулагдсан цагаасаа буюу 1990 оноос эхлэн худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж ирсэн ХХБ энэ салбарт өндөр туршлага, найдвартай байдлаараа ялгардаг юм.  

2012 оны эцсийн байдлаар ХХБ-нд дэлхийн 34-н банк 290 гаруй сая ам.долларын гадаад худалдааны санхүүжилтийн зээл батлаж өгсөн нь Монголын гадаад худалдааны бизнес эрхлэгчдийн хувьд томоохон дэмжлэг болсон бөгөөд уг зээлийн санхүүжилтийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдгоороо давуу талтай.

2013-09-09

Б.Мэдрээ: Банкны салбарын нийт хөрөнгө нь ДНБ-ий 85 хувийг дангаараа бүрдүүлдэг

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч

 

Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд банк, санхүүгийн салбарт 25 гаруй жил ажилласан Монгол улсын туршлагатай банкир юм.

Ажилласан байдал:

1987-1991 он              Улсын банкны ерөнхий хорооны Хэлтсийн дарга
1991-2000 он              ХХБ-ны Тамгын газрын захирал, Дэд захирал, Гүйцэтгэх  захирал
2002-2006 он             “Гурван бар кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
2006-2007 он             Капитрон банкны Гүйцэтгэх захирал
2007 оноос                 ХХБ-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Азийн банкны холбооны 30-р чуулган Монголд улсад анх удаа зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч Б.Мэдрээтэй энэ сэдвээр ярилцлаа.

Монголын Банкны Холбооноос зохион байгуулж буй Азийн банкны холбооны 30-р чуулганы талаар Тантай ярилцахаар урьлаа. Энэ чуулганы ач холбогдол болоод манай улсад үзүүлэх эерэг нөлөөллийг Та хэрхэн харж байгаа вэ?

Азийн банкны холбоо хэмээх байгууллагатай Монголын банкууд харилцаа холбоо тогтоож, туршлагаас нь судлаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ удаагийн 30-р чуулган Монгол улсад зохиогдохоор болсонд бид маш өндөр хэмжээнд ач холбогдол өгч хүлээж авч байгаа. Энэ бол Монголын банкны салбарын өсөлт хөгжил олон улсын хэмжээнд хүрсэний тод томруун илрэл гэж хэлж болно. Өнөөдөр манай санхүүгийн зах зээл дээр хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, чадвартай сайн боловсон хүчнүүд банкны салбарт ажиллаж байна. Товчоор хэлбэл Монгол улсын эдийн засгийн хөгжилд банкууд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа.

Чуулганаар Ази, Номхон далайн бүс нутгийн санхүү, банкны салбарын шилдэг төлөөллүүд Монголд цугларч, туршлага, ололт амжилтаа хуваалцана, цаашлаад Монгол улсын банкны салбар олон улсад харилцаагаа тэлэх боломж гарч ирнэ, олон улс дахь нэр хүнд ч өснө.  
Олон улсын өргөн хэмжээний том чуулганыг зохион байгуулж буй Монголын Банкны Холбоонд бид баяр хүргэх ёстой, энэ ажилд арилжааны банкууд Холбоог дэмжээд, хамтран зохион байгуулалтад оролцоод явж байгаа.  

Чуулганы үеэр ямар асуудлуудыг түлхүү авч хэлэлцэх вэ?

9-р сарын 12, 13-нд 2 өдрийн турш салбар хуралдаанууд явагдана. Чуулганы гол уриа буюу ерөнхий сэдэв нь Ази бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр гэсэн агуулгатай байгаа. Ерөнхийдөө дэлхийн эдийн засагт гарч байгаа хүндрэлүүд юу байна, тэр нь Азид яаж нөлөөлөх, байгалийн баялаг ихтэй Ази тивийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, цаашдын сорилт болоод боломжууд, санхүүгийн салбарт орчин үеийн технологийн дэвшлийг Азийн банкууд хэрхэн нэвтрүүлсэн, цаашдаа улам сайн хөгжүүлэх зэрэг олон улсын туршлагаа улс орнууд хуваалцана.

Зөвхөн санхүү, банкны төлөөллүүд ч гэлтгүй Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, Монголын арилжааны банкууд, санхүүгийн байгууллагууд, төр засгийн бодлого тодорхойлогчид оролцох учраас үр дүнг бид маш өөдрөгөөр харж байгаа. Монголын банкны салбарыг олон улсад таниулах том үйл ажиллагаа гэж хэлж болно.

Монголын банкууд олон улсад хэр танигдсан гэж Та дүгнэдэг вэ, ер нь банкуудын өнөөгийн байдлын талаар туршлагатай банкирын хувьд санаа бодлыг тань сонсъё?

Манай банкууд хөрөнгийн хувьд олон улсын банкуудтай харьцуулахад жижиг ч гэлээ сүүлийн 20 жилд хамгийн үсрэнгүй өндөр хөгжсөн салбар шүү дээ. Монгол улсаас анх удаа олон улсад бонд арилжаалсан байгууллага нь арилжааны банк, Ази, Европт дэлгэрч байгаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бүгд Монголд байна. Чамлаж болохгүй сайн үзүүлэлтүүд арилжааны банкуудад байгаа, Монголын эдийн засгийн том ачааг үүрч байгаа банкны салбарын нийт хөрөнгө нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувийг дангаараа бүрдүүлдэг.

Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгчийн хувьд Танаас асуухад тус холбоо гишүүн банкуудаа нэгтгэх, хамтын ажиллагааг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

Монголын Банкны Холбоо бол бизнесийн байгууллага биш, харин салбарын бодлогыг хамтдаа хэлэлцэж, мэргэжил нэгт хүмүүс хамтран асуудлаа шийдвэрлэдэг мэргэжлийн холбоо гэдгийг энд онцолмоор байна. Арилжааны банкуудын нягт хамтран ажиллах, өсөх хөгжихөд Холбоо маш чухал үүрэгтэй ажиллаж байгаа. Жишээ нь, Холбооны дэргэд эрсдэлийн удирдлага, хууль, хүний нөөц, тусгай актив, маркетинг зэрэг мэргэжлийн зөвлөлүүд ажилладаг. Энэ нь банкууд хамтдаа асуудлаа тодорхойлж, нэгдсэн байр сууриа тодорхойлох, зөв шийдлээ эрэлхийлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 8 хувийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, нөхцөлүүд нь ямар байх нь зүйтэй талаар  банкууд хэлэлцэн, санал шийдлээ холбогдох байгууллагад хүргүүлж, хамтран ажиллахад Холбоо гишүүдээ чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаагийн томоохон хэмжээний энэхүү чуулганыг арилжааны банкуудтай хамтран зохион байгуулж байгаа зэргээс Холбооны үйл ажиллагаа сайн байгаа гэдгийг хэлэх байна.

8 хувийн зээлтэй холбогдуулж асуухад, энэ зээл зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа юу, зээлийн явц болон эх үүсвэрийн хангалтын талаар мэдээлэл өгөөч?

Арилжааны банкууд Монголбанктай хамтраад 8 хувийн зээлийн үйл ажиллагааг маш амжилттай зохион байгуулж, харилцагчиддаа хэвийн олгоод явж байгаа, эх үүсвэрийн хувьд хангалттай байгаа, үнэхээр шаардлагаа хангаад ирж байгаа харилцагчиддаа аль болох шуурхай олгох талаас нь ажиллаж байна. Худалдаа, хөгжлийн банкны хувьд 8 хувийн хүүтэй зээлийг зорилтот бүлэг болох дундаж орлоготой иргэддээ олгож, зээл олгож эхэлсэн эхний 42 хоногт нийт арилжааны банкуудын 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан зээлдэгчдийн 25 гаруй хувийг ХХБ-ны зээлдэгчид эзэлж байгаа талаар Монголбанкны тоон мэдээ гарсан байсан.
Ярилцсанд баярлалаа.

Т.Танан

2013-09-02

Ази, Номхон далайн бүс нутгийн банкны мэргэжилтнүүд Монголд анх удаа чуулна

Монголын Банкны Холбоо, арилжааны банкуудтай хамтран эх орондоо анх удаа Азийн банкны холбооны 30-р чуулганыг 9-р сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн банк, санхүүгийн салбарын төлөөллүүд нэгэн дор чуулж, “Ази: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр“ уриан дор 2 өдрийн турш салбар хуралдаанууд явагдах ба дэлхийн эдийн засагт гарч буй бэрхшээлүүд Азид хэрхэн нөлөөлөх, байгалийн арвин баялагтай Ази тивийн хөгжлийн асуудлууд, цаашдын сорилт, боломжууд, мөн технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлэх, цаашид хөгжүүлэх зэрэг олон улсын туршлагаа улс орнууд хуваалцах юм.  

Монгол улсын хувьд томоохон хэмжээний энэхүү чуулганыг зохион байгуулах орноор сонгогдсон нь манай улсын банкны салбарын хурдацтай өсөлт, олон улсад өсөн нэмэгдэж буй нэр хүндийг харгалзсан хэрэг бөгөөд Монголын арилжааны банкууд олон улсад бонд арилжаалж, мөнгөн гуйвуулгын хамгийн орчин үеийн сүлжээг шуурхай нэвтрүүлж, дэлхийн шилдэг банкуудтай харилцаа холбоогоо тэлж, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр байгаа юм.

Монголын Банкны Холбоо нь дотоодын 13 арилжааны банк болон банк санхүүгийн сургалт мэдээллийн төв, банк бус санхүүгийн байгууллага, гадаадын банкны төлөөлөгчийн газруудыг гишүүнчлэлдээ багтаасан, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

2013-09-02

Худалдаа хөгжлийн банкны Виза карт ХОНГКОНГ-д ХӨНГӨЛӨЛТТЭЙ

Азийн бар Хонгконг улсад аялах, ажиллах, амрахдаа ХХБ-ны ОУ-ын ВИЗА картаараа ХӨНГӨЛӨЛТ эдэлдэг боллоо. Танд олгож буй боломжууд:

Visa Peak Package буюу уулан дээрх хонгконг ШИЛДЭГ БАГЦ
Хөнгөлөлттэй үнэ 125 HKD (энгийн үнэ 170 HKD) Энэхүү багцад доорх үйлчилгээнүүд багтана. Үүнд:

  1. 2 хүний уулын трамвайн /Peak Tram/  тасалбар
  2. Тэнгэрийн тавцан 428 /Sky Terrace 428/ дээр гарах 2 хүний тасалбар
  3. The Peak tower-ийн дэлгүүрүүдээр 10 HKD-оор үйлчлүүлэх 2 купон. Дэлгүүрүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
  4. The Peak Tower-т байрлах дэлгүүрүүдээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Хөнгөлөлтийн хугацаа: 2013.12.31 хүртэл

2013-08-29

Дэлхийд үнэлэгдсэн шагналууд үргэлжилсээр “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк”-аар шалгарлаа

Их Британи улсын “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг Дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2013 оны “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк”-аар ХХБ манлайлж, цом батламжаа гардан авлаа.

“Global banking & finance review awards” нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа банк санхүүгийн байгууллагуудын дунд байнгын тасралтгүй судалгаа шинжилгээг явуулж, даяаршсан нийгмийн тив бүрд адил тэгш үйлчлэхийг зорьдогоороо, шударга өрсөлдөөнийг явуулдагаараа онцлог басхүү хүндтэй шалгаруулалт юм. 

2012 онд энэхүү шалгаруулалтаас ХХБ “Монгол улсын шилдэг байгууллагын банк”  шагналыг  хүртэж байсан бөгөөд 2013 онд амжилтаа бататган, Монгол улсын тэргүүлэгч банк гэдгээ нотоллоо.
Монголдоо төдийгүй дэлхийд амжилтаараа үнэлэгдэж буй Худалдаа, хөгжлийн банкны амжилтын гол цөм болсон нийт ажилтнууд, харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье.

2013-08-07

Дэлхийд тэргүүлэгч “Euromoney” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкийг шалгарууллаа

Энэ оны 7 дугаар сарын 18-ний өдөр Хонг Конг хотод Банк санхүүгийн салбарын дэлхийд тэргүүлэгч “Euromoney” сэтгүүлээс зохион байгуулсан улс орны банк санхүүгийн салбар дахь шилдгүүдийг шалгаруулах “Euromoney Award for Excellence 2013”-ын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон бөгөөд 2013 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкийг шалгарууллаа.

Дэлхийд тэргүүлэгч “Euromoney” сэтгүүл нь сүүлийн 22 жил уг арга хэмжээг олон улсын хэмжээнд 100 гаруй улсын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг хамруулан амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд тухайн банкны зах зээлд тэргүүлэгч байр суурь, найдвартай байдал, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн чадавхи зэрэг үзүүлэлтүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр улс орны шилдэг банкийг шалгаруулдаг билээ.

Худалдаа, хөгжлийн банк нь Монголын банк санхүүгийн салбарт ямагт тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт актив 3.8 их наяд төгрөг, татан төвлөрүүлсэн хөрөнгө 1.8 их наяд төгрөгт хүрч, санхүүгийн тогтвортой үзүүлэлтээрээ Монгол улсын шилдэг банк гэдгээ батлан харууллаа.

2013-07-24

Хүндэт харилцагчиддаа Тулгар төрийн 2222 жил, Ардын хувьсгалын 92 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

2013-07-10

Улаанбаатар Хотод 15 Тэрбум Төгрөгийн Хөрөнгө Оруулалтаа Эхлүүллээ

Сайхан хотдоо сэтгэл тэнэгэр амьдрах чин хүсэлтэй нийслэлчүүддээ зориулан Худалдаа, хөгжлийн банк Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж, эхний ажлууд эхэлж байна.

Нийслэлийн Засаг даргын санаачлан  зохион байгуулсан “Хөгжлийн төлөө түншлэл”-ийн хүрээнд энэхүү 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ба анхны ажил нь 200 ширхэг автобусны буудал барих ажил бөгөөд буудлууд эхнээсээ ашиглалтад орж эхэлж байгаа юм. Олон улсын стандартаар иж бүрэн тоноглогдсон автобусны буудлуудын нээлтийн ёслолын ажиллагаа Баянгол зочид буудлын зүүн хойд талын шинэхэн автобусны буудал дээр боллоо.

Нийслэлийн засаг даргын хот байгуулалт хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ болон нийслэлийн төр, захиргааны төлөөллүүд “Шинэ буудлыг хүлээн авах ёслолын ажиллагаа”-нд оролцлоо.

ХХБ-ны хөрөнгө оруулалтаар бүтэж буй автобусны 200 ширхэг буудал нь бүрэн камерьтай, WiFi интернэтийн утасгүй орчинтой, хогийн сав, тухлаг сандал, автобусны чиглэлүүд, урсдаг лед самбар, мэдрэгч бүхий орчин үеийн бүрэн гэрэлтүүлэг зэрэг орчны тохижилтийг цогцоор нь шийдсэн Дэлхийн хөгжилтэй орнуудын стандартад нийцсэн “Ухаалаг буудал” байх юм.

2013-07-03

ХХБ харилцагчдаа 8 хувийн зээл рүү ШИМТГЭЛГҮЙГЭЭР шилжүүлж дууслаа

Худалдаа, хөгжлийн банкинд орон сууцны зээлтэй 8000 гаруй харилцагч байдаг. Тэдгээр харилцагчдаас 8 хувийн хүүтэй зээл рүү шилжих шаардлагыг хангасан 3000 орчим харилцагчдаа ямар ч шимтгэлгүйгээр шилжүүлж дууслаа.

Гар утсандаа мессежээр болон утсаар зээл нь 8 хувь руу шилжсэн талаар ХХБ-наас мэдээлэл хүлээн авсан харилцагчид Та бүхэн 14 хоногийн дотор өөрийн харилцдаг ХХБ-ны салбар, тооцооны төвд очин, нэмэлт гэрээгээ байгуулаарай. ХХБ Танаас ямар нэгэн шимтгэл огт авахгүй бөгөөд 6-р сарын 17-ны өдрөөс орон сууцны зээл тань 8 хувийн хүүгээр бодогдож байгаа болно.

Бодит хэмнэлтийг өгөх, мөн амьдралаа сайжруулахын төлөөх эрмэлзлэлийг бадраах 8 хувийн зээлд Шинэ харилцагчид Та бүхнийг урьж байна. ХХБ-ны бүх салбар, тооцооны төвүүдэд очин, орлогоо тодорхойлуулж, материалаа бүрдүүлэн, зээлээ аваарай.

Та тохилог орон сууцандаа тавтай морил!

Худалдаа, хөгжлийн банк

2013-06-20

8 хувийн зээлийн Нээлтийн ёслолыг Худалдаа, хөгжлийн банкинд зохион байгууллаа

6-р сарын 17-ны Даваа гараг. Худалдаа, хөгжлийн банкны Төв байрны гадна талбай дуу хуур, баяр хөөр, инээмсэглэл дүүрэн залуусаар хөглөгдлөө. Энд Засгийн газрын 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн нээлтийн ёслолын ажиллагаа болж, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, МИК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

8 хувийн хүүтэй зээлийг Худалдаа, хөгжлийн банкнаас авч буй анхны зээлдэгч Д.Дашсүрэн: Анхны зээлдэгч болж байгаадаа манай гэр бүл маш их баярлаж байна. Орон сууцны зээлийг олон жил олгосон, туршлагатай итгэж болох банк болохоор гэр бүлээрээ зөвлөлдөж байгаад Худалдаа, хөгжлийн банкийг сонгосон. Зээлийг маань шуурхай шийдэж өгсөнд баярлалаа. Манайх  сард 400 гаруй мянган төгрөг төлөх хуваарь гарсан, хоёулаа ажилладаг тул манай гэр бүлд энэ мөнгө нэг их дарамт болохгүй гэж бодож байна.

Зээлээ 8 хувь руу шилжүүлсэн Б.Ариунболд: Өнөөдөр Худалдаа, хөгжлийн банкнаас гар утсанд “Таны орон сууцны зээл 8 хувь руу шилжлээ” гэсэн мессеж ирсэн, үнэхээр их баярлаж, гэр бүлээрээ бөөн баяр боллоо. Ийм хурдан шилжүүлчихнэ гэж бодсонгүй, сая нэмэлт гэрээгээ байгууллаа. Өмнөх зээлэндээ төлдөг байсан дүнгээс 350 мянган төгрөг сар бүр хэмнэгдэх юм байна, энэ мөнгийг хүүхдийнхээ хадгаламжинд хуримтлуулна даа.

Долларын зээлээ төгрөгийн 8 хувьд шилжүүлсэн Б.Давааням: Манайх орон сууцны зээлээ тухайн үед хүү нь бага юм уу гэж бодоод доллароор авсан, гэтэл төгрөгөөр төлөх дүн байнга хэлбэлзэж, ханшийн өөрчлөлт ихтэй байсан. Энэ нь тогтмол орлоготой манай гэр бүлд хүндрэлтэй байсан. Харин өчигдөр төгрөгийн 8 хувьд шилжүүлэх санал Худалдаа, хөгжлийн банкнаас тавихад уухайн тас зөвшөөрч, зээлээ шилжүүллээ. Засгийн газар, Монголбанк, Худалдаа хөгжлийн банкиндаа баярлалаа.

Хөгжил дэвшилд хамтдаа

2013-06-17

БАНКИР 2013 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Арилжааны банкууд болон Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бємбєгийн аварга шалгаруулах тэмцээнийг “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК” амжилттай зохион байгуулж, медаль, цомын эзэд тодорлоо.

Тэмцээний ЭРЭГТЭЙ баг тамирчидаас:

  1. Алтан медалын эзнээр “ХАДГАЛАМЖ БАНК”-ны баг хамт олон
  2. Мөнгөн медалын эзнээр “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК”-ны баг хамт олон
  3. Хүрэл медалын эзнээр “ХААН БАНК”-ны баг хамт олон
  4. Тусгай байрын шагналаар “ГОЛОМТ БАНК”-ны хамт олон тус тус шалгарлаа.

Тэмцээний ЭМЭГТЭЙ баг тамирчидаас:

  1. Алтан медалын эзнээр “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК”-ны баг хамт олон
  2. Мөнгөн медалын эзнээр “ХААН БАНК”-ны баг хамт олон
  3. Хүрэл медалын эзнээр “ЧИНГИС ХААН БАНК”-ны баг хамт олон
  4. Тусгай байрын шагналаар “ХАДГАЛАМЖ БАНК”-ны баг хамт олон тус тус шалгарлаа.

Банкир 2013 тэмцээний эмэгтэй шилдэг тамирчнаар Худалдаа, хөгжлийн банкны тамирчин Буриадын Алтанзаяа шалгарч Эрэгтэй шилдэг тамирчнаар Хадгаламж банкны тамирчин Тунгалагийн Санчир тус тус тодорлоо.

Нийт багийн дүнгээр Худалдаа, хөгжлийн банкны Эмэгтэй баг Алтан медаль, Эрэгтэй баг Мөнгөн медалийн болзол хангаснаар амжилтаа бататгаж Аваргын алтан цомыг 4 дэхь жилдээ дахин авлаа.
Ингэснээр Банкир 2013 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө баг хамт олноо 3 өдрийн турш хөгжөөн дэмжсэн нийт арилжааны банкуудын хамт олонд баярлалаа.

БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ

2013-06-17

Худалдаа, хөгжлийн банк 8 хувийн хүүтэй зээлийг олгоход бэлэн боллоо

Засгийн газрын Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Худалдаа, хөгжлийн банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох бэлтгэл ажлаа ханган, харилцагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.

8 хувийн зээлэнд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 6-р сарын 17-ны Даваа гарагаас эхлэн хүлээж авах бөгөөд мөн энэ өдрөөс эхлэн ХХБ-нд орон сууцны зээлтэй хуучин харилцагчдаа 8 хувийн зээл рүү шилжүүлж эхлэх юм. Хуучин харилцагчдын хувьд шаардлага хангасан бол асуудлыг шуурхай шийдэж, 8 хувийн зээл рүү автоматаар шилжүүлэн, Тан руу холбоо барих болно.

Харин шинээр орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг авахаар ХХБ-ыг сонгон үйлчлүүлэх гэж буй иргэд Та бүхэн өөрт ойр байрлах ХХБ-ны салбар, тооцооны төвд очин зөвлөгөө авч, материалаа бүрдүүлэн, хүсэлтээ гаргах боломжтой. ХХБ-ны салбар, тооцооны төвүүдийн хаяг, байршлыг эндээс авна уу.

Монголын банкны салбарт орон сууцны зээлийг түлхүү олгох бодлогыг баримталсаар ирсэн Худалдаа, хөгжлийн банк, санхүүгийн таатай бус жилүүдэд ч тасралтгүй орон сууцны зээлийг иргэддээ олгож байсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ХХБ-ны бүх салбар, тооцооны төвүүдээс болон 19001977 дугаарын утаснаас авна уу.

Худалдаа, хөгжлийн банк

 

2013-06-14

ХХБ-ны “Өмнөговь” салбар нээлтээ хийж, харилцагчдаа угтан авлаа

Худалдаа, хөгжлийн банкны үйл ажиллагаа өргөжин тэлсээр, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шинэ салбарын гал голомтоо бадрааж, 6-р сарын 12-ны билэгт сайн өдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулж, өмнийн говийн зон олонд үйлчилгээгээ хүргэж эхэллээ.  

Аймгаараа овоглосон “Өмнөговь” салбар үйлчилгээний тав тухтай, тохилог орчинг бүрдүүлж, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг мэргэжлийн чадварлаг хамт олон нэг дороос шуурхай үзүүлэх бөгөөд 2013 оныг дуустал харилцах, хадгаламж, карт, мост мони, гадаад гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа урамшуулал, гарын бэлэгтэйгээр угтан авах болно.

Өмнөговь салбар нь ХХБ-ны 45 дахь салбар, тооцооны төв болж байгаа ба салбарууд өдрөөс өдөрт танд улам ойртон, шинэ салбаруудын түүчээ тасралтгүй үргэлжилсээр байх болно.

Өнөөдрийн байдлаар 3,6 их наяд төгрөгийн нийт хөрөнгөтэй, 322 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, санхүүгийн хамгийн сайн үзүүлэлттэй, Монголын шилдэг банк ХХБ-ны Өмнөговь салбараар Та бүхэн тавтай үйлчлүүлээрэй.

Хөгжил дэвшилд хамтдаа

2013-06-12

Монгол, Японы хамтарсан “TDB leasing” компани байгуулагдлаа

Япон улсын нэр хүндтэй “Сумитомо мицүи” санхүүгийн группийн охин компани Эм Жи Лизинг Корпорацитай Худалдаа, хөгжлийн банк болон Ти Ди Би капитал компаниуд хамтран, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Ти Ди Би Лизинг ХХК-ийг байгууллаа.

Эм Жи Лизинг Корпораци нь Японы дэлхийд чанараараа танигдсан томоохон үйлдвэрлэгчидтэй байнгын түншлэлийн хамтын ажиллагаатай бөгөөд энэ хүрээнд Ти Ди Би Лизинг ХХК нь Монголчууддаа чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь худалдан авах боломжийг олгох бөгөөд олон улсын санхүүгийн стандартад нийцсэн Монголын хамгийн том санхүүгийн түрээсийн компани болон байгуулагдаж байна.

Японы талаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөөс Эм Жи Лизинг Корпорацийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Шигэмаса Сонобэ “Бид лизингийн салбар дахь олон жилийн туршлагаасаа хуваалцах таатай боломж олдож байгаад баяртай байна. Монгол улсын өсөн нэмэгдэж байгаа санхүүгийн түрээсийн хэрэгцээнд Ти Ди Би Лизинг компани ихээхэн хувь нэмрээ оруулна гэж бодож байна” гэсэн юм.

ХХБ-ны Удирдлагууд нээлтийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ хэлэхдээ “Олон жилийн найдвартай хамтын ажиллагаан дээрээ үндэслэн Ти Ди Би Лизинг компанийг байгуулж байна. Монгол Улс уул уурхайн тоног төхөөрөмж, автомашин, хүнд даацын механизмийн дийлэнх хувийг Япон улсаас импортлодог бөгөөд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг, найдвартай, том компани маш их хэрэгтэй” гэв.

2013-06-12

18 настай харилцагчиддаа хүндэтгэл үзүүллээ

Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх Хүүхдийн хадгаламжийн бэлэгтэй өдрүүдийн хүрээнд 18 нас хүрч, хүүхдийн хадгаламжийн хугацаа нь дуусч буй харилцагчдаа ХХБанк хүндэтгэн урьж, Union pay карт болон гарын бэлэг, дурсгалын зүйлс гардууллаа.

Ахиад ирэхгүй 18 насаар жигүүрлэсэн Харилцагчиддаа хүндэтгэл үзүүлэх энэхүү үйл ажиллагаа Бэлэгтэй өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хүүхдийн хадгаламж эзэмшигч 18 настнууд Та бүхэн ХХБ-ны данс нээлгэсэн салбар, тооцооны төвүүддээ хандаарай.  

Мөн Хүүхдийн хадгаламжийн бэлэгтэй өдрүүдийн хүрээнд Төрийн ордноо зохион байгуулсан хүүхдийн зохиолч, СГЗ Ж.Дашдондогийн  “Хүүхдийн сэтгэлд хүрэх хамгийн дөт зам” лекцийн үйл ажиллагааг ХХБанк дэмжин ажиллаж, хадгаламж эзэмшигч хүүхдүүдийн аав ээжийг урьж оролцууллаа.

Бэлэгтэй өдрүүд 6-р сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба Та ХХБ-ны хүүхдийн хадгаламж эзэмшдэг бол 50,000 төгрөгөөс дээш орлого нэмэн, хүүхдийнхээ насанд тохирсон оюунлаг, онцгой бэлэгнүүдээ амжиж авахыг хүсч байна.

Хэрэв Та хүүхдийнхээ ирээдүйд хуримтлал үүсгэхээр шийдсэн бол хүсэл мөрөөдөлд нь хүч нэмэх хүүхдийн хадгаламжаа Монголын хамгийн том, тэргүүлэх банк Худалдаа, хөгжлийн банкинд нээлгээрэй.

Хөгжил дэвшилд хамтдаа

2013-06-03

Картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын 6-р зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө

Худалдаа, хөгжлийн банк жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын зөвлөгөөнийг 2013 оны 5 дугаар сарын 29-нд 6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажилладаг шилдэг 300 орчим картаар үйлчлэгч байгууллагуудын төлөөлөгчид энэхүү зөвлөгөөнд оролцсон нь харилцагчдын идэвхи, оролцоо өндөр байгааг харууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөнийг анх удаагаа олон улсын шинж чанартай зохион байгуулж Visa International болон UnionPay International байгууллагын төлөөлөгчдийг урин оролцуулж бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт технологи, хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьлаа. Мөн Монголд анх удаа бэлэн бус төлбөр тооцооны давуу талыг сурталчилан таниулсан картаар үйлчлэгч байгууллагын нийт ажилтнуудад зориулсан сэтгүүл гаргасан нь харилцагч байгууллагуудын талархлыг хүлээлээ.

Зөвлөгөөний үеэр 2012 онд картын гүйлгээгээрээ бусдыгаа хошуучлан тэргүүлсэн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудыг тодруулж өргөмжлөл гардууллаа. Үүнд:

  • UnionPay картыг хамгийн их төлбөрт хүлээн авсан шилдэг 5-н байгууллагууд:

Баянгол зочид буудал, Улаанбаатар зочид буудал, Гоёо, Ханбүргэдэй, Нью тел.

  • Visa картыг хамгийн их төлбөрт хүлээн авсан шилдэг 5-н байгууллагууд:

Хан палас зочид буудал, Чингис хаан зочид буудал, Korean Air, Oremduty free, Selena travel.

  • ХХБ-ны шилдэг 5-н картаар үйлчлэгч байгууллагууд:

Номин тав трейд, Орифлэйм Монгол, Говь, Блю скай зочид буудал, Анунгоо.

Мөн ХХБ-ны зүгээс олон жил тууштай хамтран ажилласан үнэнч харилцагч, картаар үйлчлэгч байгууллагууд болох “Өгөөмөр баянбулаг” ХХК-ий Жетро супермаркет, Монтулга ХХК, Mr.Wang рестораны хамт олонд дурсгалын зүйлс гардуулсан.

Худалдаа хөгжлийн банк картыг төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг 1991 онд Монголд анх удаа эхлүүлж, картын төлбөр тооцооны зах зээлд 22 жилийн туршлага хуримтлуулсан, хамгийн олон төрлийн картыг төлбөрт хүлээн авдаг, картын аливаа эрсдэлээс хамгаалах 24 цагийн тасралтгүй ажиллагаатай хяналтын цогц системтэй банк юм. Өнөөдрийн байдлаар ХХБ нь Улаанбаатар хотод  131, орон нутагт 30, нийт 161 бэлэн мөнгөний машин, 2000 гаруй ПОС терминал, 100 орчим интернэт үйлчилгээний байгууллагаар дамжуулан картыг төлбөрт хүлээн авах зах зээлийн 30 гаруй хувийн төлбөр тооцоог дангаараа гүйцэтгэж олон улсын стандартад нийцсэн, шилдэг үйлчилгээг иргэд, картаар үйлчлэгч байгууллагууддаа хүргэж байна.

2013-05-30

БАНКИР 2013 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УРИЛГА

Тэмцээнд оролцохыг урих тухай

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Тэмцээн 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд 9:00 – 21:00 цагийн хооронд Спортын төв ордоны А зааланд болох бөгөөд Та бүхнийг байгууллага, хамт олноороо идэвхитэй оролцохыг урьж байна. Та бүхэн дараах холбоосоор  http://www.tdbm.mn/sport орж дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн аваарай.

2013-05-30

“Миний цахим хэтэвч” видео уралдааны дүн гарч, ухаалаг төхөөрөмжүүд эзэддээ очлоо

Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа. Тэргүүн байранд Д.Билгүүнтэйгийн “Мост Мони инфографик танилцуулга” шалгарч, Macbook Pro Retina загварын сүүлийн үеийн зөөврийн компьютер, 2-р байранд Б.Болд-Эрдэнийн “Snoopy асуудлаа шийдсэн нь” видео удаалж, iPad 4 таблет, харин 3-р байранд Г.Дөлгөөний “Миний цахим хэтэвч” видео шалгарч, Samsung Galaxy SIII гар утас зэрэг шагналуудаа гардан авлаа. Тусгай байрын шагнал, банкны гарын бэлгээр 10 оролцогч шагнууллаа.

2013 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 17-ныг хүртэл үргэлжилсэн уг тэмцээнд Мост Мони үйлчилгээг хүмүүс хэрхэн ашиглаж, банкны үйлчилгээг хялбархан авах боломжуудыг тал бүрээс нь харуулсан нийт 20 видео бүтээл ирсэн юм.

Тэмцээнд өрсөлдсөн бүтээлүүдийг үзэхийг хүсвэл ХХБ-ны албан ёсны фэйсбүүк хуудас руу хандан сонирхоорой. /tdbm.mn/facebook/

2013-05-22

“Худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн 2-р бага хурал”-д оролцлоо

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус бага хуралд ХХБанк Ивээн тэтгэгчээр оролцож, олон улсын зочид төлөөлөгчдөд банкийг сурталчлан таниулж, Ерөнхийлөгч Р.Коппа хурлын нээлтийг эхлүүлэн, хөтлөгч, чиглүүлэгчээр ажилласан юм.

2013-05-17

МОНГОЛ УЛС ДАЯАР JCB КАРТЫГ ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЛОО

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Харин өнөөдрөөс эхлэн Монголын бүх арилжааны банкууд нэгэн зэрэг уг картыг хүлээн авах боломжийг бий болгох төслийг ХХБ хэрэгжүүлж, JCB International болон Монголбанктай хамтран ажиллах гэрээнд 2013 оны 5-р сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хүрээнд ХХБ-ны картын систем, Монголбанкны банк хоорондын сүлжээгээр дамжуулан арилжааны бүх банкуудын АТМ, ПОС терминал, банкны салбарууд олон улсын JCB картыг төлбөрт хүлээн авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Монгол улсын төлбөрийн картын зах зээлд шинэ, шилдэг бүхнийг анхлан хэрэгжүүлэгч ХХБ олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг ямагт эрхэмлэдэг бөгөөд дээрх төслийн хүрээнд цаашид Монгол улсад JCB брэндийн карт гаргах, бусад нэмэлт үйлчилгээг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй улсад JCB картыг төлбөрт хүлээн авч, 20 гаруй улсад салбар компаниуд нь үйл ажиллагаагаа явуулж, 350 гаруй бизнесийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.

JCB картын өргөн сүлжээ нь зөвхөн Япон улсын төлбөрийн картын зах зээлд төдийгүй дэлхий даяар түгэн тархаж, нийт 23 сая гаруй үйлчилгээний байгууллага JCB картыг төлбөрт хүлээн авч байна. Энэхүү үйлчилгээний байгууллагуудаар жилд 160 гаруй тэрбум ам.долларын гүйлгээ хийгддэг юм.

2013-05-17

Хүүхдийн хадгаламжийн БЭЛЭГТЭЙ ӨДРҮҮД эхэллээ

Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхэлж байна. Эрхэм харилцагч Та:

  • Хүүхдийн хадгаламжиндаа  50,000 төгрөгөөс дээш орлого нэмэх,
  • Шинээр ХХБ-ны хүүхдийн хадгаламж эзэмшигч болж, 50,000 төгрөгөөс дээш орлого нэмэх,
  • Тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд 50,000 төгрөгөөс дээш дүнгээр бүртгүүлээд Оюунлаг, Онцгой бэлгүүдээ аваарай.

Бэлэгтэй өдрүүд 2013 оны 5-р сарын 20-ны өдрөөс 6-р сарын 20-ны хооронд үргэлжлэх бөгөөд Та хадгаламжийн данс нээлгэсэн салбараас бэлгээ аваарай.

Хадгаламжийн хуримтлалаа нэмэгдүүлэх ”ТОГТМОЛ ШИЛЖҮҮЛЭГ” үйлчилгээ нь ХХБ-ны данс эзэмшигч хэн бүхэнд хуримтлалаа тогтмол өсгөх шилдэг арга юм.

Та хүүхдийн хадгаламжаа тогтмол шилжүүлгийн үйлчилгээтэй холбуулсан тохиолдолд хүүхдийнхээ ирээдүйд хуримтлал үүсгэх гэж байнга банкин дээр ирэх шаардлагагүй бөгөөд банкинд нэг л удаа хүсэлт өгч бүртгүүлснээр банк сар бүрийн сонгосон өдөр тань автоматаар гүйлгээг хийж, амжилттай хийгдсэн гүйлгээний мэдээллийг танд электрон шуудангаар илгээх болно.

Ирээдүйгээ баталгаажуулахын тулд
Өнөөдрөөс эхлэн хуримтлуулцгаая

2013-05-16

“Дуулиан-2020”-ийг 7 жилийн турш ивээн тэтгэж, 2013 онд алтан цомыг хүртлээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний Ивээн тэтгэгчдийн тоглолт ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж, өчигдөр Аваргын алтан цомыг Худалдаа, хөгжлийн банкны баг хүртлээ.

2006 оноос хойш 7 жилийн турш тасралтгүй ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, ирээдүйн хүчирхэг хөл бөмбөгчдийг төрүүлэх зорилгыг дэмждэг ХХБ-ны спортлог залуусын баг Ивээн тэтгэгчдийн тэмцээнд ийнхүү тэргүүлэн, аваргын алтан цомын эзэд боллоо.

Монголчууд дэлхийн хөлбөмбөгийн ногоон талбайд төрийн дууллаа эгшиглүүлж, ДУУЛИАН тарих цаг мөч айсуй.

Хөгжил дэвшилд хамтдаа

"ШИЛДЭГ ХААЛГАЧ"-аар ХХБ-ны ААХ-ийн жолооч С.Мягмарсүрэн, "ШИЛДЭГ ТОГЛОГЧ"-оор ХХБ-ны Сєvл салбарын ДХА Э.Эрдэнэболд нар шалгарлаа.

2013-05-16

ОЛОН УЛСЫН БОЛОН МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮД МОНГОЛД ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИХ ФОРУМЫГ ЭХЛҮҮЛЭВ

НХБ
Гааг хот
П. Хартогсвелд
+31703149928
Phd@fmo.nl

ХХБ
Улаанбаатар хот
А. Мөнхбаясгалан
+97611328231
munkhbayasgalan@tdbm.mn

ОУСК
Бээжин хот
Жинг Юү
+861058603098
Jyu1@ifc.org

МБХ
Улаанбаатар хот
Б.Найдалаа
+976111323581
naidalaa@mba.mn

БСА
Улаанбаатар хот
С.Нэргүй
+97611312641 s.nergui@bfa.mn

Улаанбаатар, Монгол улс, 2013 оны 5 сарын 13

Өнөөдөр Голландын Хөгжлийн Банк (ГХБ), Монголын Худалдаа, Хөгжлийн Банк (ХХБ), Дэлхийн Банкны группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Монголын Банкуудын холбоо (МБХ), Банк, Санхүүгийн Академи (БСА)-аас  хамтран Монгол улсад ногоон хөгжлийг дэмжих тогтвортой санхүүжилтийн форумын нээлтийг хийв.

Дөрвөн өдөр үргэлжлэх “Монголын Тогтвортой санхүүжилтийн Форум 2013” өнөөдөр  Гүйцэтгэх Захиралуудын дугуй ширээний ярилцлагаар эхэлсэн ба үүнд зөвхөн арилжааны банкнуудын гүйцэтгэх захирлууд болон Монголбанк оролцож байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн талаархи олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн бодлогод нөлөөлөх болон мэдлэг туршлагаа хуваалцахыг зорьж байна.

Монголын банкуудын гүйцэтгэх захирлууд, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, бизнесийн салбарын төлөөлөгчид болон олон улсын мэргэжилтнүүд зэрэг салбар бүрийн төлөөлөгчид Монгол улсын тогтвортой хөгжлийг хангах, шинээр бий болж байгаа бизнесийн боломжийг банкны салбар хэрхэн ямар арга замаар ашиглах талаар ярилцахаар ийнхүү анх удаа хуран цуглаж байна. Байгалийн асар их нөөц баялаг бүхий Монгол Улс нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг бөгөөд Дэлхийн банкны мэдээгээр 2012 онд эдийн засгийн өсөлт нь 12.3 хувьд хүрсэн байна.

Монгол улсын Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд хатагтай С. Оюун дугуй ширээний ярилцлагын үеэр  “Монгол улс эдийн засгийн хөгжлийн нэн чухал үедээ ирээд байна. Банкны салбар нь улс орны эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж, урт хугацааны үнэт зүйлийг бүтээн, иргэд үр шимийг нь хүртэх боломжийг бүрдүүлнэ” гэж хэлэв.

Энэхүү арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч ноён Э.Батшугар оролцсон бөгөөд “Тогтвортой санхүүжилтийн форум Монгол улсад зохиогдож байгаад бид талархалтай хүлээн авч байна. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаа, стандартууд Монголын банкны салбарт ойрын ирээдүйд хэрэгжинэ гэж найдаж байна.

Ажил нэгэнт эхэлсэн бөгөөд тогтвортой санхүүжилт болон хөгжлийг дэмжихэд бид банкуудтай хамтран ажиллах болно” хэмээн онцолсон байна.

Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжил болон байгаль орчны хувьд хариуцлагатай байх асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа. 2013 онд Үндэсний Ногоон Хөгжлийн стратегийг боловсруулж, ногоон эдийн засгийг цогцлоон бий болгох арга замыг тодорхойлсон үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан байна.

Форумыг  хамтран зохион байгуулагч Голландын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал ноён Нанно Клеитерп арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тогтвортой санхүүжилтийг хангах асуудлыг ийнхүү өндөр түвшинд дэмжиж байгаад сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “ Монгол улсын тогтвортой санхүүжилтийг дэмжихээр янз бүрийн сонирхогч талууд болон шийдвэр гаргагчид оролцож байгаад миний хувьд туйлын баяртай байна.  Монгол улс энэхүү шинэ салбарт бусад орнуудын дотор тэргүүлэгч нь болох боломжтой гэдэгт би гүнээ итгэж байна” гэж тэмдэглэв.

Тогтвортой санхүүжилтийн бүтэцийг бий болгохоор ажиллаж буй хөгжиж байгаа орнуудын тоо улам ихээр нэмэгдэж байна. Тухайлбал, Хятадын Ногоон Зээлийн бодлого, Нигерийн Банкны тогтвортой зарчмууд нь байгаль орчин болон нийгмийн стандартыг бий болгохын сацуу  бизнесийн тогтвортой загваруудыг эрэлхийлэхийг дэмжиж байгаа юм. ОУСК болон ГХБ зэрэг олон улсын байгууллагууд хөгжиж буй орнуудтай хамтран энэхүү шинэчлэл өөрчлөлтийг чиглүүлэн удирдаж байна.

ОУСК-ийн Монгол, Хятад, Солонгос улсуудыг хариуцсан захирал ноён Хён Чан-Чо “Байгаль орчин болон нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулах нь эргээд урт хугацаанд санхүүгийн хувьд өндөр үр өгөөжтэй байдгийг ОУСК өөрийн үйл ажиллагаагаар харуулсан. Бид шинээр хөгжиж буй орнуудын банк, санхүүгийн болон бизнесийн байгууллагуудад илүү өрсөлдөх чадвартай болох,  санхүүгийн бус эрсдлээ ухаалгаар удирдахад нь өөрсдийн хуримтлуулсан олон улсын туршлага, мэдлэг болон нөөц боломжоо хуваалцан туслаж байна” гэж тэмдэглэв.

Монгол улсын тэргүүлэх таван банкны нэг ХХБ тогтвортой санхүүжилтийн асуудлаархи ойлголтыг нэмэгдүүлэх асуудалд анхаарал  хандуулж, өөрсдийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгмийн эрсдлийг удирдах аргачлалыг ашиглаж байна. ХХБ-ны Гүйцэтгэх захирал ноён Б. Мэдрээ “Байгаль орчин, нийгэмд ээлтэй тогтвортой банкны үйл ажиллагаа нь санхүүгийн шинэ бүтээгдэхүүн болон шинэ зах зээлийг нээж өгсөнөөр бидний хөрөнгийг хамгаалж, бизнесийн шинэ шинэ боломжуудийг бий болгож байна. Бид олон улсын банкны тэргүүн туршлагуудыг санхүүгийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй бусад банкуудтайгаа хуваалцаж, уг асуудлаар үйлчлүүлэгч, харилцагчдынхаа   мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх болно” гэв.

Монголын Банкуудын Холбооны Ерөнхийлөгч ноён М. Болд “Аливаа салбарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх болон ижил түвшинг тогтоох явдал нь Монгол улсад тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэхэд  нэн чухал хэрэгтэй хүчин зүйл юм. Түүнчлэн, одоогийн бүтэц болон сүлжээг ашиглан бид Монголб банк, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яам болон гадаад, дотоодын түншүүдтэйгээ хамтран банкны салбарт холбогдох мэдлэг, чадавхийг богино, дунд болон урт хугацаанд бүрэлдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэж мэдэгдэв. Энэ санааг Банк, Санхүүгийн Академийн захирал хатагтай С.Нэргүй мөн дэмжив.

Монголбанк болон Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам Банкны салбарын зохицуулагч байгууллагуудын “Тогтвортой Сүлжээ”-нд (Sustainable Network) оролцдог. Энэхүү сүлжээг ОУСК тэргүүлдэг ба энэ нь банкны салбарын зохицуулагч байгууллагууд, банкны холбоодын албан бус сүлжээ бөгөөд өөр өөрсдийн улс орны банкны салбарт байгаль орчин болон нийгэмд ээлтэй сайн туршлагыг хөгжүүлэх үүднээс стандарт, бодлого, удирдамж боловсруулах зорилготой юм.

Монгол улсын Ерөнхийлөгч ноён Цахиагийн Элбэгдорж “Монголын Тогтвортой санхүүжилтийн Форум 2013”-ын хоёр дахь өдөр буюу 2013 оны 5 дугаар сарын 15-нд болох Салбарын семинарт үг хэлнэ гэсэн товтой байна.

2013-05-13

Гадаад худалдааны санхүүжилтийн талаарх зөвлөгөөн харилцагчдын хүсэлтээр дахин зохион байгуулагдана

Худалдаа, хөгжлийн банк “Гадаад худалдааны санхүүжилт” зөвлөгөөнийг гадаад худалдааны бизнес эрхэлдэг 200 гаруй харилцагч байгууллагуудыг оролцуулан, 4-р сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд гадаад худалдааны санхүүжилтийн давуу талууд, бизнестээ хэрхэн ашиглах, гадаад худалдааны бичиг баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар МҮХАҮТ-тай хамтарсан мэдээлэл зөвлөгөөг хүргэсэн юм.

Уг зөвлөгөөний ач холбогдлыг гадаад худалдааны бизнес эрхлэгчид өндрөөр үнэлсэн бөгөөд оролцож амжаагүй байгууллагууд дахин зохион байгуулах хүсэлтээ ирүүлсээр байгааг харгалзан, ХХБ дахин энэхүү зөвлөгөөнийг дахин хийхээр төлөвлөж байна.

Гадаад худалдаа эрхлэгч нь барааныхаа урьдчилгаа болон нийт төлбөрөө шууд гадаад гуйвуулга ашиглаж шилжүүлэхгүйгээр, бараа ачигдсаны дараа, мөн бараа гарт тань ирсэн хойно, бүрэн бүтэн байдал болон эрсдэлээ хянасны эцэст төлбөрөө төлөх, тодорхой хугацааны дараа төлбөрөө төлөх нөхцөл, хямд эх үүсвэр ашиглах зэрэг олон боломжуудыг худалдааны санхүүжилтийн үйлчилгээ нь олгодог юм.
Мөн гадаадын банкуудаас ХХБ-ны гадаад худалдаа эрхэлдэг харилцагчдад зориулан баталсан бага хүүтэй худалдааны санхүүжилтийг дэмжих зээлд хамрагдах боломжтой бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 34-н банкнаас 290 гаруй сая ам.долларын зээлийг ХХБ-нд батлаж өгсөн байна.

Монголбанкны 2012 оны судалгаагаар Монголын арилжааны 7-н банк Худалдааны санхүүжилтийн үйлчилгээг хүргэж байгаагаас 50 гаруй хувийг нь ХХБанк дангаараа эзлэж байна.
Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ХХБ-ны бүх салбар, тооцооны төвүүд дээр очин авах боломжтой.

2013-04-25

Д.Нямрэнцэн: Гадаадын банкуудаас баталсан бага хүүтэй зээлийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдог

Гадаад худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг хаах хамгийн найдвартай бөгөөд хямд  хэрэгсэл бол Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ гэдэг. Гэвч худалдааны санхүүжилтийн талаарх ойлголт бүрхэг, энэ талаарх мэдээлэл мэдээллийг түгээх тал дээр хангалтгүй байдаг нь энэхүү үйлчилгээний цаана байдаг олон боломжууд гадаад худалдааны бизнес эрхлэгчдэд хүрч чаддаггүй. Бид энэ талаар Худалдаа, хөгжлийн банкны Байгууллагын банкны газрын орлогч захирал Д.Нямрэнцэнтэй ярилцлаа.

- Худалдааны санхүүжилтийн ач холбогдлыг санхүүгийн салбарынхан болон энэ үйлчилгээг авдаг цөөн хүрээнийхэн мэддэг ч яг амьдрал дээр, бизнесийн орчинд тухайн иргэн, байгууллага хэрхэн ашиглах боломж байна вэ гэдгээс яриагаа эхлэе?

Монгол улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь бусад улс орнуудаас импортоор орж ирдэг. Нэгэнт импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо хангаж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөлд импортын барааг оруулж ирэх санхүүгийн зардлыг багасгах, иргэдийн гарт хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хүргэх зорилго хаа хаанаа тулгардаг. Гадаадаас импортлож буй бүтээгдэхүүний төлбөр тооцооны асуудлыг эрсдэлгүй, найдвартай гүйцэтгэдэг хэрэгсэл бол Гадаад худалдааны санхүүжилт юм.

Гадаад худалдаа эрхлэгчдийн түгээмэл хандлага бол барааныхаа урьдчилгаа болон нийт төлбөрөө шууд гадаад гуйвуулга ашиглаж шилжүүлчихээд, эрсдэлд өртөх тохиолдол гардаг. Харин бараа ачигдсаны дараа, мөн бараа гарт тань ирсэн хойно, бүрэн бүтэн байдал болон эрсдэлээ хянасны эцэст төлбөрөө төлдөг боломж байдгийг тэр бүр мэддэггүй.

Энэ бол Худалдааны санхүүжилтийн арга хэрэгслийн зөвхөн нэг хэлбэр нь юм. Олон сонголтууд байгаа. Анх удаа болон үнийн дүн ихтэй,  эрсдэл өндөртэй гэж үзсэн, гадаадаас бараа бүтээгдэхүүн импортлох тохиолдолд аккредитивийг ашиглах нь тохиромжтой байдаг. Аккредитив нь гадаадын банк болон Монголын банк хамтраад төлбөрийн үүрэг хүлээж байгаа хэрэг юм. Харилцагчийн хувьд бараа цаг хугацаандаа ачигдах, бараа нь иртэл төлбөрийн эрсдэл хүлээхгүй байх давуу талуудтай.

- Банкууд төлбөрийн үүрэг хүлээдэг гэлээ, харилцагч мөнгөө байршуулаад бараагаа авах үед л банк төлбөрийг гадаад руу дамжуулах үүрэг хүлээдэг үү? Гадаад худалдааг нь дэмжиж санхүүжүүлэх, бага хүүтэй зээл олгох тал дээр ойлголт өгнө үү?

Харилцагч гадаадаас бараагаа татахдаа төлбөрөө төлөх санхүүгийн боломж байхгүй тохиолдолд тухайн банкнаасаа бизнесийн зээл аваад, тэр зээлээ шууд бараа худалдан авсан орон руугаа шилжүүлэхэд нэгд, эрсдэлтэй, хоёрт, зээлийн хүүгийн  зардал өндөртэй. Үүний оронд худалдааны санхүүжилтийн хамгийн түгээмэл, бас зардал багатай хоёр арга хэрэгсэл байдаг.

Эхнийх нь харилцагч дансандаа мөнгө байршуулахгүйгээр худалдааны санхүүжилтийн үйлчилгээ авах боломж буюу эх үүсвэргүй аккредитив нээлгээд, бараагаа ачигдаж ирэх хүртэлх нэг, хоёр сар, түүнээс дээших хугацаанд банкны дансанд мөнгөө сул түгжих нь ашиггүй тул бараагаа иртэлх хугацаанд зээлийн хүү биш эрсдэлийн шимтгэл хэмээх бага хэмжээний мөнгийг төлж болно. Мөн энд нэмж хэлэхэд бараагаа хүлээж авснаас хойш тодорхой хугацааны дараа төлбөрөө төлж болох таатай боломж ч байдаг, үүнийг дараа төлбөртэй аккредитив гэдэг. Харилцагчид дараа төлбөрт аккредитивийг түлхүү ашиглах сонирхолтой байдаг.  

Дараагийн нэг чухал эх үүсвэр нь гадаадын банкуудаас ХХБ-ны гадаад худалдаа эрхэлдэг харилцагчдад зориулан баталсан бага хүүтэй худалдааны санхүүжилтийг дэмжих зээл юм. Одоогийн байдлаар дэлхийн 34-н банкнаас 290 гаруй сая ам.долларын зээлийн шугамыг ХХБ-нд батлаж өгсөн байгаа.

- Дэлхийн аль ч улсаас бараа импортлоход гадаадын банкны зээлийн санхүүжилтийг ашиглах боломж нь нээлттэй байж чадах уу?  

Аль ч улсаас бараа импортлоход гадаадын банкуудын худалдааны санхүүжилтийг дэмжих зээл авахад нээлттэй. Харилцагчид зөвхөн бараа импортлох гэж буй улс орны банкнаас баталсан зээлийн санхүүжилтийг ашиглах ёстой гэсэн ташаа ойлголт байдаг. Уг зээлийн санхүүжилтийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдгоороо давуу талтай.  

Гадаад худалдааны санхүүжилтийн зээл нь дотоодын зээлийн хүүгээс хямд зардалтайгаас гадна гадаад худалдааны санхүүжилтийн бүхий л арга хэрэгслүүд нь харилцагч бэлэн мөнгөө бусад бизнесийн үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөндөө ашиглах, бараа бүтээгдэхүүнээ найдвартай хүлээн авах, төлбөрөө дараа төлөх зэрэг олон боломжийг агуулдаг.

Энэ бүх боломжуудыг харилцагчиддаа хүргэх зорилгоор ХХБ-наас “Гадаад худалдааны санхүүжилт” зөвлөгөөнийг энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд гадаад худалдаа эрхэлдэг 200 гаруй байгууллага оролцоно.     ХХБ-ны мэргэжилтнүүд гадаад худалдааны санхүүжилт, бизнестээ хэрхэн ашиглах талаар танилцуулга хийж, зөвлөгөө өгнө. Мөн МҮХАҮТ - аас гадаад худалдааны бичиг баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар мэдээлэл хүргэж, хамтран оролцоно.

- Гадаадын банкуудаас худалдааны санхүүжилтийг дэмжих зээлийг олгохдоо шаардлагаа яаж тавьдаг вэ?

Гадаадын банкууд Монголын гадаад худалдаа эрхлэгчдэд зориулж зээлийн санхүүжилт олгохдоо тухайн банкныхаа нэр хүнд, хамгийн гол нь дэлхийн зах зээл дээр ямар байр суурьтай, гадаад төлбөр тооцооны туршлагатай эсэхийг харгалзаж үздэг. Дээр дурдсанчлан ХХБ-нд дэлхийн 34-н банк 290 гаруй сая ам.долларын зээлийн санхүүжилт батлаж өгсөн байгаа. Энэ санхүүжилт жил ирэх бүр нэмэгдээд явдаг. Энэ нь ХХБ-ны олон улсад бонд гаргадаг туршлага, мөн 2012 оны эцсийн дүнгээр л гэхэд Монгол улсын гадаад төлбөр тооцооны 53 хувийг дангаараа гүйцэтгэж байгаа зэрэгтэй шууд холбоотой гэж бид дүгнэдэг. Мөн бид Монголдоо хамгийн олон буюу дэлхийн 150 гаруй банк санхүүгийн байгууллагатай харилцаатай ажилладаг.

- Манай улсын хэдэн банк гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үзүүлж байна, энэ үйлчилгээ шаардлагатай байгаа харилцагчид үйлчлүүлдэг банкиндаа хандан авах боломжтой юу?

Монголбанкнаас гаргасан 2012 оны судалгаагаар Монголын арилжааны 7-н банк Худалдааны санхүүжилтийн үйлчилгээг хүргэж байгаа юм. Эдгээр 7-н банкнаас үзүүлж буй худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүний 50 гаруй хувийг ХХБанк дангаараа эзлэж байгаа нь судалгаанаас харагдсан.

Бидний зохион байгуулах зөвлөгөөнөөс гадна харилцагчид ХХБ-ны бүх салбар, тооцооны төвүүд дээр очин зөвлөгөө авч, эрсдэлгүй, хямд зээлийн эх үүсвэр бүхий гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг авах боломжтой.

 
Ярилцсанд баярлалаа.

Т.Номин

 

 

 

 

2013-04-22

“MostMoney-Миний цахим хэтэвч” видео бичлэгийн уралдаан эхэллээ

Монгол улсын хамгийн том банк ХХБ нийт видео бичлэг сонирхогчид болон тэмцээн уралдаанд оролцон өөрийн авьяас чадвараа сорих хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд зориулан “MostMoney-Миний цахим хэтэвч“ видео бичлэгийн уралдаанаа зарлалаа.

Банкны үйлчилгээг гар утсаа ашиглан авах шилдэг шийдлийг Монголд анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн ХХБ-ны MostMoney үйлчилгээний давуу тал, гайхалтай боломжуудыг үзүүлсэн 30-60 секундийн видео хийж, MostMoney-г өдөр тутамдаа хэрхэн ашиглаж болох талаар харуулсан уг бичлэгээ ХХБ-ны Facebook болон Twitter хуудсуудад байршуулан өрсөлдөх юм.

Уралдааны гол онцлог нь хамгийн энгийн хялбар аргаар өрсөлдөх буюу гар утас болон видео хийж болох бүхий л хэрэгсэлээр дамжуулан, шинэлэг бүтээлчээр сэтгэснээрээ орчин үеийн залуусын сонгодог хэрэглээ болсон Macbook Pro, iPad 4, Samsung galaxy S3 гар утасны эзэн болно.

Тэмцээн 4-р сарын 1-нээс 5-р сарын 17-ныг хүртэл үргэлжлэх ба уралдааны эхний шатанд хамгийн олон санал авсан 13 оролцогчдыг шалгаруулан, дараагийн шатанд олны танил урлаг, соёлын шүүгчид видео бүтээлүүдийн шилдгийн шилдгийг тодруулах юм.

2013-04-12

Гадаад төлбөр тооцоог өндөр чанартай үзүүлдэг банкаар ХХБанк шалгарлаа

Монгол улсын гадаад тєлбєр тооцооны зах зээлд мэргэшсэн үйлчилгээ үзүүлэн, энэ зах зээлийн 50 орчим хувийг дангаараа гүйцэтгэдэг ХХБ-нд ХБНГУ-ын CommerzbankAG банкнаас “Excellent  Quality of Straight Through Processing Award 2011”буюу “Гадаад тєлбєр тооцооны шуурхай байдлын шилдэг чанар” шагналыг олголоо.

Харилцагчдын гадаад төлбөр тооцоог шуурхай, өндөр чанартай үзүүлж буйг шалгаруулан олгодог уг шагнал нь ХХБ-ны зүгээс харилцагчдынхаа еврогоор хийгдэх гадаад тєлбєр тооцоо, санхvvгийн гvйлгээг CommerzbankAG Frankfurt банкаар дамжуулан  тvргэн шуурхай  чанарын єндєр тvвшинд гvйцэтгэдэгийг үнэлэн олгосон бодитой шагнал юм.

Гадаад төлбөр тооцооны чанарын хэмжүүрийг шалгаруулахдаа шилжүүлсэн гүйлгээ бүрийг нягтлан шалгасны үндсэнд олгодог тул цаг хугацаа их шаарддаг учир өмнөх жилүүдийн үр дүнг харуулах зарчмаар явагддаг байна. ХХБанк 2008 онд мөн энэхүү шагналыг хүртэж байсан юм.  

ХХБанк дэлхийн тэргүүлэх 150 гаруй банк, санхүүгийн байгууллагатай албан ёсны харилцаатай ажиллан, Монгол улсад хамгийн олон буюу 14 төрлийн валютаар харилцагчийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг цорын ганц банк юм.

2013-04-12

П.Гантуул: Дотоод аудит бол байгууллагын өөрөө өөрийгөө сайжруулах хөдөлгөгч хүч юм

Манай улсад өнөөдөр дотоод аудит гэдэг ойлголт шинэ биш болсон нь байгууллага бүр өөрийн хэр хэмжээнд дотоод аудитын нэгжтэй, энэ нэгжээ нэлээд чухалд тооцон ач холбогдол өгдөг болсоноос харж болох юм. Энэхүү салбарын эргэн тойронд ярилцахаар бид Худалдаа, хөгжлийн банк (ХХБанк) - ны Ерөнхий аудитор П.Гантуулыг ярилцлагадаа урьлаа.

- Монголын дотоод аудиторуудын институт- ээс Таныг сонгон Монгол улсын бизнесийн салбарын шилдэг дотоод аудитор-аар шалгаруулжээ, энэ талаар яриагаа эхлэе?

2003 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа “Монголын дотоод аудиторуудын институт”-ээс төрийн болон бизнесийн салбарт 2012 оны дотоод аудитын шилдэг ажилтнуудыг  шалгаруулснаас, бизнесийн салбарын шилдэг аудитораар шалгарсандаа баяртай байна. Үүнийг дотоод аудитад хүчин зүтгэж байгаа хамт олон, биднийг ойлгож, хамтран ажилладаг манай банкны ТУЗ, удирдлагууд, ажилтнуудын маань сайн хамтын ажиллагааны үр дүн гарлаа гэж бодож байна.

Миний хувьд дотоод аудитын чиглэлээр 13 жил тасралтгүй ажиллаж байна. Аудит нь нарийн мэргэшил шаардсан, ачаалалтай, асар өндөр хурд, ур чадвар шаарддаг ажил. Бизнесийн  өөрчлөлт, шинэчлэлт, хурдацтай аудитор хүн эн зэрэгцэхүйц, магадгүй тэр хурдацаас түрүүлж байж гэмээнэ сайн аудитор байх учиртай. Нөгөө талаас аудитын ажил үүрэг нь аудиторыг үргэлж хөгжүүлж, шинэ зүйлийг олж мэдүүлж байдаг, сонирхолтой, хариуцлагатай ажил байдаг.

- Аудитор хүн мэргэжлийн ёс зүйн хувьд шилдэг, бас хүлээн зөвшөөрөгдөхүйц нэр хүндтэй байх ёстой гэж би боддог.  Таны хувьд ямар хүнийг жинхэнэ аудитор хүн байна даа гэж хардаг вэ?  
Тухайн аудитор гадаад аудитор уу, дотоод аудитор уу аль алинд нь мэргэжлийн ёс зүй чухал. АНУ-д төвтэй “Дотоод аудиторуудын институт” байгууллагаас дотоод аудиторуудын “Ёс зүйн дүрэм” - ийг баталсан байдаг. Энэ дүрэм нь аудиторуудын зан суртахууны болоод биеэ авч явахын наад захын шаардлагууд юм. Дүрэмд  аудитор нь нэгдүгээрт шударга байх, хоёрдугаарт аливаад бодитой хандах, гуравдугаарт нууцыг хадгалах, дөрөвдүгээрт ур чадвартай байх зарчмуудыг баримтлан ажиллахыг заасан байдаг. Аливаа хүнтэй хамт ажиллаж, харьцаж байж л танина шүү дээ. Аудиторт мэргэжлийн болон харилцааны ур чадвар аль аль нь байх ёстой.

Аудитын ажил бол ерөнхийдөө төсөл юм.  Тодорхой нэг хугацаанд эхлээд, тодорхой хугацаанд дуусч байдаг. Тухайн төслийн зорилго, гүйцэтгэгдэх ажил нь аудиторын ажлын туршлага, мэдлэг боловсролтой нийцэж байвал сайн.  Нөгөө талаас аудит бол багийн ажил. Хувь хүнийхээ хувьд  аудиторууд эвсэг, нэг зорилготой сайн хамтрагчид байх хэрэгтэй. Мөн байнга суралцах эрмэлзлэлтэй, шинийг эрэлхийлдэг, санаачлагатай байхгүй бол тодорхой хугацааны дараа аудиторын ажлын шаардлагыг хангахаа больдог. Тэгэхээр туршлагатай, ажилдаа сэтгэлээсээ дуртай байж л жинхэнэ аудитор төрдөг. 

Зөвхөн аудитор ч гэлтгүй ямар ч хүн аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ хандаж хийх нь амжилтын нууц юм. Энэ бол миний баримталдаг, бусдад хэлдэг үг. Хүн ямар ч ажил хийж болно. Гагцхүү өөрт байгаа нөөцөө дайчилж ажиллах л хэрэгтэй. Хүн бүрт өөрийн гэсэн онцлог, үнэ цэнэ заавал байгаа. Түүнийгээ илрүүлж, зөв залуурдаж ажиллавал амжилтад хүрнэ.

- Таны бодлоор аудитын ажлын сайхан нь, бас сул тал нь юу вэ?
Аудиторын олж авсан мэдлэг, ур чадвар нь эргээд тухайн хүнд үр өгөөжөө харамгүй өгч байдаг. Аудитор байсан хүн илүү хариуцлагатай, олон талын мэдээлэл, мэдлэгтэй болсон байдаг. Манай банкны Дотоод аудитын газраас бусад нэгжүүдтэй харьцуулахад хамгийн олон удирдах албан тушаалтнууд төрсөн. Өөрөөр хэлбэл, сайн бэлтгэгдсэн боловсон хүчин  аудитаас төрдөг гэсэн үг.

Үүнээс гадна хүнтэй харилцах харилцаа, өөрийн байр сууриндаа бат зогсож хэлцэл хийх чадвар, бас нээлттэй хэрнээ нягт нямбай хандлагатай болсон байдаг. Зарим мэргэжлийн ажлыг нас ахихын хэрээр хийх боломж хязгаарлагддаг бол аудитын ажлын хувьд туршлага хуримтлуулахын хэрээр илүү үнэ цэнэтэй байх нь том давуу тал юм.

Харин сул талын хувьд ажлын ачаалал ихтэй, ажиллах талбар маань өргөн хүрээг хамарсан байдаг  тул өөртэйгөө байнга ажиллахыг шаарддаг нь цаг хугацааны хувьд хүндрэл үүсгэх  нь бий. Аудитаар олж илрүүлсэн зүйлсийг хүлээн зөвшөөрүүлэхтэй холбоотойгоор аудиторуудад бусадтай санал нийлэхгүй байх тохиолдол гардаг ч бид асуудлыг аль болох чин шудрага, зарчимч, эв зүйгээр зохицуулахыг хичээдэг.

- Банкуудын дотоод аудит ямар байгаагаас тэр банк унах, босох нь нэлээн хамаардаг юм шиг надад санагддаг, банкуудын жишээг харж байхад. Мэдээж хэрэг, менежментийн бодлого гэх зэрэг өөр томоохон хүчин зүйлүүд бий. Нууц биш бол ХХБанкны дотоод аудитын баримталдаг гол чиг шугам нь юу вэ? 
Байгууллага сайн засаглалтай байя гэвэл сайн дотоод аудиттай байх хэрэгтэй. Сайн дотоод  аудиттай байя гэвэл Гүйцэтгэх удирдлагаасаа хараат бус байх хэрэгтэй. Дотоод аудит бол байгууллагын өөрөө өөрийгөө сайжруулах механизм буюу хөдөлгөгч хүч нь байдаг. Монгол улсын банк санхүүгийн салбарт дотоод аудит харьцангуй сайн хөгжсөн.

ХХБ - ны хувьд байгуулагдсан цагаасаа л дотоод аудитын бааз суурийг сайн тавьж өгсөн төдийгүй, аудиттай холбоотой заавар журмаа тухай бүр шинэчилж, эрсдэлд суурилсан аудитын ажлын төлөвлөгөөг бий болгон ажиллаж ирсэн. Бид тухайн жилд банкны удирдлагууд ямар бодлого баримталж байна, түүнтэй уялдуулан жил бүр дотоод аудитын заавар журмаа эргэн харж, системтэйгээр тогтмол өөрчилж шинэчилдэг. Дотоод аудит өөрөө ингэж өөрчлөгдөж, байнгын шинэчлэлтэй байхаас аргагүй онцлогтой нэгж. Тухайлбал, манай банк энэ 2013 оныг “Бүтээмжийн жил” болгон зарласантай холбогдуулан бид мэдээллийн урсгалд аудит хийхээр төлөвлөсөн байгаа.

Аудит нь шалгаж, шалгалтад хамрагдсан нэгжид болон Гүйцэтгэх удирдлагад аудитын тайлангаар зөвлөмж, үүрэг даалгавар өгөх, өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн дагуу Гүйцэтгэх удирдлага арга хэмжээ авч, алдаа дутагдлаа засаж залруулах, аудитын зөвлөмжөөр өгсөн үүрэг даалгавраа эргэн хянаж мэдээлэх зарчмаар уялдаа холбоотой ажилладаг нь ХХБ - ны  давуу тал. Товчхондоо бол банкны ТУЗ, Гүйцэтгэх удирдлага болон дунд шатны менежерүүд, ажилтнууд дотоод аудитдаа итгэдэг. Нөгөөтэйгүүр бидний баримталдаг чиг шугам бол өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа, ажил үйлчилгээнд  иж бүрэн болон хэсэгчилсэн аудитыг богино давтамжтай хийхийг чухалчилдаг, харин харьцангуй бага эрсдэлтэй, хэвшсэн үйл ажиллагаанд заавал ойр ойрхон аудит хийгээд байх шаардлагагүй гэж үздэг. Энэ балансыг л зохистой удирдаж ажилладагаа давуу тал гэж боддог.

- Дотоод аудит бол хараат бус, бие даасан байх ёстой гэлээ. Ялангуяа, банкны хувьд харилцагчдын хөрөнгө хатуу хяналт дор, зүй зохистой зарцуулагдаж байгаа эсэхэд дотоод аудит гол анхаарлаа хандуулдаг уу?
Дотоод Аудитыг ихэнх хүмүүс дотоод хяналт гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хяналтыг дотоод аудитын ажил гэж үздэг нь буруу ойлголт юм. Дотоод аудит бол Гүйцэтгэх удирдлагаас хэрэгжүүлж байгаа өдөр тутмын үйл ажиллагааны дотоод хяналт ямар байна, хэр үр дүнтэй байна гэдгийг баталгаажуулдаг үйлчилгээ юм. Мөн баталгаажуулалттай холбоотойгоор зөвлөгөө өгөх үйлчилгээ ч аудитад хамаардаг.

Банк бол итгэлцлийн байгууллага, тухайн банкны  эрсдэлийн удирдлага нь хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгч, харилцагчдын хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлж хамгаалах, дотоод аудит нь дараалсан хяналтаар хянаж баталгаажуулж байх аваас тухайн банкны бизнесийн болон үйл ажиллагааны эрсдэлийг зөв голдрилоор удирдаж чадна. Өөрөөр хэлбэл, дотоод аудит бол тухайн байгууллагын хөрөнгийг хамгаалах эцсийн шатны хамгаалалт юм.

- Аудит гэхээр хүмүүс жийрхдэг, хяналт шалгалт гээд л. Ажлыг тань эргэн тойрны хүмүүс, хамтран ажиллагсад тань ойлгодог уу, яаж хүлээж авдаг вэ?
Нэг үеэ бодвол хүмүүс аудитыг сайн ойлгодог, эерэгээр хүлээн авдаг болсон байна. Байгууллагын хяналт шалгалтын ажилтнууд нь хяналтын байцаагч, байцаагч, хяналтын ажилтан, хянан шалгагч гээд янз бүрийн нэршил бүхий албан тушаалтай байж ирсэн. Миний бодлоор албан тушаалын нэршил чухал, тэр ажлын байранд хийгдэх ажлыг олон улсад яаж нэрлэж, ойлгож байна, бид тэр жишгээр байх нь зүйтэй болов уу. Аудитын ажлыг гүйцэтгэдэг бол  аудитор, хянагчийн үүрэг гүйцэтгэдэг бол хяналтын ажилтан зэргээр ажлын байрны зорилго, зааг ялгааг нь тодорхой байлгах хэрэгтэй. Хувийн хэвшлийн дотоод аудитын хувьд акт тогтоох, торгууль тавих зэрэг нь байхгүй болсон шүү дээ. Бид аудитын зөвлөгөө өгдөг, түүнийг Гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлдэг. Шалгаж байгаа, шалгуулж байгаа хоёр тал тус тусдаа биш, нэг нэгэнтэйгээ өрсөлдөхгүйгээр хамтарч ажиллаж байж тухайн асуудлыг шийдвэрлэх арга зам, шийдлийг олно. Зөвлөмж хэрэгжих боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн, аль болох бага зардалтай байвал ажилтны ч ажил сайжирна, цаашлаад байгууллагын ч ажил сайжирна.

ХХБ-ны стратегийн чухал ач холбогдолтой шийдвэрүүд гаргадаг Удирдлагын хороонд миний бие гишүүн байгаа нь манай банкны топ удирдлагууд дотоод аудитдаа өндөр ач холбогдол өгдөг нь харагдаж байгаа байх. Бид чухал мэдээллийг цаг алдалгүй олж авснаар хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын практикт дотоод аудитын ямар ямар үе шатууд байна, бид тийм л шат дамжлагаар банкиндаа дотоод аудитыг хэрэгжүүлж байгаа.  Үүнийг мэргэжлийнхээ чиглэлийн олон улсын хурал чуулган, сургалт семинарт оролцохдоо бусад компаниудын аудит хариуцсан захирлуудтай уулзахдаа мэдэрдэг.

Мөн аудитын нэгжтэйгээ бусад ажилтнууд маань хангалттай хэмжээнд хамтарч ажиллаж байгаа гэж бид дүгнэдэг. Аудитын нэгж ямар зорилготой, ямар бодлоготой, аудиторууд юу хийдэг, ямар туршлагатай, үйл ажиллагааг чинь сайжруулах эерэг хандлагатай гэдэгт дотоод маркетинг тогтмол явуулдаг. Хэрвээ тухайн газар нэгжид, эсвэл удирдлагад ямар нэгэн шийдвэрлэхэд хэцүү асуудал тулгарвал биднээс мэргэжлийн туслалцаа хүсдэг, бид ч харамгүй туслахыг хичээдэг. Ер нь дотоод аудитдаа үйлчлүүлэгчид нь итгэхгүй, ойлгохгүй бол ямар ч үр дүнгүй.

- Мэдээллийн технологийн аудитыг арилжааны банкуудаас ХХБанк анхлан бий болголоо. Энэ ажилд таны хүч хөдөлмөр, оролцоо маш их байсан гэж сонссон. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед дотоод аудит энэ чиглэл рүү голлон анхаараад эхлэв үү? 

Бид мэдээллийн эринд амьдарч байна, банкны ажил үйлчилгээ, харилцагчийн гүйлгээ бүгд мэдээллийн технологийн тусламжтайгаар шуурхай явагдаж байна. Ийм өргөн хүрээг хамарч байгаа учраас л мэдээллийн технологийн аудит нь олон улсад дотоод аудитын нэгэн бие даасан чиглэл болсон.

Миний хувьд 2000 онд Хадгаламж банкинд программ зохиогчоор ажиллаж байхдаа мэдээллийн технологийн ур чадварыг дотоод аудитад ашиглах нь үр дүнтэй юм байна гэдгийг ойлгосон. Цаг хугацаа, зардлыг дээд зэргээр хэмнэнэ, мөн санхүүгийн аудитын хувьд яг юуг шалгах вэ гэдгийг оновчтой гаргаж ирнэ.

Өнөөдөр арилжааны банкуудын дийлэнх бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд мэдээллийн технологид суурилж байгаа шүү дээ. Мобайл банк, интернэт банк, Мост мони, төлбөрийн карт гээд. Иймд, мэдээллийн технологийн аудитыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй урган гарч байна. Бид 2011 онд банкны мэдээллийн технологийн аюулгүй байдалд penetration test аудитыг гүйцэтгэсэн. Энэ нь тодорхой технологиор банкны мэдээлэлд гаднаас халдах боломжтой байна уу, банкны систем ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгийг тестэлдэг аудит юм. Мөн өнгөрсөн 2012 онд Делойт онч аудитын байгууллагаар мэдээллийн технологийн үйл ажиллагаандаа гадаад аудит хийлгэсэн.          

Манай банк мэдээллийн технологийн хувьд хаана явж байна, өнөөгийн нөхцөл байдлаас илүү байхын тулд юуг сайжруулах шаардлагатай гэдгээ мэдэж авснаас гадна мэдээллийн технологи, түүний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, аудит гэсэн дөрвөн чиглэлийг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд, 2013 онд бид мэдээллийн технологийн аудитаа улам хүчирхэг болгох зорилт тавиад ажиллаж байна.

- Танаас нэлээд зарчимч аудитор хүний зан төлөв шууд мэдрэгдэж байна. Гантуул гэдэг бүсгүйг хувь хүн талаас нь танилцуулаач?

Миний бие Улаанбаатар хотод төрсөн, үхэр жилтэй. Нийслэлийн 10-н жилийн 23-р дунд сургуулийг 1990 онд төгссөн. Багшийн их сургууль, СЭЗДС-иудыг төгссөн, математикч, банк санхүүч-зээлийн эдийн засагч мэргэжилтэй.

Би өөрийгөө их азтай хүн гэж боддог, надад хичээл зааж байсан багш нар маань үнэхээр үлгэр дууриалал болсон, сайхан хүмүүс. Орос, монгол багш нарын маань зааж сургасан зүйлс одоо ч надад эрхэм байдаг.     

Анх Батлан хамгаалах яамны Тооцоолох төвд, дараа нь төрийн өмчит Хадгаламж банкинд ажиллаж байлаа. ХХБанкинд 2001 онд Хяналт шалгалтын газарт ажилд орж, аудиттай холбоотой бүхий л албан тушаалд ажиллаж үзлээ дээ (инээв. сурв.). Түр хугацааны ажилтан, аудитор, ахлах аудитор, захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын захирал, ерөнхий аудитор гээд л.  Мөн банкныхаа үе үеийн аудиторуудтай гар нийлж, хүнийг ажиллуулсан шиг ажиллуулж, урамшуулсан шиг урамшуулж чаддаг энэ банкинд ажиллаж байгаадаа сэтгэл дүүрэн байдаг. Дуртай ажлаа хийж, сайхан хамт олонтой байна гэдэг хамгийн сайхан зүйл юм.

Паламдоржийн Гантуул хэмээх гялалзсан бүсгүйтэй ийнхүү ярилцлаа. Тэр нэлээд яаруу, цаг хугацаатай уралддаг нэгэн юм шиг санагдлаа. Гэр бүлийн хүн нь мэдээллийн технологийн компанитай, 3 хүүхдийн ээж, амьтанд хайртай, нохой тэжээдэг, орон орны соёл, уламжлалын онцлогийг харуулсан ном унших дуртай, англи орос хэлээр чөлөөтэй харилцдаг, өндөр боловсролтой нэгэн...

Дээд сургуульдаа багшаар ажиллах санал авсан ч хувь заяаны төөргөөр дотоод аудиттай амьдралаа холбон ажиллах болсон тэрээр өнөөдөр банкны салбарт амжилт өндөртэй ажиллаж байна.

Т.Танан

2013-04-01

Монгол брэндийн эрэлд Худалдаа, хөгжлийн банк нэгдлээ

Манай улсын санхүү, эдийн засгийн хөгжлийг үнэлж дүгнэх, хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн, дотоод гадаадын нэр хүнд бүхий төлөөллүүд оролцон хэлэлцдэг  олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ бол Монголын эдийн засгийн форум юм.

Энэ жилийн хувьд “Монгол брэндийн эрэлд” гэсэн зорилго уриан дор чуулсан уг чуулганаар Монгол брэндээр хөнгөн үйлдвэр тэр дундаа монгол ноолуурыг санал нэгтэйгээр нэрлэсэн ба залуус зөвхөн уул уурхай руу бус эх орныхоо энэ салбарт мэргэших нь чухал байгаа юм.

Мөн Монголчууд Чингис бондоо олон улсад арилжаалсан түүхэн амжилтыг чуулганы үеэр онцолж байсан бөгөөд уг ажилд ХХБ-ны хувь оролцоо нэлээдгүй байрыг эзэлдэг билээ.

Монголын эдийн засгийн форумын ач холбогдлыг үнэлэн дэмжиж ХХБанк Платиниум спонсороор оролцсон нь улсынхаа санхүү, эдийн засгийн хөгжил дэвшилд ихээхэн санаа тавьдаг, дэлхийн хэмжээнд хүргэх зорилго баримтладаг банк болохоо харуулсан юм.  

 

 

2013-03-06

“Coal Mongolia 2013” Олон улсын чуулга уулзалтанд ХХБ 3 дахь жилдээ амжилттай оролцлоо.

“Coal Mongolia 2013” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд  техник, технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутагт Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Худалдаа Хөгжлийн Банк нь уг чуулга уулзалтанд “Bank of the Event” спонсороор 2011 оноос одоог хүртэл тасралтгүй оролцож байгаа бөгөөд ХХБ-ны ерөнхийлөгч Рандольф Коппа “Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар” сэдвээр сонирхолтой илтгэлийг танилцууллаа. Чуулган 2 өдрийн турш буюу 2-р сарын 21,22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

2013-02-26

“Finance Mongolia 2013”- Монголын санхүүгийн анхдугаар үзэсгэлэн семинарт манай банк оролцлоо.

“Дэлхийн худалдааны төв Улаанбаатар” ТББ,  Мишээл групп, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран зохион байгуулсан “Finance Mongolia” үзэсгэлэн семинарт 2-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд ХХБ хамтран ажиллаа.

Уг Санхүүгийн анхдугаар үзэсгэлэн семинарт Монгол Улсын Санхүүгийн зах зээлд оролцогч бүхий л байгууллагууд болох брокер диллерийн компани, арилжааны банкууд, даатгалын байгууллага, аудит, хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллага, банк санхүүгийн байгууллагууд оролцлоо. Эдгээр байгууллагууд харилцагч иргэдтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ холбогдон, түүнчлэн санхүүгийн талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалтуудыг зохион байгуулж, үнэт цаас, хувьцаа, даатгал, банк санхүүгийн өргөн мэдлэг олголоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна. Үзэсгэлэн семинарын хүрээнд иргэдэд "Хөрөнгийн зах зээл, үнэт цаасны тухай", "Форекст хэрхэн амжилт гаргах тухай" сургалтууд үнэ төлбөргүй явагдсан юм.

2013-02-25

Олон улсын UOB банктай хамтран “Хуурамч валютуудыг таних” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Худалдаа, хөгжлийн банк нь боловсон хүчнийхээ мэдлэг ур чадварыг байнга дээшлүүлж, олон улсын стандартад нийцсэн сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.

            Энэ удаад UOB /United Overseas Bank/ банкны Бүсийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч, сургалт хариуцсан захирал Рики Фонг, сургагч багшаар Жэки Лау нар хүрэлцэн ирж Монголбанк болон Худалдаа, хөгжлийн банк хамтран “Хуурамч валютуудыг таних” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд гадаад валютын нууцлал болон хуурамч валютаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, 2003 оноос хойш үйлдвэрлэгдсэн ам.доллар, юанийн 5 дахь үеийн хэвлэлт, 2010 оноос хойш гүйлгээнд гарсан евро, рубль, Английн паунд гэх зэрэг нийт 6 төрлийн валютын нууцлалын нарийвчилсан ялгаа ба усан хөрөг, бичил хэвлэлт, цаасны чанар, латент хэвлэл, метал утас гэсэн 5 онцлог шинжийг тодруулан танилцуулсан юм.

2013-02-21

Солонгосын Хана банктай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Монгол, Солонгос улсын харилцаа улам бүр өргөжин тэлж, Солонгос улсад ажиллаж, суралцах Монголчуудын тоо тогтмол өсөхийн зэрэгцээ, хоёр орны хооронд бизнес эрхлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Бизнесийн харилцаа өсөн нэмэгдэхийн хэрээр Солонгос улсаас Монгол улс руу шилжих ам.долларын урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан Худалдаа, хөгжлийн банк, Солонгосын Хана банкинд ам.долларын данс нээлээ. Ийнхүү ХХБ-ны ам.долларын данс нээгдсэнээр гуйвуулгийг хурдан, мөн бага шимтгэлтэй шилжүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

Хана банк нь 1971 онд үүсгэн байгуулагдсан Өмнөд Солонгосын Хана санхүүгийн нэгдэл Группын салбар компани бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Чүнчөн банкыг худалдан авах, Пурам (1988), Сөүл банкыг нэгтгэж (2002), Солонгосын 2 дахь том хөрөнгө оруулалтын сан болох Дэхан Инвестмент анд Сэкюритисийг худалдан авч (2005) үйл ажиллагаагаа өргөтгөсөнөөр, улсынхаа хамгийн нэр хүндтэй банк болж чадсан юм.

2012 онд Хана групп гадаад төлбөр тооцоо, гадаад харилцаа, худалдааны санхүүжилтээр тэргүүлэгч Korea Exchange Bank-ыг худалдан авснаар Солонгосын хамгийн том санхүүгийн нэгдэл болжээ.

2013-01-28

О.Орхон: Өдөр болгон шинэчлэгдэх нь өөрөө шинжлэх ухаан юм

Бид энэ удаа Монголын банкны салбарын тэргүүн эгнээнд явдаг эрч хүчтэй, чадварлаг нэгэн банкирийг ярилцлагадаа урилаа. Одоогоос 15 жилийн өмнө анх Худалдаа, хөгжлийн банкинд эдийн засагчаар ажилд орж, өнөөдөр тус банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогчийн албан тушаалд амжилттай ажиллаж, ажилтнуудынхаа үлгэр дууриалал болсон О.Орхон захиралтай ярилцлаа.

- Таныг банк санхүүгийн салбарынхан болон харилцагч, үйлчлүүлэгч нар тань сайн  танина. Харин энэ удаад Харилцагчдын сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Миний хувьд багаасаа эдийн засагч болох мөрөөдөлтэй байсан тул математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж, улмаар МУИС-ийн ЭЗС-ийг сонгон, 1997 онд  банкны  эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Банк санхүүгийн салбарыг сонгосны учир нь тухайн үед манай салбар зах зээлийн нийгэмдээ шинэхэн, энэ утгаар дөнгөж үүсгэн байгуулагдаж байлаа. Тэр дундаа Худалдаа, хөгжлийн банк төрийн өмчит хамгийн том арилжааны банк,  гадаад дотоод төлбөр тооцоог бараг дангаараа хийдэг, хамгийн нэр хүндтэй банк байсан. Нэрнээсээ ч гэсэн “Хөгжлийн” гэдэг үг байх жишээтэй. Бүх л талаараа шилдэг, шинэ банк байсан. Худалдаа, хөгжлийн банкинд ажилд орно гэдэг бол тухайн үедээ надад зүүд юм шиг, биелэгдэшгүй зүйл шиг санагдаж байсан бол өнөөдөр 15 жилийн дараа банкныхаа Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч гэсэн албан тушаалтай болчихоод байж байна.

- Монголын банкны холбооноос шалгаруулсан 2012 оны “ШИЛДЭГ БАНКИР” шагналыг хүртсэнд тань баяр хүргэе?
Юуны өмнө би энэ шагналыг авсныхаа дараа банк, хамт олноороо, банкныхаа удирдлагын багаар бахархаж байлаа. Мөн энэ шагнал манай банкны гадаад болон дотоод зах зээл дэх нэр хүндийг үнэлж байгаа нэг ёсны үнэлэмж юм болов уу гэж ойлгож их баяртай хүлээж авсан. Бидний нэр хүнд гадаад зах зээлд маш их өсч байна. Жишээлбэл, улсдаа гадаад зах зээлд гурван удаа дараалж бондоо гаргасан ганц байгууллага нь ХХБ хэвээрээ байна. Хамгийн сүүлд бид 2012 оны 9-р сард 300 сая  ам.долларын  бондыг  амжилттай гаргаж чадсан. Мөн дэлхийн нэр хүнд бүхий санхүү, эдийн засгийн гурван ч сэтгүүлээс  “Шилдэг банк” шагналыг хүртлээ.

Мөн манай банк өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа зэрэг олон чухал үзүүлэлтээрээ банкны салбарт тэргүүлж байсан ч сүүлийн хэдэн жил нийт активынхаа хэмжээгээр эхний байраа алдсан байсан. Харин 2012 онд амжилттай менежмент, дотооддоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, гадаад зах зээлд бонд гаргаж, харилцагч нарынхаа итгэлийг хүлээж, нийт активаараа тэргүүлэх байр сууриа эргүүлэн авч чадлаа.  Өнгөрсөн жил манай оронд төдийгүй дэлхий нийтэд эдийн засгийн таатай биш, удаашралтай жил байсан ч банк өсөлттэй ажиллаж, бүх үзүүлэлтээрээ шилдэг нь байж чадлаа. Үүний л үр дүнд, “ШИЛДЭГ БАНКИР” гэсэн нэр хүндтэй шагналаар шагнууллаа гэж бодож байна. 

- 2012 онд Таны удирдсан ХХБ-ны баг Монгол улсын Засгийн газраас гаргасан бондын арилжаанд олон улсын банкуудтай хамт оролцсон нь онцлох томоохон үйл явдал байлаа. Та бүхний өнгөрөгч оны хийсэн ажил, гаргасан амжилтуудаас дурдвал?
Монголын хамгийн ууган банк гэдэг утгаараа Монгол улсын банкны салбарт бий болсон бүхий л ололт амжилт, шинэ бүтээгдэхүүн, олон улсын стандартыг нэвтрүүлэх зэрэг бүх зүйлийг анх ХХБ санаачилж, зах зээлд нэвтрүүлж, анхдагч нь болсон байдаг. Манай хамт олон үүгээрээ бахархаж явдаг. Жишээлбэл, Олон улсын санхүүгийн бүртгэлийн стандарт, олон улсын  аудит, олон улсын зээлийн үнэлгээ, олон улсын бонд, эрсдэлийн удирдлагын систем гээд бүгдийг нь анхлан нэвтрүүлсэн.

Манай ажилтнууд баг болж, ажлаа зохион байгуулдаг. 2012 онд гурван шилдэг баг шалгарсан. Нэгдүгээрт, MOST MONEY буюу гар утсаараа бүх төрлийн төлбөр тооцоогоо хийх боломжтой системийг нэвтрүүлж чадсан. Энэ нь аливаа нэгэн банкны дан ганц хэрэглэдэг систем биш, мөн ямар нэг үүрэн телефон холбооны компанийн бүтээгдэхүүн биш. Энэ бол Монгол улс  даяар буюу манай улсын гурван сая иргэнийг бүгдийг нь оролцуулах хэтийн төлөвтэй, цаашдын зорилготой бүтээгдэхүүн байгаа юм.

Хоёр дахь ажлын хэсэг нь, бид бонд гаргасан амжилтандаа тулгуурлаад, Монгол улсын Засгийн газрын хамгийн анхны олон улсын зах зээл дээр борлуулсан 1,5 их наяд ам.долларын  зөвлөх, андеррайтер банкаар оролцлоо. Андеррайтер буюу бондын арилжааг хамтран зохион байгуулагчаар дэлхийн хамгийн шилдэг дөрвөн банк, Монгол улсаас манай банк  шалгарсан. Дэлхийн шилдэг банкуудтай мөр зэрэгцэж ажиллана гэдэг бидний хувьд бахархал байлаа.

Гуравдахь ажлын хэсгийн хийсэн ажил нь, дотоод үйл ажиллагаа. Дэлхийн бүх улс орнууд, томоохон банкуудын хэрэгжүүлдэг мөнгө угаалтын эсрэг тэмцэх олон улсын хууль, дүрэм журмыг сахиж мөрдөх программыг олон улсын  зөвлөх байгууллагатай хамтарч Монголд анх удаа бодлого стратегийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн банк болж чадлаа. Мөн байгаль орчин, нийгмийн хариуцлагын  стандартыг олон улсын түвшинд анх удаагаа нэвтрүүлж, мөн дотоод хяналтын  матриц  зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, банкны бүх эрсдлийг  бууруулахын тулд дотоод бүх  үйл ажиллагаандаа хяналтын түвшинг тогтоосон. 

Үнэхээр их ажлуудыг амжуулжээ. 2013 онд ХХБ ямар зорилго тавьж байна?
Бид энэ 2013 оноос эхлээд тухайн жилээ тодорхой зорилго, уриатай ажиллах нь зүйтэй юм байна гэсэн санаачлагыг банкныхаа хамт олонд хэлэхэд, бүгд дэмжиж хүлээж авсан. Ингээд бид 2013 оноо “Бүтээмжийг дээшлүүлэх жил” гэж зарласан. Бүтээмж бол манай банкны хувьд хамгийн өндөр байдаг гэж би боддог. Учир нь бид хамгийн цөөн ажилтан, хамгийн бага салбартай хэдий ч  бусдаасаа тэргүүн зэргийн ашигтай ажилладаг гэдэг утгаараа манай банк хамгийн бүтээмж өндөртэй банк.  Хэдий ийм ч гэлээ,  өнөөдөр бид энэ амжилтандаа ханахгүйгээр, бүтээмжээ илүү сайн болгох зорилт тавьж байгаа юм. Банкны үзүүлж байгаа бүх үйлчилгээний бүтээмж, дотоодын салбар нэгжүүд хэлтсийн хоорондын уялдаа холбооны бүтээмж, автоматжуулах гэсэн гурван чиглэлээр ажлаа  сайжруулна гэсэн зорилготой байгаа.

ХХБ-ны хувьд Бүтээмжийг дээшлүүлэх зорилт тавьсан юм байна. Харин манай улсын санхүү, эдийн засгийн ерөнхий чиг хандлага 2013 онд ямар байх бол, Таны харж буйгаар?
Ирэх он бол манай улсын эдийн засгийн хувьд чухал жил байна. Гадаад зах зээл дээрээс босгосон 1,5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт эхэлнэ. Мөн Оюутолгой ХХК анхныхаа бүтээгдэхүүнийг борлуулна, Тавантолгой ХХК-ийн үйл ажиллагаа өргөжинө гэх мэт Монгол улсын эдийн засагт тодорхой шинэ үе ирэх 2013 онд эхэлж байна гэж би хувьдаа ойлгож байна.

Энэ үйл явцад хамгийн тэргүүний банкны хувьд бид бүх талаараа бэлтгэлтэй байх ёстой. Тийм учраас бид ойрын 5, 10 жилийнхээ стратеги, бизнес төлөвлөгөөг шинээр боловсруулж ажиллана. Хэдийгээр бид сайн ажилладаг ч гэсэн улам сайжруулах шаардлагатай. Би “Өдөр болгон шинэчлэгдэх нь өөрөө шинжлэх ухаан юм” гэж хэлдэг. Энэ бол миний хэлэх дуртай үг. Хэдий чинээ сайн байх тусам, ололт амжилт арвин байх тусам, улам түүнийгээ сайжруулж, бататгаж явах нь зөв юм аа гэсэн зарчмаар л ажиллана.

- Энэ салбарт  амжилттай ажиллаж яваа банкирийн хувьд Монгол улсынхаа банкны салбарын талаар Таны бодож явдаг зүйлийг сонсмоор байна, ойрын ирээдүйг нь хэрхэн төсөөлж, хардаг вэ?
Манай улсад хамгийн богино хугацаанд, хамгийн сайн хөгжсөн, хамгийн түрүүнд олон улсын стандартад хүрч чадсан салбар бол банкны салбар.  Нэгд, энэ салбар нь хууль журам, дүрэм болон олон улсын дүрэм стандартаар зохицуулагддаг. Тиймээс олон улсын байгууллагуудын зүгээс шинэчилсэн 1997 оны хууль, мөн 2010 онд дахин шинэчилсэн Банкны тухай хуулиудыг дандаа олон улсын байгууллагуудын оролцоотойгоор олон улсын стандартыг нэвтрүүлэх жамаар хийж хэрэгжүүлсэн болохоор илүү сайн хөгжсөн. Хоёрт, энэ бол ашигтай салбар. Зээлийн хүү өндөр, эрсдэл өндөр учраас түүнийг дагасан ашиг өндөр байх нь зах зээлийн жам. Энэ жамаараа, өндөр  ашигтай учраас шилдэг боловсон хүчин банкны салбарт  1990-ээд оны эхнээс ажилласан байдаг юм.  Монгол Улсын арилжааны арав гаруй банкнаас дөрөв нь олон улсын зэрэглэл тогтоолгосон, олон улсын стандарт хангасан байна. Гэтэл өөр ийм хувийн компани, аж ахуйн нэгж олон байхгүй гэдэг утгаараа  манай салбар илүү хөгжсөн.

Мөн аливаа эдийн засгийн хөгжилд хоёр зах зээл байдаг. Нэг нь мөнгөнийх буюу банкны зах зээл, нөгөө нь санхүүгийн зах зээл буюу хөрөнгийн бирж.  Манай улсад хөрөнгийн бирж буюу санхүүгийн зах зээл нь хөгжөөгүй учраас Монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр ачааг банкны салбар дангаараа үүрч байна. Тийм учраас салбарын түүхэнд олон ч банк дампуурсан. Олон ч банк үлдсэн. Үлдсэн хэд нь маш чанартай ажиллагаатай. Энэ утгаараа цаашдаа  ч эдийн засагтаа хувь нэмрээ оруулдаг гол түлхүүр нь болсоор байна гэж бодож, итгэж байна. 

Ярилцсанд баярлалаа.

Б.Мишээл

 

2013-01-22

Дэлхийн дайдад өрсөлдөж, “Best corporate bank Mongolia 2012” шагналыг хүртлээ

Их Британийн Global banking & finance review буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагын үйл ажиллагаа, түгээж буй мэдээллийг дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчид болон банк санхүүгийн байгууллагууд анхааралтай ажиглан, анализ хийж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг бөгөөд уг байгууллага нь санхүүгийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг нөлөө бүхий байгууллага юм. 

Тус байгууллагаас дэлхийн шилдэг банк санхүүгийн байгууллагуудын дунд зохион байгуулдаг нэр хүндээ нэгэнт батжуулсан оны шалгаруулалтаас Монгол улсын Худалдаа, хөгжлийн банк “Best corporate bank Mongolia 2012” шагналыг хүртэж, Монгол улсын Шилдэг байгууллагын банк гэдгээ дэлхий нийтэд зарлалаа.

“Global banking & finance review awards” нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа банк санхүүгийн байгууллагуудын дунд байнгын тасралтгүй судалгаа шинжилгээг явуулж, глобалчлагдсан нийгмийн тив бүрд адил тэгш үйлчлэхийг зорьдогоороо, шударга өрсөлдөөнийг явуулдагаараа онцлог басхүү хүндтэй шалгаруулалт юм. 

Эх сурвалж: http://www.globalbankingandfinance.com/Award/Global-Banking-Finance-Review-Awards-2012.html

2013-01-16

ХХБ “Гадаад худалдааны санхүүжилт” зөвлөгөөнд оролцлоо

Худалдаа, хөгжлийн банк нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монголбанкин дээр анх удаа зохион байгуулагдсан “Гадаад худалдааны санхүүжилт” сэдэвт зөвлөгөөнд амжилттай оролцлоо.

Энэхүү зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Монголбанк, МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар, Ложистикийн холбоо болон бусад арилжааны банкууд оролцсон бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаад худал­дааны санхүүжилтийн талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг хүргэх, улмаар Монгол Ул­сын гадаад худалдааны сан­хүү­жилтийн үйлчилгээний хүр­тээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах үндсэн зорилготой юм.

Зөвлөгөөнд ХХБ-ны Олон улсын банкны газрын захирал Б.Эрхэмбаяр “Гадаад худалдааны аккредитивийн хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд” сэдэвт илтгэлийг тависан билээ.

Түүнчлэн хамтран зохион байгуулагчид гадаад худалдааны санхүүжилтийн талаарх ойлголт, цогц  мэдлэгийг сайжруулах зорилгоор “Гадаад худалдааны гэрээ байгуулахад анхаарах асуудлууд, маргаан шийдвэрлэх”, “Гадаад худалдааны гаалийн бичиг баримт бүрдүүлэлт”, “Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд логистикийн гүйцэтгэх үүрэг, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” зэрэг сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн ба иргэд, аж ахуйн нэгж, банк болон бусад байгууллагын 260 гаруй төлөөлөл оролцсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

2012-11-30

Л.Соронзонболд: Байгууллагын банкны зах зээлд эзэлсэн нэр хүнд маань иргэдийн зах зээлд нэвтрэх том хөшүүрэг болж байна

Монгол улс цоо шинэ нийгэмд хөл тавихтай зэрэгцэн байгуулагдаж, банкны салбарын шинэ соргог бүрт нэр нь сонсогддог Худалдаа, хөгжлийн банкийг Та бүхэн сайн мэднэ. Энэ банкны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболдтой ярилцлаа. Түүнийг боловсролтой, эрч хүчтэй, асуудалд шуурхай ханддаг захирал хэмээн ажилтнууд нь тодотгодог юм билээ.

Таныг Хас банкаар овоглодог байсныг тань мэдэх юм байна. Сүүлийн жил хагаст Худалдаа, хөгжлийн банкинд ажиллаж байгаа талаар яриагаа эхлэе?
Би Хас банкинд тэргүүн дэд захирлын албан тушаалыг хаштлаа 12 жил ажилласан. Энэ хугацаанд тодорхой хэмжээний амжилттай ажилласан гэж өөрийгөө боддог. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд Худалдаа, хөгжлийн банкинд ажиллаж байна. Энэ банкны зорилтот зах зээл, байгууллагын соёл, үйл ажиллагааны цар хүрээ зэрэг олон зүйл нь надад эрс ялгаатай өөрчлөлтүүдийг мэдрүүлсэн. Товчхон хэлэхэд ХХБ-нд ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа.

ХХБ-нд Та ямар албан тушаал хашиж байна, өөрийн тань хариуцдаг, гардаж хийдэг ажлууд, онцлог гээд асуувал?
Иргэдийн зах зээл хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. Хариуцсан газар, нэгжүүдтэйгээ хамтраад иргэд рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, илүү сайжруулах, картын бизнесийг хөгжүүлэх, картыг төлбөрт хүлээн авах сувгууд болон бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх зэрэг ажлуудыг хариуцаж байна даа. Мөн салбарын удирдлага, харилцагчийн үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг хариуцдаг.

Сүүлийн үед ХХБ-наас Most money, UnionPay гээд шинэ бүтээгдэхүүнүүдийн цуваа үргэлжилж байна, иргэд рүү чиглэсэн бодлого баримтлаж байна уу гэж харагдаад байгаа?  
ХХБ бол Байгууллагын банкны зах зээл дээр байнга тэргүүлсээр ирсэн банк. Иргэдийн зах зээл дээр үйл ажиллагаагаа тодорхой хэмжээнд өргөжүүлэх бодлого баримтлаж байгаа нь үнэн. Тухайлбал, иргэдийн зээлээ нэмэгдүүлж байна, цахим бүтээгдэхүүн, гар утсаараа дамжуулж төлбөр тооцоог гүйцэтгэх, интернэтээр төлбөр тооцоо хүлээн авах сувгуудаа нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажлаа сайжруулж байгаа. Мост мони болон UnionPay гурвалсан валюттай картын үйлчилгээг энэ жил зах зээлд шинээр нэвтрүүллээ.

Мөн орон нутагт салбарууд байгуулж байна, өнөөдрийн байдлаар манай банк 46 салбар, тооцооны төвтэй болсон. Байгууллагын банкны зах зээлд эзэлсэн нэр хүнд маань иргэдийн зах зээлд нэвтрэх том хөшүүрэг болж байна.

Most money гэснээс энэ үйлчилгээг саяхан гар утсандаа авч, хэд хэдэн төлбөр шилжүүлж туршлаа, яг ийм цаг хэмнэсэн үйлчилгээнд харилцагч бид дурладаг шүү дээ?
Тэгэлгүй яахав, харилцагчдын цаг завыг хэмнэж чадаж байна аа гэдэг нь бидний хувьд хамгийн гол үзүүлэлт. Жишээ нь, хадгаламжийн дэвтрээ, картаа гэртээ мартаад ирэх үе бидэнд бишгүй тохиолддог, гэтэл АТМ дээр код хийгээд мөнгөө авчихаж болж байна, цаг зав маань амжихгүй хойшлуулсаар байгаад утас, байр, цахилгааны төлбөрөө хугацааг нь хэтрүүлж, бухимддаг. Гар утастай хүн бүр бүх дансаа Мост Мони-д холбуулчихсан байхад ямар ч асуудалгүй хурал дээр сууж байхдаа, ажил дээрээ утсаараа шилжүүлэг хийчихнэ. Мөн дээр дурдсан UnionPay гурвалсан валют буюу юань, ам.доллар, төгрөгийн картыг урд хөрштэй түншилдэг, бизнес эрхлэгчид маш ихээр захиалан авч байгаа. Гурван төрлийн хосолсон валют нь харилцагчдаа ханшийн эрсдэлд бага өртөх талаас нь бодолцсон шийдэл л дээ.

Танай банк хэд хоногийн өмнө хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлсэн байсан. Зээлийн хүү үүнийг дагаад өсөх үү?
Ер нь хүү олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнээс инфляцийн түвшин хадгаламжийн хүүг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгосон.  Өнгөрсөн саруудад инфляцийн төвшин 15 хувьтай байхад арилжааны банкинд 14 хувийн хүүгээр мөнгөө хадгалуулсан иргэн мөнгөө өсгөх биш харин ч бодит хүүгийн алдагдалд орж байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж хэрэг иргэн мөнгөө хадгалуулах сонирхол өндөр байхгүй нь ойлгомжтой. Иймээс бид хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлсэн.
Зээлийн тухайд хүүгээ нэмэхгүй, зээлийн хүү тодорхой хүүгийн төвшингөөс дээш гарахад тэр нь банкинд эрсдэл болдог. Өөрөөр хэлбэл, хүү хэтэрхий өснө гэдэг нь эргээд эрсдэл дагуулна. ХХБ зээлээ бүх түвшинд хэвийн олгож байгаа.

Банкуудын реклам сурталчилгааг харж байхад бүгд л Шилдэг банк, хамгийн том банк гэдэг. Та үүнд хэрхэн ханддаг вэ? Худалдаа, хөгжил бол хамгийн шилдэг, том банк мөн үү гэж асуувал Та ямар хариулт өгөх бол?
Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой, өөр өөрийн үйлчлүүлдэг банктай, бас банкны үйлчилгээний хэрэглээний түвшин харилцан адилгүй ялгаатай. Өөрийн хэрэглэдэг банкны хүрээнд зарим банк нь тэр талдаа сайн, түүгээрээ илүү гэж үнэлж дүгнэдэг. Тэр утгаараа тухайн банк өөрийн дүр төрхийг бүрдүүлэх үүднээс реклам хийдэг, түүнийг буруутгах аргагүй. ХХБ-ны хувьд өнгөрсөн 22 жилийн хугацаанд хийсэн ажлууд, анхдагч бүхэн нь дээрх асуултын хангалттай хариулт болно гэж бодож байна.

Банк санхүүгийн салбарынхан Худалдаа, хөгжлийн банкийг Монголын банкны салбарын амьд түүх гэдэг юм билээ. Үнэхээр ч өнгөрсөн 22 жил унаж босч, олон ч бэрхшээл амсч, өдий зэргийн өндөрлөгт хүрсэн банкныхаа цаашдын оргилыг нь Та хэрхэн төсөөлдөг вэ?
Манай банк Монгол улсын гадаад төлбөр тооцооны  50 гаруй хувийг дангаараа хийж байна, дэлхийн 150 гаруй улсын банкуудтай корреспондент харилцаатай, үүнээс 30 гаруй банктай нь шууд холбоотой хамтран ажилладаг. Товчоор хэлэхэд маш сайн суурьтай банк. Монголын эдийн засаг цаашид өснө, үүнийг дагаад харилцагчид маань өснө, үүнийг дагаад банк өөрөө тэлнэ, иймээс банкныхаа ирээдүйг маш өөдрөгөөр хардаг.

Та нийгмийн болоод банк санхүүгийн салбарт карьер өндөртэй яваа, бас боловсролтой залуу хүний хувьд Монголын банк санхүүгийн салбарын хөгжил бодитоор харахад Танд ямар санагддаг вэ?
Монголын банкны салбар бол хамгийн нээлттэй хөгжиж байгаа салбар. Өнөөдөр 14 арилжааны банкны хамгийн том 5 банк нь нийт зах зээлийнхээ 90 гаруй хувийг бүрдүүлж, банкны систем нь өөрөө нийт санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг дангаараа эзлэж байна. Нэг үгээр бол манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр банкны салбар давамгайлж байна. Үзүүлж байгаа үйлчилгээний нэр  төрөл, хурдаараа гадны орнуудтай харьцуулахад ижил төвшинд явж байгаа.  

Өнөөдөр томоохон уул уурхайн төслүүдийг дангаараа санхүүжүүлэх боломж хараахан байхгүй ч гэсэн үзүүлж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, чанараараа олон улсад гологдохооргүй. Жишээ нь, Монголын бүх банкууд мобайл банкны үйлчилгээ үзүүлж байна.

Хүн бүр өөрийн итгэл үнэмшлээр сонгосон банкны данстай, түүнийгээ янз бүрийн аргаар, бүр гар утсаараа хүртэл удирдаад эхэлчихлээ, энэ бол маш том дэвшил шүү дээ.

Ярианыхаа төгсгөлд Монголын том банкны Гүйцэтгэх захирлын орлогчийн ар талын албанд зүтгэдэг гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач, мөн Та өөрийгөө хувь хүн талаас нь танилцуулбал?
Миний хувьд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 10 жилийн сургуулиа Дорнодод төгсөөд, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Санхүүгийн менежмент мэргэжлээр бакалавр, Австралийн Мельбурнийн Их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг магистр зэрэгтэй төгссөн. Гэр бүлийн хүнийг маань Баярмаа гэдэг, Австралийн Хуулийн фирмд ажилладаг. Манайх хоёр охинтой, охид маань дунд сургуулийн сурагчид. 1996 оноос хойш банкны салбарт нягтлан бодогчоор ажиллаж эхлэн, өнөөдрийг хүртэл энэ салбартаа ажиллаж байна даа.

Ярилцсанд баярлалаа.
Т.Номин

2012-11-09

Дэлхийн хуримтлалын өдрийн мэнд хүргэе

Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга Италийн Милан хотноо 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан “Олон улсын мөнгөн хуримтлалын 1 дүгээр чуулган”-ы үеэр гарсан бөгөөд Италийн профессор Филиппо Равизза чуулганы сүүлийн өдөр 10 дугаар сарын 31-ний өдрийг “Олон улсын хуримтлалын өдөр” хэмээн зарлан тунхаглажээ.

“Мөнгө хуримтлуулах дэлхийн өдөр”-тэй болох санаа нь амьжиргааны илүү өндөр түвшинд хүрэх, эдийн засгаа баталгаажуулахын зорилгоор бий болсон ба анхны эх үндэс нь 1921 онд Испани, АНУ зэрэг улсуудад мөнгө хуримтлуулах үндэсний өдрийг тэмдэглэж байжээ. Түүнчлэн 1923 онд Германий мөнгөний шинэчлэлээс үүдэн өөрсдийн хадгаламжаа алдаад байсан ард түмний олонхийн итгэл найдвар нь энэ үеэс эргэн сэргэсэн юм.

Манай улсын хувьд Дэлхийн хадгаламжийн өдрийг Монголын банкуудын холбооны уриалгын дагуу 2012 онд анх удаагаа тэмдэглэж байна.

Эрхэм харилцагч Та бүхэн Дэлхийн хадгаламжийн өдрөөр манай банкны бүх салбар, тооцооны төвүүдэд хадгаламжийн дэвтрээ үнэгүй нээлгэхийг урьж байна.

2012-10-31

ХХБ-ны Хан-уул тооцооны тєв vvд хаалгаа нээж, харилцагчдаа угтан авлаа

Монгол улсын банк санхүүгийн салбарын 22 жилийн түүхийн хуудсыг тэргүүлж яваа арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 22 жилийн ойн өдрөө тохиолдуулан Хан-Уул дүүрэгт шинэхэн Тооцооны төвөө нээж, 10-р сарын 19-ний билигт сайн өдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. 

Харилцагчдаа баяртайгаар угтан авсан Хан-уул Тооцооны төв нь Чингисийн өргөн чөлөө, М Си Эс Анун төвийн зүүн талд байрлаж байгаа ба мэргэшсэн, чадварлаг хамт олон тохилог, тав тухтай орчинд, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэн үйлчлэх  болно.

Нэр хүнд, найдвартай байдлын баталгааг харилцагчиддаа байнга мэдрүүлдэг ХХБ тус дүүрэгт тав дахь, нийт Монгол улс даяар 43 дахь салбар, тооцооны төвөө нээж буй юм.   

Өргөжин тэлсээр буй ХХБ-ны салбар, тооцооны төвүүд эрхэм харилцагч Таны таалалд нийцүүлэн дэргэд тань улам бүр ойртон, шинэ салбаруудын түүчээ тасралтгүй үргэлжилсээр байна.

Өнөөдрийн байдлаар 2 их наяд 700 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй, санхүүгийн сайн, чанартай үзүүлэлтээрээ Монгол улсын шилдэг банк гэдгээ баталсан ХХБ харилцагчаа тэргүүндээ дээдлэн, хамтдаа хөгжсөөр байна.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-10-19

Монголд анх удаа гурвалсан валюттай, ЮнионПэй картыг нэвтрүүллээ

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) Монгол улсын төлбөрийн картын түүхэнд анхдагч, цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, энэ салбарын хөгжлийг тодорхойлогч байсаар ирсэн билээ. Энэ удаа дэлхийд нэр цуу нь түгсэн “Union Pay” байгууллагатай хамтран төгрөг, юань, доллар гэсэн 3 валютын данстай ЮнионПэй төлбөрийн картыг зах зээлд нэвтрүүлж, уг картын нээлтийн үйл ажиллагааг харилцагчидтайгаа зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагааны үеэр ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “Бидний нэвтрүүлж буй ЮнионПэй олон улсын карт нь нэн тэргүүнд харилцагчдаа ханшийн эрсдэлд өртүүлэхгүй байх арга замыг эрэлхийлсэн бүтээгдэхүүн юм. Харилцагчид өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн валютын дансны сонголтоо хийхийн сацуу технологийн шинэ дэвшилтэт өнөө үед ЮнионПэй картаа Мост Мони, интернэт банк зэрэг шилдэг хэрэгслүүдээр удирдаасай гэж хүсч байна” гэлээ.

Тус нээлтийн үйл ажиллагаанд “Union Pay” байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Цайя Жзин Бо болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.

ЮнионПэй карт нь Ази-номхон далайн бүс нутаг, Европ, Америк, Австрали, Шинэ-Зеландийг хамарсан 125 гаруй улс оронд хэрэглэгддэг, гүйлгээний дүн, карт эзэмшигчдийнхээ тоогоор дэлхийд эхний 3-т бичигддэг олон улсын төлбөрийн тэргүүлэх хэрэгсэл юм. Та картаараа дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийхэд нууцлалын өндөр хамгаалалттай тул  найдвартай байдалд эргэлзэх шаардлагагүйг энд онцолж байна.

Ханшийн хэлбэлзэлтэй үед хамгийн бага эрсдэл хүлээх ЮнионПэй картаа өөрт тохиромжтойг сонгоход бидний зөвлөгөө хэрэгтэй бол www.tdbm.mn цахим хуудаснаас эсвэл 19001977 дугаараар ХХБ-ны Харилцагчийн мэдээллийн хэлтэстэй 24 цагийн аль ч үеэр холбогдоход нээлттэй байх болно.

Харилцагч таны бизнесийн, аялал жуулчлалын, санхүүгийн хэрэгцээнд тань нийцүүлэн, Монголын анхны гурвалсан валюттай, ханшийн эрсдэлд өртөхгүй байх боломжийг дээд зэргээр хангасан ЮнионПэй картыг Таны гарт өргөн барьж байна. Та өөрт аль ойрхон байрлах ХХБ-ны салбар, тооцооны төвд хандаж, ЮнионПэй картаа аваарай.   

 Хөгжил дэвшилд хамтдаа

2012-10-18

“Bloomberg TV Mongolia” албан ёсны нээлтээ хийж, нэвтрүүлгээ цацаж эхэллээ

Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд цоо шинэ хуудсыг нээж буй “Bloomberg TV Mongolia” телевизийг Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), Bloomberg телевизтэй хамтран үүсгэн байгуулж, өнөөдөр буюу 2012 оны 10-р сарын 8-ны өдөр нэвтрүүлгээ албан ёсоор цацаж эхлэх гэж байна.

“Bloomberg TV Mongolia” телевизийг Монголд цацах бэлтгэл ажил жил гаруйн турш үргэлжилсэн бөгөөд 30 гаруй ажилтанг сургаж, мэргэшүүлэн, санхүү, бизнесийн шинэ мэдээ мэдээллийг цаг хором алдалгүй шуурхай хүргэх олон улсын шилдэг баг бүрдүүлэн, орон зайнаас үл хамааран дэлхийн аль ч хотоос шууд дамжуулах орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн хүчин чадлаар, дүү дүрсний өндөр нягтрал бүхий HD форматаар үзэгчидтэйгээ уулзахад бэлэн боллоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Bloomberg телевизийн Ази номхон далайн бүсийг хариуцсан захирал Parry Ravindranathan хэлэхдээ, “Монгол хэмээх эдийн засаг, бизнесийн чухал бүсэд бид өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцан, хамтран ажиллаж буйдаа туйлын таатай байгаа төдийгүй ХХБанк болон манай байгууллагын харилцаа холбоо урт удаан хугацаанд хамтран түншилнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн юм.

“Bloomberg TV Mongolia” телевизийг үүсгэн байгуулагч нь Худалдаа, хөгжлийн банк бөгөөд тус банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон “Дэлхий даяар Монгол улсад өрнөж буй үйл явдлыг чих тавин чагнаж буй өнөө үед “Bloomberg TV Mongolia” телевиз нь бизнесийн хамтын ажиллагаанд чухал шаардлагатай үнэт мэдлэг болох ба ХХБ Bloomberg телевизтэй хамтарснаар Монголын эдийн засаг, санхүүгийн салбар дахь олон талын мэдлэг туршлагаа дэлхийн бизнес, санхүүгийн төлөв байдалтай хослуулан нийт Монгол улсын иргэддээ эдийн засаг, санхүүгийн мэдээллийг бодит цагийн горимоор хүргэх боломжтой болж байна” гэжээ.

Өнөөдөр 19.00 цагт Монгол дахь Bloomberg телевизийн олон улсын баг анхны эфирээ “Мөнгөний урсгал” мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж, “Bloomberg телевизийн ярилцах цаг”-аар санхүүгийн зах зээлийн анхаарал татсан гол сэдвүүдээр төр, нийгэм, бизнесийн томоохон төлөөллүүдтэй сонирхолтой яриа өрнүүлэх юм.  

Түүнчлэн ажлын өдрүүдэд Монголд бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрүүдээс гадна Bloomberg TV-ийн олон улсын мэдээллийн хөтөлбөрүүдийг Монгол хэл дээр шууд орчуулгатай дамжуулна. Энэ нь Ази-Номхон далайн санхүү эдийн засгийн төвүүд төдийгүй Европ, Хойд Америкийн зах зээлийн чухал үйл явдлыг болсон даруйд нь шууд дамжуулна гэсэн үг юм. Амралтын өдрүүдэд Bloomberg TV Аsia-ийн бэлтгэсэн бизнесийн амжилтын стратеги, тэрбумтнуудын нууц, илэн далангүй зөвлөгөө бүхий монгол хадмал орчуулгатай нэвтрүүлгүүдийг хүргэх болно.

Дэлхийн 270 сая айл өрхүүд санхүү, эдийн засгийн шинэ тутам мэдээлэл авахаар шимтэн үздэг дэлхийн шилдэг суваг болох Bloomberg сувгийг эх хэл дээрээ хүлээн авах болсон Монгол үзэгч танд баяр хүргэе.

Bloomberg TV Mongolia телевизээ Та Univision, Sky C&C Media, Supervision, DDish болон Сансар дижитал кабелийн сүлжээгээр хүлээн авч үзээрэй.

2012-10-08

ХХБ-аар дамжуулан хүүхдийн мөнгөө шимтгэлгүй аваарай

Засгийн газраас 0-18 насны хүүхдүүдэд Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг Худалдаа, хөгжлийн банк дэмжин оролцож байна. Хүүхдийн ээж өөрийн цахим үнэмлэх болон хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авчирч дансыг шимтгэлгүйгээр нээлгэх боломжтой тул эрхэм харилцагч та манай банкны өөрт ойр салбарт хандан дансаа нээлгээрэй.

2012-10-08

“НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ” компаниар шалгарлаа

Худалдаа, хөгжлийн банкийг Монгол улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа өндөрт өргөн ажиллаж байгааг үнэлэн, Монголын татварын мэргэшсэн зөвлөх, хуульчдын нийгэмлэгээс “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ” компаниар шалгарууллаа.

Уг шагналыг дагалдуулан “Хүчирхэг Монголын төлөө” цомоор шагнаж, батламж олголоо.

ХХБ нийгмийн хариуцлагаа байнга ухамсарлан, нийгмийн сайн сайхны төлөө манлайлсаар байх болно.    

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-10-05

Худалдаа, хөгжлийн банк 300 сая ам.долларын бонд олон улсад арилжаалж, Монгол улсын хамгийн том банк гэдгээ дахин баталлаа

Монгол улсаас анх удаа олон улсад хоёр удаа дараалан бонд гаргаж, амжилттай борлуулж байсан Худалдаа, хөгжлийн банк гурав дахь удаагаа 300 сая ам.долларын бондоо арилжаалсан нь Монгол улсын арилжааны банкуудын чанар чансааг харуулж, дэлхийн хөрөнгө оруулагчдын өмнө итгэл хүлээж чаддаг гэдгийг нотолсон томоохон баярт үйл явдал боллоо.

Түүх сөхвөл, улсдаа тэргүүлэгч, дэлхийд танигдсан Худалдаа, хөгжлийн банк эх орноосоо анх удаа Европийн дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөр хэрэгжүүлж, 2007 онд 75 сая ам.долларын, 2010 онд 150 сая ам.долларын бонд болон 25 сая ам.долларын хоёрдогч өглөг гаргасан нь олон улсын хөрөнгө оруулагчдын эрэлттэй үнэт цаасны нэг болж, Монголын санхүүгийн зах зээлийн түүхэнд тодоос тод бичигдсэн билээ.

ХХБ-ны энэ жилийн 300 сая ам.долларын бондыг худалдан авах захиалгын дүн зарласан хэмжээнээсээ даруй 4 дахин их буюу 1,2 тэрбум ам.долларын захиалга авч чадсан нь үүний томруун нотолгоо болж байгаа юм.

Евро бүсийн эдийн засгийн хүндрэл, Америкийн санхүүгийн таагүй байдал, урд хөршийн эдийн засгийн бодлоготой холбоотойгоор дэлхийн хөрөнгийн зах гацанги байдалтай байсан ч өнгөрөгч долоо хоногийн эхээр эргэн сэргэж, дэлхийн өндөр зэрэглэлийн компаниудын хувьцаа, бондууд арилжаалагдаж эхлэхтэй зэрэгцэн Монгол улсын Худалдаа, хөгжлийн банкны 300 сая ам.долларын бонд арилжаалагдсан нь хөгжиж буй В1 зэрэглэлтэй орны бонд гэдгээрээ онцгой содон үзэгдэл байсныг дурдах хэрэгтэй.

Арилжаалагдсан 300 сая ам.доллар бондын талаар мэдээлэл хүргэхэд, 8,5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бөгөөд бондын хөрөнгө оруулагчдын 60 хувь нь дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниуд, 25 хувь нь дэлхийн томоохон банкууд, үлдсэн 15 хувийг бусад санхүүгийн байгууллагууд бүрдүүлсэн байна. Газар зүйн байрлалын хувьд хөрөнгө оруулагчдын 60 хувь нь Азиас, 40 хувь нь Европ болон Америкийн хөрөнгө оруулагчид байлаа.

Ийнхүү зөвхөн ХХБ-ны нэр хүнд төдийгүй Монгол улсын нэр цуу дэлхийн хөрөнгийн захад цуурайтаж, тэрхүү бондоор орж ирсэн хөрөнгө оруулалт нь манай улсын санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай салбар бүрт урт хугацаат богино хүүт зээл болон санхүүгийн бүхий л хэрэгцээг хангах дотоодын үнэт капитал болж, эдийн засгийн хөгжилд үнэлэшгүй хувь нэмрээ оруулах юм. Түүнчлэн энэхүү үйл явдал нь “ХХБ бол Монголын хамгийн сайн санхүүгийн үзүүлэлттэй, хамгийн том банк” гэдэг нэр хүндийг улам өндөрт өргөн, бататгалаа.

Бондын арилжааг хамтран зохион байгуулагчаар ажилласан ING, HSBC, Bank of America, TDB капитал зэрэг нэр хүндтэй, чадварлаг хамтрагчиддаа талархал илэрхийлье.

2012-09-18

“Монгол улсын Худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар дахин шалгарлаа

Монгол улсын банкуудаас хамгийн өргөн гадаад харилцаа, дэлхийн жишигт нийцсэн гадаад худалдааны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр онцгойрон ялгардаг өндөр туршлагатай Худалдаа, хөгжлийн банкийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд дахин итгэл хүлээлгэж, “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк” гэдгийг хүлээн зөвшөөрч, 2 дахь удаагаа шилдэгээр шалгарууллаа.  

Энэхүү хүндтэй шагналыг дэлхийн худалдааны санхүүжилтийн чиг хандлагыг тодорхойлогч GTR нэрээр алдаршсан Global trade review (Дэлхийн худалдааны тойм) сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг бөгөөд хамгийн шударга шалгаруулалтаар буюу бусад улс орон бүрийн банк, санхүүгийн байгууллагуудын дунд санал асуулга явуулан шилдгээ тодруулдаг юм.

Биднийг “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк” шагналаа гардан авах  үед ХХБ-тай гадаад худалдаа, хамтын санхүүжилтээр хамтран ажилладаг банкууд болох дэлхийд нэртэй HSBC банк, CITI банк, Korea Exchange Bank, ICBC зэрэг нэр хүндтэй банкууд өөрийн улс орондоо мөн л худалдааны санхүүжилтийн шилдэгээр шалгаран, шагналаа гардан авсан юм.    

Бид харилцагчдаа дэлхийтэй саадгүй холбох гарц нь байж, үргэлж манлайлсаар байх болно.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-09-10

Банкны цахим үйлчилгээний шинэ үе буюу Мост Мони – Төлбөрийн нэгдсэн үйлчилгээ

Банк санхүүгийн салбартаа хамгийн тэргүүнд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, бусаддаа үлгэр дууриал болсоор ирсэн Монголын арилжааны ууган банк болох Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй саяхан шинээр зах зээлд нэвтрүүлсэн Мост Мони үйлчилгээний талаар яриа өрнүүллээ.

Юуны өмнө Та бүхэнд баяр хүргэе, Худалдаа, Хөгжлийн банк 8-р сарын 27-нд Мост Мони үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тэгэхээр та энэхүү шинэ үйлчилгээний талаар нийт уншигчиддаа товчхон танилцуулга хийнэ үү.
За баярлалаа. Мост Мони гэдэг үйлчилгээ маань банкны харилцах, хадгаламж, картын гээд бүх төрлийн дансуудаа тэр ч байтугай өөр өөр банк дах өөрийн дансуудаа гар утсаараа удирдаж банк, банкны салбар дээр очилгүйгээр банкны үйлчилгээг авах боломжийг харилцагчиддаа олгож байгаа юм. Энэ нь мэдээж, замын их түгжрэлтэй өнөө үед нөгөө талдаа маш их ажилтай цаг зав багатай хүмүүст цаг хугацааны хэмнэлтийг өгөхөөс гадна санхүүгийн хэрэглээний маш олон төрлийг шийдэж чадаж байгаагаар давуу юм. Өөрөөр хэлбэл та гар утсаа банкны карт, хадгаламжийн дэвтэр болгон ашиглаж, өөрийн банк доторх данс хооронд,  банк хооронд, бусдын данс руу, гар утасны дугаар руу мөнгөн шилжүүлэг хийж, бараа үйлчилгээнийхээ тооцоог гар утсаараа хийх, цахилгаан кабель, интернэт СӨХ-ийн төлбөр, гар утасны төлбөрөө төлөх, АТМ-аас бэлэн мөнгө авах  гэх мэт олон боломжийг агуулсан.
Харилцагчдын хувьд хэрэглэж буй гар утасны төрөл, банкны үйлчилгээнүүдийн хэрэглээ нь хүн бүр өөр өөр. Жишээлбэл зарим хэрэглэгч сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй гар утастай байхад зарим нь энгийн утастай байх, зарим хэрэглэгчийн хувьд интернэт орчинд байнга ажиллаж байхад заримд нь тийм шаардлага байхгүй ч гэдгиймуу. Мөн нөгөө талаар цалингаа буухаар байрныхаа мөнгийг төлнө, хадгаламжиндаа хэдэн төгрөг шилжүүлнэ, байрны зээлээ төлнө, хоол хүнсээ худалдаж авна, сургуулийн хүүхэддээ хоолны мөнгө өгнө гээд мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах хэрэглээ өөр өөр. Энэ бүхнийг цогцоор нь шийдсэн банкны үйлчилгээ өнөөг хүртэл байгаагүй юм. Мост Мони бол харилцагч бүрийн гар утасны онцлогт  хамгийн тохиромжтой хэлбэрээр тэдний хэрэгцээнд нийцсэн банкны үйлчилгээг хүргэж чадахаараа онцлог үйлчилгээ  юм.

Тэгэхээр банкны үйлчилгээг гар утсаараа авахад зарим хүндрэлүүд байдаг л даа. Жишээ нь гар утасны хүчин чадал хүрэхгүй байх, зөвхөн тодорхой загварын гар утаснуудад суурилах боломжтой, мөн заавал интернэтэд холбогдсон байх, эсвэл мессежний форматын дагуу бичих шаардлагатай гэх мэт ... Мост Мони үйлчилгээ энэхүү асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
Тиймээ. Мост Мони үйлчилгээг дээр дурдсанчилан тухайн харилцагчийн нөхцөл байдалд тохирсон бүхий л хэлбэрээр авах боломжтой. Жишээ нь таны гар утас  Андройд болон Iphone утас байгаа бол апликейшн хэлбэрээр, энгийн утастай бол симинд суурилсан  меню хэлбэрээр,  тэр ч байтугай 1 удаа гар утаснаасаа бүртгэл хийсэн байхад www.customer.mostmoney.mn хаягаар орж интернэтээр (интернэт банктай адил) дансаа удирдах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тэгэхээр энэ үйлчилгээг маш их завгүй ажиллаж буй албан хаагч, гэрийн эзэгтэй, гадаад дотоодод албаны болон аялалын шугамаар зорчигчид, малчин, оюутан залуус, өсвөр насны хүүхдүүд гээд бүхий л хүмүүст тохирно. Аль ч хэлбэрээр Мост мони үйлчилгээг авсан цэсэнд суурилсан үйлчилгээ тул цэс таныг хөтөлж явах учраас мессежийг тодорхой форматын дагуу бичих гэсэн хүндрэлүүд тохиолдохгүй.

Бас нэг сонирхол татаж буй зүйл бол АТМ –аас гар утсаараа бэлэн мөнгө авч болно гэж ойлгосон? Яаж авах вэ?
Яг үнэн. Энэ бас их сонирхолтой. Одоо бол картгүй л бол АТМ-аас мөнгө авч чадахгүй, хадгаламжийн дэвтэргүй л бол банкнаас хадгаламжаасаа зарлага гаргаж чадахгүй байгаа.  Мост Монитой байхад карт, дэвтэр хэрэггүй зөвхөн гар утастайгаа байхад хангалттай. ХХБ-ны АТМ-аас гар утасны дугаар 1 удаагийн гүйлгээний нууц код буюу ТАN(transaction authorization number) –аа оруулаад л бэлэн мөнгө авчихна. Таны данс картынх, хадгаламжийнх, харилцах байх нь хамаагүй. Энэ бол харилцагчдад бас нэг том боломж нээж байгаа явдал.

Бизнес эрхлэгчдэд Мост мони  үйлчилгээ хир хүртээмжтэй бол ?  Өөрөөр хэлбэл хүнсний жижиг дэлгүүрүүд, бөөний худалдаа эрхэлдэг байгууллагууд, Сандэй, бөмбөгөр гэх мэт  худалдааны төв дээр бизнес эрхлэгчид бэлэн мөнгөөр тооцоо хийх нь нийтлэг харагддаг л даа.  Энэ нь эрүүл ахуй талаасаа, бэлэн мөнгөний эрсдэл талаасаа ч гэсэн бэлэн бус тооцоонд шилжүүлмээр санагддаг.
Хариулт:  Ер нь иргэд байгууллагын хувьд өөрийн дансаа удирдах цахим олон хэлбэрүүдийг ашиглах боломжтой болчихлоо ш тээ. Карт, интернэт банк, Мост мони гээд ...  Энэ маань хэрэглэгчид аливаа бараа үйлчилгээнийхээ төлбөрийг заавал бэлэн мөнгө гар дээрээ барьж явалгүйгээр төлөх бололцоотой байгааг харуулж байгаа юм. Аа гэтэл бараа үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байгаа бизнес эрхлэгчид маань зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийнээ гээд байвал наад зах нь харилцагчаа  алдах ингэснээр орлого буурах, эрүүл ахуйн талаасаа ялангуяа хүнсний лангуунууд бохир мөнгө барьсан гараараа худалдаж буй хүнсээ барих, бэлэн мөнгө гар дээр хуримтлагдсанаас гарч болох эрсдэл их гээд хор ихтэй л дээ. Тиймээс барааныхаа төлбөрийг хүлээн авдаг олон суваг, боломжууд зайлшгүй байх хэрэгтэй.  Одоо бас харьцангуй томоохон дэлгүүр, ресторан, зочид буудал гэх мэт үйлчилгээний газрууд карт уншдаг ПОС терминалтай байна. Гэтэл жижиглэнгийн болон бөөний худалдаа эрхлэгчдийн хувьд энэ үйл ажиллагаа явуулж буй орчин, шугам сүлжээ гээд ярвигтай байдаг.  Тиймээс эдгээр харилцагчдад сайхан боломж нээж өгч байна. Гар утасны дугаараа банкинд бүртгүүлээд өөрийн дансандаа орлогоо аваад байх боломжтой юм.

Бас заавал гар утас гэхгүй кассын машин дээр программаа суулгуулж болно, бас интернэт хэлбэрээр компьютер, I pad, note –с алин дээр ч хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл ПОС машины  хямд өртөгтэй маш олон хэлбэр гараад ирлээ л гэсэн үг.

Уучлаарай, гар утсаар төлбөр тооцоогоо хэрхэн хүлээн авах процессийг Та илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.  
Бизнес эрхлэгч маань банкинд бүртгэлээ хийлгэж төлбөр хүлээн авах утасны дугаараа холбуулах юм. Тэгээд харилцагч өөрийнхөө гар утаснаас худалдан авах гэдэг цэсээрээ барааныхаа төлөх дүнгээ, утасны дугаарын хамт оруулахад худалдагч өөрийн утсанд ирсэн гүйлгээний мэдээгээ шалгаад барааг нь өгнө. Маш хялбар. Олон салбартай бол салбар бүр дээрх дугаараа өөрийн дансандаа холбуулсанаар орлогоо дансандаа шууд цуглуулах боломжтой.

Үнэхээр хялбар юм байна. Худалдагч бол мөнгө тоолохгүй, гүйлгээгээ гар утсаараа хараа л сууж байх нь.  Бас 1 зүйл санаанд орчихлоо. Бид сар бүр СӨХ, дулаан, цахилгаан кабель гээд бүх дараа төлбөрт, нэхэмжилэхээр төлдөг үйлчилгээнүүдэд Мост Мониг ашиглаж болно гэж ойлгосон.  Бүртгэл нь тусдаа юу?
Ер нь биллер компаниууд төлбөрөө цуглуулахдаа банкуудыг их ашигладаг л даа. Хэрэглэгчид банк банк дамжаа л тооцоогоо хийнэ. Банкуудад цугларсан мөнгөө өөрийн системтэйгээ тулгана гээд ажиллагаатай. Эсвэл үүнийг хялбарчлах гээд банк бүрийн програм хангамжтай өөрийн програм хангамжийг холбох гээд маш их давхардсан зардал гардаг. Одоо бол Мост Мони-д биллер компаниудаас УБЦТС, Юнивишн, Супервижн, МЦХК, Мобиком гэх мэт нилээд хэдэн байгууллага гишүүн болчихсон байгаа. Тэгэхээр эдгээр байгууллага зөвхөн Мост ПСП ХХК-аар дамжуулаад бүх банкны харилцагчдаас төлбөрөө цуглуулаад авчихна гэсэн үг. Хэрэглэгчид ч гэсэн төлбөрөө мэдэж байвал биллер байгууллагын жагсаалтаас харж байгаа төлбөрүүдээ шууд гар утаснаасаа төлчихнө. Тиймээс үүн дээр ийм үйлчилгээ эрхэлдэг бүх төрлийн биллер компаниуд их анхааралтай хандаж, үүнийг сонирхоод үзэх хэрэгтэй. 

Худалдаа, Хөгжлийн банк энэхүү үйлчилгээг анхлан зах зээлд нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа цаашид ямар зорилгод чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх вэ?
Бид Мост Мони үйлчилгээг орон даяар нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхдээ 2 үндсэн зорилт тавьж байгаа юм. Нэгдүгээрт, арилжааны банкуудын АТМ, ПОС-ыг МОСТ компанийн мэдэлд шилжүүлэн нэгтгэх замаар одоогийн улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 900 ширхэг АТМ, 5000 гаруй ширхэг ПОС-ыг тараан байршуулж, ингэснээр нэгэнт ашиглалтад байгаа АТМ ба ПОС-ын паркийг нэг ширхэгээр ч нэмэгдүүлэхгүйгээр түүний иргэдэд хүргэх хүртээмжийг 3-5 дахин нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, дэлхий дахинаа банк, төлбөр тооцооны үйлчилгээний салбарт гар утсыг төлбөр тооцооны хэрэгсэл болгохоор өрнөж байгаа техник-технологийн хувьсгалч шинж чанартай хөдөлгөөнд цаг алдалгүй нэгдэн орж, Монголын хэрэглэгчиддээ бас нэгэн төлбөр тооцооны шинэ боломжийг нээж өгөх ёстой юм.

Тэгэхээр та Мост Мони үйлчилгээг орон даяар нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа гэж хэллээ. Ингэхийн тулд бүх газар гар утасны сүлжээ барьдаг байх шаардлагатай болж байна. Мөн одоогоор 4-н үүрэн утасны операторуудаас хэд нь энэхүү үйлчилгээнд нэгдээд байгаа талаар?
Эхний ээлжинд Мобиком корпораци энэхүү үйлчилгээг дэмжин өөрийн харилцагчиддаа Мост Мони үйлчилгээг суулгах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Цаашид манай бусад операторууд – Юнител, Скайтел, Жи-Мобайл, МЦХ-ХК бүгдийг энэхүү шинэ үйлчилгээнд элсэн нэгдэхийг уриалж байна. Энэ бол – түрүүн дурдсанчлан – Монголын үндэсний брэнд, Виза, Мастеркарттай жишихүйц, гэхдээ гар утастай комбайн хийгдсэн төлбөрийн цогц үйлчилгээ юм шүү!
Дээрээс нь NFC хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж байна. NFC (Near field communication) гэдэг нь гар утсыг ПОС, АТМ-д дөхүүлэхэд зайнаас уншдаг технологи юм. NFC технологи нь M-Хэтэвчний үйлчилгээний хэрэглээний орон зайг үлэмж тэлэх нь ойлгомжтой. Энэ чиглэлд дэлхийн олон орон эрчимтэй ажиллаж байгаагийн ганц нэг жишээ дурдахад, жишээ нь:

  1. Өмнөд Солонгосын Засгийн Газар SK Telecom, банкуудтай хамтран Grand NFC альянс гэгч холбоо байгуулж, урьд өмнө байгаагүй эрс тэс тунхаглал хийв. Цаашид NFC боломж байхгүй нэг ширхэг ч утас дотооддоо нийтэд санал болгохгүй бөгөөд 2 жилийн дотор түүний 26 сая хэрэглэгч бүгд NFC утас ашигладаг болж, 2012 онд шинээр 1 тэрбум ам. долларын шинэ бизнес, 5000 ажлын байр шинээр босгоно гэж төлөвлөж байна.

Монгол энэ хөдөлгөөнөөс яагаад хоцрох ёстой гэж? Мост Мони бол бүрэн утга агуулгаараа М - Хэтэвч мөн юм. Цэвэр үндэсний брэнд. Мэдээжийн хэрэг, энэ бол дөнгөж эхлэл. Гэхдээ л Та савхин хэтэвч дотроо агуулж байгаа төлбөрийн бүх карт, хадгаламжийн дэвтрээ Мост Мони хэтэвчээр удирдаж болно.

М- Хэтэвч гэж яг юуг хэлээд байна вэ? Сая таны яриан дундаас хэд хэдэн удаа энэ нэршлийг сонслоо.
Гар утсандаа ВИЗА, Мастеркарт, Американ Экпресс, ЮнионПэй зэрэг дебит, кредит картуудаа, мөн препэйд, лоялти картууд, дээрээс нь нийтийн тээвэр, автозогсоол, үзвэр үйлчилгээ, онгоцны тийзүүд, иргэний ба жолооны үнэмлэх, гэрийн түлхүүр бүгдийг “чихээд” түүнийгээ m-Хэтэвч гэж нэрлэдэг болоод байгаа юм. Энэ хэтэвчээ ашиглаад Интернэтээр ч төлбөр тооцоо хийж болж байна. Энэ чиглэл рүү ВИЗА, Мастеркард, ЮнионПэй бүгд шууран орж, өөр өөрийн брэнд нэр бүхий хэтэвчүүд зарлан гаргах болсон явдалтай холбогдоод “M-Хэтэвчний дайн”  (Wallet Wars) гэсэн нэр томъёо ч бас үүссэн байна. Саяны дурдсан төлбөрийн салбарын уламжлалт гигантуудын зэрэгцээгээр Google, PayPal зэрэг онлайн төлбөр, тооцоог дэмжигчид бүгд ар араасаа даган нэгдэж байна.

Олон улсын жишгийг даган, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье! Та нийт уншигчиддаа хандан үг хэлнэ үү.
Баярлалаа. Бид аль болох богино хугацаанд бүх банкуудаа, бүх үүрэн холбооны операторуудаа, аль болох олон дэлгүүр, үйлчилгээний газруудыг элсүүлэхээр шамдан ажиллаж байна. Ингэж байж сая орон даяар түгээмэл хэрэглээ болох учиртай билээ. Мөн банкны үйлчилгээг илүү ойр, илүү хялбар болгож буй энэхүү үйлчилгээнд 10-р сарын 1-нийг хүртэл шинээр бүртгүүлж буй харилцагчдаа Үнэгүй бүртгэн авч байгааг дуулгахад таатай байна.  

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2012-09-04

2012 оны Монголын шилдэг банкаар Худалдаа, хөгжлийн банк сонгогдлоо

Энэ оны 8 дугаар сарын 24-ний өдөр Макао дахь Four Season зочид буудалд Азийн санхүүгийн шилдэг сэтгүүл болох Finance Asia сэтгүүлээс зохион байгуулсан улс орны банк санхүүгийн сектор дахь шилдгүүдийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Уг арга хэмжээний хүрээнд анх удаагаа Монголын банкуудын дунд сүүлийн 3 жил судалгаа хийн Монголын шилдгийн шилдэг банкийг шалгаруулан, шагнал гардуулсан нь энэ удаагийн онцлог үйл явдал боллоо. Энэхүү шалгаруулалтыг хийхдээ тухайн банкны олон улс дахь хүлээн зөвшөөрөгдөх байдал, нэр хүнд, үйл ажилагааны цар хүрээ, санхүүгийн чадавхи зэргийг харгалзан үзсэн  бөгөөд энэ жилийн “Монголын шилдэг банк”-аар ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК шалгарлаа.

Олон улсад банк, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, нэр хүнд бүхий Finance Asia сэтгүүл нь сүүлийн 10 гаруй жил уг арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд тухайн банкны санхүүгийн чухал үзүүлэлтүүд болох активын өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөж зэрэг ашигт ажиллагааны үзүүлэлтүүд болон зээлийн багцын чанар гэх мэт үзүүлэлтүүдэд судалгаа хийн шалгаруулалтыг бодит үр дүнд тулгуурлан хийдгээрээ бусад шагналаас онцлог байдаг.

Худалдаа, хөгжлийн банк нь энэ 2012 гарсаар олон улсад танигдсан томоохон сэтгүүлүүдээс хоёр дахь удаагаа нэр хүндтэй шагнал авч буй нь энэ юм. Энэ нь Худалдаа, хөгжлийн банкны санхүүгийн чадавхи дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илрэл юм.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-09-03

ХХБ Мост Мони vйлчилгээг зах зээлд анхлан нэвтрvvлж байна

Худалдаа, хөгжлийн банк нь техник, технологийн шинэ дэвшил болох гар утсан дээр суурилсан Мост Мони үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байгаатай холбогдуулан 2012 оны 8 сарын 27-ны энэхүү өдөр “Мост Мони нээлтийн ёслолын үйл ажиллагаа”-г амжилттай зохион байгууллаа.

Энэхүү нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд, Картын Удирдлагын Газрын захирал Х.Ганцэцэг, Мост ПСП ХХК-ны гүйцэтгэх захирал А.Сүхдорж, Мобиком корпорацийн стратеги хариуцсан захирал Коичи Кавасе болон бизнес үйлчилгээний байгууллагууд, харилцагчдын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон байна.

Нээлтийн ёслолын үйл ажиллагааны салхийг залуучуудын флаш моб бүжиг хагалсны дараагаар Худалдаа, хөгжлийн банк хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 100 бяцхан харилцагч нартаа бэлэг гардуулж, А Sound хамтлаг ая дуугаа өргөн, ирсэн зочдын сонорыг мялаалаа.

Өдөр тутмын хэрэглээ болсон гар утсаа Мост Мониг ашиглан төлбөр, тооцооны хэрэгсэл болгосноор банкны үйлчилгээ танд илүү ойр, илүү хялбар болсныг мэдрэх төдийгүй бүх төрлийн гар утсанд меню, апликейшн хэлбэрээр суурилуулах боломжийг олгон, давхар интернэтээр ашигладаг зэрэг нь харилцагчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн байна гэдэгт итгэлтэй байгаа талаар ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ онцолж байлаа.

Дашрамд дурдахад Худалдаа, хөгжлийн банк нийт харилцагчиддаа зориулан 10 сарын 1-ний өдрийг хүртэл банкны цахим үйлчилгээний шинэ шийдэл болох Мост Мони үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн тохиолдолд эхний жилийн хураамжаас чөлөөлж байгааг дуулгахад таатай байна.

Банкны үйлчилгээ илүү ойр, илүү хялбар боллоо

2012-08-27

Б.Мэдрээ: ХХБ байгаль орчин, нийгмийн хариуцлагын олон улсын санхvvгийн салбарын стандартыг Монголд нэвтрvvлнэ

Манай улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болоод буй уул уурхай болон бусад салбарууд нь сүүлийн жилүүдэд байгаль орчинд их хэмжээний хор хохирол учруулж буй. Харин үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахаар Худалдаа, Хөгжлийн Банк бэлтгэж байгаа аж. Энэ тухай болон дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн талаар ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй ярилцлаа.

Худалдаа, хөгжлийн банк байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зэхэж байгааг сонсоод сонирхохгүй байж тэссэнгүй. Банк байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна гэхээр хүмүүс нэлээд гайхаж байгаа байх?
Тийм ээ, манай банк байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж сүүлчийн шатандаа ирээд байна. Ер нь байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежмент гэдэг нь бизнес, санхүүгийн эрсдэлээс гадна байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийг тооцож, түүнийг бууруулах, сэргийлэх талаарх бүхэл бүтэн цогцолбор системийг хамардаг. Энэ системийн хүрээнд иргэд, байгууллагууд нь өөрсдийн үйл ажиллагаандаа дээр дурдсан байгаль орчны болон нийгмийн хариуцлагын нөлөөлөл, эрсдэлийг тооцож, үйл ажиллагааны улмаас гарч болох сөрөг үр дагаврыг хянаж зохицуулах, тайлбарлах, танилцуулах, тайлагнах, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ хийлгэх зэрэг олон үе шаттай цогц ажил хийх юм.

Олон улсын хэмжээнд энэ менежментийг хэрхэн ашиглаж байгаа бол?
Орчин үед ямар ч ашигтай сайн төсөл байсан, хэрэв байгаль орчин, нийгэм, хүн амд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг хэрэгжүүлэхээс татгалзах, татгалзахыг “Грийн Пийс” зэрэг төрийн бус байгууллагуудаас эсэргүүцэл илэрхийлэх, улмаар байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийг нэвтрүүлсэн дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагууд санхүүжүүлэхээс татгалзах, энэ талаараа урьдчилан зарлаж, дэлхий нийтийн санаачлагад нэгдэн үүрэг хүлээх зэргээр ажилладаг болсон. Тухайлбал, дэлхийн Банкны бүлгийн Олон Улсын Санхүүгийн Корпораци 2002 онд  дэлхийн нэр хүнд бүхий есөн банктай хамтран үүсгэн байгуулсан Экваторын зарчмуудыг өнөөдөр Голландын FMO, ABN “Amro” банк, “Rabo” банк, NIBC банк, ING групп, Aвстралийн ANZ, Америкийн “Bank of America”, “Citi” групп, Aмерикийн Експорт-Импортын банк, “JP Morgan Chase”, Английн “Lloyds Banking Group Plc”, “Barclays Рlc” Японы “Bank of Tokyo-Mitsubishi UFJ”, Швейцарын “Кредит Свисс” зэрэг дэлхийн тэргүүлэх 77 банк нэгдээд байна. Өөр нэг жишээ нь, Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийн талаар маргах зүйлгүй ч үүний байгаль орчин, нийгэм, хүн амд үзүүлэх сөрөг нөлөө нь дэндүү их учраас Европ, Азийн олон оронд цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцэх, улмаар зарим Засгийн газрууд нь албан ёсоор татгалзаад байгаа зэрэг ч байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийн хүрээнд авч үзэх нэг хэсэг болж байгаа юм.

Ийм бодлогыг Монголд хэрэгжүүлье гэх санаа яагаад урган гарч ирэв?
Манай оронд ч гэсэн сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын бүтээн байгуулалт, хөнгөн болон боловсруулах аж үйлдвэр зэрэг салбарууд нэлээд хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад байгаль орчин ч чамгүй хохирч байна шүү дээ. Хамгийн ойрхон жишээ нь, Туул голыг бохирдуулж байгаа химийн бодис хэрэглэж байгаа, цэвэрлэх байгууламжгүй түүхий эдийн анхан шатны болон боловсруулах үйлдвэрүүд, Улаанбаатарын агаарыг бохирдуулж байгаа уурын зуухнууд, хүүхэд хөгшдийн тоглох, сэрүүцэх талбай, явган хүний болон автомашины замыг таглаж, хүн ам хүрээлэн байгаа орчиндоо дарамт сөрөг нөлөө үзүүлэн босч байгаа барилгууд, Орхон голыг бохирдуулж байгаа уул уурхайнууд, нөхөн сэргээлт хийгээгүй талбайнууд гээд энэ шалгуураар аваад үзвэл олон жишээг дурдаж болно.
Эдгээр олон бэрхшээлүүдийг хэн нэгэн хүн л бүтээн бий болгож байгаа, түүнийг нь аль нэг банк ч юмуу санхүүгийн байгууллага, компани санхүүжүүлж байж таарна. Гэтэл 2.7 саяхан монголчууд байтугай, дэлхийн долоон тэрбум хүн нэг л гариг дээр хамтран амьдарч, түүнийг хувааж эзэмшиж байгаа. Тэгэхээр бүгдээрээ л санаа тавьж байж үр дүнд хүрнэ шүү дээ. Тиймээс Монголын банкны салбарт олон зүйлийг анхлан нэвтрүүлж, стандарт гэх үү жишиг тогтоогчийн хувьд Худалдаа, хөгжлийн банк хүрээлэн буй байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэхээр болсон юм. Ингэснээр аливаа эрсдэлийг хамгийн бага түвшинд барих, үүгээрээ дамжуулан харилцагчдынхаа бизнесийг эрүүл буюу байгаль орчинд хор хөнөөл багатай болгох боломжтой. Үүний зэрэгцээ бид хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй бизнес эрхлэгчдийг хөхүүлэн дэмжих юм.

Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн ач холбогдол нь юунд оршиж байна вэ?
Юуны өмнө банк өөрийн санхүүжилт олгох төсөл болгондоо уг төслийн бизнес, санхүү, зээлийн гэх мэт эрсдэлийг тооцохоос гадна байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийг тооцох болж байгаа юм. Ингэснээр энэ талаарх мэдлэг, шалгуур бий болж, тухайн төслийг хэрэгжүүлэхээсээ өмнө энэ талаас нь авч үздэг соёл, чадварыг харилцагчиддаа төлөвшүүлэх юм. Орчин үед олон нийтийн сонирхлыг хөндсөн аливаа томоохон бизнес, хөрөнгө оруулалтын төслүүд нь зохицуулах, хянах байгууллагын зөвшөөрлөөс гадна нийгмийн болон хүрээлэн буй байгаль орчны зөвшөөрлийг авч байх шаардлага, соёл бий болоод байгаа. Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагууд төслүүддээ нийгэм-хүн ам, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг шаарддаг. Үүнийгээ төслийг хэрэгжүүлэх, эсхүл санхүүжүүлэх байгууллагаас хараат бус хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар гаргуулсан байх, хэрэв ямар нэгэн сөрөг нөлөө байгаа нь тогтоогдвол түүнийг эерэгээр шийдэх арга хэмжээг авах боломжтой эсэхийг нь тогтоож, минимум шаардлагуудаа тавьдаг. Хэрэгжилтэд нь бас хөндлөнгийн байгууллага хяналт тавьж, гарсан тайланг төслийг хэрэгжүүлэгч нь төрийн эрх бүхий байгууллагууд, сонирхогч иргэний нийгмийн байгууллага, иргэдэд мэдээлэх замаар л тэрхүү нийгмийн лицензээ авч ажилладаг.

Нийгмийн лицензгүй бол ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?
Хэрэв нийгмийн лиценз байхгүй бол хэн нэг даргын өрөөнөөс авсан лиценз хүчингүй болох, төслийн хэрэгжилт хойшлох гэх мэт олон эрсдэлүүд гарч болно. Ийм эрсдэл байгаа эсэхийг банк, харилцагчтайгаа хамтарч суугаад ярилцаад, хэрэв ямар нэгэн хэмжээнд байгаа гэвэл түүнийг хэрхэн зохицуулах талаар аль аль нь чадвартай болох явдал юм. Ингэснээр харилцагч ямар нэгэн байгаль орчны болон нийгмийн төсөлд сайтар бодолгүйгээр орж эрсдэлд өртөхгүй байх, банк мөн зээлийн эрсдэлд орохгүй байх, эцсийн дүндээ хүн ам, хүрээлэн байгаа орчинд бохирдол, хор хөнөөл, нийтийн эрх ашигт хохирол учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой болно.

Үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү биш гэж үү?
Бид хөгжье, дэлхийн жишгээр аж төрье, олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлье гэвэл хэцүү ч байсан хийх л хэрэгтэй биз дээ. Түүнээс одоогийнх шигээ би л ашиг олж байвал байгаль орчин, нийгэм, хүн амд хохирол учрах нь хамаагүй, түүнийг нөхөн сэргээх нь төр засаг, хохиролд өртөж байгаа хүмүүсийн юм уу, хойч үеийнхний асуудал гээд орхиод байвал бидний хүсээд байгаа сайн сайхан зүйлд хүрэх боломжгүй.

Танай банк ганцаараа ингэж өндөр шаардлага тавиад эхлэхээр харилцагч, зээлдэгчид тань өөр банкууд руу яваад өгөх юм биш үү?
Уг нь бид л эхэлж байгаа болохоос биш энэ бол нийт банкны салбарт мөрдөгдөх нийтлэг шаардлага байх учиртай юм. Тиймээс бусад банкууд ч ийм шаардлагыг удахгүй тавиад эхэлнэ байх. Энэ талаар Монголбанк  болон Засгийн газар, Байгаль орчин, аялал зуучлалын яам, нийслэлийн Захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гээд олон байгууллагууд талархан хүлээн авч хамтран ажиллана гэж найдаж байгаа. Бид харилцагчиддаа ойлголт, соёл, чадварыг суулгах талаар хамтарч ажиллах учраас тэдэнд боломж их байгаа тул биднээс явахгүй байх. Уг нь энэ шинэ системийн шаардлага, ач холбогдлын талаар аль болох эртхэн мэдэж суралцаад явах нь өөрсдөө хожмоо учирч болох эрсдэл, хохирлоос зайлсхийх боломжийг бүрдүүлэх юм. “Байгаль орчин, нийгэмд миний учруулах хохирол банкинд ямар хамаатай юм бэ” гээд явж болох ч хоёр жилийн дараа гэхэд л тэр хүн хамгийн их гэмтэй, хамгийн ихээр бусдыг хохироогч, нийгмийн хариуцлагагүй этгээд болж, энэ хугацаанд олсон болон байгаа хөрөнгөө ч өгөөд барахааргүй хохирол, төлбөрт унаж болох юм.

Манай төр засгийн зүгээс энэ бодлогыг дэмжсэн ямар нэг зохицуулалт суулгаж өгсөн байдаг уу?
Саяхан батлагдсан Байгаль орчны багц хуулиар эрүүгийн гэмт хэрэгтэн болж шоронд суух ч боломж бүрдсэн байгаа. Бид ирээдүйд хүлээж болзошгүй эрсдэл, хохирлыг тань хамтарч ярилцъя, урьдчилан сэргийлье, шаардлагатай бол бизнесийн чиглэл шугамыг өөрчлөн байгуулъя, хамтдаа мэргэжлийн зөвлөх байгууллагаас зөвлөгөө авъя, хамгаалъя, төлөвлөгөө гаргая гэхэд “үгүй ээ” гэх хүн гарч магадгүй л дээ. Тийм тохиолдолд бид хорихгүй. Харин биднийг харилцагчдаа, нийгэм, хүн амаа, байгаль орчиндоо илүү ээлтэйгээр бизнесээ явуулахад нь анхаарч, харилцагчтайгаа хамтарч ажиллаад ирэхээр түүнээс илүү хариуцлагатай, ирээдүйгээ боддог, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг харилцагчид харин бидэн рүү ирнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү.

Уулын ажлын төлөвлөгөө гээд төрийн байгууллагын хяналт байгаа шүү дээ?
Тийм ээ. Хэдийгээр төрийн байгууллага уул уурхайн байгууллагын үйл ажиллагаа тэр дундаа нөхөн сэргээлтэд хяналт тавьж байгаа ч энэ нь тэр бүр хангалтгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс энэ бодлого нь төрийн хяналтын тогтолцооны учир дутагдалтай талыг нөхөж, харилцан уялдаатай ажиллах бүрэн боломжтой. Зөвхөн төрийн эрх бүхий байгууллагуудтай ажиллахаас гадна хэрэв ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа оршин суугч, уугуул иргэд, хүн ам болон хүрээлэн байгаа орчинд ямар нөлөө үзүүлж байгаагаа урьдчилж тооцоолдог, явцад нь хэмжилт хяналт хийдэг, тайлагнадаг системтэй, итгэлтэй болох юм. Ингэснээр харилцагчдын хувьд гэвэл нэр хүнд нь өсч, хожмоо шүүхэд дуудагдах, торгууль, төлбөрт унах эрсдэл нь буурна.

Энэ менежмент нэг талаар байгаль орчинд эерэг үр дүнтэй ч нөгөө талаар харилцагчдад тань ашиг тусаа өгөх ёстой байх?
Эхний жилүүдэд хэрэв харилцагчийн бизнес, төсөл нь энэ шинэ системийн үүднээс авч үзэхэд шаардлагатай гэвэл байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээгээ хийлгээд, түүнийг нь бууруулах, нөхөн сэргээх ажлаа зохих ёсоор хийж байгааг нь зөвхөн төрийн эрх бүхий байгууллагууд төдийгүй банк, санхүүгийн байгууллагууд сонирхдог болж байгаа учраас тэдний ажилд ч тустай хамтын ажиллагаа болох учиртай юм. Хэрэв шинэ системийн шаардлагыг хангахгүй бол банк мэдээж өөрийнхөө бодлогын дагуу шийдвэрээ гаргана. Маш энгийнээр тайлбарлавал, уул уурхайн компани нөхөн сэргээлтээ хийгээгүй тохиолдолд банкаар дахин үйлчлүүлэх боломжгүй болно гэсэн үг. Ингэснээр хувь хүн, байгууллагын хүрээлэн буй байгаль орчин болоод нийгмийн хариуцлага нь илүү сайжрах юм. Үүнийг хүсэхгүй, эсэргүүцэх иргэн, байгууллага байхгүй болов уу гэж бодож байгаа. Дэлхий ээж, байгаль эхдээ хайртай хүн байж тэдгээрийн сэтгэлээр л улс орон хөгжих учиртай шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.

Сурвалжлагч А.Ариунболд

2012-08-20

Нидерландын хөгжлийн банкнаас Худалдаа, хөгжлийн банкинд 20 сая ам.долларын урт хугацааны зээл олгов

Нидерландын хөгжлийн банк (НХБ)-наас Монгол улсын Худалдаа, хөгжлийн банкинд 10 сая ам.долларын хоёрдогч өглөг болон 10 сая ам.долларын урт хугацааны нийт 20 сая ам.долларын зээл олголоо.

НХБ нь тухайн бүс нутгийн тэргүүлэгч болон хөдөлгүүр болж байдаг хувийн хэвшлийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг юм. Тиймээс Монгол улсын эдийн засгийн эрчимтэй хөгжилд ХХБ-ыг  жинтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн, цаашид санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэл үзүүлэн энэхүү зээлийг олгохоор болсон билээ. Үүний хажуугаар тус банкнаас ХХБ-тай хамтран "Хүрээлэн буй орчин, нийгмийн хариуцлага"-ын бодлого хэрэгжүүлэн Монгол улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд бас нэгэн шинэчлэл хийхээр бэлтгэж байна.

Нидерландын хөгжлийн банкны тухай

Нидерландын хөгжлийн банк (НХБ)-нь хувийн хэвшлийг хөгжүүлэх хамтын ажиллагааны банк юм. Тус банк нь хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, хөдөлгүүр болж байдаг хувийн хэвшлийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг байна. Тус банкны зорилтот зах зээл нь эдийн засгийн тулгуур болох 3 салбарт төвлөрдөг ба үүнд санхүүгийн байгууллагууд, нөхөгдөх эрчим хүч ба хөдөө аж ахуйн салбар, хүнс ба ундны усны салбар ордог байна. Мөн хувийн бизнесийн бодит туршлага дээр үндэслэн төрөл бүрийн онцлогтой санхүүгийн шийдлийг бий болгодог ба бусад төрлийн салбарууд дээр тухайн бүсийн бизнесийн онцлог, судалгаа болон туршлага дээр түшиглэн хамтран ажилладаг өргөн туршлагатай банк юм.

2012-06-19

Дэлхийн банк санхүүгийн байгууллагууд монголын худалдаа, хөгжлийн банкийг худалдааны санхүүжилтийн шилдэг банкаар сонголоо

Дэлхийн Худалдааны санхүүжилтийн чиг хандлагыг тодорхойлогч “Дэлхийн худалдааны тойм” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын дунд явуулсан санал асуулгаар Худалдаа, хөгжлийн банк нь  2012 онд “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар 2 дахь удаагаа шалгарлаа. Уг шагналыг Монголын Худалдаа, хөгжлийн банктай зэрэгцэн олон улсын өндөр зэрэглэл бүхий HSBC банк, CITI банк, Korea Exchange Bank, ICBC зэрэг банкууд тухайн улс орон бүрээс гардан авсан байна.

Худалдаа, хөгжлийн банк нь Монголын банкны секторт ямагт тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд энэ удаад дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын саналаар дахин энэхүү байр сууриа бататгаж чадлаа.

Худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаа нь Худалдаа, хөгжлийн банкны  гол давуу талуудын нэг нь бөгөөд харилцагчдийн гадаад худалдааны төлбөр тооцоог аккредитив, банкны баталгаа, инкасс зэрэг хэрэгслүүдээр гүйцэтгэн, тэдгээрийг олон улсын өндөр зэрэглэл бүхий банкаар баталгаажуулах, санхүүжилт хийлгэх зэрэг нэмэлт үйлчилгээг хүргэдэг билээ. Өнөөдрийн байдлаар гадаад худалдааг дэмжих үүднээс дэлхийн аль ч орноос хийж буй импортыг харилцагчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан уян хатан, хөнгөлөлттэй нөхцөл бүхий импортын зээлээр санхүүжүүлж байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2012-06-12

“Банкир-2012” тэмцээний “Аваргын алтан цом”-ыг дахин хүртэж үүрд хадгалахаар боллоо

Арилжааны банкууд болон Монгол банкны дунд уламжлал болгон зохиогддог Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Банкир-2012” тэмцээн 6-р сарын 8-наас 10-ны өдрүүдэд ширүүн өрсөлдөөн, хурд хүч, сонирхолтой тоглолтуудаар дүүрэн болж өндөрлөлөө.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын зах зээлд тэргүүлэгч байр суурь эзлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, идэвхитэй оролцож залууст спортыг сурталчилж, зөв зохистой, эрүүл, идэвхитэй амьдрах арга хэмжээнүүдийг үргэлж дэмжиж ирсэн билээ.

Банкируудын хүсэн хүлээдэг, сагсан бөмбөгийн ур чадвараа гайхуулан өрсөлддөг энэхүү тэмцээний 2010, 2011 онуудын аваргаар ХХБ-ны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тэргүүлж “Аваргын алтан цом” –ын эзэд болж байсан амжилтаа дахин бататгаж тэргүүн байр эзлэн цомоо үүрд хадгалан үлдлээ.

Тэмцээнд Хаан банкны эрэгтэй баг тамирчид алтан медаль, ХХБ-ны эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, Голомт банкны эрэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртсэн бол ХХБ-ны эмэгтэй баг тамирчид алтан медаль, Чингис хаан банкны эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль, Хаан банк эмэгтэй баг тамирчид хүрэл медалийн эзэд тус тус болсон юм.

“Банкир 2012” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 13 багийн 150 гаруй тамирчид оролцож чадварлаг, өрсөлдөөнт тоглолтыг үзүүлсэн нь тэмцээний чанар чансааг жил ирэх тусам сайжирч, өрсөлдөөн ширүүсч байгаагийн илрэл юм.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-06-11

Картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын 5-р зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө

ХХБ-ны төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэн хамтран ажилладаг байгууллагуудын зөвлөгөөнийг 2012 оны 5 дугаар сарын 24-нд 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас шилдэг 280 гаруй төлөөлөгчид энэхүү зөвлөгөөнд оролцож банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, эквайрингийн төлбөрт хүлээн авах сувгуудтай танилцлаа. 2006 онд анх зохион байгуулж байсан уг зөвлөгөөн жилээс жилд цар хүрээгээ тэлж оролцогчдын тоо, хэлэлцэх илтгэлийн чанарт дэвшил гарч байгаа нь харагдлаа. Уг зөвлөгөөнөөр хэлэлцэж буй асуудал нь Монгол улсын төдийгүй олон улсын хэмжээний бэлэн бус төлбөр тооцооны хөгжлийн чиг хандлага болоод үйлчилгээний байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг хөндөн мэдээллэх, таниулах, мэдлэг олгох шинж чанартай болж, олон нийтийн анхаарлыг татсан, цаг үеэ мэдэрсэн байгаа нь зочид төлөөлөгчид болоод маш олон харилцагчид хүрэлцэн ирснээрээ харагдаж байна. Зөвлөгөөнөөр ХХБ-ны картыг төлбөрт хүлээн авах үйл ажиллагаа болон шинээр нэвтрүүлэх гэж байгаа киоск терминал, шинэ дансны хуулга авах системийн талаар танилцуулсан бөгөөд Монгол банк болон МОСТ PSP ХХК-ны төлөөллүүд оролцож бэлэн бус төлбөр, тооцооны хөгжлийн талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Зөвлөгөөний үеэр бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж картыг төлбөрт хүлээн авах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулан Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажилласанд талархан ТОП-5 гүйлгээний өсөлт гаргасан картаар үйлчлэгч байгууллагуудыг тодруулан хүндэт өргөмжлөлөөр шагнасан.

ТОП-5 гүйлгээний өсөлт гаргасан картаар үйлчлэгч байгууллагууд: Наран трейд ХХК, Скай трейдинг ХХК, Сонгдо эмнэлэг, Магнай Трейд ХХК, Эйр маркет

ХХБ бэлэн бус төлбөр тооцооны хөгжлийг дэмжиж АТМ, ПОС терминал, киоск терминал, интернет худалдаа, мобайл банк зэрэг боломжит сувгуудаар дамжуулан цахим банкны үйлчилгээг харилцагч байгууллагууд, карт эзэмшигч нартаа хүргэж Монгол улсын төлбөр тооцооны хөгжилд томоохон байр суурийг эзэлж ирлээ. Энэ онд олон улсын нэр хүнд бүхий төлбөрийн карт “Diners Club”, “Discover”, дэлхий дээр хамгийн хурдтай зах зээлд эзлэх байр сууриа тэлж буй “CUP” картуудыг төлбөрт хүлээн авахаар бэлтгэл ажлуудаа хангаад байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод  86, орон нутагт 21, нийт 107 бэлэн мөнгөний машин, 1800 гаруй ПОС терминал, 71 интернет үйлчилгээний байгууллагаар дамжуулан олон улсын стандартад нийцсэн, банкны шилдэг үйлчилгээг иргэд, харилцагч байгууллагууддаа хүргэж байна.

2012-05-25

Олон улсын зэрэглэлийн FUTURE MONGOLIA 2012 vзэсгэлэн яармаг амжилттай болж єндєрлєлєє

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих зорилгоор олон хурал семинар, форумуудад идэвхитэй оролцсоор ирсэн бөгөөд өнгөрөгч долоо хоногийн 16-наас 18-ны өдрүүдэд “Future Mongolia 2012” олон улсын үзэсгэлэн худалдаа, тогтвортой хөгжлийн бага хурал Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохиогдлоо. Үзэсгэлэн нь дэлхийн стандартад нийцсэн, олон улсад нэр хүндтэй тэргүүлэгч 14 орны 100 орчим үйлдвэрлэгч, нийлүүлэгч, холбогдох үйлчилгээг үзүүлэгч компаниуд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсанаараа онцлогтой байлаа.

Тус арга хэмжээг ХБНГУ-ын Машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн холбооноос санаачилан Монгол улс, ХБНГУ-ын Засгийн газрын холбогдох газруудтай хамтран зохион байгуулсан ба ХХБ нь тус арга хэмжээний үзэсгэлэн яармагт “Bank of The Trade Fair” буюу Платинум ивээн тэтгэгчээр ороцож, өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулан үзэсгэлэнгийн танхимд хурлын завсарлагаанаар үндэсний урлагын тоглолт толилуулан ирсэн зочидоо үндэсний шар айргаар дайлсан нь цугларсан зочдын талархлыг хүлээсэн үйл явдал боллоо.

Тогтвортой хөгжлийн бага хурлын эхний өдөр тус банкны Ерөнхийлөгч Рандольф Коппа “Монгол улсын санхүүгийи орчин, боломж” илтгэлийн хүрээнд уул, уурхай, дэд бүтцийн чиглэлээр хэрэгжих төслүүд, шаардагдах санхүүжилтүүд зэрэг сэдвүүдийг хөндсөн нь хуралд оролцсон төлөөлөгчдийн анхаарлыг ихээхэн татсан ба хурлын 3 дахь өдөр Олон улсын банкны газрын захирал Б. Эрхэмбаяр “Монголын гадаад худалдааны санхүүжилтийн боломж, хэрэгслүүд” сэдвээр илтгэл тавьж ХХБ-ны товч танилцуулга, гадаад худалдаа, төлбөр тооцооны, боломж, тэдгээрийн санхүүжилтийн хэрэгслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн ба уул уурхайн салбарын анхаарлыг татах гол бүтээгдэхүүн болох урт хугацааны санхүүжилтийн хэрэгслийн талаар танилцуулсан юм.  ХХБ Германы томоохон банк санхүүгийн байгууллагууд болох BHF, Commerzbank and AKA, Bayarn LB банкуудтай хамтран Улсын агентлагын даатгалтайгаар харилцагчидад урт хугацааны санхүүжилт олгох гэрээ зурсан ба тус гэрээний хүрээнд ХБНГУ болон бусад хөгжингүй орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орноос импортлох тоног  төхөөрөмж, төслүүдийг харилцагчиддаа урт хугацаатай, хүү багатай санхүүжилт олгох боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд уул уурхайн салбарыг дэмжигч байгууллагын хувьд тус хуралд оролцсон байгууллагуудтай энэ чиглэлээр зөвлөгөө өгөн цаашид хамтран ажиллахдаа бэлэн байна.  

2012-05-23

ХХБ нь Эрдэнэт үйлдвэрийн нэрийн анхны “Т карт”-ыг зах зээлд нэвтрүүллээ

Худалдаа, хөгжлийн банк Монголын эдийн засаг, тэр дундаа банк санхүүгийн салбарын өндөр хөгжлийн илэрхийлэл болох “Монгол ГЭРЭГЭ”-ээр тамгалагдсан Үндэсний брэнд болох төгрөгийн карт буюу Т картыг зах зээлд 2012 оны 4-р сард нэвтрүүлсэн билээ.

ХХБ нь “Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж”, “Зууны манлай бүтээн байгуулалт”-ын эзэд болсон 6,000 гаруй ажиллагсадтай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн бүхий л хэрэгцээг хурдан шуурхай хангах, орчин үеийн техникийн дэвшлийг шингээсэн цахим хэтэвч болох “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийн Т картыг Монгол улсын түүхэнд анх удаа брэнд болгон нэвтрүүлж байна. Дашрамд дурдахад “Эрдэнэт”-ээр овоглосон Т картаар Монгол улсын аль ч нутаг дэвсэрт төлбөр тооцоо хийх боломжтой юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн нэрийн Т картын нээлтийн үйл ажиллагаа 2012 оны 5-р сарын 23-ны өдөр Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Т картын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ий ерөнхий захирлын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Жаргалсайхан,  Ерөнхий захирлын худалдаа эрхэлсэн орлогч захирал Д.Ганбат, Санхүү хэлтсийн дарга Г.Галбаатар, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд, С.Оргодол, Эрдэнэт салбарын захирал С.Галмандах болон бусад төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна.

Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн Т картын эзэмшигчдэдээ мобайл банк, мессеж банк, интернэт банк, мессеж карт үйлчилгээний эрхийг дагалдуулан олгох бөгөөд үндэсний томоохон компаниудын бараа үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцлөөр авах эдийн засгийн бодит хэмнэлт авчрах карт гэдгийг онцолсон байна.

Үндэсний Т карт нь  “Visa, MasterCard”-ийн адил олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн нууцлалтай картын бүтээгдэхүүн юм.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, БОДИТ ХЭМНЭЛТ

2012-05-23

ХХБ-ны өдөрлөг МУИС-ийн ЭЗС болон СЭЗДС дээр амжилттай зохион байгуулагдлаа

Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг уламжлалт өдөрлөг МУИС-ийн ЭЗС, СЭЗДС дээр өнгөрсөн өдрүүдэд боллоо.

Өдөрлөгийн үеэр оюутнууд банкны үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл солилцох, ажлын байрны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах, оюутнуудын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах, тухайн сургуулийг төгссөн ХХБ-ны ажилтнууд, оюутнуудын уулзалт хийх зэрэг олон талт ажлууд хийгдлээ.


СЭЗДС дээрх өдөрлөгийн


МУИС-ийн ЭЗС дээрх өдөрлөгийн нээлтийн ажиллагаа


МУИС-ийн ЭЗС-ийг төгссөн ХХБ-ны ажилтнууд, оюутнуудын уулзалт

Оюутны өдөрлөгт идэвхтэй оролцсон багш оюутнууд болон нийт ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.

2012-05-22

Валютын арилжааны V зөвлөлгөөн зохион байгуулагдлаа

Монголбанкнаас валютын арилжааны ээлжит тавдугаар зөвлөлгөөнийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Их тэнгэр цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Уг зөвлөлгөөний хамтран зохион байгуулагчаар манай улсын тэргүүлэгч банк Худалдаа хөгжлийн банк ажилласан бөгөөд Монголбанк, арилжааны банкууд, олон улсын байгууллагын төлөөлөл, нефть импортлогч, уул уурхайн болон гадаад худалдаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүд зэрэг нийт 80 гаруй төлөөлөгч оролцсон байна.

2011 онд манай улсын гадаад худалдааны эргэлт 2010 онтой харьцуулахад 1,9 дахин өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний хэрээр дотоодын экспортлогч болон импортлогч компаниудын валютын захад оролцох оролцоо улам нэмэгдэж байгаа бөгөөд аж ахуй нэгж байгууллагууд нь тодорхой хугацааны дараа валютын ханшийн эрсдэлээ удирдах үүднээс своп, форвард арилжааг харилцагч банкуудтай байгуулах хэрэгцээ, шаардлага улам нэмэгдэж байгаа тухай зөвлөлгөөнд оролцогчид онцолж байсан юм. Олон улсын түвшинд үйлдвэрлэгч, олборлогч болоод хэрэглэгчид бүгд ханшийн эрсдлээс хамгаалсан бүтээгдэхүүнийг ашигладаг бол манай улсын хувьд санхүүгийн үүсмэл хэрэгсэл аж ахуйн нэгжийн түвшинд өргөн хэрэглэгдэхгүй байгаа юм. Ханшийн эрсдлийг зохицуулах санхүүгийн үүсмэл хэрэгслийг аж ахуйн нэгжүүд ашиглах шаардлагатай байгаа бөгөөд үүнд Монголбанкны санаачилга, оролцоо хангалттай байгаад зөвлөлгөөнд оролцогчид санал нэгтэй байсан. Энэ хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудтай санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааг хийх эрх зүйн орчныг бүрдүүлж, ам.доллар/төгрөгийн своп, форвард хэлцлийг 2010 оноос хийж эхэлсэн байна. Тухайлбал, Монголбанк өнгөрсөн оны хувьд нийт 177 сая ам.долларын форвард, своп хэлцлийг банкуудтай хийсэн байна. Гэсэн хэдий ч энэ ажил банк, харилцагчийн түвшинд бодитоор хэрэгжихгүй, аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлд өртсөн хэвээр л байна.

Үүнтэй холбогдуулан санхүүгийн үүсмэл хэрэгслийг  аж ахуйн нэгжийн түвшинд нэвтрүүлэхэд чухам ямар саад бэрхшээл, хүндрэл тулгарч буй, үүнийг шийдвэрлэх гарцыг хэрхэн харж байгаа талаар энэ удаагийн зөвлөлгөөнөөр ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд ханшийн эрсдэлийг удирдах чиглэлээр 2012-2013 онд дараах үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ:

  • Банк, харилцагч хооронд байгуулах санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэлцлийг нэмэгдүүлэх, хэрэглээг өргөжүүлэхэд банкууд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Банкууд харилцагч нартаа санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотойгоор илүү уян хатан нөхцөлийг санал болгох, тухайлбал хүүгийн зөрүүг бууруулах.

Энэ удаагийн зөвлөлгөөн нь дээрх агуулгаараа валютын захыг хөгжүүлэх асуудлыг мэргэжлийн үүднээс олон талаас нь хэлэлцсэн, бодлогын саналд хүрсэн бүтээлч, үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

2012-05-21

Худалдаа, хєгжлийн банк цахим баталгаа гаргах анхны банкаар сонгогдлоо

Сангийн яам нь тендерийн урилгын зарлан нийтлэхээс эхлээд тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдэх хүртэлх бүх ажиллагаа онлайн буюу цахим хэлбэрээр хэрэгжих “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төсөл” болон “Цахим худалдан авах ажиллагааны систем”-ийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Энэхүү төслийн хүрээнд цахим худалдан авах ажиллагааны систем болон арилжааны банкуудын тендерийн баталгаа гаргасан тухай мэдээллийн сан хооронд мэдээлэл солилцохоор ажиллаж байгаа бєгєєд энэхvv ажлыг зах зээлд тэргvvлэгч Худалдаа, хєгжлийн банкаар эхэллээ. Худалдаа, хєгжлийн банк нь цахим баталгаа гаргах Анхны Арилжааны Банкаар сонгогдон Монгол Улсын Сангийн яамтай хамтран ажиллах “Мэдээлэл солилцох тухай гэрээ”-г 2012 оны 5-р сарын 10-ны өдөр байгууллаа. Энэхvv гэрээг байгуулснаар Монгол улсад зарлагдаж буй цахим тендерүүдийн баталгааг зөвхөн гэрээ байгуулсан банкнаас хүлээж авах боломжтой тул ХХБ-аар гаргуулах баталгааны тоо нэмэгдэх онцлог ач холбогдолтой юм.

Худалдаа, хєгжлийн банк орчин vеийн шинэ техник технологи, дэвшилтэт программ хангамжийг vйл ажиллагаандаа амжилттай нэвтрvvлэн, олон улсын vсрэнгvй хєгжилтэй хєл нийлvvлэн алхахыг эрмэлзэн ажилладаг билээ. Энэ удаад Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Монгол улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн хүрээнд “Банкны баталгааг цахим хэлбэрээр илгээх төсөл” дээр ХХБ нь Сангийн яамтай хамтран ажиллаж төслийг амжилттай нэвтрүүлэн, vйл ажиллагаандаа ашиглах боломжтой болоод байна.

Хєгжил дэвшилд хамтдаа

2012-05-21

ХХБ-нд Солонгосын экспорт импортын банкны баталсан импортын санхүүжилтийн зээлийн шугамын хэмжээ 30 сая ам.доллар болж өслөө

Монгол улсын гадаад төлбөр тооцооны 50 гаруй хувийг дангаараа хийж гүйцэтгэдэг, Монгол улсын ууган банк Худалдаа, хөгжлийн банк нь Солонгосын Экспорт импортын банк хамтран, Солонгос-Монгол улсын гадаад худалдааг дэмжих, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүхий "Импортыг дэмжих санхүүжилтийн гэрээ"-ний дүнг 30 сая ам.доллар болгон нэмэгдүүллээ. Тус хөтөлбөрийг  2004 оноос 2 сая ам.долларын дүнтэй эхлэн хэргэжүүлж эхэлсэн бөгөөд 8 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж зээлийн шугамын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа нь хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа улам сайжирч байгааг тодоор харуулж байна.

Энэхүү гэрээний хүрээнд Солонгос улсаас гарал үүсэл бүхий, Солонгос улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний импортыг 2 жил хүртэлх хугацаагаар, зах зээлийн хүүнээс харьцангуй бага хүүтэйгээр санхүүжүүлэх боломжтой юм. Тус импортын санхүүжилтийн хүрээнд гадаад худалдааны төлбөрийн хэрэгслүүд болох аккредитив, банкны баталгаа болон бусад санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг харилцагчиддаа хүргэж байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК

2012-05-14

Монголын Худалдаа, хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банк хамтран ажиллахаар боллоо

Худалдаа, хөгжлийн банк нь гадаад худалдааг хөгжүүлэх зорилгоор олон улсын 150 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад худалдааны төлбөрийн хэрэгслүүд болох аккредитив, баталгаа болон импортын санхүүжилт зэрэг бүтээгдэхүүнүүдийг харилцагчиддаа хүргэсээр ирсэн. 2011 онд дэлхийн нэр хүнд бүхий “Global Trade Review” сэтгүүлээс гадаад худалдааны оролцогч олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын дунд явуулсан судалгаагаар “Монгол улсын худалдааны санхүүжилтийн хамгийн шилдэг банк”-аар тодорсон нь банкны секторт төдийгүй Монгол улсын эдийн засагт эзлэх голлох байр суурь, үүрэг хариуцлагыг улам бататгаж өглөө.

Үүний дотроос БНХАУ-ын улсын болон хувийн томоохон банкууд болох Industrial and Commercial Bank of China, Agricultural Bank of China, China Construction Bank, Bank of China болон Shanghai Pudong Development Bank зэрэг банкуудтай хамтран гадаад гуйвуулга, валютын арилжаа, хадгаламж, худалдааны санхүүжилт, импортын зээл гэх мэт бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд хамтран ажиллаж байна. Мөн энэ оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хятадын хөгжлийн банктай “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан нь хурдацтай өсөж буй Монгол улсын эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нүдээ олсон үйл явдал боллоо. Энэхүү гэрээний хүрээнд Хятад улсаас хийж буй тоног төхөөрөмж, машин техникийн томоохон импорт, Монгол улсад хэрэгжиж буй дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг хамтран санхүүжүүлэх юм.

Худалдаа, хөгжлийн банк нь анх 2002 оноос эхлэн Хятадын банкуудтай хамтран ажиллаж эхэлсэн Монголын анхны арилжааны банк бөгөөд мөн энэ удаад Хятадын хөгжлийн банктай төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хамтарч санхүүжүүлэх, зээл олгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх анхны арилжааны банк болсон нь Хятадын банкуудтай хийж буй хамтын ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлж, бэхжүүлж чадлаа.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК

2012-05-10

Анхны хамтарсан “Т КАРТ” – Шунхлай шатахууны хөнгөлөлтийн картыг зах зээлд нэвтрүүллээ

Худалдаа, хөгжлийн банкны Картын удирдлагын газраас карт эзэмшигч нийт харилцагчиддаа хүргэж буй ээлжит шинэ бүтээгдэхүүн болох Шунхлай трейдинг компанитай хамтран гаргаж буй Шатахууны хөнгөлөлтийн “Т Карт “-ыг танилцуулж байгаадаа таатай байна.

Шунхлай карт нь Алтан /Байгууллагын шатахууны зээлийн карт/, Препейд, Бэлэглэлийн гэсэн 3 төрөлтэй байгаа бөгөөд зөвхөн Шунхлайгийн шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлэх эрх бүхий уг картаар шатахууны худалдан авалт бүрт 3%-ийн мөнгөн хэлбэрийн урамшуулал эдлэх боломжтой, мөн нийт ХХБ-ны нэрийн бусад картуудаар үйлчлүүлэх бүрт 1,5%-ийн  байнгын хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна.

Албан ёсны нээлтийн ажиллагаа: Уг картыг 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр албан ёсоор нээж нийт хэрэглэгчиддээ хүргээд байна.

КАРТЫН УДИРДЛАГЫН ГАЗАР

2012-05-07

Худалдаа, хөгжлийн банк "Шилдэг шимтгэл төлөгч"-өөр шалгарлаа

Монгол Улсад Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкийг нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилтныхаа нийгмийн баталгааг хангахад оруулж буй хувь нэмрийг нь онцолж "Шилдэг шимтгэл төлөгч"-өөр шалгаруулсан байна. Энэхүү шалгаруулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан юм.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын зах зээлд тэргүүлэгч байр суурь бүхий санхүүгийн байгууллага төдийгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орны нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн билээ.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-05-01

ХХБ-ны хадгаламжийн хүү өслөө

Найдвартай хадгаламж, найрсаг үйлчилгээгээр харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн Худалдаа, хөгжлийн банк энэ удаад төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж харилцагч та бүхэндээ таатай нөхцлийг санал болгож байна. Та Худалдаа, хөгжлийн банкны Улаанбаатар хот болон орон нутгийн салбар, тооцооны төвүүдээр хугацаагүй хадгаламж, энгийн хугацаатай хадгаламж, урьдчилсан хүүт хадгаламж, хүүхдийн хадгаламж, хадгаламжийн сертификат зэрэг бүх төрлийн хадгаламжийн үйлчилгээг авах боломжтой.

Та мөнгөн хөрөнгөө богино хугацаанд өндөр хүүгээр өсгөхийг хүсвэл Худалдаа, хөгжлийн банк танд Хадгаламжийн сертификатыг зах зээлд хамгийн өндөр хүүтэйгээр олгож байна. 20 саяас 100 сая төгрөгийн нэрлэсэн дүнтэй гоёмсог загвар бүхий сертификатыг худалдан авснаар та бусдад бэлэглэх, шилжүүлэх, гэрээслэх эрхтэйгээр үнэт цаасаар баталгаажсан, өндөр өгөөж бүхий хадгаламжийг эзэмших болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

2012-05-01

Худалдаа, хөгжлийн банкны нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2012 оны Лондонгийн олимп, Монголын ард түмний спортын XIII наадмыг угтан хүүхэд залууст эрүүл, идэвхитэй амьдралыг сурталчилах үүднээс арилжааны банкуудаас анх удаа Улаанбаатар хотын томоохон 8 их дээд сургуулиудын хооронд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг Худалдаа, хөгжлийн банк санаачлан өөрийн нэрэмжит болгон амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь 2012 оны 04-р сарын 21, 22-ний Бямба, Ням гарагуудад МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд явагдаж дууслаа. Тус тэмцээнд МУИС, СЭЗДС, ХҮС,ХААИС, ШУТИС-КТМС, МХТС, ИЗИС, МУБИС зэрэг Монгол улсын томоохонд тооцогдох нийт 8 их дээд сургуулиудын оюутан залуус идэвхитэй оролцож Эрэгтэй багийн дүнгээр 1-р байранд МХТС, 2-р байранд ШУТИС-КТМС, 3-р байранд МУИС, Эмэгтэй багийн дүнгээр 1-р байранд ХҮС, 2-р байранд МХТС, 3-р байранд МУИС нар тус тус эзлэж, алтан цомын эзнээр МХТС-ийн баг тамирчид тодорлоо.

Мөн тус тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар ХҮС-ийн оюутан А.Хулан, шилдэг эрэгтэй тамирчнаар МХТС–ийн оюутан Д.Дэлгэрням нар хурд хүч авъяас чадвараараа бусдаас онцгойрч шилдэг гэдгээ харууллаа.

Тэмцээнийг зохион байгуулагч ХХБ-ны зүгээс уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх талаар шийдвэрлэх болно гэдгээ уламжилсан юм.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-04-25

Их дээд сургуулиудын дунд зохиогдох ХХБ-ны нэрэмжит тэмцээнд оролцохыг урьж байна

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын зах зээлд тэргүүлэгч байр суурь эзлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, идэвхитэй оролцсоор ирсэн билээ.

2012 оны Лондонгийн олимп, Монголын ард түмний спортын XIII наадмыг угтан хүүхэд залууст эрүүл, идэвхитэй амьдралыг сурталчилах үүднээс арилжааны банкууд дотроос анх удаа Улаанбаатар хотын томоохон их дээд сургуулиудын хооронд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон зохион байгуулан ивээн тэтгэж байна.

Тус тэмцээн нь 2012 оны 04-р сарын 21, 22-ний Бямба, Ням гарагуудад МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд явагдах тул оюутан залуус та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Тоглолтын хуваарь
Д/д Тоглолтын цаг Эзэн баг Бүс Онооны харьцаа Бүс Зочин баг Хүйс
2012.04.21-ны Бямба гараг  
1 9.00 ШУТИС-КТМС A1 : A4 СЭЗДС Эр
2 9.40 МУИС B1 : B4 МХТИС Эр
3 10.20 СЭЗДС A1 : A4 ХААИС Эм
4 10.50 МХТИС B1 : B4 ШУТИС-КТМС Эм
5 11.20 ХҮДС A2 : A3 МУБИС Эр
6 12.00 ИЗИС B2 : B3 ХААИС Эр
7 12.40 ХҮДС A2 : A3 МУБИС Эм
8 13.20 МУИС B2 : B3 ИЗИС Эм
  13.40 Нээлтийн үйл ажиллагаа
  14.10 ХХБ Нөхөрсөг тоглолт ХААИС Эр
  14.40 ХХБ ХААИС Эм
9 15.10 ШУТИС-КТМС A1 : A3 МУБИС Эр
10 15.50 МУИС B1 : B3 ХААИС Эр
11 16.30 СЭЗДС A1 : A3 МУБИС Эм
12 17.00 МХТИС B1 : B3 ИЗИС Эм
13 17.30 СЭЗДС A4 : A2 ХҮДС Эр
14 18.10 МХТИС B4 : B2 ИЗИС Эр
15 18.50 ХААИС A4 : A2 ХҮДС Эм
16 19.20 ШУТИС-КТМС B4 : B2 МУИС Эм
17 19.50 ШУТИС-КТМС A1 : A2 ХҮДС Эр
18 20.30 МУИС B1 : B2 ИЗИС Эр
2012.04.22-ны Ням гараг
19 9.00 СЭЗДС A1 : A2 ХҮДС Эм
20 9.30 МХТИС B1 : B2 МУИС Эм
21 10.00 МУБИС A3 : A4 СЭЗДС Эр
22 10.40 ХААИС B3 : B4 МХТИС Эр
23 11.20 МУБИС A3 : A4 ХААИС Эм
24 11.50 ИЗИС B3 : B4 ШУТИС-КТМС Эм
Хагас шигшээ
25 12.30 A1   :   B2 Эр
26 13.10 B1   :   A2 Эр
27 13.50 A1   :   B2 Эм
28 14.20 B1   :   A2 Эм
Хүрэл медалийн тоглолт
29 14.50 Loser 27   :   Loser 28 Эм
30 15.20 Loser 25   :   Loser 26 Эр
Алтан медалийн тоглолт
31 15.50 Winner 27   :   Winner 28 Эм
32 16.20 Winner 25   :   Winner 26 Эр
  17.00 Хаалтын үйл ажиллагаа

2012-04-18

ХХБ нь анх удаагаа "₮" цахим картыг зах зээлд нэвтрvvллээ

Монгол улсын үндэсний брэнд “Т” цахим картыг анх удаа зах зээлд нэвтрүүлж байгаатай холбогдуулан Худалдаа, хөгжлийн банкнаас 2012 оны 4 сарын 12-ны энэхүү өдөр “Т цахим картын нээлтийн ёслолын үйл ажиллагаа”-г амжилттай зохион байгууллаа.

Т картыг нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б. Жавхлан, Монгол банкны Төлбөр, тооцоо бүртгэлийн газрын захирал М.Амгалан, Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Ж.Цогтсанаа, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар, Л.Соронзонболд, бусад арилжааны банкны төлөөлөгчид болон картаар үйлчлэгч байгууллага мөн карт эзэмшигчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон байна.

Нээлтийн ёслолын үйл ажиллагааг Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “Үндэсний мөнгөн дэвсгэртийн нэрээр нэрийдэж, Монгол ГЭРЭГЭ-ээр тамгалагдсан энэ сайхан бэлэгдэл бүхий Төгрөг карт буюу Т карт нь Монгол хүн бүрийн үндэсний бахархал төдийгүй бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болж, Монгол хүн бүрийн цахим хэтэвч болно гэдэгт итгэл төгс байна.” хэмээн  үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэн Монгол банкны төлөөлөгчдийн хамтаар хүндэтгэлийн тууз хайчиллаа.

Дашрамд дурдахад Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн Т картын эзэмшигчдэдээ мобайл банк, мессеж банк, интернэт банк, мессеж карт үйлчилгээний эрхийг дагалдуулан олгох бөгөөд үндэсний томоохон компаниудын бараа үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцлөөр авах эдийн засгийн бодит хэмнэлт авчрах карт гэдгийг онцолсон байна.

Үндэсний Т картын нууцлалыг дэлхийд нууцлалын бүтээгдэхүүнээрээ алдартай германы KURZ компан өөрийн TRUSTSEAL® технологи  ашиглан хийсэн нь  олон улсын стандартад нийцсэн, Visa, MasterCard-ийн адил өндөр зэрэглэлийн нууцлалтай картын бүтээгдэхүүн болж Монголын бүх арилжааны банкууд ашиглах боломжтойг нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр онцлон тэмдэглэсэн байна.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, БОДИТ ХЭМНЭЛТ

2012-04-13

Худалдаа, хөгжлийн банк нь үнэт цаасны төлбөр тооцооны анхны Клиринг банкаар сонгогдлоо

Монгол улсын Төрийн өмчийн хороо нь Лондонгийн хөрөнгийн биржтэй урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээ хийсний дагуу удирдлага, зохион байгуулалтын түвшинд хамтран хөрөнгийн зах зээлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах, төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэхээр ажиллаж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд хөрөнгийн биржийн цогц "Миллениум Ай Ти" системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан үнэт цаасны төлбөр тооцоог "Т+3" горимд шилжүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчид төлбөрөө хийх илүү таатай, уян хатан нөхцөлөөр хангагдах юм. Мөн үнэт цаасны төлбөр тооцооны клирингийн үйлчилгээг арилжааны банкуудаар гүйцэтгүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлыг зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкаар эхэллээ.

Худалдаа, хөгжлийн банк нь үнэт цаасны мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоог гүйцэтгэх Анхны Клирингийн Банкаар сонгогдон Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК болон хөрөнгө оруулалтын банкны цогц үйлчилгээ үзүүлэгч, Худалдаа, хөгжлийн банкны 100 хувийн хөрөнгө оруулалтай охин компани болох Ти Ди Би Капитал ХХК -тай хамтран ажиллах энэхүү гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээ нь үнэт цаасны төлбөр тооцоог банкаар дамжуулан гүйцэтгэснээр төлбөр тооцоо түргэн шуурхай, эрсдэлгүй, найдвартай болгох бөгөөд бусад арилжааны банкуудыг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах үндсийг тавьж буйгаараа онцлог ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад Худалдаа, хөгжлийн банк болон Ти Ди Би Капитал ХХК нь Монголын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүргийн нэг болсон Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан, байнга дэмжсээр ирсэн билээ.

2012-04-12

ХХБ нь Үндэсний төлбөрийн Төгрөг карт буюу Т-картыг гаргах батламжаа гардан авлаа

2012 оны 3-р сарын 26-ны өдөр Монгол банкнаас Үндэсний төлбөрийн Төгрөг карт буюу Т-карт гаргаж байгаатай холбогдуулан Худалдаа, хөгжлийн банкинд энэхүү картыг зах зээлд нэвтрүүлэх батламжийг гардуулан өглөө.

Монгол улсын хэмжээний төлбөр тооцооны түүхэнд шинэ алхам болж буй энэхүү карт нь Үндэсний мөнгөн дэвсгэртээр нэрийдсэн, Монгол ГЭРЭГЭ-ээр бэлэгдэл болгон тамгалагдсан бөгөөд Худалдаа, хөгжлийн банк идэвхитэй дэмжиж, ингэснээр дэлхийд танигдсан Visa, MasterCard-уудтай эн тэнцэхүйц өндөр нууцлалтай төлбөрийн картыг Монголынхаа ард иргэддээ эзэмшүүлэхээр зорьж байна.

2000 оноос эхлэн Худалдаа, хөгжлийн банк нь бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэхэд, иргэддээ таниулах үйлсэд тэргүүлэгч байр суурийг эзэлж, Visa болон Mastercard-уудыг зах зээлд анх нэвтрүүлж байсан бөгөөд энэ утгаараа Монгол улсад Үндэсний төлбөрийн Т-картыг нэвтрүүлэх хүндтэй үүргийг хүлээлээ.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-03-28

Олон улсын карт эзэмшигч ТА Сингапур улсын Raffles эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо

Худалдаа, хөгжлийн банк нь Монголдоо анх удаа өөрийн ОЛОН УЛСЫН БҮХ ТӨРЛИЙН КАРТ ЭЗЭМШИГЧИДДЭЭ Азидаа томоохонд тооцогддог Сингапур улсын RAFFLES эмнэглэгт 10%-н хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийг харилцагч Та бүхэндээ олгож байна.

Хөнгөлөлтийг эдлэхийн тулд та төлбөрөө ХХБ-ны Олон улсын картаар дамжуулан хийх шаардлагатай.

Raffles Medical Group (RMG)  нь анх 1976 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, чансаагаараа дэлхийд 1696, Сингапурт 8 ордог, нэг сая гаруй үйлчлүүлэгч бүхий 5500 гаруй түнш байгууллагуудтай, Сингапурт 74, ХонКонг болон Шанхайд салбар клиниктэй Сингапурын хувийн туршлагатай томоохон эмнэлгүүдийн нэг юм.

Хэрэв та эмнэлэг болон үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.rafflesmedicalgroup.com сайтаар зочилно уу.

2012-03-19

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрт зориулан харилцагчдадаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Дэлхий даяар 3-р сарын 15-ны өдрийг “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү өдрийг ХХБанк харилцагчиддаа зориулан өөрийн бүх салбар, тооцооны төвүүдээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан таниулах “Нээлттэй өдөрлөг”  болгон зарлаж амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд зах зээлд тэргүүлэгч ХХБ нь өөрийн бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ болох 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар олон нийтэд  танилцуулахаас гадна харилцагчдын нэн тэргүүний санхүүгийн хэрэгцээ болсон харилцах, хадгаламжийн данс, картын нэр төрөл, хамгийн олон төрлийн валютаар хийгдэх гадаад, дотоод мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамгийн бага хүү, урт хугацаа бүхий тааламжтай нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, төслийн зээл, орон сууцны зээл, автомашины зээл, хэрэглээний зээл гэх мэт бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танилцуулгыг хийхээс гадна харилцагчидтайгаа санал бодлоо солилцон “Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр” -ийг хамтран тэмдэглэлээ.

ХХБ нь харилцагчдынхаа эрх ашгийг дээдэлж чанартай, шуурхай, үйлчилгээ хүргэхийг үргэлж хичээж ажилладагт харилцагч, үйлчлүүлэгчдэд нь тааламжтай байгаагаа уг өдөрлөгийн хүрээнд илэрхийлж байлаа.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-03-16

Банк хоорондын футзалны тэргүүн байр “Аваргын алтан цом”-ыг хүртлээ

Монголбанк, Монголын арилжааны банк хоорондын Футзалны 5 дахь удаагийн аврага шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны шинэ ордонд амжилттай зохион байгуулагдаж ширүүн өрсөлдөөн, хурд хүч, сонирхолтой тоглолтуудаар дүүрэн болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд банкуудын баг тамирчид 3 бүст хуваагдан 2 өдрийн турш өрсөлдсөнөөс ХХБ-ны баг "ТЭРГҮҮН БАЙР" эзлэн “АВАРГЫН АЛТАН ЦОМ” –ын эзэд болж, "Шилдэг хаалгач"-аар ХХБ-ны ажилтан С.Мягмарсүрэн тодорлоо.

Дашрамд дурдахад жил бүр уламжлал болон зохиогддог Банк хоорондын заалны хөлбөмбөгийн тэмцээнд ХХБ-ны баг тамирчид амжилттай оролцож ирсэн бөгөөд 2011, 2010 онуудад мөнгө, 2009 онд алтан медаль хүртэж байсан амжилттай юм.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-03-13

ХХБ нь Олон улсын мэргэшсэн эрсдэлийн шинжээчдийн холбоонд гишүүнээр элсэн орлоо

Эрсдэлийн удирдлагын хөгжил, түүний үзэл санааг Монгол улсын банк санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлэгч, хөгжүүлэн дэмжигч анхны арилжааны банк болох ХХБ нь Олон улсын мэргэшсэн эрсдэлийн шинжээчдийн холбоонд /Professional Risk Managers’ International Association/  албан ёсоор, гишүүн байгууллагаар элсэн орлоо. Тус олон улсын холбоо нь дэлхийн 60 гаруй оронд өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг нээж, 192 оронд 77,0 мянга гаруй гишүүдтэй ажилладаг ашгийн бус, эрсдэлийн удирдлагын мэргэшсэн стандарт, хөгжлийг түгээгч олон улсын холбоо юм.

ХХБ нь цаашид эрсдэлийн удирдлага, түүний хөгжлийн түвшингээр тэргүүлэгч банкны байр, суурийг хадгалан олон улсын хамтын ажиллагаа бүхий байгуулагуудын зүгээс эрсдэлийн удирдлага, эрсдэлийн засаглалыг чухалчлан үзэж хөгжүүлдэг шилдэг банк хэмээн үнэлэлт аван, хамтын ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлэхэд энэхүү үйл явц чухал үүргийг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн тус холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.prmia.org хаягт зочлоно уу.

 

2012-02-28

Худалдаа хөгжлийн банк Goldman Sachs банктай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол улсын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч “Худалдаа, хөгжлийн банк” (ХХБ), Дэлхийн тэргүүлэгч банк болох “Goldman Sachs” групптэй хөрөнгө оруулалтын гэрээнд ёслол төгөлдөр гарын үсэг зурлаа. Үүгээр Goldman Sachs групп нь ХХБ-ны 4.8 хувьтай тэнцэх хувьцааг худалдан авж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэхүү хөрөнгө оруулалт нь ХХБ-ны өсөн нэмэгдэж буй бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц өгөх юм.

“Дэлхийн нэр хүнд бүхий “Goldman Sachs” групп Монголын ХХБ-нд хөрөнгө оруулсан нь ХХБ-ны цаашдын стратеги, санхүүгийн бат бэх байдал болон удирлагын чадвар зэрэгт бүрэн дүүрэн итгэж байгаагийн илэрхийлэл мөн” гэж “Goldman Sachs” группын Ази тивийг хариуцсан Ерөнхийлөгч ноён Дэвид Райн онцлон тэмдэглэв.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ хэлэхдээ “Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил болон ашигт малтмалын экспортын огцом өсөлт дээр суурилан хурдацтай өсөн хөгжиж байна. Иймд “Goldman Sachs” группын санхүүгийн хүчтэй байр суурь, олон улсын санхүүгийн мэдлэг, туршлага нь бидний ирээдүйн өсөлт хөгжилд томоохон нөлөө үзүүлэхээс гадна харилцагчдадаа санхүүгийн илүү сайн бүтээгдэхүүнүүдийг санал болгох боломжийг олгож байна” гэлээ.

ХХБ нь дотоодын банк санхүүгийн салбарт хамгийн олон жилийн түүхтэй төдийгүй Монголын банк санхүүгийн салбарын зах зээлд тэргүүлэгч юм. ХХБ нь 1990 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эдийн засгийн гол салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг гадаад, дотоодын томоохон аж ахуйн нэгж, корпорациуд, гадаадын хөрөнгө оруулагчдын гол санхүүжүүлэгч нь байсаар ирсэн Монгол Улсын ууган арилжааны банк юм. Монголын банк санхүүгийн салбарт үргэлж шинийг эрэлхийлэгч, нэвтрүүлэгч байсаар ирсэн ХХБ нь Азийн Хөгжлийн Банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорациас санхүүжилт авч байсан Монголын анхны банк бөгөөд 2006 онд арилжааны банкуудаас анх удаа өөрийн үйл ажиллагаандаа олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар үнэлгээ хийлгэн, банкны үйл ажиллагаа тогтвортой, сайн хэмээн дүгнэлт авч байсан ба энэхүү үнэлэлтэндээ тулгуурлан Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргасан Монголын улсын анхны бөгөөд цорын ганц компани билээ.

Goldman Sachs нь олон талт үйлчилгээтэй дэлхийн тэргүүлэгч банк ба дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгчдэдээ үнэт цаас болон хөрөнгө оруулалтын удирдлагын үйлчилгээг хүргээд зогсохгүй банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэдэг санхүүгийн групп юм.  Тус группийн харилцагчид нь дэлхийн томоохон корпорациуд, аж ахуйн нэгжүүд, Засгийн газрууд болон өндөр зэрэглэлийн бизнес эрхлэгчид багтдаг байна.  “Goldman Sachs” групп нь 1869 онд анх үүсгэн байгуулагдсан ба төв нь Америкийн нэгдсэн улсын Нью Йорк хотод байрладаг бөгөөд томоохон хэмжээний санхүүгийн төвүүд нь дэлхий даяар тархан үйл ажиллагаагаа явуулдаг юм.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2012-02-10

ХХБ-ны Таван шар болон Жуулчин тооцооны төвүүд үүд хаалгаа нээлээ

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 2.1 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 178.3 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

Монгол улсын арилжааны ууган банк гэсэн өндөр нэр хүндийг өргөж явдаг Худалдаа, хөгжлийн банк нь билэгт сайн өдөр болох 1-р сарын 12-нд Шинэ оны анхны салбар, нэгжээ Сонгинохайрхан дүүргийн “Таван шар” тооцооны төв, 1-р сарын 19-нд Чингэлтэй дүүрэгт "Жуулчин" тооцооны төвөө тус тус нээж байгууллага болон иргэддээ тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.

“Таван шар”, "Жуулчин" тооцооны төвүүд нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 2012 оны 2-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох гэх зэрэг олон төрлийн урамшуулал санал болгож байна.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “Таван шар” тооцооны төвөөр ажлын өдрүүдэд 10:00 – 19:00, бямба гарагт 11:00-16:00, "Жуулчин" тооцооны төвөөр уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 11:00 - 21:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

Хөгжил дэвшилд хамтдаа

2012-01-20

ХХБ уламжлал ёсоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

Худалдаа, хөгжлийн банк хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн шинэ жилийн баярт оролцон, 380 орчим хүүхдэд баярын бэлгээ түгээлээ. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ХХБ 8 дахь жилдээ шинэ жилийн бэлэг барьж, гацуур мод бэлэглэн  бага ч атугай баярлууллаа. 29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Хүн бүр баяр хөөр цалгисан энэ өдрүүдэд аав ээжтэйгээ уулзах боломжгүй байгаа хөдөө орон нутгийн хүүхдүүд ХХБ-ны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

ХХБ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн төдийгүй цаашид ч тэдэнд шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно.

Хөгжил дэвшилд хамтдаа

2011-12-26

ХХБ-ны Торгон хил тооцооны тєв vvд хаалгаа нээлээ

Өнөөдөр Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 1.8 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 167.4 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

Монгол улсын арилжааны ууган банк гэсэн өндөр нэр хүндийг өргөж явдаг Худалдаа, хөгжлийн банк 12-р сарын 8-ны билэгт сайн өдөр Баянзүрх дүүрэгт “Торгон хил” тооцооны төв гал голомтоо бадрааж, тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, мэргэжлийн үйлчилгээг байгууллага болон иргэдэд үзүүлж эхэллээ.

“Торгон хил” тооцооны төв нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 2012 оны 1-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох гэх зэрэг олон төрлийн урамшуулалтай боллоо.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “Торгон хил” тооцооны төвөөр ажлын өдрүүдэд 10:00 – 18:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү. Тус тооцооны төв нь Баянзүрх дүүргийн 4-р хороо, Б.Доржийн гудамж, Хил хамгаалах ерөнхий газрын хойд талд байрладаг юм. Манай банкны бусад салбар тооцооны төвүүдийн хаягийг энд дарж авна уу.

2011-12-12

ХХБ Зуун айл тооцооны төвөө нээлээ

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 1.8 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 167.4 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

Монгол улсын арилжааны ууган банк гэсэн өндөр нэр хүндийг өргөж явдаг Худалдаа, хөгжлийн банк 12-р сарын 5-ны билэгт сайн өдөр Сүхбаатар дүүрэгт “Зуун айл” тооцооны төв гал голомтоо бадрааж, тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, мэргэжлийн үйлчилгээг байгууллага болон иргэдэд үзүүлж эхэллээ.

“Зуун айл” тооцооны төв нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 2012 оны 1-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох гэх зэрэг олон төрлийн урамшуулалтай боллоо.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “Зуун айл” тооцооны төвөөр ажлын өдрүүдэд 9:00 – 18:00 цагийн хооронд, Бямба гарагт 11:00-17:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

Хөгжил дэвшилд хамтдаа

2011-12-06

Уул уурхайн шилдэг банкаар ХХБ тодорлоо

Улс тунхагласан 87 жилийн ойг угтан "The Mongolian Mining Journal" сэтгүүлийн газраас Уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг олон нийтэд зарлан таниулах зорилготой "Mining Journal Awards 2011" ёслолыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Олон нийтийн санал асуулгаар болон уул уурхайн мэргэжлийн шүүгчдийн зөвлөлийн олон үе шаттайгаар дүгнэн гаргадаг энэхүү арга хэмжээгээр нийт 5 номинациар шилдгийн шилдэг байгууллагуудыг тодруулсанаас “Уул уурхайг дэмжигч байгууллага” шагналыг олон нийтийн санал асуулгын 31 хувиар Худалдаа хөгжлийн банк шалгарч шилдэг гэдгээ дахин баталлаа.

Дашрамд дурьдахад Шилдэг уурхайгаар "Эрдэнэт"  үйлдвэрийн Хүдрийн ил уурхай, Уул уурхайн хариуцлагатай ажиллагаагаар “Энержи Ресурсис”,  Шилдэг эко уурхайгаар “Пибоди Винсвэй Ресорсис”, Шилдэг технологиор “Таван Талст”,  Хайгуулын шилдэг компаниар “Хүннү Коул”, "Уул уурхайн Оны хүн” шагналыг олон нийтийн санал асуулгаар Д.Зоригт тус тус шалгарсан байна.

Энэ удаагийн "Mining Journal Awards 2011" ёслолын арга хэмжээнд Монголын уул уурхайн салбар, бизнесийн салбарын бүхий л төлөөлөгчид, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчид, Элчин сайдууд хүрэлцэн иржээ.

Хөгжил дэвшилд хамтдаа

2011-11-28

ХХБ "Мөрөөдлийн баг"-ийг дэмжиж, ивээн тэтгэж байна

Монгол орон даяар буюу нийт 750 ЕБС-ийн  хvvхэд багачуудын дунд зохиогдож буй  vндэсний хэмжээний “Монгол мєрєєдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Уг үйл ажиллагаа нь Ерєнхий сайд С.Батболдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнийг хамтран зохион байгуулахаар бизнесийн салбартаа тэргүүлэгч “Худалдаа, хөгжлийн банк”, “Скайтел”, “МCS Coca Cola”, “Моннис групп” болон Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Биеийн тамир спортын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм.

Тэмцээн гурван насны ангиллаар “Бидэнд мєрєєдєл бий” уриатайгаар ирэх оны 4 дvгээр сард хүртэл үргэлжилэн “Монгол мєрєєдлийн баг” шалгарч тодроно. Албан ёсны бэлгэ тэмдэг нь тєрийн далбааны єнгє бvхий ємсгєлтэй, сагсан бємбєг сугавчилсан туулай байх юм байна.

Тэмцээний нээлтийн үеэр Ерєнхий сайд С.Батболд “Бидэнд мєрєєдєл бий. Бид хамтдаа чадна” хэмээн оролцогч хүүхэд багачуудыг идэвхитэй хамрагдахыг уриаллаа.

Хөгжил дэвшилд хамтдаа

2011-11-14

ХХБ нь БНХАУ-ын томоохон банкуудтай хамтран импортын санхүүжилтийн гэрээ үзэглэлээ

Худалдаа, хөгжлийн банк Хятад улсын томоохон банкууд болох “Тариалангийн банк”, “Үйлдвэрлэл худалдааны банк” болон Бугат хотын “Бао Шан” зэрэг Улсын банкуудтай хамтран импортын санхүүжилтийн гэрээг шинээр байгууллаа.

Энэхүү импортын гэрээг байгуулснаар Хятад улсаас бараа бүтээгдэхүүн импортолж буй бизнес эрхлэгчдэд “ЮАНЬ, АМ.ДОЛЛАР”-ын санхүүжилтийг олгох боломжтой болж байгаа юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Хятад улсаас тоног төхөөрөмж импортлоход “ЮАНЬ”-иар ихэвчлэн төлбөр тооцоогоо хийдэг бөгөөд ХХБ-ны хувьд юаниар санхүүжилт олгогч анхны банк болсноороо харилцагчдын хувьд илүү тааламжтай, валютын ханшны эрсдэлд өртөхгүй байх боломжийг бий болгож  байна.

ХХБ байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон, үр ашигтай, хамтран ажиллаж ирсэн бөгөөд олон улсын 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай ажиллаж, HSBC Bank N.A, Citibank N.A, Bank of Tokyo-Mitsubishi UFJ ltd, Commerzbank AG, Credit Suisse, ING N.A зэрэг олон улсын төлбөр тооцоогоор тэргүүлэгч 37 банкинд ностро данстай юм. 2011 оны 09-р сарын 30-ны байдлаар тус банк нь 28 гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран худалдааны санхүүжилтийн зээлийг олгож байна.

Хөгжил дэвшилд хамтдаа

2011-11-07

ХХБ “BLOOMBERG TV MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА


Дэлхийн бизнес, санхүүгийн мэдээ, мэдээлийн тэргүүлэгч Bloomberg Media Group, Монгол улсын ууган арилжааны банк, Монголын банк санхүүгийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг Худалдаа, хөгжлийн банктай хамтран Блүүмбергийн шинэ суваг болох “Bloomberg TV Mongolia”-г  үүсгэн байгуулснаа зарлалаа. Монгол улсын эдийн засаг Азидаа хамгийн хурдацтай, үсрэнгүй хөгжиж, уул уурхай болон хөрөнгийн биржийн салбаруудын үйл ажиллагаа эрс идэвхижиж байгаа энэ үед Bloomberg TV Mongolia нь улс төр, эдийн засгийн бодлогын шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчдэд хандан дэлхийн болон Монгол улсын бизнес, санхүүгийн мэдээ, мэдээлэл, дэлхийн шилдэг эдийн засгийн экспертүүдийн хийсэн шинжилгээ, дүгнэлтүүдийг цаг тухайд нь хүргэж байх юм.

“Bloomberg TV Mongolia нь Азийн хурдацтай хөгжиж байгаа шинэ зах зээл Монгол улсад анхаарлаа хандуулж буй бизнес, санхүүгийн мэдээллийн сүлжээний анхны томоохон төлөөлөгч юм“ хэмээн Ази-Номхон далайн бүсийн Bloomberg TV-гийн захирал Gary Groenheim мэдэгдлээ. Түүнчлэн, тэрээр “Бид Монгол улсын хүн амд төдийгүй, дэлхийн худалдааны болон Хятад улсын экспортод голлох үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсыг зорин ирдэг гадны бизнес эрхлэгчдэд бизнесийн мэдээ, мэдээллийг түгээх энэ үйл ажиллагаанд ХХБ-тай хамтрах ажиллах болсондоо баяртай байна” гэж онцоллоо.

ХХБ-ны Ерөнхийлөгч Рандолф Коппа хэлэхдээ “Монгол улсын санхүүгийн зах зээлийн томоохон төлөөлөгч ХХБ нь Монголд мэдээллийн шинэ эрин үеийг эхлүүлж байна. ХХБ өөрийн хамтрагч “Bloomberg Media Group”-тэй хамтарснаар Монголын эдийн засаг, санхүүгийн салбар дахь олон талын мэдлэг, туршлагаа дэлхийн бизнес, санхүүгийн төлөв байдалтай хослуулан нийт Монгол улсын иргэддээ эдийн засаг, санхүүгийн мэдээллийг бодит цагийн горимоор хүргэх боломжтой болох юм. Монгол улсын иргэн бүр Таван толгой ХК-ий хувьцааг эзэмшиж  байгаа энэ үед “Bloomberg TV Mongolia” нь иргэдэд үнэт цаасны талаар боловсрол олгох үнэ цэнэтэй эх сурвалж болох нь дамжиггүй гэлээ.”

“Bloomberg TV Mongolia”-гийн төв нь Улаанбаатар хотод байрлах бөгөөд уг сувгаар Bloomberg TV-гээс бэлтгэсэн англи мэдээ, мэдээлэл болон Монголд бэлтгэсэн, монгол хэл дээрх мэдээг 2012 оны 3-р сараас дамжуулахаар  ажиллаж эхлээд байна. Нью-Йорк, Лондон, Хонг-Конг зэрэг хотуудад төвтэй дэлхийн бизнес - мэдээллийн цорын ганц сүлжээ Bloomberg TV нь дэлхий даяарх бизнес, санхүү, эдийн засаг, зах зээлийн бүхий л үйл явдлууд, мэдээ мэдээллийг хамран, дэлхийн өнцөг булан бүрд 24 цагийн турш, 270 сая айл өрхөд хүргэж байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2011-11-01

ХХБ-ны Зайсан Тооцооны Төв үүд хаалгаа нээлээ

Худалдаа, хөгжлийн банкны 21 жилийн ойтой зэрэгцэн шинэ салбар, тооцооны төв үүд хаалгаа нээж харилцагчдаа угтан авч байна.  

ХХБ  үүсэн байгуулагдсаны ойн өдөр буюу 10-р сарын 19-нд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, "Irish Castle"-ийн 2-р давхарт “Зайсан” тооцооны төв гал голомтоо бадрааж, тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, мэргэжлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэллээ.

Өнөөдөр Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 1.7 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 146.6 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

“Зайсан” тооцооны төв нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 12-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох гэх зэрэг олон төрлийн урамшуулал үзүүлэх юм.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “Зайсан” тооцооны төвөөр ажлын өдрүүдэд 10:00 – 18:30 цагийн хооронд, Бямба гаригт 10:30-16:30 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2011-10-19

ХХБ-ны Эрдэнэс тооцооны төв үүд хаалгаа нээлээ

Худалдаа, хөгжлийн банк 21 жилийн ойгоо угтан шинэ салбар, тооцооны төвүүд ар араасаа дараалан үүд хаалгаа нээж харилцагчдаа угтан авсаар байна. 10-р сарын 17-ны билэгт сайн өдөр Баянгол дүүрэг, 10000 нэрийн барааны дэлгүүрийн баруун талд “Эрдэнэс” Тооцооны төв гал голомтоо бадрааж, тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, мэргэжлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэллээ.

Өнөөдөр Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 1.7 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 154.4 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

“Эрдэнэс” тооцооны төв нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 10-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох гэх зэрэг олон төрлийн урамшуулалтай боллоо.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “Эрдэнэс” тооцооны төвөөр ажлын өдрүүдэд 11:00 – 20:00 цагийн хооронд, Ням гаригт 11:00-16:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

2011-10-18

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭЛЧ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

2011 оны 10-р сарын 10 өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын 15 жилийн ойн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрсөн бөгөөд ойн баярын хүрээнд хамтран ажиллагч, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжигч шилдэг байгууллагуудаа шалгарууллаа. Уг үйл ажиллагаанд “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭЛЧ” хэмээх нэр хүнд бүхий шагналыг Худалдаа, хөгжлийн банк бусад байгууллагуудаас тэргүүлэн гардан авлаа.

Энэхүү шагнал нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газраас Худалдаа, хөгжлийн банкыг Монгол улсад бизнес эрхлэх боломж, нөхцөлүүдийг тив, дэлхийд сурталчилан таниулсан, олон улсын хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг дэмжиж ажилладаг, эдийн засгийн хамтын харилцааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмэр зэргийг өндрөөр үнэлж буй илрэл юм. Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийг бодитойгоор дэмжих, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, шинэ техник технологи, менежментийн шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газартай хамтран “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-уудыг Монгол улсад төдийгүй Ази, Европ, Америк тивүүдэд 10 гаруй жилийн турш хамтран амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Худалдаа, хөгжлийн банк эдийн засгийн гол салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг гадаад, дотоодын томоохон аж ахуйн нэгж, корпорациуд, гадаадын хөрөнгө оруулагчдын гол санхүүжүүлэгч нь байсаар ирсэн бөгөөд тэдний хүсэн хүлээж буй санхүүгийн үйлчилгээнүүдийг бүрэн төгс, чанарын өндөр түвшинд хүргэж, дэлхийн өнцөг булан бүрт 150 гаруй банк санхүүгийн байгууллагаар дамжуулан 14 төрлийн валютаар харилцагчдын гадаад төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэн, Монгол улсыг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр болон ажилласаар байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2011-10-11

Монголын шилдэг худалдааны санхүүжилт үзүүлэгч банкаар шалгарлаа

Олон улсын худалдааны мэдээ мэдээллийг нийтэлдэг Дэлхийн худалдааны тойм сэтгүүлээс энэ жил улс улсын шилдэг худалдааны санхүүжилт үзүүлэгч банкуудыг шалгаруулах “Азийн худалдааны тэргүүлэгчид 2011” шалгаруулалт явагдсан байна. Энэхүү шалгаруултанд нийт 26 орны шилдэг банкууд шалгарсан бөгөөд Монгол улсаас Худалдаа, хөгжлийн банк шалгарч, 2011 оны Монгол улсын шилдэг худалдааны санхүүжилт үзүүлэгч банк хэмээх шагналыг хүртлээ.

2011-09-28

ХХБ EMV Мастер карт нэвтрүүлж, урамшуулал үзүүлж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авч үзнэ үү

2011-09-15

Нарны зам тооцооны төв үйл ажиллагаагааны цар хүрээгээ тэлж өргөтгөл байрны нээлтээ хийлээ

Худалдаа, хөгжлийн банк 21 жилийн ойгоо угтан шинэ салбар, тооцооны төвөө нэмэгдүүлж харилцагч үйлчлүүлэгч нараа угтан авсаар байна. 2011 оны 8-р сарын 29-ний өдөр БЗД, 13-р хороолол, 18-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж (ХСҮТөвийн урд), "Diamond" оффисын 1-р давхарт Нарны зам тооцооны төвийн өргөтгөл байр үүдээ нээж, үйлчилгээгээ тэлж, харилцагч, үйлчлүүлэгч нартаа улам бүр ойртлоо.

Нарны зам тооцооны төвийн өргөтгөлөөр харилцагч та бүхэн банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авч үйлчлүүлж болох бөгөөд 2011 оны 10-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох гэх зэрэг олон төрлийн урамшуулалтай боллоо.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны Нарны зам тооцооны төвийн өргөтгөлөөр ажлын өдрүүдэд 09:00 – 17:30 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2011-08-29

“ГАНДИРС” тооцооны төв үүд хаалгаа нээлээ

Худалдаа, хөгжлийн банкны 21 жилийн ойгоо угтан шинэ салбар, тооцооны төвүүд ар араасаа дараалан үүд хаалгаа нээж харилцагчдаа угтан авсаар байна. 8-р сарын 24-ны билэгт сайн өдөр Чингэлтэй дүүрэг, Улсын их дэлгүүрийн зүүн талд, "Гандирс" төвийн 1-р давхарт “Гандирс” Тооцооны төв гал голомтоо бадрааж, тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, мэргэжлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэллээ.

Өнөөдөр Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 1.7 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 146.6 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр 39 дэх салбар нэгжийнхээ үүд хаалгыг нээж байна.

“Гандирс” тооцооны төв нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 10-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох гэх зэрэг олон төрлийн урамшуулалтай боллоо.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “Гандирс” тооцооны төвөөр ажлын өдрүүдэд 10:00 – 18:00 цагийн хооронд, Ням гаригт 11:00-17:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2011-08-29

ХХБ-ны “СЭНТРАЛ ТАУЭР” салбар үүдээ нээлээ

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 1.7 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 146.6 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

ХХБ нь 21 жилийн ойгоо угтан шинэ салбар, тооцооны төвүүдийнхээ тоог нэмэгдүүлсээр байгаа ба 2011 оны 8-р сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбайн зүүн урд, Сэнтрал Тауэр барилгын 5-р давхарт байрлах “Сэнтрал тауэр” салбар үүд хаалгаа нээж, харилцагчдаа угтан авлаа.

“Сэнтрал тауэр” салбар нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 10-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох гэх мэт олон төрлийн урамшуулал зарлалаа.

ХХБ нийслэл болон орон нутагт 38 салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, харилцагчдын эрэлт хэрэгцээг судлан, эрх ашигт нь нийцсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж, зах зээлд нийлүүлэн, уламжлалт бүтээгдэхүүний нөхцлийг сайжруулан ажиллаж байна.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “Сэнтрал тауэр” салбараар ажлын өдрүүдэд 9:00 – 17:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

2011-08-22

Монголын анхны хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлэгч TDB Capital компани анхны үйлчилгээний төвөө нээлээ

Монгол Улсын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай  TDB Capital компанийг  байгуулж,   өнгөрөгч 4 дүгээр сарын 1-ний өдөр брокер, андеррайтер болон бусад төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлэх эрхийг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкнаас гардан авсан анхны банк болcон бол өнөөдөр анхны үйлчилгээний төвөө Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт ХХБ-ны Төв байрны хажууханд нээлээ.

Иргэдийг болон уламжлалт банкны харилцагчидаа хувьцааны арилжаанд идэвхитэй оролцуулах, хувьцаа эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж, улмаар улсынхаа их бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэнд хөрөнгө оруулалт хийхэд нь туслалцаа үзүүлэх TDB Capital компани нь төрийн болон дотоодын компаниудын хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд зориулан санхүүжилт босгох, гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр компаниудын бонд болон хувьцаагаа гаргах ажлыг нь зохион байгуулах, уул уурхай, хайгуулын ажлыг санхүүжүүлэх, харилцагчдад санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, андеррайтер, брокерийн үйл ажиллагааг явуулах зэрэг хөрөнгө оруулалтын банкны олон төрлийн цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хувьцааны зах зээлийн талаар таниулан зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

2010 онд шинээр батлагдсан Банкны тухай хуулийн дагуу арилжааны банк нь хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах охин болон хараат компани байгуулж болохоор нэмэлт өөрчлөлт орсон, энэхүү үйл ажиллагаанд харилцагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, андеррайтер хийх, брокер дилерийн үйл ажиллагаа болон даатгалын зуучлал хийх зэрэг олон төрлийн чиглэлүүд хамаарагдаж байгаа юм. ХХБ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 20 жилийн туршид  Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч томоохон компаниудын үйл ажиллагааг амжилттай санхүүжүүлж ирсэн төдийгүй олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн бондоо 3-н удаа амжилттай гаргаж, улсынхаа нүүр царай болж байгаа Монгол улсын арилжааны ууган банк юм.

ХХБ анхны хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлэгч компани TDB Capital-ийг байгуулснаар харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах, улсынхаа эдийн засгийн өсөлтөд оруулах өөрийн хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлэх, Монгол Улсын нэр хүндийг Олон улсын зах зээл дээр илүү тод томруунаар таниулах, Монголын олон компаниудад дэлхийн тавцанд хөл тавихад нь мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжуудыг нээж өглөө. Мөн TDB Capital компанид Та хувьцааны дансаа нээлгэснээр Монгол Улсын Засгийн Газраас иргэн бүрт эзэмшүүлсэн Эрдэнэс Тавантолгой компанийн 536 хувьцааг өөрийн дансанд шууд хүлээн авах боломжтой болж байна.

2011-07-25

Нийт харилцагчдын анхааралд

2011 оны 6-р сарын 7-ны өдрөөс эхлэн ХХБ нь та бүхний хэзээний танил, олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын MoneyGram үйлчилгээгээрээ Капитал банктай хамтран ажиллаж эхэллээ. Капитал банк нь Монгол орон даяар 40 гаруй салбартайгаас Дорноговь, Өмнөговь, Архангай, Хөвсгөл, Ховд зэрэг алслагдсан аймгуудад эдгээр салбарууд нь байршиж буй тул нийт харилцагчид та бүхэн эдгээр орон нутгийн үйлчилгээний нэгжээс энэхүү үйлчилгээг авах бүрэн боломжтой болсныг мэдээллэхэд таатай байна.

Дэлхийн 200 гаруй улс оронд 233,000 үйлчилгээний цэгүүдтэй MoneyGram үйлчилгээгээр дамжуулан 10 хүрэхгүй минутын хугацаанд та хилийн чандад байгаа оюутан хүүхдүүд, хамаатан садан, хайртай, дотно нэгэндээ эсвэл бизнесийн түнш, хамтрагчиддаа яаралтай мөнгө гуйвуулах болон тэднээс хүлээн авах боломжтой юм.

Капитал банк MoneyGram үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан “Бэлэгтэй MoneyGram” нэг сарын аян эхлүүлээд байна. Сарын хугацаанд Капитал банкнаас MoneyGram үйлчилгээ авсан харилцагч бүрд гарын бэлэг дагуулах юм.

MoneyGram үйлчилгээ нь бусад өрсөлдөгч шуурхай гуйвуулгын үйлчилгээнүүдээс дараах давуу талуудтай. Үүнд:

  1. Хамгийн хямд
  2. Мөнгө хүлээн авах болон гуйвуулах үйлчилгээнд харилцагчаар баримт бөглүүлдэггүй
  3. Хүлээн авах гүйлгээнд ам.доллароос гадна евро валютыг хүлээн авах боломжтой тул Европын холбооны улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд валютын ханшийн алдагдал хүлээлгүйгээр Монгол улс руугаа мөнгө гуйвуулах боломжтой
  4. Мөнгө гуйвуулахдаа илгээгч нь хүлээн авагчид хүрэх 10 үгэнд багтсан мессежийг нэмэлт үнэ төлбөргүй дамжуулах боломжтой.

2011-06-08

Солонгосын экспорт импортын банкны Импортын санхүүжилтийн зээлийн шугамын хэмжээ 20 сая ам.доллар болж өслөө

Худалдаа, хөгжлийн банк болон Солонгосын экспорт, импортын банк ( Korea Eximbank) хамтран, Солонгос-Монгол улсын гадаад худалдааг дэмжих, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүхий “Импортыг дэмжих банк хоорондын зээлийн гэрээ”-г байгуулан хамтарсан зээл санхүүжилтийн хөтөлбөрийг 2004 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү санхүүжилтийн дүнг энэ онд 20 сая ам.доллар болгон нэмэгдүүллээ.

Энэхүү гэрээ нь Солонгосоос Импортолж буй бараа бүтээгдэхүүнд хурдан шуурхай, уян хатан нөхцөлтэйгээр санхүүжилт олгох, Солонгостой хийх гадаад худалдааг дэмжихэд чиглэгдсэн бөгөөд өчигдөр Улаанбаатар зочид буудалд Монголын бизнес эрхлэгчдэд Солонгос улсаас хийх импортын санхүүжилтийг танилцуулах, түүний давуу талыг харилцагчдадаа хүргэх үүднээс “Бизнес зоог”-ийг зохион байгуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаанд Худалдаа, хөгжлийн банкны зүгээс Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд, Солонгосын экспорт, импортын банкнаас Импортын санхүүжилтын газрын захирал ноён Ха Юн Чол болон тус газрын захирлын орлогч хатагтай Чон Жи Ён нар оролцон импортын санхүүжилтийн зээлийн шугамын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2011-06-08

Картаар үйлчлэгч байгууллагуудын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө

Өнгөрөгч Баасан гарагт Худалдаа, хөгжлийн банкны уламжлал болгон зохион байгуулдаг “Картаар үйлчлэгч байгууллагуудын зөвлөгөөн” 4 дэх жилдээ болж, ХХБ-ны картаар үйлчилгээ үзүүлдэг 1300 гаруй байгууллагын 150 гаруй төлөөлөл оролцлоо.

ХХБ энэхүү зөвлөгөөнөөрөө төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэгч бүхий л салбарын байгууллагуудын санал бодлыг сонсох, одоогийн картын үйлчилгээг улам сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, техник технологийн дэвшлийг хамтран хэрэгжүүлэх, шинэ мэдээлэл хүргэх, шинээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудаар хамтран ярилцсан юм.

Энэ удаагийн зөвлөгөөн нь ХХБ Монгол улсад анх удаа төлбөрийн картыг төлбөрт хүлээн авах үйлчилгээг бий болгон, нэвтрүүлсэний 20 жил, мөн ХХБ өөрийн нэрийн VISA брэндийн төлбөрийн картыг харилцагч олондоо хүргэсний 10 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой байлаа.

ХХБ нь бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэлд анхны карт хүлээн авагч банк бөгөөд анхны бэлэн мөнгөний АТМ-ыг Монголд анх удаа нэвтрүүлсэн төдийгүй анхны интернэт төлбөр тооцоо, анхны урамшууллын лояалти систем, анхны евро валютын карт гээд Монгол улсын төлбөрийн картын зах зээлд цоо шинэ анхдагч дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийг нэвтрүүлэн хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг юм.

Хөгжил дэвшилд хамтдаа


2011-05-22

“Банкир-2011” тэмцээний “Аваргын алтан цом”-ыг дахин хүртлээ

Монголын арилжааны банкууд, Монголбанк, Сангийн яамдын дунд уламжлал болгон зохиогддог Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Банкир-2011” тэмцээн 5-р сарын 10-наас 15-ны өдрүүдэд ширүүн өрсөлдөөн, хурд хүч, сонирхолтой тоглолтуудаар дүүрэн болж өндөрлөлөө.

Банкируудын хүсэн хүлээдэг, сагсан бөмбөгийн ур чадвараа гайхуулан өрсөлддөг энэхүү тэмцээний 2010 оны аваргаар ХХБ-ны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тэргүүлж байсан бол 2011 онд амжилтаа бататгаж, дахин “Аваргын алтан цом”-ын эзэд боллоо.

Тэмцээнд Хаан банкны эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, Монголбанк хүрэл медалийг хүртсэн бол Чингис хаан банкны эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль, Хаан банк хүрэл медалийг тус тус гардсан юм. “Банкир 2011” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 21 багийн 250 гаруй тамирчид оролцсоноос Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хоёр тамирчин хангаж, 24 спортын мастер тамирчид чадварлаг, өрсөлдөөнт тоглолтыг үзүүлсэн нь тэмцээний чанар чансааг харуулсан юм.

Хөгжил дэвшилд хамтдаа


2011-05-17

Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа: Монголд анх удаа ХХБ олон улсын Moneygram гуйвуулгын шимтгэлийг хамгийн хямд болголоо

Дэлхийн сая сая хүмүүст мөнгөө хурдан бас хямд шилжүүлэх боломжийг олгож, тив дэлхийн аль ч өнцөг булан бүрд мөнгийг нь саадгүй хүргэдэг Moneygram үйлчилгээг Монголчууд андахгүй мэддэг болжээ. Энэ удаад Moneygram байгууллага ХХБ-ны хүсэлт, олон удаагийн харилцан зөвшилцөл, уулзалтын үр дүнд зөвхөн Монголчуудад зориулан шимтгэлээ огцом бууруулжээ. Энэ талаар бид ХХБ-ны ИБГ-ын захирал Б.Баярмаатай ярилцлаа.

Юуны өмнө олон улсын мөнгөн гуйвуулгын Moneygram байгууллага зөвхөн Монгол улсад зориулан шимтгэлээ онцгой хямд болгосон талаар тодруулахыг хүсч байна?

Харилцагч олны хэзээний танил, найдвартай, шуурхай, хямд үйлчилгээтэй олон улсын мөнгөн гуйвуулгын MoneyGram үйлчилгээ нь мөнгө шилжүүлэх гүйлгээний үндсэн шимтгэлээ огцом бууруулсан онцлох мэдээг хүргэж байгаадаа таатай байна.

Манай банк анх 2000 онд MoneyGram байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлж, Монгол улсад анх удаа хамгийн хямдаар тив дэлхий алгасан 10-хан минутад мөнгө шилжүүлэх гайхалтай боломжийг олгож байсан.

Энэ удаад ХХБ MoneyGram-аар үйлчлүүлдэг харилцагчиддаа бодит байдлаар урамшуулах зорилгоор MoneyGram байгууллагатай харилцан зөвшилцөж, нэлээдгүй цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсны үр дүнд MoneyGram гуйвуулгын үйлчилгээний шимтгэлийг Монгол улс дахь олон улсын гуйвуулгын зах зээл дээр хамгийн хямд болгож чадлаа.

Жишээ болгоод хэлэхэд, өмнө нь 100 хүртэлх $-ыг 12 $-ын шимтгэлээр илгээдэг байсан бол одоо 8-хан $-оор, харин 500 хүртэлх $-ыг 30 $-ын шимтгэлээр илгээдэг байснаа 20 $ болтлоо буурч байгаа юм.

Энэ бол Монгол улсаас мөнгө илгээхэд мөрдөгдөх тариф бөгөөд MoneyGram үйлчилгээг хүргэдэг ХХБ, Эрэл банк, Капитрон банк, Улаанбаатар хотын банк зэрэг банкууд хамтран Монголд анх удаа ийнхүү харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тулгуурлаж, эрэлт хэрэгцээнд нь бодитоор нийцсэн мөнгөн гуйвуулгын маш том давуу талыг буюу хамгийн хямдаар мөнгө гуйвуулах боломжийг эх орондоо, Монголчууддаа зориулж бий болгож чадсандаа туйлын баяртай байна.

Олон улсын мөнгөн гуйвуулгын олон төрлийн үйлчилгээ арилжааны банкуудад бий. Тэдгээрээс давж гарсан, MoneyGram-ийг сонгохоос аргагүй тийм давуу талуудыг нэрлээч гэвэл?

MoneyGram бол 70 гаруй жилийн түүх, арвин туршлагатай байгууллага. ХХБ-ны хувьд бүтээгдэхүүн үйлчилгээ бүрийг харилцагчиддаа дээд зэргийн сэтгэл ханамжтай хүргэх зорилгынхоо дагуу MoneyGram үйлчилгээг ч мөн адил шинэчлэх, дэвшилтэт бүтээгдэхүүн байлгахаар эрмэлздэг. Бусад өрсөлдөгч гуйвуулгын үйлчилгээнүүдээс ялгаатай, давуу тал нь манай харилцагчид MoneyGram-аар үйлчлүүлэхдээ баримт бөглөх шаардлагагүй, гадаадын улс орноос мөнгө хүлээн авахдаа зөвхөн ам.доллароор хязгаарлагдахгүй давхар евро валютыг хүлээн авах боломжтой байдаг. Одоо дээр нь нэмэгдээд MoneyGram үйлчилгээ хамгийн хямд болсон. Мөн Солонгос улсад ажиллаж, амьдарч буй Монголчууд 2000 хүртэл $-ыг ердөө 5 $-ын шимтгэлээр Монгол улс руу гуйвуулдаг. Хугацааны хувьд ердөө л 10 хүрэхгүй минутын дотор дэлхий даяар шүү дээ.

Технологийн хувьд Moneygram цоо шинэ шатанд гарсан талаар мэдээлэл цацагдаж байсан, энэ талаар тодруулвал, харилцагчдад ямар боломжуудыг тэрхүү технологийн шинэчлэл нээж өгсөн бэ?

Тиймээ, 2010 онд эхлүүлсэн энэхүү том ажил маань энэ онд бүрэн дуусгавар боллоо. Ингэснээр манай ажилтнууд олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын программ дээр ажиллахдаа гадаад хэл дээр бус харин төрөлх Монгол хэл дээрээ ажилладаг болсон нь үйлчилгээний чанарыг сайжруулж, харин харилцагчид баримт бөглөх шаардлагагүй болсон. Та зөвхөн бичиг баримттайгаа, шимтгэлийн болон илгээх мөнгөний хамт ирэхэд л болно. Таны баримт бөглөх ажлыг бид программчилж, харилцагч Таны өмнөөс гүйцэтгэж байгаа нь мөн л Монголдоо анхдагч болж чадсан. Төгсгөлд нь, олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын MoneyGram үйлчилгээгээр үйлчлүүлж, хилийн чанадаас гэр бүл, хайртай хүмүүс, хамаатан садан, найз нөхөд, бизнесийн хамтрагч нартаа мөнгө шилжүүлж, тэднээс мөнгө хүлээн авч, хөгжил дэвшилд хамтдаа явдаг Та бүхэнд талархал илэрхийлье.

Б.Мишээл

2011-05-05

ХХБ-ны Ерөнхийлөгч Р.Коппа Алтан гадас одон хүртлээ

Дэлхийн 12 улсын банкны салбарт 40 гаруй жил ажилласан арвин туршлагаа Монгол улсын банк санхүүгийн салбарт зориулж, шинэлэг үзэл, оновчтой санаагаараа онцгойрон ялгардаг ХХБ-ны Ерөнхийлөгч Р.Коппа төрийн өндөр дээд одон медаль Алтан гадас хүртлээ.

Тэрээр анх 2004 онд ING банкны техникийн туслалцааны гэрээний дагуу ХХБ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсон цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 7 жилийн турш ХХБ-ны ноён нурууг түшилцэж, Монголын банк санхүү, эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж, энэ салбарыг олон улсад таниулахад хэмжээлшгүй хувь нэмэр оруулсан, дэлхийн хэмжээний мэргэшсэн банкир юм.

ХХБ-ны эрсдэлийн удирдлагын оновчтой менежмент, олон улсын хөрөнгийн зах зээл дээр Монгол улсаас анх удаа амжилттай арилжаалсан бонд, анхны олон улсын хамтын санхүүжилтын зээл зэрэг олон олон анхдагч үйл явдлуудад Р.Коппа Ерөнхийлөгчийн үнэтэй хувь нэмэр, мэргэжлийн өндөр дадлага туршлага гол нөлөө үзүүлснийг энд дурдах ёстой.

“Банкны ажилтнууд маань мэдлэг, туршлага, чадвараараа өсөн дэвжиж байгааг өөрийн биеэр мэдэрч, харж буй нь миний гол бахархал” хэмээн өгүүлдэг Р.Коппа Ерөнхийлөгчдөө ХХБ-ны хамт олны зүгээс ажлын арвин амжилт, эрүүл энх, урт удаан жаргалыг хүсэн ерөөе.

2011-05-04

ХХБ-ны гадаад харилцаа шинэ он гарсаар өргөжиж байна.

2011-04-27

Хүндэт харилцагчид аа

ХХБ-ны Энхтайван салбар 2011 оны 4-р сарын 18-ний өдрөөс байршлаа сольж байгаа тул Хувийн банкны төвийн харилцагчид Та бүхнийг ХХБ-ны 220 мянгат тооцооны төвөөр түр үйлчлүүлэхийг хүсч байна.

Хувийн банкны төв нь 2011 оны 5-р сарын 1-ний өдрөөс Continental зочид буудлын 1-р давхарт байрлах болно.

220 мянгат тооцооны төв
СБД, Баянгол рестораны урд талд, Натур тур компаний байр
Утас: +976 99118428, 99110282, 70100073

 

2011-04-15

Энхтайван салбарын харилцагчдын анхааралд

ХХБ-ны Энхтайван салбар байршлаа сольж байгаа тул 2011 оны 4-р сарын 18, 19-ний өдрүүдэд харилцагч Та бүхэн ХХБ-ны бусад салбар, тооцооны төвүүдээр тав тухтай, түргэн шуурхай үйлчлүүлнэ үү.

 

 

 

 
  Сансар салбар
БЗД, 12-р хороолол, 2-р эмнэлгийн баруун талын "Номноо" цамхагт
Утас: +976 11 453525
Цагийн хуваарь:
Даваа-Баасан: 9:00-18:00 цаг,
Бямба, Ням: Амарна
  Гурван гал салбар
СБД, 1-р хороо, "МОННИС" цамхагийн 1-р давхарт
Утас: +976 11 310386
Цагийн хуваарь:
Даваа-Баасан: 9:00-18:00 цаг,
Бямба, Ням: Амарна
  220 мянгат тооцооны төв
СБД, Баянгол рестораны урд талд, Натур тур компаний байр
Утас: +976 70100073, 70100072
Цагийн хуваарь:
Даваа-Баасан: 9:00-18:00 цаг,
Бямба: Амарна,
Ням: 11:00-17:00 цаг
 

Энхтайван салбар 4-р сарын 20-ны өдрөөс эхлэн дараах шинэ байршилдаа харилцагчдаа хүлээн авч, тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.

Шинээр нүүн байрлаж буй хаяг: Гадаад хэргийн яамны баруун талд, Гранд оффисийн зүүн жигүүрт.

2011-04-15

Төгөлдөр хуурын гайхамшигийг олон улсад мэдрүүлэхэд ХХБ хувь нэмрээ орууллаа

Нийгмийн бүхий л салбар тэр дундаа соёл урлаг, боловсролын салбарыг санхүүгийн хувьд байнга дэмжин, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн Худалдаа, хөгжлийн банкинд Хөгжим бүжгийн коллежоос талархлын зурвас ирлээ.

Учир нь Хөгжим бүжгийн коллежийн 8-р ангийн сурагч Г.Болормаа өнгөрсөн сарын сүүлчээр Францын Парис хотноо зохиогдсон М.Магины нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчид ур чадвараа уралдуулдаг томоохон тэмцээнд Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн, II байрын шагнал хүртсэн байна. Энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох боломж нөхцөлийг ХХБ-ны санхүүгийн тусламж, ивээн тэтгэлэг голлох хувь нэмэр оруулсанд тус сургуулийн хамт олон талархал илэрхийлжээ.

Сайхан сэтгэлийн тус,  сайн үйлсийн дэмжлэг хэзээ ч багаддаггүй, басхүү дундардаггүйн адилаар нийгмийнхээ сайхан амьдрал, гэрэлт ирээдүйн төлөөх ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг ХХБ-ны тасралтгүй нэгэн үйл ажиллагаа  болон үргэлжилсээр байна.

Монгол улсын соёл урлагийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн Хөгжим бүжгийн коллежийн хамт олонд болон авъяаслаг төгөлдөр хуурч охин Г.Болормаад ХХБ-ны зүгээс чин сэтгэлийн баяр хүргэе.

2011-04-15

Хөрөнгийн биржийн хөгжил, шинэчлэлтэд зориулан Монголын банкууд хамтран зээл олгоно

Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй удирдлага зохион байгуулалтын түвшинд хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэх чиглэлээр хамтран ажиллах болсонтой холбогдуулан Худалдаа, хөгжлийн банк тэргүүтэй Монголын арилжааны банкууд хамтран, 14 сая 200 мянган ам.долларийн хамтын санхүүжилтийн зээл олгох гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү хамтын санхүүжилтын зээл нь Монголын арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр хамтран олгож буй дотоодын томоохон хэмжээний анхны санхүүжилт бөгөөд Ерөнхий зохион байгуулагч буюу Удирдагч банкаар Худалдаа, хөгжлийн банк (4,220,000 ам.доллар) ажиллаж, Голомт банк (2,370,000 ам.доллар), Хаан банк (2,370,000 ам.доллар), Хас банк (2,370,000 ам.доллар), Улаанбаатар хотын банк (2,370,000 ам.доллар), Төрийн банк (500,000 ам.доллар) зэрэг банкууд Оролцогч банкаар, Төрийн өмчийн хороо Батлан даагчаар тус тус оролцож байгаа юм.

ХХБ гадаад, дотоодын томоохон хэмжээний хамтын санхүүжилт, байгууллагын зээл олголтоороо ямагт салбартаа тэргүүлэгч, арвин туршлагатайн хувьд энэ удаагийн үйл ажиллагаанд голлох байр суурьтай оролцож байгаа билээ.

Монголын арилжааны банкууд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн цоо шинэ гарааг эхлүүлэх түүхэн чухал алхамд хамтран нэгдсэн энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсад хөрөнгийн зах зээл шинэ түвшинд хүрэх, дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаатай болоход ихээхэн хувь нэмрээ оруулах томоохон санхүүжилт болох юм.

Хөгжил дэвшилд хамтдаа

2011-04-08

ХХБ-ны Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа: Орон сууцны зээлийг хамгийн богино хугацаанд шийдвэрлэж, мөн тусгай нөхцлийг санал болгож байна

Бидний ярилцах гол сэдэв бол орон сууцны зээл. Өнөөдөр Монголчуудад орон сууцны зээл авах эрэлт дэндүү их байгаа ч энэхүү зээлийг авахад явдал чирэгдэл ихтэй, олон арван бичиг баримт бүрдүүлэх гээд хүндрэлтэй байдаг талаар иргэдийн гомдол их байдаг. ХХБ-ны хувьд энэ асуудал дээр хэрхэн ханддаг вэ?

Өнөөдөр нийслэлийн 177 мянган өрх айл буюу нийслэлийн хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Нөгөө талаас хүн амын өсөлт, Монголчуудын шинээр гэр бүл болж буй хүүхдүүдийнхээ гал голомтыг тохилог орон сууцанд бадраах гэсэн тэрхүү хүсэл эрмэлзлэл зэрэг олон шалтгаан нөхцөлийн улмаас орон сууцны эрэлт хэрэгцээ улам бүр өссөөр байгаа юм. 
Дэлхийн жишгээс харахад, өрхийн нийт орлогын 30 орчим хувь нь орон сууцны хөрөнгө оруулалтад зарцуулагддаг бол манай улсын хувьд энэ байдал хангалтгүй байгаа нь Таны хэлж буй хүндрэлүүдтэй ч бас холбоотой.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсэн тохиолдолд харилцагчиддаа орон сууцны зээлийг ажлын 5-7 хоногт шийдвэрлэж өгч байгаа. Харин ХХБ-ны хувьд энэ хугацааг богиносгох, харилцагчиддаа шуурхай үйлчлэх зорилгоор орон сууцны зээлийг хамгийн богино хугацаанд буюу ажлын 2-3 хоногт шийдвэрлэж буйг дуулгахад таатай байна. Энэ бол эхний алхам, цаашид бид харилцагчиддаа орон сууц худалдан авах таатай боломжуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр томоохон зорилт тавиад ажиллаж байна.

Мөн манай банктай удаан хугацаанд, найдвартай хамтран ажиллаж ирсэн барилгын компаниудынхаа үйл ажиллагааг дэмжих үүднээс тусгайлсан нөхцөлтэй орон сууцны зээлийг санал болгож байгаа.

Тусгайлсан нөхцөлтэй орон сууцны зээлийн талаар дэлгэрүүлэхгүй юу? Энэ нөхцөлд хамрагдахын тулд хаанаас орон сууц худалдан авах хэрэгтэй вэ?

ХХБ Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон 360 гаруй компани, корпорациуд тэр дундаа барилгын салбарт тэргүүлж буй 20 гаруй компанитай хамтран ажилладаг. Бид эдгээр харилцагч компаниудынхаа үйл ажиллагааг дэмжин, тус компаниудын барьсан барилгаас орон сууц худалдан авч буй харилцагчдад тусгай нөхцөлтэй зээл олгож байгаа юм. Тусгай нөхцөлтэй зээлд хамрагдахын тулд манай банкны олон жилийн найдвартай харилцагч Жигүүр Гранд групп, Макс групп, Пума Констракшн, Гангар Инвест, Баясах Групп, Хурд групп гэх мэт олон компаниудын орон сууцнаас сонголтоо хийх боломжтой. Манай харилцагч барилгын компаниудын жагсаалт, шинэ орон сууцуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг  хүсвэл www.tdbm.mn вэб хуудас, банкны 331884 утсаар болон манай бүх салбар тооцооны төвүүдэд хандаарай.

Энэхүү тусгайлсан нөхцөлд хамрагдсанаар ямар ямар хөнгөлөлт эдлэх вэ?

Харилцагчид дээр дурдсан компаниудын барилгаас худалдан авах орон сууцаа сонгосон тохиолдолд 15 жилийн хугацаатай, төгрөгийн сарын 1.2-1.25%, ам.долларын 1.1-1.15%-ийн хүүтэй зээл авах боломж бүрдэх юм. Тусгай нөхцөлтэй орон сууцны зээлийн хүү нь энгийн орон сууцны зээлийн хүүгээс даруй 0.5 хувиар бага байгаа. Орон сууц худалдан авах зээлийн нийт дүнгийн 0.5 хувь гэдэг бол бага дүн биш гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй болов уу.

Жилээс жилд иргэдийн орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээ ихэсч байна. Иргэдийн энэ их эрэлт хэрэгцээг Та бүхэн бүрэн дүүрэн хангаж ажиллаж чадаж байна уу?

Аливаа бизнес худалдагч, худалдан авагч талууддаа аль алинд нь үр өгөөжөө өгч байх ёстойн адилаар, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хувьд банк, харилцагч хоёр хоюулаа харилцан ашигтай байх ёстой гэсэн зарчмыг бид баримталдаг. Сүүлийн үед Монголд чанаргүй орон сууц их баригдаж байна, барилгын компаниуд шаардлага хангасан барилга барьж чадахгүй байна гэсэн асуудал, гомдол байнга яригддаг. Тиймээс бид харилцагчиддаа зөвхөн хүү багатай зээлийг санал болгоод зогсохгүй Монголын барилгын салбарт тэргүүлэгч компаниудын чанартай, сайн орон сууцуудыг санал болгож байгаа маань харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг дэмжин ажилладагийн тод илрэл гэж бодож байна.

Орон сууцны үнэ удахгүй буурна гэсэн хүлээлт нийгэмд байна. Үнэ харьцангуй өндөр байгаа энэ байдал хэзээ буурах бол?

Урьд өмнөх жилүүдийн туршлагаас харахад хаврын улиралд орон сууцны үнэ тодорхой хувиар буурдаг. Урин дулаан цаг ирж, барилгын ажил ид өрнөх ийм үед барилгын компаниуд шинэ бүтээн байгуулалтаа эхлэхийн тулд өмнө барьж ашиглалтад оруулсан орон сууцуудаа хурдан хугацаанд борлуулж, санхүүжилт босгох эрмэлзэлтэй байдаг тул орон сууцны үнэ буурдаг. Гэхдээ орон сууцны үнэ ханш нэлээд хэлбэлзэл өөрчлөлт ихтэй байдаг тул урт хугацааны өөрчлөлтийг урьдчилан тааварлахад хүндрэлтэй.

Дахиад л хүндрэл бэрхшээлийг ярихаас аргагүй болж байна. Банкны зээлээр орон сууц авах иргэдэд урьдчилгаа төлбөр хүндхэн асуудал болдог. Арилжааны банкууд иргэдийн ачааг хөнгөлж, урьдчилгаа төлбөрөө бууруулах боломж бий юу? Мөн төрийн албан хаагч болон дунд орлоготой иргэд зээлээр орон сууц авах боломж хэр бүрдэж байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар манай банк Монгол банкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын дагуу орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн  доод  хэмжээг худалдан авах байрны үнийн  30%-тай тэнцүү байх шаардлагыг хангаж ажиллаж байгаа.
2010 онд Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах “4000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Орон сууцны санхүүжилтийн корпораци” 2589 албан хаагчийн хүсэлтийг судлан, 2300 албан хаагчид 80 тэрбум төгрөгийн зээлийг олгосон статистик байдаг.

ХХБ-ны хувьд төрийн албан хаагч, дунд орлоготой иргэд төдийгүй орон сууцны зээл авахыг хүссэн хэн бүхэн бидэнд хандан орон сууцны тусгай нөхцөлтэй болон энгийн зээлүүдээс сонголтоо хийх бүрэн боломж байгаа.

Барилгын компаниудын шинэ орон сууцны дийлэнх нь банкны зээлээр борлогддог, компаниудын зүгээс арилжааны банкны зээлийн хүү өндөр байна гэсэн шүүмжлэлийг хэлдэг. Орон сууцны зээлийн хүүгийн түвшин бодитой байж чадаж байгаа юу?
Юуны өмнө банкуудын олгож байгаа зээлийн хүү тэдний эх үүсвэрийн өртөгтэй шууд хамааралтай байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. 2010 онд арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ 0.2-4.2 хүртэл хувиар бууруулсныг Та бүхэн мэдэж байгаа. Ингэснээр зээлийн хүүг бууруулах боломж нээгдэж, өнөөдөр банкуудын орон сууцны зээлийн хүү сарын 1.2 хувь хүртэл буураад байна. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр банкуудын орон сууцны зээлийн хүү 2008 оны түвшинд хүрч, зах зээлийнхээ зарчмын дагуу буураад явж байгаа юм. Цаашид ч хүүг бууруулах тал дээр бид ажиллах болно. 
Эцэст нь хэлэхэд, орон сууц худалдан авах, орон сууцаа томсгох, амины орон сууцтай болох хүсэлтэй иргэд Та бүхэн өөрт аль байрлах ХХБ-ны салбар, тооцооны төвүүдэд хандан, зээлээ хамгийн богино хугацаанд шуурхай шийдүүлэн аваарай.

Ярилцсанд баярлалаа.

2011-04-06

Монгол улсын "ТОП-5 БАНК" шалгаруулалтын "ШИЛДЭГ БАНК"-аар шалгарлаа.

2011-04-01

Монгол улсаас анх удаа европын хамгийн том төлбөр тооцооны төв EUROCLEAR-д нэгдэн орлоо

Худалдаа, хөгжлийн банк 2011 оны 3-р сард Дэлхийн 90 гаруй оронд 2000 орчим харилцагчидтай Euroclear үнэт цаасны клиринг хийдэг гол тооцооны төвд данс нээсэн Монголын анхны банк боллоо.

Euroclear нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх үнэт цаасны арилжаа, бонд, дериватив, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг хамгийн том санхүүгийн төлбөр тооцооны байгууллага юм. Тиймээс Euroclear-ийн үйлчлүүлэгчид нь санхүү хөрөнгийн зах зээлд дээр нэр хүнд бүхий кастодиан, брокер дилэрүүд, төв банкууд, хөрөнгө оруулалтын банкууд болон хөрөнгө оруулагч үнэт цаас гаргагчид байдаг юм.

Уг төлбөр тооцоо клирингийн төв дээр дансаа нээснээр ХХБ нь тус дансаараа Ази, Америк, Европын зах зээл дээр гарч буй компанийн болон засгийн газрын бонд, хувьцаа, үнэт цаас болон валютыг худалдах, арилжаалах бүрэн боломж нээгдэж байгаа юм.Euroclear банк нь жилдээ 150 сая гүйлгээг 30 валютаар хийж гүйцэтгэдэг ба 2010 оны эцсийн байдлаар харилцагчдын дансан дахь хөрөнгийн хэмжээ нь 21.9 триллион евро байсан бөгөөд 500 триллион еврогийн үнэт цаасны гүйлгээ тус онд хийгдсэн байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

 

2011-03-29

Хөтөл хотод шинэ тооцооны төв нээгдлээ

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив нэг их наяд 435 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 117.3 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

ХХБ-ны 33 дахь салбар, нэгж болох “Хөтөл” Тооцооны төв урин цагийн эхэнд гал голомтоо бадрааж, тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, цогц үйлчилгээг залуусын хот Хөтөлд түгээж эхэллээ.

“Хөтөл” Тооцооны төвийн нээлтийн арга хэмжээ 2011 оны 3-р сарын 14-нд Хөтөл хотод зохион байгуулагдсан бөгөөд ХХБ-ны удирдлагууд, харилцагч, хамтран ажиллагсад, бизнесийн түншүүд, Хөтөл хотын иргэд нээлтэд хүрэлцэн ирсэн юм.

2011 он гарсаар ХХБ-ны 4 салбар, тооцооны төв үүдээ нээж, дахин 20 гаруй салбар үүдээ нээж, өрхөө татахаар бэлтгэлээ хангаад байна.

Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж, өнөөдрийн байдлаар дотоодын банкны секторын байгууллагын зээлийн 26 хувийг дангаар эзэлсээр байгаа ба иргэдийн зах зээлд хүчтэй байр суурийг эзлэх бодлого баримтлан, салбар тооцооны төвүүдийн тоогоо нэмэгдүүлэн, иргэдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг эрчимтэйгээр нэвтрүүлж байгаа юм.

Харилцагчдаа баяртайгаар угтан авсан “Хөтөл” тооцооны төвийн чадварлаг хамт олон тохилог, тав тухтай орчинд, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэж эхлээд байна.

Хөгжил дэвшилд хамтдаа


2011-03-14

Дархан, Эрдэнэт хотод шинэ тооцооны төвүүд нээгдлээ

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 1 их наяд 435 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 117.3 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

ХХБ-ны туулай жилийн салбарууд болох “Дархан”, “Эрдэнэт” Тооцооны төвүүд урин цагийн эхэнд гал голомтоо бадрааж, тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, мэргэжлийн үйлчилгээг их бүтээн байгуулалтын хотуудад илүү өргөн хүрээтэйгээр түгээж эхэллээ.

“Дархан”, “Эрдэнэт” тооцооны төвүүдийн нээлтийн арга хэмжээ 2011 оны 3-р сарын 4-нд Дархан, Эрдэнэт хотуудад нэгэн зэрэг зохион байгуулагдсан бөгөөд ХХБ-ны удирдлагууд, харилцагч, хамтран ажиллагсад, бизнесийн түншүүд нээлтэд хүрэлцэн ирсэн юм.

ХХБ-ны Дархан салбар одоогоос 17 жилийн өмнө Дархан хотод үйл ажиллагаагаа эхлүүлж, санхүүгийн үйлчилгээг Дарханчууддаа хүргэж эхэлсэн бол, 1999 онд Эрдэнэт хотод ХХБ-ны салбар харилцагчдаа хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл орон нутагтаа шилдэг банкны салбарууд болон өргөжин тэлсээр буй юм.

“Дархан”, “Эрдэнэт” тооцооны төвийн чадварлаг хамт олон тохилог, тав тухтай орчинд, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай харилцагчиддаа хүргэх болно.

Өргөжин тэлсээр буй ХХБ-ны олон арван салбар, тооцооны төвүүд энэ туулай жилд үүдээ нээж, өрхөө татахаар бэлтгэлээ базааж байна.

Хөгжил дэвшилд хамтдаа

2011-03-09

Хүндэт харилцагчдын анхааралд

Монголбанкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд өөрчлөлт орж, 2011.02.01-ний өдрөөс Банк хоорондын төгрөгийн гүйлгээний шимтгэл нэмэгдсэнтэй холбогдуулан, ХХБ-наас бэлэн болон бэлэн бусаар банк хооронд шилжүүлж буй төгрөгийн гүйлгээнээс 300 төгрөгийн шимтгэлийг 2011.03.01-ний өдрөөс эхлэн авах болсныг Харилцагч та бүхэнд мэдэгдье.

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК

2011-03-02

Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа: Монгол улсын нүүрсний салбарын тэсрэлтийн үе эхлэж байна

Coal Mongolia 2011” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын “Bank of the event” түншээр Монголын шилдэг байгууллагын банк Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) ажиллаж буй юм. Тус банкны Ерөнхийлөгч, туршлагатай банкир Р.Коппатай Монголын нүүрсний зах зээлийн талаарх дараах яриаг өрнүүллээ.

Юуны өмнө "Coal Mongolia 2011" чуулга уулзалтыг дэмжин оролцож байгаа танай хамт олонд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарын үйлдвэрлэл эрс өсч, үүнтэй холбоотой гадаад дотоодын хөрөнгө оруулалт ч огцом нэмэгдэж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
  
Баярлалаа. ХХБ олон улсын хэмжээний, томоохон хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид оролцдог чуулга уулзалтуудад байнга голлох үүрэгтэйгээр оролцож ирсэн.

Монголын байгууллагын болон хөрөнгө оруулалтын банкны зах зээлд тэргүүлэгчийн хувьд бид өөрсдийн 20 жилийн турш хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцахын зэрэгцээ Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс Засгийн газар болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах байдлыг дэмжих нь маш чухал гэж үздэг.

Монгол улс нүүрсээр баялаг орон, Монголын чанар сайтай нүүрсний асар их нөөц болон дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятадтай хөрш зэргэлдээ орших байршил, Ази тивийн зах зээлийн өсөлт зэрэг нь нийлээд Монгол улсыг дэлхийн нүүрсний зах зээлд стратегийн ач холбогдол бүхий гол үүрэг гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм. Товчоор хэлбэл, Монгол улсын нүүрсний салбарын тэсрэлтийн үе эхэлж байна гэж хэлж болно.

"Coal Mongolia 2011" олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нь биднийг Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой олон хөрөнгө оруулагчидтай холбож өгнө гэж найдаж байна.

Монголын  нүүрсний зах зээлийн ирээдүйг ажиглагчид, эдийн засагчид маш том хүлээлттэйгээр төсөөлж байгаа, валютын нөөцийг орлох хүртэлх хэмжээнд хүрнэ ч гэж ярьж байна. Та энэ талаар ямар төсөөлөлтэй байгаагаа хуваалцахгүй юу?

 Монгол улсын нүүрсний нийт үйлдвэрлэл одоогоор тэрбум ам.долларт хүрээд байгаа. 2010 оны эцсийн статистик мэдээллээр нүүрс олборлолтын хэмжээ 20 сая тоннд хүрсэний дийлэнх хувийг нь гадаад улс орнууд руу экспортлож байна. Харин Тавантолгой тэргүүтэй орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж эхлэх тэр үеэс нүүрсний үйлдвэрлэл 40 сая тоннд хүрэх төсөөлөл бий. Тавантолгой, Нарийн сухайтаас гадна Монголын хойд бүс нутгуудад нүүрсний томоохон ордуудыг илрүүлсэн. Тэгэхээр нүүрс бол яалт ч үгүй Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний орлого, ашиг авчирна гэдэг нь тодорхой.
Гэвч нүүрсээ эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, мөн төрөөс нүүрсний экспортын талаар нэгдсэн бодлоготой байх нь юуны түрүүнд чухал юм.

Цаашлаад, дэлхийн нүүрсний хэрэглээ жилд 7 тэрбум тонн, цаашид ч эрс нэмэгдэх хандлагатай байгаа ба дараагийн 10 жилд Ази дахь нүүрсний импортын хэмжээ 30 хувиар өсч, жилд 850 сая тонн хүртэл нэмэгдэх хандлага нь Монголын хувьд нүүрсний салбарын ирээдүй гэрэлтэй байгаа нь харагдаж байгаа юм.

Эдгээр боломжийг ярихын зэрэгцээ саад бэрхшээлийг мөн давхар тооцох хэрэгтэй. Хамгийн нэн тэргүүний бэрхшээл бол тээвэрлэлтийн дэд бүтэц. Үүнийг дагаад цахилгаан эрчим хүч, ус, ажиллах хүч, үнийн бодлого, ханган нийлүүлэгчдийн санхүүжилтын асуудал гээд дурдвал нэлээдгүй бэрхшээл бий.  
     
Мэргэшсэн банкиртай уулзсаны завшаанд асуухад, ихээхэн хэмжээний валютын урсгалыг манай зах зээл шингээж чадахгүйгээс болж, Монголбанк буцаан татах арга хэмжээ авлаа. Валютын урсгал орж ирэх нь сайн талтай ч төгрөгийн ханшийг чангаруулж, улмаар импортыг дэмжиж байна. Мэдээж энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг бууруулах эрсдэлтэй. Энэ тал дээр Таны бодлыг сонсвол?

Монголын зарим төрлийн бараа бүтээгдэхүүнүүд нь экспортлогчдын хувьд хэтэрхий үнэтэй байгаа нь үнэн. Гэхдээ ноолуур гэх мэт зарим бүтээгдэхүүний үнэ нь зах зээлийн өөрчлөлтөд мэдрэмж багатай байдаг онцлог шинж чанартай. Хэрэглээний бараа болон барилгын материал үйлдвэрлэгч зарим дотоодын компаниуд импортын бараатай холбоотой хүндрэлтэй тулгарч болох юм.

Байгалийн баялагаар баян орнуудад дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар сулрах энэ үзэгдлийг “Голланд өвчин” гэж нэрлэдэг. Монголын Засгийн газар энэхүү болзошгүй хүндрэлээс сэргийлэх үүднээс дээрх орнуудад авч хэрэгжүүлэн, ач тусаа өгсөн  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь дамжиггүй байх.

Төгрөгийн ханшийн хувьд гэвэл түүнийг чангарахаас үүдэлтэй инфляцийн өсөлтийг зохицуулахад татварын болоод мөнгөний зөв бодлого юу юунаас чухал. Саяхан батлагдсан дунд хугацааны төсвийн болон татварын тогтвортой байдлын хуулийг сайтар мөрдөж чадвал үр өгөөжөө өгөх болно гэдэгт итгэлтэй байна.

Цаашид уул уурхай, нүүрсний салбарт маш олон компани орж үйл ажиллагаа явуулах болно. Тэр хэрээр хөрөнгө оруулалт өснө. Үүнд манай улсын банкны салбар хэр бэлэн байгаа вэ?

Тэгэлгүй яахав, хөрөнгө оруулалт одоогийнхоос хэдэн зуу дахин өсөх нь тодорхой.

Энэ байдалд Монголын банкны салбар харьцангуй сайн түвшинд бэлтгэгдээд эхэлчихсэн.

Олон улсад ашиглагддаг экспортын аккредитив, экспортын өмнөх санхүүжилт, факторинг, лизинг, хамтын санхүүжүүлэлт гээд олон үйлчилгээг арилжааны банкууд үзүүлэх бүрэн боломжтой.

ХХБ-ны хувьд л гэхэд банкны үйлчилгээг олон нийтэд үзүүлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчидтай хөрөнгийн удирлага, худалдааны санхүүжилт зэрэг олон үйл ажиллагаагаар нягт хамтран ажилладаг. Бид уул уурхайн санхүүжилтээр мэргэшсэн, гадаадын компаниудтай ажиллах түвшинд хүрсэн өргөн их туршлагатай, олон ажилтантай. Түүнчлэн, ХХБ Олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө татах, энэ чиглэлээр ажилладаг хамтрагчидтайгаа ажиллах боломжоо нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байгаа.     

Манай улсын хөрөнгө оруулалтын орчин хэр таатай байна вэ, хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн түрүүнд тогтвортой байдлыг харгалзан үздэг шүү дээ. Энэ хандлага өнөөдрийн байдлаар ямархуу байдалтай байна гэж Та дүгнэдэг вэ?

2009 оны 10-р сард зурагдсан Оюутолгойн гэрээ нь олон улсад Монгол улс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхийг эрмэлзэж буйг  харуулсан дохио болсон билээ. Түүнчлэн, SouthGobi Resources болон Монголын Уул уурхайн Корпораци Хонгконгийн хөрөнгийн зах дээр хувьцаа гаргасан нь хөрөнгө оруулагчдад улам их найдвар төрүүлсэн явдал болсон. Дараагийн зайлшгүй хийх алхам бол хөрөнгө оруулалтын эрсдэлгүй орчинг бүрдүүлэх үүднээс Монголын Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болгон өөрчлөх явдал юм.

Та Coal Mongolia 2011 чуулга уулзалтаас олон үр дүн хүлээж байгаа байх. Энэ талаар тодруулахгүй юу, мөн нүүрсний салбарын өсөлтийг дэмжихэд танай банк ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Энэхүү чуулга уулзалтын зочид төлөөлөгчид, бүх оролцогсод Монголын нүүрсний салбарынхөгжлийн талаар болон уг салбарыг хөгжүүлэхэд зам тээвэр, дэд бүтэц зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ойлголт авна байх гэж найдаж байна.

ХХБ зөвхөн нүүрс олборлогч компаниудад банкны үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, эдгээр компаниудад тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг олон компаниудыг санхүүжүүлж хамтран ажилладаг. Хөрөнгө оруулагчид, олборлогчид, төрийн бодлого тодорхойлогчид нэг дор цуглан, өөрсдийн үзэл бодол, саналаа солилцох боломжийг олгож байгаагаараа энэхүү чуулга уулзалт нь Монголын эдийн засагт төдийгүй, улсын болон хувийн секторын хөгжилд чухал ач холбогдолтой байх болно.

  Ярилцсанд баярлалаа.

2011-02-23

“Сонгинохайрхан” тооцооны төв үйл ажиллагаагаа шинээр эхэлж, харилцагчдаа угтан авлаа

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 1 их наяд 435 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 117.3 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

Худалдаа, хөгжлийн банкны бар жилийн отгон салбар “Сонгинохайрхан” тооцооны төв гал голомтоо бадрааж, тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, мэргэжлийн үйлчилгээг хотын Сонгинохайрхан дүүргийн баруун хэсгийн байгууллага, иргэдэд хүргэж эхэллээ.

“Сонгинохайрхан” тооцооны төв нь СХД-ийн хуучнаар 5-р авто баазын зүүн талд Сансар үйлчилгээний төвийн 2-р давхарт байрлаж байгаа ба хадгаламж нээсэн харилцагч бүрт хадгаламжийн дэвтэр үнэгүй олгож, Монголдоо хамгийн хямд гадаад гуйвуулгын урамшууллыг харилцагчиддаа хүргэхээс гадна шинэ харилцагчиддаа гарын бэлгээ гардуулж байна.

Дүүргээрээ овоглосон “Сонгинохайрхан” тооцооны төвийн чадварлаг хамт олон тохилог, тав тухтай орчинд, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай харилцагчиддаа хүргэх юм. Өргөжин тэлсээр буй ХХБ-ны салбар, тооцооны төвүүд ирэх туулай жилд улам олшрон, олон арван салбарууд үүдээ нээж, өрхөө татахаар бэлтгэлээ хангаж байна.

Хөгжил дэвшилд хамтдаа


2011-01-28

Орифлэйм компанийн зөвлөхүүд захиалгын төлбөрөө АТМ дээр хийдэг боллоо

Орифлэйм ХХК, Худалдаа, хөгжлийн банктай хамтран зөвлөхүүддээ захиалгын төлбөрөө шуурхай төлж, цаг заваа хэмнэх боломжийг олгосон нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Энэ үйлчилгээг ашиглахын тулд Орифлэйм компанийн зөвлөх нь ХХБ-ны ямар нэгэн картыг эзэмшдэг байхад нээлттэй бөгөөд захиалгын төлбөрөө ХХБ-ны өөрт аль ойрхон байрлах АТМ дээр 24 цагийн турш, хүссэн үедээ төлдөг болж байгаагаараа давуу юм. Түүнчлэн, та өөрийн ХХБ-ны картандаа мөнгөтэй л бол Орифлэймын ямар ч зөвлөхийн захиалгын төлбөрийг АТМ ашиглан төлөх боломжтой юм.

Анхаарах зүйлс:

  1. Энэхүү үйлчилгээг авахад бүртгүүлэх шаардлагагүй, ХХБ-ны карт эзэмшигч байх бөгөөд төлбөр төлж байгаа зөвлөхийн хувийн дугаар болон захиалгын дүнгээ зөв оруулсан байх шаардлагатай.
  2. АТМ-аар хийгдсэн төлбөрийг нэг цагийн дотор захиалгад хүлээн авах ба дахин захиалга хийх боломж нээгдэнэ.
  3. Төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх ба валютын данстай картаас төлбөр хийх тохиолдолд ХХБ-ны арилжааны ханшаар хөрвүүлэн хийгдэх болно.

Худалдаа, хөгжлийн банк
Картын Удирдлагын Газар
Утас: (976-11) 331883

2011-01-24

Худалдаа, хөгжлийн банкнаас МОСТ МОНИ данс цэнэглэх боломжтой боллоо

ХХБ, Мобифинанс ББСБ-тай хамтран “МОСТ МОНИ данс цэнэглэх” үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр Та ХХБ-ны аль ч салбар тооцооны төвд өөрийн Мост Мони дансандаа бэлэн мөнгө тушаан орлого хийх, эсвэл ХХБ-ны харилцах, хадгаламж, картын данс эзэмшигч бол Мобайл банк болон Интернэт банкны үйлчилгээний эрх нээлгэн орлого хийх боломжтой болж байгаа юм.

Энд дарж бүтээгдэхүүнтэй танилцана уу.

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК

2011-01-04

Гадаад төлбөр тооцоо, гадаад харилцаа холбоогоор үргэлж №1

Монголчууд дэлхийн 100 гаруй улс оронтой Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны өргөн харилцаа холбоогоор дамжуулан, хамгийн олон буюу 14 нэр төрлийн валютаар дэлхийн өнцөг булан бүрт гадаад төлбөр тооцоог амжилттай явуулж байна.

Өнгөрөгч 2010 онд ХХБ гадаад харилцаагаа улам бүр тэлж, БНХАУ, ОХУ, БНСУ, Канад, Герман улсуудын томоохон банкуудтай корреспондент харилцаа тогтоож, мөн урт хугацааны импортын зээлийн гэрээг үзэглэсэн нь Монголчууд дээрх улсуудтай гадаад төлбөр тооцоо, гадаад худалдааны чиглэлээр хамтран ажиллах томоохон боломж, гарцыг нээж өгсөн юм.  

Хамгийн сүүлд, 2010 оны 12-р сарын 28-нд БНХАУ-ын ICBC буюу Үйлдвэрлэл, худалдааны банктай “Импортыг дэмжих санхүүжилтын ерөнхий гэрээ”-г байгуулж, Хятад улсаас импортолж буй бүтээгдэхүүний аккредитив, инкасс, шууд төлбөрийг богино хугацаатайгаар санхүүжүүлэх боломжтой болсон бөгөөд тус банкнаас ам.долларын зээлийн шугамыг ХХБ-нд нээж өгсөн байна.

Түүнчлэн, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдхүүнд ХХБ-ны төлөөлөгчид оролцон, IBEC буюу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банктай "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ"-нд гарын үсэг зурж, банк хоорондын олон улсын гадаад төлбөр тооцоо, валютын арилжаа, банк хоорондын зээл, хамтын санхүүжилтын чиглэлээр хамтрах боломжийг бүрдүүллээ.

Тус банктай ХХБ 1990 онд корреспондент харилцаа тогтоосноос хойш өдгөө 20 жилийн турш хамтран ажиллаж байна.

ХХБ-ны үүсэл хөгжлийн үндэс суурь нь болсон гадаад харилцаа холбоонд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ үргэлж тэргүүлэгч, №1 байсаар байх болно.

Хөгжил дэвшилд хамтдаа


2011-01-04

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон: Олон улсад бонд, үнэт цаасаа гаргах Монголын компаниуд, Засгийн газарт мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бид бэлэн

2007 онд олон улсад Монгол улсаас анх удаа бонд арилжаалж дэлхийд нэрээ гаргаж байсан манай томоохон банкуудын нэг Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 2010 оны 10-р сард олон улсын зах зээл дээр дахин бондоо амжилттай арилжаалжээ. Бид энэ талаар ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхонтой ярилцсанаа хүргэе.

Юуны өмнө олон улсад Монголын банк дахин бондоо амжилттай борлуулсанд баяр хүргэе. Манай банкуудын чадал чансаа дэлхийн хэмжээнд хүрч байгаа юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Хэдий хэмжээний бондыг ямар нөхцөлтэйгээр борлуулав?

Баярлалаа. Худалдаа, хөгжлийн банк Монголын банкуудаас, Монголын аж ахуйн нэгжүүдээс хамгийн анх 2007 онд олон улсын зах зээл дээр бонд гаргаж арилжаалснаар олон улсын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулдаг орнуудын жагсаалтад нь Монгол гэдэг нэр шинээр нэмэгдэж, манай улсыг ХХБ-аар олон улс мэддэг болсон. Бид сая хоёр дахь удаагаа мөн л цорын ганцаараа Монгол улсынхаа нэрийг гарган, өмнөхөөсөө даруй 100 сая доллароор илүү буюу 175 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалж чадлаа. Манай бондыг худалдаж авах захиалгын санал 3 дахин илүү ирж, тэднээс 69 хөрөнгө оруулагчид ХХБ-ны бондыг худалдан авлаа. Нийт 175 сая ам.долларын бондоос 150 сая ам. доллар нь 3 жилийн хугацаатай, жилийн 8,5 хүүтэй, харин 25 сая ам.доллар нь   хоёрдогч өглөгийн бонд юм. Хоёрдогч өглөгийн бондын хувьд мөн л Монгол улсаас анх удаагаа гаргалаа. Энэ нь банкны өөрийн хөрөнгөд тооцогддог, өөрийн хөрөнгийг өсгөдөгөөрөө онцлог төдийгүй, манай банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ Монголбанкнаас тогтоосон 12 хувь байх шалгуураас давж, 17,6 % болж байгаа нь банкны салбартаа хамгийн дээд үзүүлэлт юм.

Олон улсад бондоо арилжаалах ажлыг Та гардан гүйцэтгэсэний хувьд 2007 онд бондоо анх гаргаж байх үеэс ямар өөрчлөлт мэдрэгдэв, энэ жилийн бонд өмнөх бондоос ямар ялгаатай вэ?

Бид хоёр дахь бондоо маш амжилттай борлуулахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Эндээс хамгийн нэн тэргүүнд нөлөөлсөн зүйл нь өмнөх бондоо хугацаанаас нь өмнө ялангуяа, дэлхий нийтэд хямрал хараахан арилж амжаагүй байсан тэр цаг үед урьдчилж төлснөөрөө манай банкны санхүүгийн чадавхи олон улсын хөрөнгө оруулагчдад үнэлэгдэж чадсан. Тухайн үед хямралын улмаас зарим хөрөнгө оруулагчид өөрт байгаа бондоо зарах сонирхолтой байсан тэр нөхцөлд бид боломжийг нь өгсөн учраас бидэнд талархаж байсан. Энэ нь 2 дахь удаагаа бонд гаргахад ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болно.

Манай анхны бондыг ихэвчлэн томоохон хувийн хөрөнгө оруулагчид авч байсан бол хоёр дахь удаагийн бонд маань илүү өндөр дүнтэй, мөн зах зээл дээр хүртээмжтэй гэдэг утгаараа дандаа мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани, нэр хүндтэй банкууд, хөрөнгө оруулалтын мэргэшсэн сангууд авсан. Нарийвчлаад хэлбэл, энэ удаагийн 175 сая ам.долларын бондын 42% нь дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниуд, 25% нь иргэдийн хувийн хөрөнгийн менежментийн банкууд, 18% нь хөрөнгө оруулалтын сангууд, үлдсэн 11%-ийг бусад санхүүгийн байгууллагууд бүрдүүлсэн. Газар зүйн хувьд өмнө нь ихэвчлэн Азийн хөрөнгө оруулагчид байсан бол энэ удаад Ази, Европын хөрөнгө оруулагчид 50:50 харьцаатай байгаа нь манай бондын цар хүрээ, нэр хүнд өссөнийг илтгэж байгаа хэрэг гэж ойлгож байна.

Магадгүй санхүүгийн салбарын бус хүмүүс энэ бондын үр ашиг болоод Монголын эдийн засагт нөлөөлөх тэр нөлөөллийг төдийлөн сайн ойлгохгүй байж мэдэх юм. Энэ талаар Та манай уншигчдад бага зэрэг тайлбар хэлээч?

  Бонд гаргасан нь Монголын санхүүгийн зах зээлд цоо шинэ хуудсыг нээж чадсан түүхэн үйл явдал. Ач холбогдол, үр ашиг гээд яривал нэлээд зүйлийг энд ярьж болно. Юуны түрүүнд олон улсын санхүүгийн зах зээлээс харьцангуй урт хугацааны гадаад эх үүсвэрийг Монголын байгууллагууд татаж чадах юм байна гэсэн итгэлийг компаниудад төрүүлж, урам өгч байгаа юм. Мөн ХХБ-ны харилцагч нартаа урт хугацааны санхүүжилтыг бага хүүтэйгээр олгох боломжийг бүрдүүлснээрээ энэ бондын хөтөлбөрийн үр дүнг амсаж байна.   Бонд гаргаснаар манай банкны хувьд мэдээж олон улсын нэр хүнд өсөхийн хамт өнөөдрийн хурдацтай хөгжиж буй Монголын эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулж,   урт хугацаатай бага хүүтэй зээлүүдийг гаргах боломжтой болсноос гадна өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ өссөн. Өнөөдрийн байдлаар Монголын банкууд зөвхөн дотоодын богино хугацаатай хадгаламж татах замаар л зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж байгаа.

Монголын Засгийн газар ирэх жил олон улсын хөрөнгийн зах дээр бонд гаргах талаар сүүлийн үед нэлээд яригдаж байна. Монголын үнэт цаас, бондыг олон улсад таниулах гарц нь ХХБ-ны бонд боллоо ч гэж хэлж болох юм?

  Ер нь бол бондын түүхээс харахад тухайн улс нь эхлээд бондоо гаргаж, тэр улсын үнэлгээ болон арилжаалсан бонд дээр нь тулгуурлаж, компаниудынх нь гаргаж байгаа бондын үнэ нь тогтдог. Биднийг анх 2007 онд бондоо гаргаж байхад олон улсад Монголоос гаргасан анхны бонд байсан ч гэлээ тун амжилттай борлогдсон. Ирэх жил гарахаар яригдаж буй Монголын Засгийн газрын бонд гарахад манай хоёр удаагийн гаргасан бондын хөтөлбөр томоохон туршилт болж өгч байгаа юм. Ямартаа ч Монголын үнэт цаасыг гадны хөрөнгө оруулагчид сонирхож байна, хөрөнгө оруулахыг хүсч байна гэдгийг бид дахин нотолж чадлаа. Иймээс, манай Засгийн газрын бонд амжилттай гаран, борлогдоно гэдэгт найдаж байна.

ХХБ Монголоос анх удаа бонд гаргасан, мөн дахин анхдагч боллоо. Харин энэ туршлагаа бусадтайгаа хуваалцах, Монголын компаниудыг дэмжих тал дээр ямар бодолтой байгаа вэ? Ер нь олон улсад гарахад хүндрэлтэй зүйл асар их байдаг байх?

  Олон улсын хөрөнгийн зах дээр гарна гэдэг маш амаргүй ажил. Санхүүгийн тайлан бүртгэл, бүхий л үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээнд хийх, олон улсын үнэлгээ хийлгэх, мөн мэргэшсэн өндөр түвшний боловсон хүчинтэй байхыг шаарддаг. Манай банк Монголоос анх удаа 1997 онд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэж эхэлснээс хойш тогтмол хийлгэж, олон улсын үнэлгээ авсан анхны байгууллага болсон зэргээр тогтоосон шаардлагуудыг хангасан учраас бонд гаргаж байгаа юм. Гэхдээ Монголын олон компаниуд олон улсын зах зээлд гарахаар бэлтгэлээ хангаж, оролдож байна. Саяхан монгол компани хувьцаагаа олон улсад арилжсан шүү дээ. Ийм олон олон компаниуд дэлхийн хэмжээнд гараасай гэж бид хүсч байгаа. Түүнийх нь төлөө тэдгээр компаниудад, харилцагч байгууллагууддаа, мөн удахгүй олон улсад бондоо гаргах гэж буй Засгийн газартаа ч бид шаардлагатай бүх зүйлээр тусалж дэмжиж, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ хэлмээр байна. Ямар нэртэй компани, байгууллага байх нь чухал биш, гол нь Монгол улсаар л бид бүгд овоглоно шүү дээ.

Худалдаа, хөгжлийн 20 жилийн ой болж өнгөрлөө. Ойгоо тохиолдуулаад шинэ соргог юу хийв, цаашид хийхээр төлөвлөж буй зүйлсээсээ хуваалцвал? Мөн дахин бонд гаргах төлөвлөгөө байгаа юу?

Арилжааны банк гэдэг ойлголтыг бий болгосон анхны арилжааны банк гэдгээрээ манай 20 жилийн ой тод томруун, санхүүгийн салбарын хувьд тэмдэглэхүйц томоохон үйл явдал юм. 20 жилийн ойгоороо бонд гаргасандаа бид туйлын баяртай байгаа. Бондоос гадна бид  картын олон төрлийн шинэлэг үйлчилгээнүүд, Солонгос улс руу хийх шуурхай гуйвуулга, хялбар зээл зэрэг бүтээгдэхүүнүүдээс гадна ойгоо тохиолдуулан бүх төрлийн зээлийн зээлийн хүүгээ бууруулсан. Дахин бонд гаргах тухайд бол бид дахиад бонд нэмж гаргах төлөвлөгөөтэй байгаа. Анхны батлуулсан программаар 300 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэх бүрэн боломж бидэнд байгаа юм.  

Сая гадаадын улс орнуудаар бондын танилцуулгаа хийж, хөрөнгө оруулагчидтай уулзаж явах үеэр төгрөгийн бонд гаргах боломж байгаа эсэхийг маш их асууж байсан. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийг хурдацтай өснө гэдэгт, монгол төгрөгийн ханш цаашдаа чангарна гэдэгт итгэлтэй байгаа учраас монгол төгрөгийн бонд авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Иймээс бид Монголын хөрөнгийн бирж дээр төгрөгөөр илэрхийлэгдсэн бонд гаргах ажлыг судлаад явж байна.

Б.Мишээл

2010-11-19

ХХБанк Олон улсын хөрөнгийн зах зээл дээр дахин нэрээ гаргаж, 175 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа

Монгол Улсын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 300 сая ам. долларын Европын дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийнхөө хүрээнд олон улсын санхүүгийн зах зээл дээр нийт 175 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа. Үүнээс 150 сая ам.долларын бонд нь 3 жилийн хугацаатай, жилийн 8.5 хувийн хүүтэй ба 25 сая ам.долларын бонд нь хоёрдогч өглөг хэлбэрээр, 5 жилийн хугацаатай гаргасан мөн л Монголын анхны бонд боллоо.

ХХБ анх 2007 онд олон улсын санхүүгийн зах зээлд 75 сая ам.долларын бондыг жилийн 8.625 хувийн хүүтэй гаргаж, 2010 оны 1 дүгээр сард бүрэн төлснөөрөө олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, Монгол Улсыг дэлхийн санхүүгийн зах зээл дээр баттай таниулсан билээ. Тиймээс ч энэ удаа бондын хэмжээгээ даруй 100 сая ам. доллараар нэмэгдүүлж, хүүгээ бууруулж чадсан нь Монгол Улсаас хамгийн анхны бонд гаргасан аж ахуйн нэгж, үүнийгээ дахин баталгаажуулсан онцгой үйл явдал боллоо.

Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс ХХБ-ны бондыг худалдан авах захиалгын дүн банкнаас санал болгосон хэмжээнээс даруй 3 дахин их байсан нь ХХБ-ны санхүүгийн тогтвортой сайн үзүүлэлтүүд, зах зээлд эзлэх байр суурь, олон улсын нэр хүнд болон удирдлагын зохистой ажиллагаанд олон улс итгэл үзүүлж байгаа хэрэг юм. ХХБ-ны 2 дахь удаа гаргасан энэхүү бондын нийт 69 хөрөнгө оруулагчдын 42 хувь нь дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниуд, 25 хувь нь дэлхийн томоохон банкууд, 18 хувь нь хөрөнгө оруулалтын сангууд, үлдсэн 11 хувийг нь бусад санхүүгийн байгууллагууд бүрдүүлсэн байна. Газар зүйн байрлалын хувьд хөрөнгө оруулагчдын 50 хувь нь Азиас, 50 хувь нь Европ болон Америкийн хөрөнгө оруулагчид байлаа. Тус бонд нь Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан ба ING банк бондын андеррайтер болон зохион байгуулагчаар ажилласан байна.

ХХБ анхны хоёрдогч өглөгийн бонд гаргасан нь тус банкны өөрийн хөрөнгийг даруй 50 хувиар нэмэгдүүлж, улмаар нэг зээлдэгчид олгож болох зээлийн хэмжээгээ эрс өсгөж, харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд оруулах өөрийн хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Ийнхүү ХХБ үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн дээр 2 дахь удаагаа бонд гаргаж байгаа энэ баярт үйл явдал нь ХХБ-ны болон Монгол Улсын нэр хүндийг Олон улсын зах зээл дээр илүү тод томруунаар таниулсан төдийгүй, дэлхийн тавцанд хөл тавих Монголын олон компаниудад урам, итгэл, томоохон боломжийг нээж өглөө.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2010-11-15

ХХБ-ны АТМ ашиглан Скайтелийн хэрэглэгчид төлбөрөө төлдөг боллоо

  

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), Скайтел ХХК хамтран дараа төлбөрт утасны төлбөрийг АТМ ашиглан төлөх шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээ нь ХХБ-ны карт эзэмшигчдэд зориулагдсан бөгөөд ХХБ-ны хамгийн ойр байрлах дурын АТМ ашиглан Скайтел компанийн дараа төлбөрт утасны төлбөрийг 24 цагийн турш, хүссэн үедээ гүйцэтгэх боломжийг нийт карт эзэмшигчиддээ олгож буй юм.

Карт эзэмшигч та АТМ ашиглан картнаасаа төлбөрөө төлөхдөө заавал банкинд ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд харин Скайтел компаниас өөрийн утасны төлбөрийн дүнгээ лавлан авсны дараа уг гүйлгээг гүйцэтгэх шаардлагатай юм.

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

2010-11-08

Монголд анх удаа "Мобайл банк" үйлчилгээг бүрэн хэмжээгээр нэвтрүүллээ.

Худалдаа, хөгжлийн банк нь харилцагч нартаа орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шийдлийг ашигласан шуурхай, өндөр нууцлал бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог билээ.

Энэ удаад Худалдаа, хөгжлийн банк байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Мобайл банк”-ны цогц үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүллээ.

“Мобайл банк”-ны цогц үйлчилгээ нь харилцагчдад банкны үйлчилгээг ойртуулах, мөнгөн хөрөнгөө хянах, цаг заваа хэмнэхэд зориулагдсан бөгөөд жилийн 365 хоног, өдрийн 24 цагийн турш өөрийн гар утсаа ашиглан валютын ханш харах, дансны хуулга харах, гүйлгээ хийх боломжтой.

Таны гар утас WAP, JAVA холболтыг дэмждэг бол үүрэн холбооны аль оператор байхаас үл хамааран энэхүү үйлчилгээнд хамрагдаж болно.

Утас: 976-11-331884
Факс: 976-11-311027
Имэйл: ebank@tdbm.mn

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2010-10-05

ХХБ-НЫ “БАЯНЗҮРХ” ТООЦООНЫ ТӨВ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 946.0 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 80.3 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

ХХБ нь 20 жилийн ойгоо угтан шинэ салбар, тооцооны төвүүдийнхээ тоог нэмэгдүүлсээр байгаа ба 9-сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, 15-р хороолол, 4-р хороонд байрлах “Баянзүрх” Тооцооны төв үүд хаалгаа нээж, харилцагчдаа угтан авлаа.

“Баянзүрх” Тооцооны төв нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 9-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох боллоо.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “Баянзүрх” тооцооны төвөөр ажлын өдрүүдэд 9:00 – 18:00 цагийн хооронд, бямба гаригт 11:00 – 17:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

ХХБ нийслэл болон орон нутагт 30 салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, харилцагчдын эрэлт хэрэгцээг судлан, эрх ашигт нь нийцсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж, зах зээлд нийлүүлэн, уламжлалт бүтээгдэхүүний нөхцлийг сайжруулан ажиллаж байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2010-09-30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ХУУРАМЧ ЧЕКЭЭР ЗАЛИЛАН МЭХЛҮҮЛЭХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ!

Бэлэн мөнгийг бодвол илүү найдвартай төлбөрийн хэрэгсэл болох American Express, Thomas Cook компаниудаас гаргасан аялалын буюу замын чек, бэлэглэлийн чекүүдийг Монголын томоохон арилжааны банкууд хүлээн зөвшөөрч бэлэн мөнгөтэй адилтган сольж өгдөг төдийгүй хэрэглэгч чекээ хулгайд алдсан, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд чек гаргагч компани нөхөн олговор өгдөгөөрөө чек нь бэлэн мөнгөнөөс давуу талтай юм. Гэвч сүүлийн жилүүдэд иргэд, харилцагчдын чекийн талаарх бүрэн мэдээлэл, ойлголтгүй байдлыг ашиглан, аялалын болон бэлэглэлийн чекийг хуурамчаар үйлдэж, хуурч мэхлэх явдал дэлхий нийтэд түгээмэл болоод байна.

Энэ байдал манай оронд нэвтрэх хандлага ажиглагдаж, иргэд, харилцагчдад гадаадын байгууллага, иргэдээс хамтарч бизнес хийх санал, сугалаанд хожсон байна гэх зэргээр их хэмжээний дүнтэй хуурамч чек шуудангаар илгээх, буцаан бага хэмжээний бэлэн мөнгө шилжүүлэхийг хүсэх, иргэд тэдэнд итгэн бэлэн мөнгө шилжүүлчихээд чекээ банкинд солиулах үедээ хуурамч гэдгийг мэдээд багагүй хэмжээний хохирол амсах явдал цөөнгүй гарч байна.

Иймд Худалдаа, хөгжлийн банк мэргэшсэн, нийгмийн хариуцлагатай байгууллагын хувьд нийт ард иргэдээ хуурамч чектэй холбоотой залилан мэхлэх үйлдлээс сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Хэрэв таны и-мэйл, шуудангийн хаягаар, эсвэл хэн нэгэн үл таних этгээд танд доор дурдсан зүйлсийг санал болгон, их хэмжээний чек үзүүлэх, танд өгөхийг амлах, оронд нь таныг тодорхой хэмжээний шимтгэл төлөх, эсвэл чекийн үнийн дүнгээс харьцангүй бага хэмжээтэй мөнгийг буцаан Moneygram, Western Union, гуйвуулга хийдэг банк, банк бус санхүүгийн байгууллага, карго компани, хувь хүнээр дамжуулан шилжүүлэхийг хүсвэл Та бусдын залилан мэхлэх ажиллагаанд өртөх гэж байгааг анхаарна уу. Иргэдэд санал болгодог хувилбарууд:

  • Гадаадаас бизнес санал болгох: Танд гадаадаас гэнэт хэн нэгэн хүн өөрийгөө бизнесмэн, эсвэл засгийн газрын ажилтан, төлөөлөгч гэх зэргээр танилцуулан аливаа бизнесийг санал болгох, таны хөрөнгө хүрэлцэхгүй байгаа бизнесийн төсөлд чинь хөрөнгө оруулах, хамтран ажиллахыг санал болгох.
    Анхаар: Хариуцлагатай компани, бизнесмэн, Засгийн газар нь хэзээ ч танихгүй хүний бизнесийг санхүүжүүлэхээр мөнгө санал болгодоггүй!
  • Гэнэт баяжуулах: Таны хувийн мэйл, гар утас, эсвэл шуудангийн хаягаар тань захиа илгээж, Таныг “Сугалаанд аз таарлаа ..., бэлэн мөнгө хожлоо..., өв залгамжилсан хөрөнгөнөөсөө хувь хүртээж бэлэн мөнгө өгөх гэж байна...” гэх мэт мэдээллүүдийг илгээж, урьдчилгаа болгон танд чек илгээж байна, үлдсэнийг нь авахын тулд татвар, шимтгэл, шуудангийн зардалд гэх зэргээр тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэхийг хүсэх.
    Анхаар: Бодит амьдралд сугалаанд та оролцоогүй байхад хонжвор таарах, хэрэв оролцсон бол хонжворыг олон нийтэд мэдээлэхгүйгээр танд хэзээ ч өгөхгүй, мөн өв залгамжлалын хөрөнгийг хуульч, өмгөөлөгчгүйгээр хэзээ ч хэн нэгэнд өгдөггүй!
  • Илүү төлбөр амлах: Таны бэлэн мөнгөөр зарж байгаа эд юмс, барааг тань их хэмжээний мөнгө амлаж, чекээр худалдан авахыг санал болгох, эсвэл гадаад явах болсон тул солиулж амжихгүй боллоо, тэдэн төгрөг өгөөд үүнийг банкинд солиулаад та илүү ихийг авч болно гэж итгүүлэх.
    Анхаар: Хэрэв жинхэнэ чек бөгөөд уг хүн өөрөө эзэмшигч нь мөн бол банкинд солиулах ажиллагаа нь шуурхай явагддаг, гэтэл тэд яагаад өөрөө солиулахгүйгээр их хэмжээний мөнгөө танд зүгээр өгнө гэж? Үүнд бүү итгэ!

Хууран мэхлэгч, залилагч нарын арга улам нарийсч байдаг тул бүх зүйлийг жинхэнэ, ном журмын дагуу явагдаж байгаа мэтээр харагдуулах, ойлгуулахаас гадна дээр дурдсанаас өөр аргуудыг ч ашиглаж болзошгүй. Иймд Та зүгээр сууж байгаад багахан мөнгө төлөх буюу төлөхгүйгээр гэнэт их мөнгө олох, өв хөрөнгө хүлээн авах, онгоцны сүйрэл, Африкийн аль нэгэн орны иргэний дайн, цэргийн эргэлтийн улмаас тухайн улсдаа ашиглах боломжгүй байгаа мөнгийг эх орондоо оруулж ирж, бизнес хийх, үүнийхээ төлөө нэлээд хэсгийг нь зүгээр авах гэх мэт гэнэн итгэлээр бусдад хууртаж, өөрийн мөнгөө алдахаас сэргийлнэ үү.

Хэрэв та бусдаас дээрхи төрлийн саналууд хүлээн аваад, өөрөө хуурамч эсэхийг нь тогтоож чадахгүй бол Банкны мэргэжлийн ажилтнууд, Цагдаагийн байгууллага зэрэгт хандаж тодруулах нь зүйтэй.

Энэхүү зөвлөмжийг дахин үзэх буюу ойр дотны хүмүүстээ хүргэхийг хүсвэл Худалдаа, хөгжлийн банкны www.tdbm.mn веб хуудсанд хандаарай.

Мөн Та бүхэн өөрт тохиолдсон сургамжтай тохиолдлуудыг олон нийтэд хүргэн сэрэмжлүүлэхийг хүсвэл бидэнд хандана уу. Бид харилцагчийн нэр, хувийн нууцад нэвтрэхгүйгээр өөрийн веб хуудсаар дамжуулан тухай бүр шуурхай мэдээлж байх болно.

Худалдаа, хөгжлийн банк

Утас : (976) 331884, 329055
Факс :(976) 331155
И-мэйл: info@tdbm.mn

2010-09-21

ХХБ-ны “220 МЯНГАТ” ТООЦООНЫ ТӨВ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 926.9 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 80.5 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

ХХБ нь 20 жилийн ойгоо угтан шинэ салбар, тооцооны төвүүдийнхээ тоог нэмэгдүүлсээр байгаа ба өнгөрсөн долоо хоногт СБД-ийн 1-р хороонд “220 мянгат” Тооцооны төв үүд хаалгаа нээж, харилцагчдаа угтан авлаа.

“220 мянгат” Тооцооны төв нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 9-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох боллоо.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “220 мянгат” тооцооны төвөөр ажлын өдрүүдэд 9:00 – 18:00 цагийн хооронд, ням гаригт 11:00 – 17:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

ХХБ нийслэл болон орон нутагт 29 салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, харилцагчдын эрэлт хэрэгцээг судлан, эрх ашигт нь нийцсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж, зах зээлд нийлүүлэн, уламжлалт бүтээгдэхүүний нөхцлийг сайжруулан ажиллаж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 13

Утас: 70100073 Факс: 70100072

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2010-09-10

ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.

EMV Chip карт гэдэг нь Europay, Mastercard, Visa гэсэн 3 vгний товчлол бєгєєд эдгээр 3 байгууллага нь хамтран EMVco компанийг vvсгэн байгуулж улмаар тєлбєрийн картын аюулгvй байдлыг хангасан шинэ шийдлийг бий болгохоор судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийсний vр дvнд 1994 онд єндєр нууцлал бvхий чип картыг бий болгосон юм

EMV VISA



Чип карт нь доторхи мэдээлэлд зєвшєєрєлгvй хандалт хийхээс хамгаалагдсан байдаг тул хуурамчаар хувилахаас сэргийлж чаддаг. Мєн гvйлгээ бvрийг баталгаажуулах код ашиглаж болдог тул хуурамч гvйлгээнээс хамгаалагдаж чаддаг юм. Ингэснээр картын луйвраас єндєр тvвшинд хамгаалж чадах юм. Иймээс эрхэм хvндэт харилцагч та бvхэн манай банкны EMV Visa карт эзэмшигч болсноор дэлхийн єнцєг булан бvрт картаараа эрсдэлгvй, найдвартай гvйлгээ хийх боломжтой болж байна.

Манай банкнаас “EMV Visa” картыг зах зээлд нэвтvvлж байгаатай холбогдуулан нийт харилцагчиддаа зориулан доорх урамшууллын арга хэмжээг банкныхаа бvх салбар тооцооны тєвvvдээр зохион байгуулж байна.

  1. Манай банкны соронзон туузтай бvх олон улсын Visa КЭ-дийн тєлбєрийн картыг “EMV Visa” картаар vнэ тєлбєргvй (дахин хэвлэлтийн хураамжгvй) сольж єгєх.
  2. 2010.08.19-ны єдрєєс 2010.08.25-ний єдрийн хооронд шинээр “EMV Visa” картын эзэмшигч болсон тохиолдолд тус картын эхний жилийн хураамжаас чєлєєлєн олгох.
  3. “EMV Visa” карт болон картын нэмэлт бvтээгдэхvvн vйлчилгээг олон нийт харилцагчидад сурталчилан таниулах єдєрлєгийг ХХБ-ны тєв байрны 2-р давхарт зохион байгуулах. (2010.08.19-ны єдрєєс 2010.08.25)

                   

Утас: 976-11-326289, 976-11-331883

 

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

 

2010-08-19

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) мөнгөн гуйвуулгын үйлчилгээний “MoneyGram International” байгууллагатай 2000 оноос харилцан үр дүнтэй хамтран ажиллаж, гадаад гуйвуулгын шилдэг үйлчилгээг Монголчууддаа хүргэж ирсэн билээ. 2010 оны 8-р сард ХХБ Монголд анх удаа олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд дэвшил авчирсан нэгэн алхамыг хийсэн нь MoneyGram байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Agent Connection” төслийн хүрээнд нэвтрүүлсэн "MoneyGram ACP" шинэ программ юм.

Энэхүү программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлснээр,            MoneyGram үйлчилгээний харилцагч нь ямар нэгэн баримт бөглөх шаардлагагүй болж, цаг заваа хэмнэн, хялбар үйлчлүүлэх боломжтой боллоо.  "MoneyGram ACP" программ нь вэб орчинд суурилсан, орчин үеийн дэвшилтэт программ хангамж бөгөөд зардал хэмнэж, ашиглахад хялбар тул банкны ажилтнуудын хувьд ямар нэгэн хүндрэлгүйгээр харилцагчиддаа шуурхай үйлчлэх юм.

ХХБ-ны бүх салбар нэгжүүдийн үйл ажиллагаанд  MoneyGram үйлчилгээний дээрх программийг амжилттай ашиглаж эхэлсэн бөгөөд агент банкуудад ирэх 9-р сараас эхлэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.  Дашрамд дурдахад ХХБ-нд амжилттай хэрэгжиж буй “Agent Connection” төслийн ажил нь дэлхийн томоохон банкуудад эхлэх шатандаа явж байгаа юм.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

 

2010-08-18

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

          

Худалдаа, хөгжлийн банкнаас карт эзэмшигчдийнхээ интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  Монгол улсын картын зах зээлд анх удаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амжилттай нэвтэрч эхлээд байгаа Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээг нэвтрүүллээ. Энэхүү технологи нь карт эзэмшигчийн интернэтээр хийж байгаа гүйлгээнд карт эзэмшигчийг таних өндөр нууцлалтай онлайн пин кодоор давхар баталгаажуулдаг тул та картын мэдээллээ алдах эрсдэлээс бүрэн хамгаалагдаж улмаар таны картыг таниас өөр хэн ч ашиглах боломжгүй болох юм.

Мөн сүүлийн үед дэлхийн ихэнх томоохон интернэт үйлчилгээний байгууллагууд нь аюулгүй байдлын үүднээс интернэтээр төлбөр хүлээн авахдаа зөвхөн Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээнд хамрагдсан банкны картыг төлбөрт хүлээн авна гэж зааж өгөх болсон. Иймээс та дэлхийн аль ч интернэт үйлчилгээний байгууллагуудаас хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ эрсдэлгүй, найдвартай аргаар авах боломжтой боллоо.

Уг үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

  • Худалдаа, хөгжлийн банкны аль нэг төлбөрийн карт эзэмшигч байх.
  • Өөрийн сонгосон 4 оронтой интернэт пин кодоо авсан байх:
  • Худалдаа, хөгжлийн банкны дурын АТМ ашиглан интернэт пин кодоо авах.
  • АТМ ашиглах боломжгүй тохиолдолд манай банкны лавлах төвийн (976-11) 326289 утсаар холбогдон интернэт пин кодоо авах боломжтой.
  • Найдвартай, аюулгүй байдлын үүднээс аль болох гэсэн таних тэмдэг бүхий интернэт үйлчилгээний байгууллагын вэб сайтанд холбогдож худалдан авах бараагаа сонгох.
  • Интернэт үйлчилгээний байгууллагын  төлбөр төлөх хэсэгт өөрийн интернэт пин код болон картын товч мэдээллийг оруулж гүйлгээг баталгаажуулна.
  • Ингэснээр худалдан авалт аюулгүй, өндөр нууцлалтайгаар хийгдэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 976-11-326289 976-11-331883

2010-08-16

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

 

                          

Худалдаа, хөгжлийн банк болон Солонгосын “Korea Exchange bank” хамтран, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч буй  Монголчууд, бизнес эрхлэгчдэд зориулан, Солонгос улсаас Монгол руу хялбар, шуурхай, найдвартай мөнгө шилжүүлэх “Easy One” үйлчилгээний эхлэл болох “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг үзэглэснээр тун удахгүй Солонгост буй Монголчууд богино хугацаанд, хамгийн бага зардлаар, шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг ашиглах боломжтой болох юм.

“Easy One” үйлчилгээг ашиглан гуйвуулсан мөнгө нь албан ёсны даатгалд хамрагдах ба ажил, амралтын аль ч өдрүүдэд Солонгос улсаас Монгол руу шилжүүлэг хийх давуу талтай юм.
Түүнчлэн, гуйвуулагч нь мөнгөн гуйвуулга хийсэн өдөр, дүн, шилжүүлгийн дугаар, валютын ханш, шимтгэл зэрэг мэдээллээ мессежээр болон цахилгаан шуудангаар хүлээн авах боломжтой.

Худалдаа, хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа эхлэн БНСУ-ын нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон, үр ашигтай, амжилттай хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын томоохон банкууд болох Korea Exchange Bank, Korea EximBank, Hana Bank, Shinhan Bank, Korea Development Bank зэрэг банкуудтай урт удаан хугацаанд корреспондент харилцаатай ажилласаар ирсний дотор “Korea Exchange Bank”-тай 20 жилийн түүхэн холбоотой билээ.

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-08-16

Бао Шан банкинд ХХБ-ны данс албан ёсоор нээгдлээ

Энэ оны 7 дугаар сарын 19-ны єдєр Худалдаа, хєгжлийн банк (ХХБ)-ны Гvйцэтгэх захирал Б.Мэдрээ тэргvvтэй тєлєєлєгчид БНХАУ-ын Бугат хотын Бао Шан банкин дээр айлчилж, “Данс нээх гэрээ” болон “Стратегийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын vсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсоныг та бүхэн сайн мэдэх билээ.

Энэхvv vйл ажиллагааны хvрээнд ХХБ Бао Шан банктай хамтран гадаад тєлбєр тооцоо, худалдааны санхvvжилт, хамтын санхvvжилт, бусад банк хоорондын зээл болон ажилтнууд хоорондын сургалт зэрэг олон талт vйл ажиллагаан дээр хамтран ажиллах боломжтой юм.

Үүний дагуу 8 сарын 5-ны өдөр манай банкны ам.долларын болон юаний данс тус банкин дээр албан ёсоор идэвхижсэн байна.

Бугат хот нь Өвөрмонголын хамгийн том аж үйлдвэрийн хот бөгөөд Монголын олон бизнес эрхлэгчид тус хотын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллладаг. Мөн Бугат хот нь Өвөрмонголын хил дамнасан худалдаа ихээр хийгддэг Ганц мод хилийн гарцад хамгийн ойр орших хот юм. Тиймээс ХХБ Бугат хот болон түүний ойролцоо хотуудад хийгдэж буй хил худалдааны төлбөр тооцоог уг банкаар дамжуулан хурдан шуурхай хийх боломж нээгдэж байна.

2010-08-10

Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон тэргүүтэй ХХБ-ныхан Төрийн хайр хишиг хүртлээ

Монгол улсын арилжааны ууган банк, зах зээлд 20 жил тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны үүсэн байгуулагдсаны ойн 20 жилийн ойг угтан, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар банк санхүүгийн салбарын хөгжилд  хувь нэмрээ оруулсан ХХБ-ны өндөр туршлагатай, шилдэг боловсон хүчнүүдэд төрийн өндөр дээд одон медаль хүртээлээ. ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон, Занабазар салбарын захирал С.Ганбат нар Алтан гадас одонгоор, Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа, Маркетинг, бүтээгдэхүүн хөгжлийн газрын захирал А.Мөнхбаясгалан, Богдхан салбарын банкны ажилтан Б.Мөнхжил, Санхүүгийн бүртгэл, хяналтын газрын ахлах ажилтан Д.Баясгалан нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаан, хамт олныхоо баяр дээр баяр нэмж, 20 жилийн ойдоо бэлэг барьлаа.  

Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, хамт олныхоо итгэл хүндэтгэлийг хүлээсэн Та бүхэндээ банк санхүүгийн салбарын хөгжилд улам ихийг хийж бүтээхийн өрнүүн амжилт хүсье.

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-07-23

ХХБ, БНХАУ-ын Үйлдвэрлэл, худалдааны банктай хамтран ажиллахаар боллоо

                           

Худалдаа, хөгжлийн банк Дэлхийн шилдэг банкнуудын нэг болох БНХАУ-ын Үйлдвэрлэл, худалдааны банктай “Данс нээх гэрээ”-нд 6 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг байгуулснаар БНХАУ-ын Үйлдвэрлэл, худалдааны банкинд ХХБ-ны юаний болон долларын данс байршиж, уг банкаар дамжуулан БНХАУ-тай хийх гадаад төлбөр тооцооны үйлчилгээг шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.

Цаашид хоёр банкны хамтын ажиллагаа шинэ тевшинд өргөжин тэлэх эхлэл ийнхүү тавигдлаа.

2010-07-20

Худалдаа, хөгжлийн банкинд шагналын хур буулаа

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны 20 жилийн ойг  угтан Үндэсний их баяр, Ардын Хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монголбанкнаас манай улсын ууган арилжааны банк ХХБ-ны шилдэг ажилтнуудад нэрэмжит шагналуудаа гардууллаа.

2010 оны 7-р сарын 6-ны өдөр банк, санхүүгийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан ХХБ-ны 5 ажилтан Монголбанкны “Санхүү, банкны тэргүүний ажилтан” шагналыг, 10 ажилтан “Монголбанкны Хүндэт жуух” -ыг, 23 ажилтан “Монголбанкны Баярын бичиг”-ийг тус тус гардан авсан юм.

Манай банкинд өөрсдийн мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж, Монголын банк санхүүгийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа та бүхэндээ банк, санхүүгийн салбарын хөгжилд улам ихийг хийж бүтээхийг хүсэхийн зэрэгцээ амьдрал тань аз жаргалаар гийж, ажил үйлс тань үргэлж өөдрөг байхын ерөөл өргөе.

 

“Санхүү, банкны тэргүүний ажилтан” шагналаар:

Д.Отгонбилэг (Эрсдэлийн удирдлагын газрын захирал)

Ж.Цогтбаяр (Касс, үнэт зүйлсийн хэлтсийн захирал)

Б.Нацагдорж (Энхтайван салбарын захирал)

Д.Даваажав (Банкны нарийн бичгийн дарга)

Б.Баяржаргал (Байгууллагын банкны газрын данс хариуцсан ажилтан)

 

Монголбанкны “Хүндэт жуух” шагналаар:

Б.Баярмаа (Иргэдийн банкны газрын захирал)

Л.Гантөмөр (Хөрөнгө зохицуулалтын газрын захирлын орлогч)

Ш.Балжинням (Буянт-Ухаа салбарын захирал)

Л.Нямдаваа (Төмөр-зам салбарын захирал)

Ё.Дариймаа (Нарны зам тооцооны төвийн захирал)

Ц.Алтанзаяа (811 дүгээр салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч)

Т.Даваажав (Хөрөнгө зохицуулалтын газрын ахлах дилер)

Н.Байгал (Дотоод аудитын газрын ахлах хянан шалгагч)

Б.Мөнхжавхаа (Хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн)

Д.Дэлгэрмаа (Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн ахлах шинжээч)

 

Монголбанкны "Баярын бичиг" шагналаар:

Б.Жавхлантөгс (Дотоод аудитын газрын хянан шалгагч)

С.Оюун (Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал)

П.Мөнхнаст (Төлбөр тооцооны арын албаны хэлтсийн захирал)

Т.Чулуунбаатар  (Аж ахуйн хэлтсийн бараа материалын нярав)

Д.Баярмаа (Занабазар салбарын ахлах теллер)

Ж.Наранцэцэг (Буянт-Ухаа салбарын банкны ажилтан)

А.Батзориг (Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн ахлах шинжээч)

Ц.Наранзул (Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн шинжээч)

Г.Цэрэндулам (Энхтайван салбарын банкны ахлах ажилтан)

Я.Чулуунцэцэг (Эрдэнэт салбарын теллер)

Г.Нансалмаа (Эрдэнэт салбарын банкны ажилтан)

Ж.Баяртогоо (Касс, үнэт зүйлсийн хэлтсийн тоологч)

Ч.Пүрэвжаргал (Хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн)

Б.Оюунболд (Мэдээллийн технологийн газрын мэдээллийн сангийн эрхлэгч)

С.Дэлгэрцогт  (Тусгай активын хэлтсийн тусгай активын ажилтан)

Х.Ариунчимэг (Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн эрсдэлийн ахлах шинжээч)

Ц.Төмөрхуяг (Сөүл  салбарын захирал)

Г.Батхишиг (Дорноговь салбарын захирал)

Д.Оюунбилэг (Гранд Тооцооны төвийн үйл ажиллагааны ахлах ажилтан)

Г.Баярмаа (Энхтайван салбарын данс хариуцсан ажилтан)

Ш.Дэлгэрмаа (Дорноговь салбарын теллер)

П.Зоригт (Дархан салбарын данс хариуцсан ажилтан)

Я.Баасанхүү (Касс, үнэт зүйлсийн хэлтсийн тоологч)

2010-07-08

Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээний “Аваргын алтан цом”-ыг Худалдаа, хөгжлийн банк хүртлээ

Арилжааны банкууд, Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг банк санхүүгийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохиогддог Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Банкир-2010” тэмцээн 7-р сарын 2-ноос 4-ний өдрүүдэд ширүүн өрсөлдөөн, хурд хүч, сонирхолтой тоглолтуудаар дүүрэн болж өндөрлөлөө. Банкируудын хүсэн хүлээдэг, сагсан бөмбөгийн ур чадвараа гайхуулан өрсөлддөг энэхүү тэмцээний 2010 оны аваргаар ХХБ-ны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тэргүүлж, “Аваргын алтан цом”-ын эзэд боллоо. ХХБ-ны түүхэн 20 жилийн ойн баярын босгон дээр Банк хоорондын Аваргын алтан цомыг хүртсэн амжилтаар угтаж буй ХХБ-ны нийт баг тамирчиддаа баяр хүргэж, спортын эрч хүч, гайхамшигт цог золбоог хүсэн ерөөж байна.

ХХБ спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнүүдэд баг тамирчдаа идэвхитэй, амжилттай оролцуулан, бүх нийтийн спортыг дэмжин ажилладагийн зэрэгцээ, спортын томоохон үйл ажиллагаануудыг байнга ивээн тэтгэж, Зуны 29-р их наадам, 19 дэх удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ийг харилцагчиддаа үзүүлэн, Өсвөрийн хөлбөмбөгчдийн Дуулиан-2020 наадмын дэмжигч түншээр ажилласаар ирсэн билээ.

2010-07-06

Korea Exim банктай 10 сая ам.долларын “Банк хоорондын зээлийн гэрээ” үзэглэлээ

Худалдаа, хөгжлийн банк болон Солонгосын экспорт, импортын банк (Korea Eximbank) хамтран, Солонгос-Монгол улсын гадаад худалдааг дэмжих, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүхий “Импортыг дэмжих Банк хоорондын зээлийн гэрээ”-г шинэчлэн, мөнгөн дүнг нь нэмэгдүүлэн, гарын үсэг зурах ёслолыг 2010 оны 7 дугаар сар 2-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаар БНСУ-аас Монгол улс руу гадаад худалдаа эрхлэгч Монголын импортлогчдод бага хүүтэй, урт хугацаатай 10 сая ам.долларын зээлийн шугам бүхий импортын санхүүжилтийг олгож эхлэх юм. Импортын зээлийн гэрээг үзэглэхээр БНСУ-аас Korea Exim банкны Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн ноён Ли Пёнг Кү тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн хамт зээлийн гэрээг үзэглэлээ. Уг импортын санхүүжилтийг Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулах, давуу тал, онцлогийг нь хүргэх үүднээс ХХБ харилцагчиддаа зориулан “Харилцагчдын зөвлөгөөн-Бизнес зоог”-ийн үйл ажиллагааг 6-р сарын 30-ны өдөр зохион байгуулсан юм.

ХХБ байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон, үр ашигтай, амжилттай хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын томоохон банкууд болох Korea Exim, Korea Exchange, Hana, Shinhan, Korea Development bank зэрэг банкуудтай  урт удаан хугацаанд корреспондент харилцаатай ажилласаар ирсний дотор Korea Exim банкны импортын санхүүжилтийн үр шимийг 2004 оноос эхлэн Монголчууд хэдийнээ мэдэх болсон билээ.

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-07-05

Солонгос-Монгол улсын эдийн засаг, бизнесийн харилцааг дэмжих “Харилцагчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа

Худалдаа, хөгжлийн банк болон Солонгосын экспорт, импортын банк (Korea Eximbank) хамтран, Солонгос-Монгол улсын гадаад худалдааг дэмжих, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүхий “Импортыг дэмжих Банк хоорондын зээлийн гэрээ”-г шинэчлэн байгуулахтай холбогдуулан, харилцагчдынхаа санал бодлыг сонсох зорилгоор “Харилцагчдын зөвлөгөөн буюу Бизнес зоог”-т харилцагчдаа урьсан юм.

Энэхүү уулзалт зөвлөгөөнөөр Монголын аж ахуйн нэгжүүдэд санал болгож буй худалдааны санхүүжилтын үйл ажиллагаа болон болон зээлийн санхүүгийн үйлчилгээг танилцуулан, Монгол Солонгос улсын хоорондын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар сонирхолтой танилцуулга хийсний зэрэгцээ бизнес эрхлэгчид нээлттэй ярилцах, Монгол дахь Солонгосын компаниудтай харилцаа холбоо тогтоох боломжийг олгосон юм.

Худалдаа, хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон, үр ашигтай, амжилттай хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын томоохон банкууд болох Korea Exim, Korea Exchange, Hana, Shinhan, KDB зэрэг банкуудтай  урт удаан хугацаанд корреспондент харилцаатай ажилласаар ирсэн билээ.

ХХБ 7-р сарын 2-ны өдөр Korea Exim банктай Импортыг дэмжих зээлийн гэрээг үзэглэх ба гадаад худалдаа эрхлэгч харилцагч байгууллагууддаа урт хугацаат, бага хүүтэй зээлийг санал болгох юм.  

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-07-01

Инфляци дахин єсвєл зээл, хадгаламжийн хvv буухгvй болов уу гэж эмээж байна

 

Юуны өмнө Худалдаа, хөгжлийн банк байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаад баяр хүргэе. Энэ хугацаанд Монголын банк санхүү, эдийн засгийн салбарт хийсэн хамгийн том өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалт нь юу байсан бэ?

Баярлалаа. 20 жилийн өмнө Монголын банкны салбарт анхны, хувийн арилжааны банкууд төрөн гарч, тэдгээрээс он цагийн шалгарлаар шигшигдэн үлдсэн нь ХХБ юм. Бид анхны арилжааны банкны хувьд бусаддаа үлгэр дууриал болох, шинийг санаачлагч байх том хариуцлагыг өөртөө үүрч ирлээ. Өнгөрсөн хугацаанд банкны үйл ажиллагаа, цар хүрээ жил тутамд өргөжиж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа биелүүлэхийн дээр орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, банкны үйл ажиллагааг олон улсын стандарт  жишигт хүргэхээр зорьлоо. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид Монголд хамгийн анхны төлбөрийн картуудыг хүлээн авч, цахим банкны олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэн, АТМ-ыг анх удаа монгол хэрэглэгчдэд хүргэж байлаа. Түүнчлэн, Монголын арилжааны банкуудаас хамгийн анхлан дэлхийн SWIFT байгууллагад гишүүнээр элсэж, 2007 онд  олон улсын хөрөнгийн зах зээл дээр 75 сая ам.долларын бондыг амжилттай борлуулсан анхны монгол компани болсон юм. ХХБ-ны тасралтгүй хөгжил, санхүүгийн өндөр чадавх, эрсдэлийн зөв удирдлага болон дэлхийн шилдэг технологийг тогтмол ашиглаж ирсэн нь эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бусдад жишиг болж, Монгол улсын эдийн засгийн нэг түшиг болж чаддаг юм.

Бидний байнга хөнддөг нэг асуулт бол Монголын банкны салбарын хөгжлийн асуудал байдаг. Банкууд өөрсдийгөө хөгжиж байна, томорч байгаа гэх боловч одоогоор олон улсад нэрээ гаргаж байгаа нь ганц нэг банкнаас хэтрэхгүй байгаа. Бодит байдал дээр банкны салбарын хөгжил ямар байгааг Танаас асуумаар байна?

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсантай холбоотойгоор 1990-ээд оны сүүлч хүртэл банкны салбарын хөгжил удаашралтай байсан. Харин 2000 оноос банкны салбар хурдацтай өсч байгаа ба цөөн тооны томоохон банкууд банкны салбарын нийт хөрөнгө, ашиг, өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа юм.
Монголын банкны салбарыг бидэнтэй яг ижил нөхцөлд, адил хугацаанд туулсан бусад орны банкны салбарын хөгжилтэй харьцуулахад Монгол улс ялимгүй хоцорч байгаа. Тухайлбал, Монголд банкуудын олгосон нийт зээлийн хэмжээ ДНБ-ий 34 хувийг л эзэлж байхад, Зүүн Европын хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт 50-60 хувь байх жишээтэй. Банкны салбарын хөгжил дээрх орнуудын адил түвшинд хөгжиж ирсэн бол бид нэг тэрбум ам.долларын зээлийг зах зээлдээ илүү олгох боломжтой байсан.
Яг өнөөдрийн байдлаар Монголын эдийн засаг хурдацтай хөгжлийн үе шатанд ирж байгаатай уялдан, банкууд ч эдийн засаг дахь өөрийн бодит үүргээ сайн гүйцэтгэж, зээлийн хэмжээгээ эрс нэмэгдүүлэхэд бэлтгэлтэйгээр оролцож, зээлийн зөв бодлогыг авч хэрэгжүүлэн, харилцагчид болон хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татах хөрөнгийн таатай нөхцлийг бүрдүүлэх нь банкны салбарын хурдацтай өсөлтийг хангах нь дамжиггүй юм.

Өнгөрсөн хоёр жил шахам бид “хямрал” гэдэг үгээр амьсгаллаа. ХХБ-ны хувьд хямрал ямархуу сорилт байв? Хямралын үед ямар менежмент барьж ажилласан бэ?

Мэдээж хэрэг, эдийн засгийн уналтын үед олон шалгуур, хүндрэлүүд банкны секторт тулгарч байсан. Өнгөрөгч 2008 оны сүүлээр, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нэлээд хүнд болж, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш ч хэцүүхэн байдалд орсон билээ. Энэ үед ХХБ-ны зүгээс баримтлан ажиллаж байсан гол зарчим бол харилцагчдын итгэлийг алдахгүй байх явдал байж, банкны үйл ажиллагааг тогтвортой, хэвийн байлгахад анхаарлаа хандуулсан. 2008 оны сүүлээс 2009 оны дунд үе хүртэл мөнгөний бодлого хатуу байсан учир шинээр зээл олгохдоо маш нарийн шалгууртайгаар олгож байлаа. Тэр үед ХХБ-наас олон улсын санхүүгийн зах дээр борлуулсан 75 сая ам.долларын бондыг эргүүлэн төлөх хугацаа ойртож байсан учир бид бондоо ямар ч байсан хугацаанд нь эргүүлэн төлөхийг зорьсон. Хэдийгээр эдийн засаг хүндхэн байсан ч бидний өмнө нь бий болгосон санхүүгийн өндөр чадавхи өрөө төлж барагдуулах бүрэн чадамжтай байсан юм. Ингээд бид 2009 оны эцсээр бондын төлбөрийнхөө хагасыг нь урьдчилан, 2010 оны нэгдүгээр сард үлдэгдлийг нь бүрэн төлж дуусгасан. Монголоос анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татсан анхны банкны хувьд бид бондын өрөө барагдуулж, зээлжих чадвартайгаа харуулах нь том хариуцлага, нэр хүнд байсан бөгөөд хүндрэлтэй үед бид үүнийг хийж чадсандаа бахархдаг юм.

Уул уурхайн хөгжил эрчимжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгаа энэ үед ХХБ санхүүгийн үйлчилгээгээ уул уурхайтай хэрхэн холбож,  ямар бодлого барьж байгаа вэ?

Банкны зүгээс авч байгаа гол бодлого бол хамгийн чанартай үйлчилгээ, шинэлэг бүтээгдэхүүнийг өнөөдрийн болон ирээдүйн зах зээлийн шаардлагад нийцүүлэн хүргэхэд чиглэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт хүлээгдэж буй хөрөнгө оруулалт, зардал ихсэх нь тодорхой тул бид санхүүгийн шинэлэг үйлчилгээг уул уурхайн компаниуд, тэдний ханган нийлүүлэгчдэд хүргэх, дэд бүтцийг нь бий болгоход дэмжлэг үзүүлнэ. ХХБ уул уурхайн компаниудын бэлтгэн нийлүүлэгчид болон энэ салбарыг түшиглэсэн бизнесийн салбаруудын гол санхүүжүүлэгч нь аль хэдийн болсон байгаа. Цаашид хөрөнгө барьцаалсан зээл, лизингийн үйлчилгээ, баталгаа зэрэг зээлийн хэд хэдэн үйлчилгээг харилцагч компаниудынхаа эрэлтэд нийцүүлэн үзүүлэх болно. Түүнчлэн, уул уурхайн салбарын ажилтнуудад орон сууцны зээл болон санхүүгийн бусад хэрэгцээг нь хангахад чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгохоор ажиллаж байна. Үүнээс гадна техник, тоног төхөөрөмжийн импортын санхүүжилтын үйлчилгээ, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох хүртэлх үйл явцыг санхүүжүүлэх үйлчилгээнүүд нь цаашдаа улам хөгжиж, илүү сайн санхүүгийн үйлчилгээнүүд бий болох юм.

Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах асуудлыг бизнес эрхлэгчид байнга тавьдаг. Банкуудын зээлийн хүү цаашид буурах болов уу?

Үнэхээр өнгөрсөн жилүүдэд зээлийн хүү нь зээл авсан компаниудын хувьд дарамт болохоор өндөр байсан нь үнэн. Гэхдээ банкнаас олгож байгаа зээлийн өртөг зах зээлээс татан төвлөрүүлж байгаа хөрөнгийн үнэтэйгээ зохицож байдаг. Сүүлийн жилүүдэд банкуудын дунд өрсөлдөөн бий болж, зээл олгох эх үүсвэр бий болгохын тулд өндөр хүүтэй хадгаламж татсанаар хадгаламжийн хүү ихээхэн өсөхөд нөлөөлсөн. Банкин дахь хадгаламжийн 60 орчим хувийг өндөр хүү авах сонирхолтой хувь хүмүүс голчлон эзэмшиж байдаг. Мэдээж хэрэг, банкны зээлийн үнэд эрсдэлийг тооцсон үнэлгээ багтсан байдаг ч, зээлийн хүү өндөр байхад нөлөөлдөг гол үзүүлэлт бол хадгаламжийн хүү юм. Инфляци дахин өсөх юм бол хадгаламжийн болон зээлийн хүү буурах сүүлийн үеийн хандлага удаан үргэлжлэхгүй болов уу гэж эмээж байна.

Монголын томоохон компаниуд, зарим банкууд гадаад зах зээлд хувьцаа арилжих боломж бий гэж үздэг юм билээ. Үнэхээр тийм боломж байгаа юу, танай банк ямар байр суурьтай байдаг вэ?

Ирэх жилүүдэд эдийн засаг эрчимтэй өсөх төлөвтэй байгаа тул банкууд төдийгүй бусад компаниуд илэрхий өсөж томрох хэрэгцээ ч байгаа, боломж ч бий гэж үзэж байна. Зөвхөн ашигтай ажилласнаар банкууд хангалттай томрох хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадахгүй л болов уу. Иймээс олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах нь бидний чанар чансааг тодорхойлох боломжуудийн нэг юм. ХХБ-ны хувьд нэлээд олон жилийн өмнөөс энэ зах зээл дээр гарах арга хэмжээнүүдийг авч ирсэн. Тэгэхээр бидний хувьд бүрэн боломжтой. Банк маань олон жилийн туршид олон улсын томоохон аудитын компаниудаар санхүүгийн тайландаа аудит хийлгэж ирсэн төдийгүй, олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар үнэлгээ хийлгэж, дэлхийн шилдэг стандартын дагуу дотоод хяналтаа явуулдаг юм. Дэлхийн санхүүгийн болон хөрөнгийн  зах зээлд гарахад дээрх бүх үйл ажиллагаанууд зайлшгүй шаардлагатай байдаг юм. Монголын компаниудын хувьд олон улсын үнэт цаасны зах зээлд гарах боломжтой болохын тулд эхлээд өмнө дурьдсан хэд хэдэн шат арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн орд газар ч юмуу, орд эзэмших лицензтэй байх нь хангалтгүй. Гадаадын зах зээлд бүртгэгдэхэд бизнесийн сайн төлөвлөгөө, зохистой, ил тод байгууллагын бүтэц, санхүүгийн нээлттэй байдал, удаан хугацааны ашигт ажиллагаа зэрэг урьдчилсан нөхцлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. Үнэт цаасны зах зээл дээр гарах боломжтой компаниудтай хамтран ажиллах сонирхолтой олон санхүүгийн зөвлөхүүд, хөрөнгө оруулалтын банкууд байна, тиймээс ойрын 2 жилд Монголын компаниудын хувьцаа дэлхийн зах зээл дээр борлогдож эхлэнэ гэж найдаж байгаа.
Эцэст нь нэмж хэлэхэд, Монголын хөрөнгийн бирж олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлж эхлэх цаг болсон гэж бодож байна. Ингэснээр компаниуд өөрийн улсын  Хөрөнгийн бирждээ итгэлтэйгээр бүртгүүлж,  дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадна. Ялангуяа, цаашид олон улсын зах зээл дээр гарах сонирхолтой төрийн оролцоотой компаниудын хувьд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байх нь нэн чухал байгаа юм.

Сүүлийн асуулт. Та Монголын эдийн засгийн болон ХХБ-ны ойрын ирээдүйг хэрхэн харж, төсөөлж байгаа вэ? 

2010 он бол Монголын эдийн засгийн хувьд дахин сэргэж буй сэргэлтийн үе гэж хэлж болох юм. Энэ жил Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж,  төслийг эхлүүлэх шийдвэр гарсан нь аль хэдийн дотоодын бизнесийн орчинд эерэгээр нөлөөлж эхлээд байна. Мөн нүүрс, төмрийн олборлолтод гарч буй ахиц  дэвшлүүд  нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлж, экспортын хэмжээ ч мэдэгдэхүйцээр өсөх хандлага ажиглагдаж байгаа.
Барилгын салбар ч мөн адил дахин сэргэж байгаа нь орчин үеийн орон сууцны хэрэгцээ их байгаа Улаанбаатар хотын хувьд таатай өөрчлөлтүүдийн нэг юм. Энд дурдсан эдгээр бүх өөрчлөлтүүд аяндаа банкуудын зээлийн  хэрэгцээг нэмэгдүүлж байгаа бөгөөд үүнд нийцүүлэхийн тулд ХХБ хангалттай хөрөнгийн эх үүсвэр, хөрвөх чадвартай байхыг зорилгоо болгон ажиллаж байна. Одоогийн бизнесийн таатай орчин цаашид ч үргэлжилсээр байх юм бол 2010 оны эцсээр бид олон улсын санхүүгийн зах зээлд бондоо дахин гаргахаар төлөвлөж байна.
Ер нь би өөдрөг үзэлтэн болохоор эдийн засгийн тасралтгүй өсөлтөд хүрэхэд олон саад бэрхшээлийг давах шаардлагатай байгаа хэдий ч,  Монголын ойрын болон хэтийн ирээдүйг зөвхөн сайхнаар харж байна.  

Ярилцсанд баярлалаа.
Б.Мишээл

2010-06-29

Монгол банкны Хvндэт жуух бичиг, баярын бичгээр шагнууллаа

2010-06-28

ХХБ “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г амжилттай эхлүүллээ

Монгол улсад “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г нэвтрүүлэх туршилтын ажлыг Монголбанк, Худалдаа, хөгжлийн банк, Хаан банк хамтран хэрэгжүүлсний үр дүнд туршилтын үйл ажиллагаа амжилттай болж, улмаар бусад банкууд уг сүлжээнд нэгдэх бүрэн боломжтойг харууллаа. Энэхүү амжилтад тулгуурлан Монголбанк “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г үндэсний хэмжээнд бий болгон, 2010 оны 6 дугаар сарын 16-нд нээлтийн ёслолыг зохион байгуулж, банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж буй юм.

“Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ” ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлснээр ХХБ, Хаан, болон ХХБ-ны гэрээт банк болох Капитал, Улаанбаатар хотын банк, Хадгаламж банкны төлбөрийн картууд бүгд нэг нэгнийхээ ПОС терминал дээр гүйлгээ хийх, АТМ-д үйлчлүүлэх боломжтой болж байгаа ба энэ нь карт эзэмшигчдийн эрх ашгийг хангахын зэрэгцээ арилжааны банк болон үйлчилгээний байгууллага, цаашлаад манай улсын эдийн засгийн хувьд томоохон ахиц дэвшил болж буй юм. Карт эзэмшигч өөрийн эзэмшиж буй картаараа аль ч банкны салбар, АТМ, үйлчилгээний байгууллагын ПОС терминал дээр үйлчлүүлэх, илүү өргөн хүрээнд бүх банкийг хамруулах ажил цаашид үргэлжлэх аж.

Худалдаа, хөгжлийн банк 1993 оноос эхлэн томоохон ресторан, зочид буудал, МИАТ, татваргүй барааны дэлгүүрүүдэд гадаадын олон улсын эрхтэй картыг төлбөрт хүлээн авах, гадны мөнгөн урсгалыг төлбөрийн картаар татах  үйл явцыг Монгол улсад анхлан эхлүүлж байсан бөгөөд улмаар бэлэн бус төлбөр тооцоог эх орондоо түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн идэвхи санаачлагатай тэргүүлэн ажилласаар ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар ХХБ Монгол улсад  картаар үйлчлэгч 1200 гаруй байгууллага, 60 АТМ-тай, дотоодын зах зээл дэх картын бэлэн бус төлбөр тооцооны 70 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг картын хамгийн том сүлжээтэй банк юм.

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-06-21

ХХБ Тяньжин хотын худалдааны чєлєєт бvсэд санхvvгийн vйлчилгээ vзvvлэгч албан ёсны банк боллоо

Худалдаа, хөгжлийн банкны төлөөлөгчид “Тяньжин-Монголын 4-р хуралдаан”-д оролцоод ирлээ. Уг хуралдаанаар Тяньжин хот дахь “Дун зиан” худалдааны чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах Монголын компаниудад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэгч банкаар ХХБ шалгарсан юм. Харин Хятад улсын талаас “Шанхай Фудун хөгжлийн банк” энэхүү үйл ажиллагаанд ХХБ-тай хамтран ажиллахаар болсны зэрэгцээ Тяньжин хотын “Дун зиан” худалдааны чөлөөт бүсийн хороо, Тяньжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчийн газруудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үүний зэрэгцээ ХХБ Монголын нүүрс экспортлогч компаниудыг дэмжих, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд тус нэмрээ оруулах зорилгоор банкны цогц үйлчилгээг Монголын талаас үзүүлэхээр болж, Тяньжин хотын “Нүүрс үйлдвэрлэгчдийн ассоциаци”, “Шанхай Фудун хөгжлийн банк”-тай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм. Ийнхүү ХХБ Тяньжин хотын “Дун зиан” худалдааны чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэгчдэд болон нүүрс экспортлогч дотоодын компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх албан ёсны банкаар сонгогдлоо.

Эдгээр санамж бичгүүдийг үзэглэснээр, ХХБ Хятадын “Шанхай Фудун хөгжлийн банк”-тай корреспондент харилцаа тогтоож, БНХАУ дахь харилцаа холбоогоо нэмэгдүүлэн, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоо, гадаад худалдааг дэмжих боломжийг өргөжүүлж байгаа юм. 

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-06-07

ХХБ, Commerzbank банктай импортыг дэмжих зээлийн гэрээнд гарын vсэг зурлаа

Монгол улс, ХБНГУ болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын хоорондын гадаад худалдааг дэмжих зорилгоор Худалдаа, хөгжлийн банк ба ХБНГУ-ын Commerzbank банктай 15 сая еврогийн импортыг дэмжих урт хугацааны буюу 10 хүртэл жилийн хугацаатай зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээ зурагдсанаар ХБНГУ болон Европын холбооны улсаас бараа, бүтээгдэхүүн импортлодог байгууллага, аж ахуйн нэгжид зориулан худалдааны гэрээний үнийн дүнгийн 85 хүртэлх хувийг урт хугацааны импортын зээлээр санхүүжүүлэх боломжтой бөгөөд санхүүжилтийн доод дүн 500 мянган евро байх юм.

Commerzbank нь нийт 844 тэрбум Еврогийн активтай, 62’000 гаруй ажилчидтай ХБНГУ-ын 2 дахь том банк нэг юм. ХХБ нь тус банктай олон жилийн өмнөөс корреспондент харилцаа тогтоон амжилттай хамтран ажиллаж байна.

2010-06-07

ХХБ, Гадаадад ажиллах хvч илгээх тєвтэй хамтран ажиллах гэрээ vзэглэлээ

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), БНСУ-ын HANA банк, PayOne компаниуд хамтран PayEasy мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2009 оноос амжилттай нэвтрүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Гадаадад ажиллах хүч илгээх төв (ГАХИТ)-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус хамтран ажиллах гэрээг үзэглэснээр Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэд болон тэдний ар гэрийнхэнд банкны үйлчилгээг ойртуулж, санхүүгийн хэрэгцээг нь найдвартай, түргэн шуурхай хангахад чиглэгдэж байгаа юм. 

ХХБ PayEasy мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлэн, БНСУ-ын дээрх байгууллагуудтай хамтран ажиллах болсон нь PayEasy үйлчилгээ бусад төрлийн мөнгөн гуйвуулгаас олон давуу талуудтай, Тухайлбал гуйвуулгыг хамгийн хямд, хурдан, хялбар шилжүүлэх боломж олгож байгааг харгалзан үзсэн хэрэг юм.
PayEasy үйлчилгээ нь БНСУ-аас Монгол улс руу мөнгөн гуйвуулгыг  мөнгөн дүн харгалзахгүй 4500 воны шимтгэл төлөөд тухайн өдөртөө мөнгө хүлээн авагчид хүргэх хамгийн хямд өртөг бүхий шуурхай үйлчилгээ юм.  

PayEasy үйлчилгээг хамтран хэрэгжүүлэгч HANA банк нь БНСУ-ын шилдэг, хамгийн олон салбартай банк бөгөөд PayOne компани нь БНСУ-ын гадаад төлбөр тооцоог дэлхий дахинтай холбон гүйцэтгэдэг нэр хүнд, найдвартай байдлаараа танигдсан компани билээ.

БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууд PayEasy үйлчилгээг гадаад хэлний ямар нэгэн хүндрэлгүйгээр Монгол хэл дээр ашиглах боломжтой ба Бэлэн мөнгөний машин (АТМ), Гар утас, Интернэт ашиглан шилжүүлэх, Захиалгат шилжүүлэг гэсэн 4 төрлийн сонголтоос сонгон, эх орон руугаа мөнгөө саадгүй шилжүүлэх юм.

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-05-28

Өмнөд Африкт аялж, ДАШТ үзэх азтанууд тодорлоо

Их спортын хаан Хөлбөмбөгийн 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг алсын Африк тивд очин газар дээр нь үзэж, хайртай тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих ховорхон боломжийг Худалдаа, хөгжлийн банк Олон улсын Виза карт эзэмшигчиддээ олгож байгаа билээ.

2010 оны 4-р сарын 27-ноос 5-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд шинээр Олон улсын Visa картын эзэмшигч болсон мөн Олон улсын Visa картаараа дотоод болон гадаадад 20,000 төгрөг, 30 ам.долларын худалдан авалт бүртээ сугалааны  эрх авсан нийт харилцагчдаасаа Өмнөд Африкт аялах 4 хос азтаныг С1 телевизийн шууд эфирээр 5-р сарын 24-нд тодруулсан юм.

ХХБ-ны аз од нь гийж, хийморь лундаа нь дэлгэрсэн азтануудаар Шаравдоржийн Алтантээг, Ганхуягийн Амаржаргал, Сундуйн Батболд, Жанцангийн Туяа нар тодорч, гэр бүл, хайртай дотны хүнээ дагуулан хосоороо аялах эрхийн бичгийг ХХБ-наас гардан авлаа.

Азтанууд маань Африк тивийн онцгой гайхам байгаль, цоо шинэ ертөнцөд аялахын сацуу Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын өмнөх талбайн аялал, тамирчдын бие халаалт, тоглолтын завсарлагааны талбайн аялал зэрэг дэлхийн аваргын ногоон дэвжээнд хөл тавьж үзэх алтан боломжуудаар дүүрэн аялалдаа гарахад бэлэн боллоо.

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-05-25

ХХБ-ны Гранд тооцооны төв Ням гарагт ажиллах болно

ХХБ-ны амралтын өдрүүдээр ажилладаг салбаруудын мэдээллийг энд дарж үзнэ үү

2010-05-19

ХХБ Улаанбаатар хотод 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо

Нийслэлийн өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд тодорхой хувь нэмрээ оруулах үүднээс Худалдаа, хөгжлийн банк 20 жилийнхээ ойн хүрээнд 100 ширхэг автобусны буудлын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж босгохоор боллоо. Энэхүү ажлыг эхлүүлэхээр ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежер Ч.Бат болон Нийтийн тээврийн газрын удирдах төлөөллүүд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

ХХБ-ны барьж байгуулах энэхүү 100 ширхэг автобусны буудлын байгууламж нь нийтдээ 1 тэрбум төгрөгийн өртгөөр босох ба нийслэл хотод оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм. Уг буудлын байгууламжууд нь нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдийг тав тухтай орчин нөхцлөөр хангахыг зорьсны зэрэгцээ нийслэл хотын нүүр царайд өнгө чимэг нэмэх нэгээхэн ажил болж буйгаараа онцлог юм.

Өнгөрсөн жил нийслэл хот байгуулагдсаны ойн баярт зориулж ХХБ хоёр автобусны буудлыг байгуулсан бөгөөд уг буудлын байгууламж нь олон улсын стандартад нийцсэн материалаар, өнгө үзэмж сайтай хийгдэж, байгалийн гэрлийг мэдэрдэг өөрөө асч унтрах төхөөрөмж суурилуулсан нь нийслэлийн цахилгааны өртөг зардлыг хэмнэх ач холбогдолтой болсон юм.

Энэ жил 20 жилийнхээ ойтой золгож буй Монгол улсын ууган арилжааны банк ХХБ өнөөдрийн байдлаар 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 29 салбар, тооцооны төвтэйгээр, харилцагчдынхаа эрэлтэд нийцсэн 60 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

2010-05-17

Худалдаа хөгжлийн банк Монгол улсын Картын төлбөр тооцооны нэгдсэн сүлжээг эхлүүлэхээр боллоо

 
Худалдаа, хөгжлийн банк өнгөрсөн жилээс эхлэн Монголбанкны банк хоорондын картын төлбөр тооцооны нэгдсэн сүлжээг нэвтрүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллаж, бэлтгэл ажлуудыг хангасны үндсэн дээр 2010 оны 6-р сарын 16-ны өдрөөс Картын төлбөр тооцооны нэгдсэн сүлжээгээр дамжуулан картын төлбөр тооцоог хийхээр харилцан ойлголцлын санамж бичигт Монгол банк болон Хаан банкны хамт гарын үсэг зурлаа.

Энэхүү үйл ажиллагаа эхэлснээр ХХБ, Хаан, болон ХХБ-ны гэрээт банк болох Капитал, Улаанбаатар хотын банк, Хадгаламж банкны төлбөрийн картууд бүгд нэг нэгнийхээ ПОС терминал дээр гүйлгээ хийх боломжтой болж байгаа ба энэ нь карт эзэмшигчдийн эрх ашгийг хангахын зэрэгцээ арилжааны банк болон үйлчилгээний байгууллага цаашлаад манай улсын эдийн засгийн хувьд томоохон ахиц дэвшил болж буй юм.

Учир нь карт эзэмшигчдийн хувьд зөвхөн карт авсан банкныхаа картын сүлжээний хүрээнд үйлчлүүлэх баригдмал байдал үгүй болох төдийгүй арилжааны банкууд бүгд зөвхөн өөр өөрийн сүлжээгээр картыг төлбөрт хүлээн авдаг илүү зардлаа хэмнэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл карт эзэмшигч өөрийн эзэмшиж буй картаараа аль ч банкны салбар, АТМ, үйлчилгээний байгууллагын ПОС терминал дээр үйлчлүүлэх боломж нээгдэх юм.

Худалдаа, хөгжлийн банк 1993 оноос эхлэн томоохон ресторан, зочид буудал, МИАТ, татваргүй барааны дэлгүүрүүдэд гадаадын олон улсын эрхтэй картыг төлбөрт хүлээн авах, гадны мөнгөн урсгалыг төлбөрийн картаар татах  үйл явцыг Монгол улсад анхлан эхлүүлж байсан бөгөөд улмаар бэлэн бус төлбөр тооцоог эх орондоо түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн идэвхи санаачлагатай тэргүүлэн ажилласаар ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар ХХБ Монгол улсад  картаар үйлчлэгч 1200 гаруй байгууллага, 60 АТМ-тай, дотоодын зах зээл дэх картын бэлэн бус төлбөр тооцооны 70 орчим хувийг дангаараа гүйцэтгэдэг картын хамгийн том сүлжээтэй банк юм.

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-05-17

“VISA FIFA” аянд нэгдэж, Өмнөд Африкт аялацгаая

Их спортын хаан хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг алсын Африк тивд очин газар дээр нь үзэж, хайртай тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих ховорхон боломжийг Худалдаа, хөгжлийн банк Олон улсын Виза карт эзэмшигчиддээ олгож байна.

Та Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулж буй “VISA FIFA” аянд нэгдэж, Өмнөд Африк руу аялахыг хүсвэл 2010 оны 4-р сарын 27-ноос 2010 оны 5-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд дараах нөхцлүүдийн дагуу сугалааны эрхээ аваарай. Үүнд, Шинээр Олон улсын Виза картын эзэмшигч бол Таныг элсэлтийн хураамжаас 100% чөлөөлж, сугалааны 10 эрх олгоно.

Мөн Та Олон улсын Visa карт эзэмшдэг бол Монгол дахь үйлчилгээний байгууллагуудаар хийсэн худалдан авалтын гүйлгээнийхээ 20,000 төгрөг тутамд 1 сугалааны эрх, мөн гадаадад хийсэн худалдан авалтынхаа 30 ам.доллар бүртээ 1 сугалааны эрх авах ба шинэ карт эзэмшигчид ч худалдан авалт хийж дахин сугалааны эрх нэмж авах боломжтой юм.

ХХБ-ны Олон улсын Виза карт эзэмшигчид дундаас Өмнөд Африкт аялах нийт 4 хос азтан тодрох бөгөөд азтануудыг С1 телевизээр 05.24-ний Даваа гарагт тодруулна.

Азтан болсон карт эзэмшигчидэд VISA FIFA-н төлөөлөгч ажилтнууд түргэн шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлэхээс гадна дараах үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа юм.

  • 4 төрлөөр 2-48 тоглолтын 2 билет /1 удаагийн тоглолт 2 билет/
  • 4 одтой зочид буудалд байрлах / Өглөөний цай  үнэгүй /
  • 200 ам.доллартай виза карт
  • Хэрэв шаардлагатай бол тэмцээн болох газар луу дотоодын нислэг хийх
  • Хот дотор аялал хийх боломж
  • VISA FIFA гэсэн бичиг бүхий бэлэг дурсгалын зүйлс

Та Африк тивийн онцгой гайхам байгаль, цоо шинэ ертөнцөд аялахын сацуу Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын өмнөх талбайн аялал хийж, тамирчдын бие халаалт, тоглолтын завсарлагааны талбайн аялал хийж дэлхийн аваргын ногоон дэвжээнд хөл тавьж үзэх ховорхон боломжийг эдлэх зэрэг хөгжилтэй сэтгэлд хоногших адал явдлаар дүүрэн аялал таныг хүлээж байна. Энэ бол таны мөрөөдлийг биелүүлэх боломж, танд аз хийморийг ерөөе.

Дэлгэрэнгүй мэдээллийг 326289, 331883 утаснаас авна уу.

ХХБ-ны Олон улсын Виза, Мастер картуудын талаарх мэдээллийг энд дарж авна уу.

Худалдаа, хөгжлийн банк

2010-04-29

ХХБ-ны АТМ-аас GLOBUS картыг худалдан авдаг боллоо

Олон улсын ярианы GLOBUS картыг ХХБ-ны АТМ-аас худалдан авах боломжтой боллоо. GLOBUS карт нь Мобикомын сүлжээнээс ярихад нэмэлт нэгж унадаггүй бөгөөд бүх төрлийн үүрэн болон суурин телефон утаснаас дэлхийн 260 гаруй улсууд руу сайн чанартай дуудлага хийдгээрээ давуу юм.

Худалдаа, хөгжлийн банкны АТМ-аас карт эзэмшигчид зөвхөн бэлэн мөнгө авах бус хүссэн үедээ үүрэн телефоны Мобиком, Skytel, Unitel компаниудын урьдчилсан төлбөрт картууд болон Sky C&C-ийн олон улсын ярианы картыг худалдан авч, цаг заваа хэмнэдэг билээ.

Манай банкны АТМ дээр авч болох үйлчилгээнүүдийн талаар энд дарж авна уу

2010-04-16

Худалдаа, хөгжлийн банк уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулна

Монгол улсын эдийн засгийн гол тулгуур болох ашигт малтмалын нөөцийг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, ашигт малтмалын зах зээлд өрсөлдөх чадвар сайтай улс орон болох зорилтыг Засгийн газраас дэвшүүлэн, Монгол Улсыг үйлдвэржүүлэх Хөтөлбөрийг батлан ажиллаж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийг дэмжин, Монгол улс зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох зорилтод өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс Худалдаа, хөгжлийн банк болон ХБНГУ-ын “Engineering Dobersek”, “Ammac” группууд хамтран нээлттэй уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

ХБНГУ-ын “Engineering Dobersek” нь ашигт малтмалын боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлэгч туршлагатай компани бөгөөд Монгол улсад орчин үеийн өндөр хүчин чадалтай, байгаль орчинд хор нөлөөгүй ашигт малтмалын боловсруулах техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд Худалдаа, хөгжлийн банк өөрийн түнш ХБНГУ-ын томоохон банкуудтай хамтран импортын санхүүжилт хийж хамтран ажиллах юм.

Монгол улсын ууган арилжааны банк Худалдаа, хөгжлийн банк ашигт малтмал, уул уурхайн салбарыг байнга дэмжин ажилладаг бөгөөд “Уул уурхайн банкны газар”-ыг 2007 онд байгуулан, Монголын арилжааны банкуудаас уул уурхайн салбарт хамгийн их зээл олгодогоороо тэргүүлж байна.

Уулзалт, зөвлөгөөнд ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон,  ХБНГУ-ын ЭСЯ-ны Консулын газрын дэд дарга Dr. Freudenberg, “Engineering Dobersek” группын захирал Dr. Avrachov нар илтгэл, танилцуулга хийсний зэрэгцээ ХХБ-ны харилцагч уул уурхайн компаниуд болон Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд урилгаар оролцсон юм.

Монгол улс ашигт малтмалын түүхий эдээ шууд экспортлохгүйгээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох баяжуулах үйлдвэр байгуулахад дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа ихээхэн хувь нэмэр оруулах бөгөөд Герман улсын тоног төхөөрөмжүүд нь дэлхийд онцгойрдог төдийгүй Монголчуудад чанараараа танигдсан билээ.  

2010-04-15

С.Оргодол: Би сорилтыг бэрхшээл гэдэг талаас нь биш боломж гэдэг талаас нь харж байгаа

Монгол улсын ууган, томоохон арилжааны банк Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодолтой өнөөгийн Монголын санхүү, эдийн засгийн төлөв байдал, банкны салбарын хууль, эрх зүйн орчны талаар яриа өрнүүлсэн юм.  

 

Та ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор 4 сар гаруйн өмнө томилогджээ. Олон жилийн дараа эргэж ажилласан сэтгэгдлээ манай уншигчдтай хуваалцахгүй юу?
Урьд нь 6 жил орчим ажиллаж байсан банкиндаа 8 жилийн дараа эргэж ирлээ. Их олон өөрчлөлт гарсан байна, гэхдээ танил дотно зүйлс түүнээс олон байсан. Хамт олонтойгоо хамт банкныхаа амжилтын түүхийг дахин бичилцэх болсондоо баяртай байгаа.

Энэ жил ХХБ-ны хувьд тэмдэглэлт жил тохиож байгаа юм байна. ХХБ өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын банкны салбарт ямар томоохон өөрчлөлтүүдийг авчирсан бэ?
1990 онд дэлхий нийтийн жишгээр банкны хоёр шатлалт тогтолцоо руу Монгол улс шилжихийн өмнөхөн байгуулагдсан анхны арилжааны банкуудаас өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа нь манай банк юм. Энэ хугацаанд ХХБ-ны улсын төсөвт оруулсан хувь нэмрийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл бид аж ахуйн нэгжийнхээ хувьд 50 гаруй тэрбум төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хувь хүний орлогын татварын хэлбэрээр мөн 10 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Гэхдээ ирээдүйд оруулах хувь нэмэр үүнээс ч их байх нь дамжиггүй. ХХБ Монголын банкны салбарт бусдыгаа манлайлан дуудсан, цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн, олон улсын зах зээл дэх шилдэг туршлагыг эх орондоо хэрэгжүүлж, мэдээллийн технологийн хөгжил бүртэй хөл нийлүүлэн алхаж, зах зээлийн аль ч цаг үед ноён нуруугаа алдалгүй, тогтвортой, урагшаа тэмүүлсэн, шинийг санаачилсан, байнга хөдөлмөрлөсөн он жилүүд байлаа гэж болох байх.  

ХХБ-ыг манай улсын тэргүүлэх, томоохон банк гэдгийг бид мэднэ. Та сүүлийн үеийн санхүүгийн үзүүлэлтүүдээс нь тоймлоод дурдвал?
Манай банк санхүүгийн чадвар сайн байж, хамгийн хямралтай байсан 2008, 2009 оныг амжилттай давж, улмаар ашигт ажиллагаагаа дээшлүүлж, эрсдэлээ бууруулан ажилласан тул үндсэндээ энэ хямралыг ажралгүй давлаа гэж үзэж болно. ХХБ-ны хувьд иймэрхүү хямралыг түүхэндээ хэд хэдэн удаа даван туулж байсан туршлагатай тул, мэдрэмж, удирдлага, зохицуулалтын тал дээр барьц алдах, сандрах явдал гараагүй юм билээ. 
Харин ч энэ хямралын үед бид Сингапурын хөрөнгийн бирж дээр 2007 онд гаргасан 75 сая ам.долларын бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулан, Монгол улсын хөгжлийн сангийн 25 тэрбум төгрөг, Засгийн газраас авсан алтны санхүүжилтын эх үүсвэр гэх мэтчилэн нийт дүнгээрээ 150 гаруй сая ам. долларын төлбөрийг сүүлийн нэг жил орчмын хугацаанд төлж барагдуулчихаад цаана нь санхүүгийн үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгаа нь чадвартай цөөхөн банкны нэг гэдгээ харуулж байгаа юм.
2009 оны эцсийн санхүүгийн тайлангаар манай банк урьдынхаа адил түвшинд буюу сектор дахь нийт байгууллагын зээлийн багцын 29 хувийг эзэлж  байгаа бөгөөд зээлийн багцын чанар сайн, чанаргүй зээлийн эзлэх хувь, хэмжээ нь салбарын дунджаас бага байгаа. 2009 оны эцсийн байдлаар ХХБ-ны нийт активын хэмжээ 805,2 тэрбум төгрөг, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 620,4 тэрбум төгрөг, нийт цэвэр зээлийн хэмжээ 402 тэрбум төгрөгт тус тус хүрсэн төдийгүй татварын дараахь цэвэр ашгаараа банкны сектортоо тэргүүлсэн. 

Таныг олон улсын томоохон байгууллагуудад нэлээд олон жил ажиллаж байсныг тань мэдэх юм. Энэ талаараа ярихгүй юу?
Би МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр 1992 онд, АНУ-ын Колорадо мужийн эдийн засгийн дээд сургуулийг 2002 онд, Массачуссетс мужийн Бостоны Их Сургуулийг олон улсын банк санхүүгийн хуулийн мастерын зэрэгтэйгээр 2003 онд тус тус төгссөн. Одоо МУИС-д санхүүгийн зуучлалын эрх зүйн зохицуулалтын асуудлаар докторын зэрэг хамгаалахаар сэдэв авч судалгаа хийж байна. АНУ-д сургуулиа төгсөж ирснээсээ хойш 2004-2008 онд Дэлхийн Банк, Дэлхийн Банкны бүлгийн Олон Улсын Санхүүгийн Корпорацид дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалтын болон зөвлөх үйлчилгээний төслүүд болоод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын олон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байлаа. Эдгээр  байгууллагууд бол дэлхийн хөгжиж буй орнуудын хөгжлийг хурдасгах, ядуурлаас ангид дэлхий ертөнцийг байгуулах зорилготой, зөвхөн санхүү, хүний нөөцөөрөө төдийгүй мэдлэгийн банк гэж ч тодорхойлогддог байгууллагуудад үндсэн ажилтнаар ажиллаж байснаа аз завшаан гэж боддог. Гэхдээ одоо цагт олон залуу Монголчууд олон газар, нэр хүндтэй сайхан  ажил хийдгийг мэддэгийнхээ хувьд би өөрийнхөө  намтрыг нэг их гойд гэж боддоггүй. Ажиллах хугацаандаа мэдлэг, туршлага хуримтлуулахыг эрмэлзэхийн зэрэгцээ тэдгээр олон улсын санхүүгийн байгууллагуудын томоохон нөөцийг улс орондоо үр ашигтай ашиглах гэдэг талаас нь анхаарч ажиллаж байлаа. Дэлхийн Банкнаас хэрэгжүүлсэн зам, тээвэр, Улаанбаатар хотын усан хангамж, хөдөөгийн болон Улаанбаатарын гэр хорооллын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах, эрчим хүчний алдагдлыг буурулах, хөдөөгийн холбоожуулалтыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний зэрэг дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 100 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалтын төслүүд, тэдгээр салбарт хэрэгжсэн 10 гаруй сая ам. долларын буцалтгүй тусламжийн болон техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний төслүүдийг хариуцан ажилласан. ОУСК-д ажиллах хугацаандаа Монголын зарим банк, компаниудад шинээр болон нэмэлт хөрөнгө оруулах, урт хугацаатай хувьцаанд хөрвөх болон үл хөрвөх нөхцөлтэй нийт 60 гаруй сая. ам долларын хөрөнгө оруулалт хийхэд багийнхаа бусад гишүүдтэй хамтран ажилласаныгаа эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэж боддог.

Монголын банкны салбарт дахин ажиллах болсон шалтгааныг тань сонирхвол?
2008 онд миний Дэлхийн банкны группт үндсэн ажилтнаар ажилласан хоёр дахь удаагийн 2  жилийн гэрээний хугацаа дуусч, цаашид хугацаагүйгээр сунгах эсэхээ шийдэх цаг болоод байсан юм. Хэрэв сунгавал ажилтан өөрөө хүсвэл тэтгэвэрт гарах хүртлээ ажиллах боломжтой байдаг.  
Миний хувьд амьдралынхаа зорилго, хэв маягаа насаараа олон улсын байгууллагад гүйцэтгэх ажил хийнэ гэж төсөөлдөггүй байснаас гадна Монголын банк, байгууллагуудын ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын албан тушаалд ажиллаач гэсэн тодорхой саналууд тавьж байсны дотроос сонголтоо хийсэн гэх үү дээ. Товчхондоо  Монголынхоо банкны салбарын өмнө тулгарч байгаа томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ялангуяа, эдийн засгийн хямрал, мөн хүлээгдэж байгаа эдийн засгийн томоохон үсрэлтийн энэ үед өөрийнхөө мэдлэг чадварыг сорьж үзэх, чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулахыг хүссэн юм.

Дэлхий нийтээрээ хямрал ярьсан энэ үед амаргүй сорилтыг сонгох нь хэцүү биш үү?
Би энэ олон сорилтуудыг бэрхшээл гэдэг талаас нь биш боломж гэдэг талаас нь харж байгаа.  Хэдийгээр энэ цаг үед дэлхий нийтээрээ эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаа боловч Монгол улсын хувьд эдийн засгаа ихээхэн чадваржуулах, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зэс, алт, уран, төмөр, нефть, цайрын ордын төслүүдийг хэрэгжүүлэхээр зохих шийдвэрүүдээ гаргаад ажлууд хийгдэж байгаа нь түүхийн маш сонирхолтой цаг үе ч гэж хэлж болох байх. Өсөлтийг томоор хийе гэвэл тэр хэмжээний сорилт туулах хэрэгтэй. Энэ сорилтод манай улс олон талаараа бэлэн биш байгааг бид сүүлийн үед олон зүйлээс мэдэрсэн гэж бодож байна. Сорилт нь манай улсын санхүүгийн секторд ч адил хамаатай, дэлхий дахины жишгээр үзвэл манай улсын санхүүгийн сектор бүтэц, зохион байгуулалт, бодит эдийн засагтаа үйлчлэх чадавхи зэрэг шалгуураар авч үзвэл мөн бэлэн биш байна.
Манай санхүүгийн систем нь хөрөнгө оруулалтын болон өрийн үнэт цаасны зах зээлийн аль нь ч хөгжөөгүй, хөрөнгө оруулалтын сан, даатгал, тэтгэвэр, итгэлцлийн сан, зээлийн мэдээллийн сан зэрэг санхүүгийн дэд бүтцүүд нь зохих ёсоор хөгжөөгүй байгаа учраас арилжааны банкууд нийт санхүүгийн секторын 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг ч нийт санхүүгийн сектор дахь хөрөнгийн хэмжээ нь бодит эдийн засгийн хэмжээ, түүнчлэн, дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нь харьцуулан үзвэл 4-5 дахин доогуур байгаа зэрэг нь бид ярихгүй л байгаа болохоос, ямар хэмжээний сорилт тулгараад байгааг тодорхой харуулах байх. Гэтэл санхүүгийн секторын маань хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болох банкны салбар нь нийтдээ 4,3 триллион төгрөгийн активтай байгаа нь бидний хүсэн хүлээж байгаа хөгжлийн эдийн засгийн хэрэгцээтэй харьцуулж үзвэл хангалтгүй болох нь тодорхой.

Тэгэхээр одоо яах вэ? Шийдэх ямар боломж байх вэ?
Санхүүгийн капиталын хувьд маш хурдтай менежмент хийгддэг, тухайн орныхоо хил хязгаарт баригдахгүйгээр үйл ажиллагаа нь явагдаж байдаг тул бусад дэд бүтэц, бодит секторын бэрхшээлүүдтэй харьцуулвал хөрөнгө, системийг оруулж ирэх талаас нь авч үзвэл харьцангуй хялбар юм шиг боловч цаашдын эрүүл, өрсөлдөөнтэй хүртээмжтэй, үнэ, чанарыг зохистой хэмжээнд байлгаж, санхүүгийн секторт гарч болох эрсдэлээс нийт эдийн засгаа хамгаалалттай байлгах үүднээс нь авч үзвэл маш амаргүй. Санхүүгийн бүх секторын тухай асуудал чинь их өргөн асуудал учир ганцхан аргаар ингэж шийднэ гэж хэлэхэд хэцүү. Санхүүгийн секторыг бүрдүүлж байгаа хэсэг тус бүрт нь тохирсон бодлого, арга хэмжээ авах шаардлагатай. Яаж гэдэг дээр ганцхан санаа хэлье. Монгол улс жилдээ 2 тэрбум гаруй ам. долларын зэс, алт, цайр, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр олборлож, экспортолж байгаа. Үнэ тогтоолтын боловсронгуй бус тогтолцооноос болж, жинхэнэ үнийг нь тодорхойлохд хүндрэлтэй байгаа ч олборлолт, экспортын хэмжээ ирэх хэдэн жилд хэд дахин нэмэгдэх нь тодорхой байгаа. Гэтэл тэдгээр бүх түүхий эд, баялгийн үнийг өнөөдөр олборлож байгаа этгээд авч байгаа этгээдтэй ханцуй дотроо дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур тохиролцож, хамгийн багаар татвар төлж байна. Зүй нь олборлогч хэдээр борлуулах үнийг өөрөө тогтоодоггүй, үнийг нь бараа түүхий эдийн бирж (mercentile exchange сурв.) нь өөрийн ил тод, дуудлагын худалдааны журмаар тогтоож олборлогчид, ялангуяа хувьцаа эзэмшигчдэд нь боломжит хамгийн дээд үнэ, ашгийг, улс оронд нь хамгийн их татварыг олгож, ямар нэгэн хардлага сэрдлэг үүсдэггүй тул ард иргэдэд нь сэтгэл ханамж, нийгмийн зөвшөөрөл (social license сурв.)-ийг тус тус  авчирч, улмаар нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг бэхжүүлдэг. Ийм байдал л Монголд хэрэгтэй гэж бодож байна.  

Сорилт гэснээс сүүлийн 2 жил хямрал ярьлаа. Одоо бид хаана нь яваа бол?
Хямралын талаар хүмүүс зөндөө л их ярьлаа. Хямрал гэж юуг хэлээд байгааг тоон утгаар нь үзүүлэх хэдэн тоо хэлье. Тодорхой юм шиг хэрнээ их өргөн, түвэгтэй асуудал тул ойлгомжтой байх үүднээс болсон процессийг дэлхий нийтийн түвшинд, Монгол улсын түвшинд тайлбарлахыг оролдъё.
Дэлхий дахинд 1900-1980 оныг хүртэл санхүүгийн секторын актив дөнгөж 100 орчим хувиар буюу нэг дахин нэмэгдэж байсан бол 1980-2007 оны хооронд 200 орчим хувиар буюу хоёр дахин нэмэгдэж дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс 4 дахин их болсон байсан юм. Үндсэндээ дэлхий нийтээрээ дайн тулаангүй байсан, улмаар хүйтэн дайн дуусгавар болсон сүүлийн 30 орчим жилд хүн төрөлхтөн эдийн засаг, нийгэм, соёл, техник технологи, амьжиргааны түвшний хувьд маш том дэвшил хийсэн юм. Энэхүү хөгжил дэвшилд томоохон санхүүжилт шаардагдах нь тодорхой. Энэхүү эрэлтийг хангах үүднээс болон зарим орнууд эдийн засгийн давшингуй, зарим тохиолдолд хэт өөдрөг бодлогын улмаас санхүүгийн хөшүүргийг хэт ихээр хэрэглэх, санхүүгийн секторт бодит өсөлтөөс гадна үүсмэл эх үүсвэр (derivative сурв.)-үүдийг ихээр ашиглаж, зөвхөн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг төдийгүй хэрэглээг зарим тохиолдолд бодит бололцооноос нь хэтрүүлэн санхүүжүүлж ирсэн байдаг юм. Жишээ нь миний сурч байсан Бостоны ойролцоо Америкийн зүүн хойд мужууд буюу Нью-Ингландын зарим хүмүүс л гэхэд харьцдаг банкнаасаа  зээл аваад хоёр дахь, гурав дахь хаузаа авч зарим нь Флорида мужид авч өвлийн хүйтэнд очиж 1-3 сар л амьдрах зориулалтаар төдийлөн зайлшгүй биш хөрөнгө оруулалт, хэрэглээнд зээл авах зэргээр эдийн засгийг халууруулж, хөөсрүүлж байлаа. Үүнд санхүүжүүлэгчид нь орон сууц бол эрсдэлгүй санхүүжилт, барьцаа гэж үзэж байхад, зээлдэгч, худалдан авагчид нь байнга үнэ нь өсч байдаг эрсдэлгүй хөрөнгө гэсэн ойлголт итгэл үнэмшил хүчтэй нөлөөлж байсан юм. Үүний улмаас  зохиомол хэрэгцээ, үнийн хөөрөгдөл үүсч АНУ-д гэхэд л 2000-2007 оны хооронд орон сууцны үнэ 100 гаруй хувиар өссөн байна. Энэ мэтээр зохиомлоор өсч ирсэн зээл, санхүүжилтийн дотор бодит хэрэгцээ, төлбөрийн бодит чадвараас нь хэтэрсэн, эрсдэл, алдаа хуримтлагдах нь ойлгомжтой биз дээ?
Хуримтлагдсан алдаануудынхаа үнийг төлөх, байх ёстой байранд нь буцааж тавихтай холбогдон гарсан зардал, цаг хугацааны алдагдлыг л бид хямрал гээд байгаа болохоос биш, байгалийн элдэв гамшиг, дайн тулааны хөлд үрэгддэг шиг хөрөнгө баялаг устаж, үгүй болоогүй юм шүү дээ. Хямрал эхэлсэн 2008 оны 3-р улирлаас хойш зөвхөн дэлхий нийтийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн үнэ 90 триллион ам. долларт хүрч байсан нь зөвхөн 2008 онд л гэхэд үнэлгээ нь 3,4 триллионоор буурч, дэлхийн санхүүгийн секторын актив 2007 онд 192 триллион байсан нь 2008 онд 178 триллион болж буурсан зэргээс харж болно. Үүний дотор та бидний байнга сонсож байдаг хөрөнгийн биржүүдийн индексүүд огцом унаж, үнэт цаас эзэмшигчдийн хүлээсэн хохирол ч орж байгаа. Эцэст нь хэлэхэд дэлхийн улс орнууд болон манай орны хувьд өөр орчинд зохицох, түүндээ тохирсон бодлого баримтлах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. 

Тэгэхээр дэлхийн энэ хямрал манай улсад хэрхэн нөлөөлж байгаа вэ?
Нэгэнт дэлхий нийтийг хамарсан энэ үзэгдлээс ангид үлдэх улс орон гэж байхгүй тул манай орон тодорхой хэмжээгээр өртөлгүй яахав. Хямралын дарамт улс орон бүрт харилцан адилгүй байсан. Манай хувьд учруулж болох байсан дарамтаас нь арай илүү дарамтыг өөрсдийнхөө алдаагаар үүрсэн гэж боддог. Манай улсын хувьд дэлхийн санхүүгийн зах зээлтэй төдийлөн нягт холбогдоогүй, үүсмэл санхүүгийн эх үүсвэр ашигладаггүй, хэт өөдрөг төсөөллөөр 100 хувийн зээл, санхүүжилт хийх хэмжээнд хүртлээ хүртээмжтэй болоогүй байсан зэрэг нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг зарим орнууд шиг хүнд хэлбэрээр нөлөөлөхгүй байх талтай байсан. Гэхдээ манай санхүү, улмаар эдийн засаг тодорхой хэмжээгээр хямарсан шүү дээ. Монголын хямрал нь манай экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ унасан, нөгөө талд нь импортын гол бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүнүүд, улаан буудайн үнэ өссөн зэрэг цөөн хэдэн гадаад шалтгаануудын зэрэгцээ дотоод хүчин зүйлүүдээс ихээхэн шалтгаалсан.
Манай улсын хувьд дэлхийн эдийн засаг аль хэр түргэн сэргэхээс үл хамааран хурдан сэргэх хурдтай хөгжих боломж нээгдэж байгаа юм. Хэдийгээр олон улсын хөрөнгийн захуудын индекс сайн сэргэж чадаагүй байгаа ч Монголтой холбоотой олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй болон бүртгэлгүй компаниуд ихээхэн хэмжээний санхүүжилт босгож, хөрөнгө оруулалтаа идэвхжүүлж байна. Жишээ нь, Айвенхо Майнес, Ховдын Хөшөөтийн уурхайд түшиглэсэн Монголын Эрчим Хүч Компани, Сэлэнгийн Ерөө дэх төмрийн ордод түшиглэсэн Болд Төмөр Ерөө гол компани, South Gobi Sand, Energy Resources зэрэг олон компаниуд олон улсын санхүүгийн зах зээлээс ихээхэн хэмжээний хөрөнгө татаж, хөрөнгө оруулалтаа эхэлчихээд байна. Бидэнд бодит баялаг нь байгаа тул зөв хэрэгслээ ашиглаж, ухаалаг зөв бодлого явуулвал Монголын санхүү, эдийн засгийг санхүүжүүлэх мөнгө хангалттай орж ирэх бололцоотой гэж өөдрөгөөр төсөөлдөг. Гэхдээ хамгийн гол нь төсөөлж байснаас их хэмжээний мөнгө эдийн засагт орж ирэхэд түүнийг яаж зохицуулах, зарцуулах вэ гэдэг асуудал чухал юм.

Тогтворжиж эхлэж байгаа дэлхийн эдийн засгийн хамгийн хүнд үе ард үлдсэн ч эдийн засгийн сэргэлт эмзэг байгаа тухай олон улсад яригдаж байна. Энэ тал дээр Та ямар бодолтой байна вэ?
Хямралыг хэрхэн давах, тогтворжих зэрэг асуудал нь шалтгааныг нь зөв тогтоож, түүнийг засах аргаа зөв тууштай хэрэгжүүлж чадах эсэхээс л хамаарна. Улс орнууд хямралд янз бүрийн байдлаар өртөж байна. Хамгийн ихээр өртөж байгаа Исланд, Грек зэрэг орнууд байна. Зимбабвед өнгөрсөн жил өдрийн инфляци нь 98 хувьд хүрч, жилийн инфляци нь хэдэн зуун тэрбум хувьд хүрч валютын ханшийн удирдлагаа алдсанаар өөрийн гэсэн үндэсний валюттай байх бололцоогоо алдахад хүрсэн. Хэрэв эдийн засгийн удирдлага, хяналтыг зөв хэрэгжүүлэхгүй бол хямрал бол байнга дагалдаж байдаг сүүдэр шиг зүйл. Зүйрлэвэл хямардаггүй ходоод гэж байдаггүй шиг, хямардаггүй эдийн засаг гэж байхгүй. Гагцхүү хэрхэн байнга зөв дэглэм барьж, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлж, хямарвал эмчилж байхаас эрүүл мэнд нь хамаардаг шиг л юм.

Та банкны тухай хуулийн чиглэлээр Америкт сурсан гэлээ, саяхан манай улс Банкны тухай хуулиа шинэчлэн сайжруулсан, энэ хуулийн талаар Та саналаа хуваалцаач?
Энэ хуулийг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага байсан. Шинээр батлагдсан Банкны тухай хуулийн талаар товч дүгнэж хэлбэл энэ хууль судалгаа шинжилгээ, зарчим барьж хийсэн гэхээсээ илүүтэй Анод, Зоос банкуудыг төлбөрийн чадваргүй болохтой холбогдон үүссэн цочрол, сэтгэл хөдлөлд автаж хийсэн тул цаашдаа банкны салбарыг хөгжүүлэх, урт удаан хугацаагаар үйлчлэх, сайнаар хувь нэмэр оруулах хууль болж чадсангүй. Аливаа хууль бол өөрөө зохицуулалтын тэнцвэртэй харьцаанд үндэслэх учиртай юм. Тэнцвэрээ олоогүй аливаа зүйл удаан тогтох боломжгүй байдаг. Өнөөдөр Монголын банкны салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө, санхүүжилт шаардлагатай байгаа, гэтэл энэ хууль хөрөнгө оруулалтыг татах боломжийг хаасан, оруулсан хөрөнгийн хөрвөх боломжийг маш ихээр хязгаарласан хууль болсон. Хөрвөх чадваргүй хөрөнгө оруулалтыг хөрөнгө, баялаг гэж үзэхэд хэцүү шүү дээ. Банкны үйл ажиллагааг зохицуулж байгаа олон хууль, эрх зүйн бусад актууд өнөөгийн шаардлагыг хангахгүй, салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөх, эрсдэлийг нэмэгдүүлэх зэргээр нөлөөлж байгаа. Банкны салбарт ажиллаж байгаа хуульчид сайн дураараа нэгдэж, Банкны Хуульчдын Холбоо гэдэг төрийн бус байгууллага 2007 онд байгуулсан юм билээ. Би тэр байгууллагад бусад нөхдийнхөө хамт үйл ажиллагаанд нь саяхнаас идэвхтэй оролцохоор болсон. Энэ байгууллагынхаа шугамаар банкны хууль зүйн орчныг бүрдүүлж байгаа хууль тогтоомжуудад шинжилгээ хийж, санал хүсэлтээ холбогдох газруудад тавина.

Тэгэхээр Та өнөөгийн банкны салбарын хууль эрхзүйн орчинг хангалтгүй гэж үзэж байна уу?

Тийм. Угаасаа эрх зүйн орчин бол нийгмийнхээ хөгжилтэй уялдаж зэрэгцэн хөгжиж байх шаардлагатай. Зөвхөн шинээр батлагдсан Банкны тухай шинэ хууль гэхэд л урагшаа харсан гэх нь битгий хэл өнөөдрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй, эрх зүйн тогтолцоог бүрдүүлж байгаа олон хуулиудтай зөрчилдөж байгаа. Тухайлбал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, тодорхой заалтууд, Иргэний хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн зүйл, заалтуудтай зөрчилдөж байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.Мишээл

2010-04-07

Худалдаа, хөгжлийн банк Азийн хөгжлийн банктай худалдааны санхүүжилтын гэрээ байгууллаа

Худалдааны Санхүүжилтыг Дэмжих Хөтөлбөр”-ийн хүрээнд 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөгчид  худалдааны санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. Уг гэрээг байгуулснаар АХБ нь ХХБ-нд зээлийн шугам баталсан бөгөөд энэ нь ХХБ-ны харилцагчдын нээж буй аккредитив, баталгааг гадаадын банкаар баталгаажуулах, санхүүжүүлэх боломжийг олгож байна.

Дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгж, пүүс компаниудын хооронд худалдааны гэрээ байгуулан экспорт, импорт хийхэд гардаг түгээмэл асуудлын нэг нь төлбөрийн эрсдэл билээ. Уг хүндрэлтэй асуудлыг шийдэхэд ХХБ болон АХБ-ны хооронд байгуулсан энэхүү гэрээ ихээхэн ач холбогдолтой юм. ХХБ-ны гадаад худалдаа эрхэлдэг харилцагчдын хувьд илүү ашигтай нөхцөлтэйгээр, эрсдэлгүй гадаад худалдаа эрхлэх боломж нээгдэж байна. Мөн энэхүү гэрээг үзэглэсэнээр ХХБ нь АХБ-тай худалдааны санхүүжилтын гэрээ байгуулсан гадаадын томоохон банкуудтай хамтран ажиллах бөгөөд ингэснээр тус банкны гадаад харилцаа улам өргөжин тэлж байна.

Азийн хөгжлийн банк (АХБ) нь хөгжиж буй орнуудын гадаад худалдаа болон түүнд оролцогч талуудыг дэмжих зорилгоор “Худалдааны Санхүүжилтыг Дэмжих Хөтөлбөр”-ийг боловсруулан ажиллаж байгаа билээ. Энэ хөтөлбөр нь дэлхийн олон орны банк, санхүүгийн байгууллагуудыг хамарсан том хөтөлбөр бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улсын гадаад худалдааг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

2010-03-24

ХХБ-ны АТМ-ууд шинээр нэмэгдлээ

 
Худалдаа, хөгжлийн банк АТМ-ы тоог нэмэгдүүлэн, үргүй зардлыг багасгах бодлого баримтлан, АТМ-ы тоог даруй 60-д хүргэн ажиллаж байгаа ба энэ долоо хоногт дахин шинээр дараах АТМ-уудыг байрлууллаа.
  1. “Оргил шилтгээн” худалдааны төв - ХУД, 11-р хороо, Зайсан явах замд;
  2. Теди төв - ЧД, 1-р хороо;
  3. Monnis tower - СБД, Чингисийн Өргөн чөлөө, ХХБ-ны Гурван гал салбарын байранд;
  4. “Сансар 32” supermarket -  СБД, 32-ын тойрог;
  5. “Улаанбаатар” их дэлгүүр - СБД, 5-р хороо, хуучнаар Центрпойнт төвийн замын эсрэг талд; 
  6. “Home plaza” supermarket - БЗД, 2-р хороо, Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд тус тус байрлаж байгаа болно.
ХХБ-ны АТМ-уудын байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

2010-03-04

“Lady loyalty” карт “Loyalty онооны” системд шилжин, шинэчлэгдлээ

Эрхэмсэг бүсгүйчүүддээ нэмэлт боломжуудыг олгон, зөвхөн тэдэнд зориулан ХХБ-наас зах зээлд нэвтрүүлсэн “Lady loyalty” карт улам шинэчлэгдэн, “Loyalty онооны”  системд шилжлээ.

Бүсгүйчүүдийн нэр хүндийн илэрхийлэл болсон “Lady loyalty” картаар ХХБ-ны гэрээт, Монгол улсад нэр хүнд бүхий доорхи 60 гаруй үйлчилгээний байгууллагуудаас худалдан авалт хийх бүрдээ бонус оноо цуглуулан, цугларсан бонус оноогоороо тэдгээр байгууллагуудаас хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.

ХХБ Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 3-р сарын 3-наас 3-р сарын 13-ныг хүртэл “Lady loyalty” картын эхний жилийн хураамжийг 50% хөнгөлж байгааг дуулгахад таатай байна. Бүсгүй танд сайн сайхныг хүсье.

“Lady loyalty” картын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-03-03

Худалдаа хөгжлийн банкны Зээлийн хэмжээ өсч, хугацаа уртсан, хүү буурлаа

Дэлхий нийтийн санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан эрсдэлээс хамгаалах үүднээс дотоодын арилжааны банкуудын зээлийн хүү сүүлийн 2 жилд бууралтгүй байсан бол Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 20 жилийн ойгоо угтаж, зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэн, хугацааг уртасгаж, хүүгээ бууруулсан баяртай мэдээг харилцагчиддаа дуулгаж байна. Энэ удаад ХХБ Эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх жижиг зээл, Хөрөнгө оруулалтын жижиг зээл, Автомашины лизингийн зээлийн хүүгийн хувь хэмжээгээ өнөөгийн бодит байдалд нийцүүлэн тус тус бууруулах эхний алхамаа авч байгаа ба цаашид зээлийн хүүгээ бууруулах бодлогыг шат дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Хүү буурсан зээлийн бүтээгдэхүүнээс дурдвал, Эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх жижиг зээлийг төгрөгийн 1.6 хувь, ам.долларын 1.5 хувь хүртэл бууруулсан бөгөөд Хөрөнгө оруулалтын жижиг зээл төгрөгийн 1.9 хувь, ам.долларын 1.6 хувь хүртэл буурлаа. Эдгээр зээлийг 18-30 сар хүртэл хугацаатайгаар 150 сая төгрөг болон 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээгээр авч болох юм. 

Түүнчлэн иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах Автомашины зээлийн хувь хэмжээ төгрөгийн 1.6 хувь, ам.долларын 1.4 хувь хүртэл тус тус буурсан бөгөөд 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар автомашины зээл авах боломжтойн зэрэгцээ зээлийн дээд хэмжээ 70 сая төгрөг болон 50 мянган ам.доллар хүртэл байх юм. 

ХХБ-ны зээлийн бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.tdbm.mn вэб хуудас, 312362, 331884 дугаарын утаснаас лавлана уу.

Хөгжил дэвшилд хамтдаа

2010-02-01

Худалдаа, хөгжлийн банк 50 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг малчдад хандивлалаа

Байгалийн гамшигт үзэгдэл, цас зудны бэрхшээл, малчдын амьдралд хэмжээлшгүй гарз хохирол учруулж, манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүнд нөхцөлтэй байгаа энэ цаг үед Худалдаа, хөгжлийн банк халуун сэтгэлийн илэрхийлэл болгож, нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан, 50 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг малчдад олгох шийдвэр гарган, 2010.1.28-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Т.Бадралд ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол гардууллаа.

Монгол улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банкны 20 жилийн ой 2010 онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд Монгол улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын уриалгыг дэмжин малчиддаа үзүүлж буй 50 сая төгрөгийн энэхүү буцалтгүй тусламж нь Худалдаа, хөгжлийн банкны нийт ажилтнуудын хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр шимийн нэгээхэн хэсэг юм. 

Худалдаа, хөгжлийн банк нийгмийн хариуцлага, иргэдийн сайн сайхан амьдрал, нийгмийн гэрэлт ирээдүйн төлөө байнга мөнгөн хөрөнгө хандивлаж, дэмжлэг, туслалцааг үзүүлсээр ирсэн бөгөөд нэг жилд дунджаар 100 гаруй сая төгрөгийг тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа нийгмийн салбаруудад тусламж үзүүлэн, хамтран ажилладаг юм.

Ийнхүү Худалдаа, хөгжлийн банк малчдаа дэмжиж, малчиддаа туслах халуун сэтгэлийн дэмжлэг, хандивыг идэвхижүүлэн, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачлагыг өрнүүлж буйн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, нийгмийн хариуцлагыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг Монгол улсын тэргүүлэгч банк болохоо нотоллоо.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

2010-01-29

Худалдаа, хөгжлийн банк Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг 10 дахь жилдээ ивээн тэтгэлээ

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэн хүлээдэг, цаг наргүй ажлынхаа алжаалыг тайлан, спортоор амьсгалах бололцоог олгодог  “Мөнгөн цагираг” сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг Худалдаа, хөгжлийн банк 10 дахь жилдээ ивээн тэтгэлээ. Уг тэмцээнийг анхлан зохиогдсоноос хойш ХХБ тасралтгүй 10 жил ивээн тэтгэж байгаа бөгөөд тэмцээн өнгөрөгч долоо хоногт 3 өдөр үргэлжлэн өндөрлөсөн юм.

Тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 12 нийт 30 баг өрсөлдсөнөөс Эмэгтэй багуудаас МҮОНРТ-ийн баг Алтан медаль, “ТМ” телевиз Мөнгөн медаль, “Ардчилал” сонины баг Хүрэл медаль хүртлээ. 

Эрэгтэй багуудаас “Боловсрол” суваг телевизийн баг тэргүүлж, “Спортын цонх” сэтгүүл  Мөнгөн медаль, С1 телевиз Хүрэл медаль хүртсэн байна.

2010-01-28

ХХБ-ны АТМ нэмэгдлээ

 
Худалдаа, хөгжлийн банк бэлэн мөнгөний машины тоогоо тогтмол нэмэгдүүлсээр байгаа ба өнгөрсөн долоо хоногт хоёр АТМ-ыг шинээр суурилуулснаар ХХБ-ны АТМ нийслэлд 40,  хөдөө орон нутаг 11 АТМ ажиллаж байгаа юм.

Шинээр суурилуулсан АТМ-уудын байршил:

  • Чингэлтэй дүүрэг, TEDY төвд;
  • БЗД, 2-р хороо, “Сэлэнгэ” зочид буудлын замын эсрэг талд байрлах “Home plaza supermarket”;

Та манай банкны АТМ-ны байршлыг энд дарж авна уу

2010-01-18

ХХБанкаар дамжуулан ОХУ-руу рубль шилжүүлэхэд дамжуулагч банкны шимтгэлгүй боллоо

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 2010 оны 1-р сарын 1-нээс эхлэн ОХУ-тай харилцагч иргэд, байгууллагуудын төлбөр тооцоонд нэгэн онцлог давуу талыг олгож, ОХУ-ын Юникредит, Сбербанк болон Россельхоз банкуудаар дамжуулан рубль шилжүүлэхэд зөвхөн гадаад гуйвуулгын шимтгэлийг төлөн хүлээн авагчийн гарт шилжүүлгийг бүтэн дүнгээр нь хүргэж эхэллээ. ХХБ-ны гадаад төлбөр тооцооны тэргүүлэх байр суурийн ачаар рублийн бүхий л шилжүүлэг дамжуулагч банкны шимтгэлгүй болсон бөгөөд шинэ ондоо тус банк өөрийн 20 жилийн ойг угтан харилцагч нартаа шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэн бэлэг барьж эхэллээ.

ХХБ нь ОХУ-ын нэр хүнд бүхий томоохон 20 орчим банк санхүүгийн байгууллагатай харилцаатай ажилладаг бөгөөд Сбербанк, Россельхоз болон Юникредит банкууд нь ОХУ-ын арилжааны банкуудаас нийт актив, өөрийн хөрөнгийн хэмжээгээрээ эхний тавд байнга багтдаг нэр хүнд бүхий томоохон банкууд юм.

Монгол улсын гадаад төлбөр тооцоонд голлох байр суурь эзэлдэг ХХБ улсдаа хамгийн олон буюу 14 төрлийн гадаад валютаар дэлхийн өнцөг булан бүрт харилцагчдын төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэж байна.

2010-01-08

ХХБ, Байкальский Банк Сбербанкинд ам.доллар, рублийн данс нээлээ

  Худалдаа, хөгжлийн банк ОХУ-ын хамгийн том арилжааны банкуудын нэг болох Сбербанк (Sberbank or Savings Bank of the Russian Federation) Байкальский төвд өөрийн ам.доллар, рублийн дансаа нээж, гэрээнд гарын үсэг зурлаа. Уг харилцах дансыг нээснээр ОХУ-тай харилцдаг ХХБ-ны харилцагчдын гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, хямд зардлаар гүйцэтгэх боломжийг өргөтгөж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм. 

Сбербанк нь 1841 нд байгуулагдсан эртний түүхтэй банк бөгөөд ОХУ -ын нутаг дэвсгэрт 17 мужийн төв банктай 20 гаруй мянган салбар, тооцооны төвүүдтэй хамгийн өргөн сүлжээтэй томоохон банк юм. Сбербанк нь ОХУ-ын банкны системийн тэргүүлэгч бөгөөд нийт активаараа ОХУ-ын банкны системийн ¼, өөрийн хөрөнгийн хэмжээгээрээ 30% эзэлдэг, нийт 230 тэрбум долларын активтай. 2009 оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн хадгаламжийн зах зээлийн 50,5%, зээлийн багцаараа улсын хэмжээнд 30% эзэлж байна.

ГХХОБГ

2009-12-15

ХХБ-нд гадаадын 20 гаруй банкнаас 100 сая гаруй ам.долларын санхүүжилтын зээлийн шугам батлаж өгсөн

ХХБ-ны Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газрын орлогч захирлын албыг Б.Эрхэмбаяр гэх шавилхан бүсгүй хашдаг. Ямар ч ажилд жижиг гэлтгүй нухацтай няхуур ханддаг энэ бүсгүй цаанаа л нэг жинхэнэ банкны ажилтны дүр төрхийг илэрхийлээд байх шиг санагддаг. Бид хөрөнгө оруулалт, гадаад харилцааны талаар төдийгүй түүний хувийн амьдрал, дотоод ертөнц рүү нь зочилсон юм.

 

ХХБ-ийг гадаад харилцаа нь өндөр төвшинд хөгжсөн банк гэдэг. Олон улсын зах зээлд бонд гаргасан, гадаад төлбөр тооцооны 50 шахам хувийг дангаараа эзэлдэг гээд л. Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газар (ГХХОБГ)-ынхаа талаар Та танилцуулаач?

Манай банкны гадаад харилцаа хөгжлийн хувьд тухайн үеийн Улсын банкны Гадаад төлбөр тооцооны газраас түүхэн хөгжил нь эхэлсэн. Энэ утгаараа ХХБ нь гадаад харилцааны арвин их туршлагатай, гадаад харилцаан дээр суурилсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүд түлхүү хөгжсөн давуу талтай байдаг. Миний хувьд энэ олон жилийн туршлагатай том гадаад харилцааны хэсэгт ажиллаж, ихийг сурч мэдээд явж байгаагаараа бахархдаг.

ГХХОБГ-ын явуулдаг үйл ажиллагаа бол нэгд, гадаад харилцаа буюу корреспондент банкуудтай хийх харилцаагаа хөгжүүлэх, бэхжүүлэх, шинээр нэмж санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийх, харилцагчиддаа гадаад төлбөр тооцооны сайн үйлчилгээ хүргэхийн тулд бүх голлох төрлийн валютаар дэлхийд нэр хүндтэй банкууд дээрх ностро данс байрлуулах зэрэг ажлууд байна. Дараагийн нэг ажил нь Хамтын санхүүжилтын үйл ажиллагаа байдаг.  Хамтын санхүүжилт гэдэг бол том зээлдэгчийн зээлийн хэрэгцээ шаардлага өндөр болсон өнөөгийн нөхцөлд хамгийн хэрэгтэй үйлчилгээ байдаг.

Өөрөөр хэлбэл, банкууд тухайн байгууллагын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн том хэмжээний төслийг хамтраад санхүүжилт хийнэ гэсэн үг. Дараагийн нэг үйл ажиллагаа бол Худалдааны санхүүжилт, аккредитив нээх, харилцагчийн аккредитивийг гадаадын гуравдагч том банкаар баталгаажуулах, экспорт кредитийн агентлагуудын даатгалтай худалдааны санхүүжүүлтын зээлийг харилцагчиддаа дамжуулан олгох явдал юм. Одоогийн байдлаар манай ХХБ-ны харилцагчдын гадаад худалдааны санхүүжилтэд зориулж гадаадын нэр хүнд бүхий 20 гаруй банкнаас 100 сая гаруй ам.долларын санхүүжилтын зээлийн шугам баталж өгсөн байдаг. Энэ нь гадаадын банкууд манай харилцагчдын нээсэн гадаад худалдааны аккредитив, баталгааг ХХБ-наас ямар нэгэн барьцаа баталгаа шаардахгүйгээр баталгаажуулж байгаа гэсэн үг л дээ. Мөн нөгөө талаар энэ бол манай банкинд итгэх тэдгээр банкуудын итгэл ХХБ-ны маань гадаад дахь нэр хүндийг давхар харуулж байгаа хэрэг. Хямралын энэ үед ч худалдааны санхүүжилтын зээлийн шугамын хэмжээ буураагүйгээр барахгүй бид харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог худалдааны санхүүжилтын төрөл бүрийн хэлбэрээр хурдан шуурхай гүйцэтгэж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг. Мөн Монгол улсад Дэлхийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны банк, Германы KfW зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төслийн зээлүүд дээр банк дотроо зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн сүүлд нь хөрөнгө оруулалтын банкны чиглэл байна. Энэ чиглэлийг бид хөгжүүлэх гээд сүүлийн хоёр гурван жилийн дотор шаргуу ажиллаж байна. Та бүхэн ХХБ маань 2007 онд Монголоос анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргасан гэдгийг мэдэж байгаа байх.

Олон улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнасан банкууд байдаг, харин манай банкуудад хөрөнгө оруулалтын чиглэлээр туршлага бараг байхгүйтэй адил. Энэ чиглэл хөгжих боломж манайд хэр байдаг бол?

Хөрөнгө оруулалтын банкны туршлага Монголд бага гэдэг нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын банк бол тухайн бизнесийн байгууллагыг нийлэх нэгдэхэд зөв, эрсдэлгүй санхүүгийн зөвлөгөө өгөх, компаниудыг өрийн бичиг буюу бонд, хувьцаагаа гаргах үйл ажиллагааг зохион байгуулах, үнэт цаасны арилжаа хийх гээд л монголд хараахан хөгжөөгүй тэр үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Гэхдээ Монголын томоохон банкуудад үндэс суурь нь хөгжиж эхэлж байгаа гэж бодож байна. Жишээ нь, ХХБ-ны хувьд эдийн засагт дорвитой нөлөө үзүүлдэг Монголын томоохон чухал салбаруудтай харилцдаг тул хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллахад бидэнд боломж байгаа. Түүнчлэн, бид өргөн гадаад харилцаа, олон улсын зах зээл дээр бонд гаргаж хөрөнгө босгосон туршлага дээрээ тулгуурлаад, мөн томоохон байгууллагын харилцагчдын хүсэлт шаардлагын дагуу хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг эхлүүлээд байгаа.

Нөгөө талаас хөрөнгийн хоёрдогч зах зээлийн хууль, эрх зүйн орчин бүрхэг, ганцхан үнэт цаасны хуулиар л бүх зүйл зохицуулагдаж байгаа манай улсын нөхцөлд хөрөнгө оруулалтын банкны чиглэл хөгжихөд саад тотгор болж байгаа юм.

Өнгөрсөн 9-р сард ХХБ олон улсад гаргасан бондоо эргүүлэн төлсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа яригдсан. Бондоо хугацаанаас нь өмнө төлж байгаа нь ХХБ хөрөнгө оруулалтын хувьд хангалттай сайн байна гэдэг үндэслэл болж чадах уу?

Мэдээж хэрэг, өр төлбөрөө хугацаанаас нь өмнө төлж байна гэдэг чинь найдвартай байдлын баталгааг л харуулж байгаа хэрэг. Энд зөвхөн ХХБ төдийгүй Монгол улсын нэр хүнд давхар яригдаж байгаа юм. Учир нь цаашид олон улсын зах зээл дээр Монгол улсын бонд бол итгэл найдвартай, хугацаанаасаа өмнө төлөгдөх чадвартай, тэдэнд итгэж болох юм байна гэдгийг олон улсын хөрөнгө оруулагчдад харуулсан үйл явдал болж чадсан. Тухайн үед ХХБ-ны бондыг Сингапурын хөрөнгийн бирж дээр Ази Европын 14 орны 100 орчим хөрөнгө оруулагч худалдан авч, хөрөнгө оруулсан байдаг.

Худалдаа, хөгжлийн банк Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудыг байнга ивээн тэтгэдэг. Ингэж ивээн тэтгэснээр танай банкинд ямар ач холбогдолтой, цаашлаад манай эдийн засагт ямар үр өгөөжийг авчирдаг вэ?

ХХБ Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудыг 2006 оноос хойш байнга ивээн тэтгэж ирсэн. Ивээн тэтгэхийн гол ач холбогдол бол Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах эдийн засгийн салбарууд дээр гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг зөв өгөх, дотоодын байгууллагуудаа тэдэнтэй холбож өгөх л зорилготой юм. Энэ нь өөрөө Монголын эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байдаг.

Хамгийн сүүлд 12 сарын 3-нд Лондон хотноо болсон “Европ - Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-нд ХХБ Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагтай хамтын ажиллагааны хүрээнд Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудыг бид ивээн тэтгэж оролцдог. Энэ удаагийн чуулга уулзалт Монголчууд уул уурхайгаа ирээдүйн хөгжлийн чиглэл болгон, Оюутолгойн төслийг баталсны дараа тохиосноороо онцлогтой боллоо.   

Ярилцлагаа Эрхэмбаяр захирлын хувь хүн тал руу нь шилжүүлбэл ямар вэ? Төгссөн сургууль, боловсрол, ажлын туршлага гээд харилцагч уншигчиддаа сонирхуулаач, ХХБ-нд хэзээнээс ажиллаж байна?

Миний бие 1994 онд МУИС-ийн банкны ангийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэр үед банкны систем дөнгөж хоёр шатлалд шилжээд нэлээд бужигнаантай байсан үе. Тухайн үед Ардын банк гэж байхад тэндээс ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь 1999 он хүртэл Хадгаламжийн банкинд ажиллаж байгаад Швед улсын Стокгольмын их сургуульд бизнесийн удирдлагын магистрт хоёр жил суралцсан. Энэ нь Төрийн сангийн тэтгэлэгт хөтөлбөр байсан л даа. Мэргэжлийн шалгалт нь реферат бичих ажил байсан. Миний бие “Хадгаламжийн даатгалыг монголын банк санхүүгийн байгууллагад нэвтрүүлэх нь” гэдэг сэдвээр оролцсон нь тухайн үед Монголд олон банкууд дампуурч, хүмүүсийн банкинд итгэх итгэл суларсан үе байсан тул энэ сэдэв тухайн үедээ чухал бөгөөд сонирхолтой байсан байх гэж боддог юм. Тэгээд л шалгаруулалтад нэлээд өндөр оноо авч тэнцээд Швед явсан. Магистраа хамгаалсны дараа 3 жил Шведед гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаад Монголд 2005 онд ирээд ХХБ-ндаа анх ажилд орж байлаа. Намайг ажилд орсны дараахан ХХБ дэлхийн том банк санхүүгийн байгууллагуудын нэг болох ING менежментийг нэвтрүүлж байсан онцлог цаг үе байсан. Одоо бодоход банкны системд 10-аад жил ажиллачихсан юм байна.

Ялангуяа, ХХБ-ны хамт олны уур амьсгал, орчиндоо дасал болчихсон, нэг л дулаан, ажиллахад урам зоригтой сайхан санагддаг. Ер нь өөрийгөө банкнаас өөр салбарт ажиллана гэж төсөөлж чаддаггүй, банк бол амьдралын минь нэг салшгүй хэсэг болчихсон юм уу даа. 

ХХБ-ны томоохон газар, нэгжийн орлогч захирал бүсгүйн амжилттай ажиллаж байгаагийн цаана гэр бүлийн тань түшиг мэдээж хэрэг нөлөөлдөг байх, гэр бүлээ Та танилцуулаач?

Манай нөхөр “MCS Electronics” компанид Төслийн хэлтсийн захирлаар ажилладаг Батзориг гэж хүн бий. Нөхөр маань бас Швед улсад боловсрол эзэмшсэн. Үндсэн мэргэжил нь уг нь мэдээлэл технологийн хүн л дээ. Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг газарт хүчээ сорихоор шийдээд одоо амжилттай ажиллаж байгаа. Хоёулаа бизнесийн салбарт ажилладаг болохоор цаг заваар хомсхон ч гэлээ намайг бүх талаас минь дэмждэг нөхөртөө баярлаж явдаг. Эмэгтэй хүний ямар явах нь хань ижлийн өмөг түшиг, хайр халамжаас шалтгаалдаг гэдэг шүү дээ. Миний хань хамгийн дотны зөвлөх, туслагч минь байж чаддаг. Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Бид хүү охин хоёртой. Том хүү Оргил маань 16 настай, “Хобби” сургуулийн 10-р ангид сурдаг. Охиныг минь  Бөртэ гэдэг, 8 настай, Плехановын нэрэмжит бага сургуульд сурдаг. Миний охин Шведэд төрсөн л дөө.
Бид гэр бүлээрээ Шведийн тэр сайхан хөгжингүй нийгэм, ажиллаж амьдрахад маш таатай орчин нөхцөлд урт хугацаанд амьдармаар байсан ч хүүхдүүдээ бодоод эх орондоо буцах шийдвэр гаргаж байсан.
Охин маань Монголд ирэхдээ монголоор ярьж чаддаггүй байсан. Тэгээд ч тэрүү хүүхдүүд маань хэтэрхий харийн хүн болчих юм шиг санагдаад, Монголоо гэх зүрх сэтгэлгүй өсчих вий гэх болгоомжлол намайг зовоож байсан тухайн үед.

Би таныг авъяаслаг бичигч, блог хөтлөгч гэдгээр сайн мэднэ. Өгүүллэг, уянгын жанрын нийтлэл бичлэгүүд тань таны зан төрхийг илтгэдэг ч юм шиг. Таныг зохиолч, бичигч гэдэг талаас чинь сонирхмоор байна?

Өөрийгөө зохиолч гэхэд дэндүү ахадна гэж боддог юм аа. Бичих бол миний сонирхол хобби юм уу даа. Дунд сургуульд байхдаа зохион бичлэг сайн бичдэг гэж багшдаа магтуулдаг байлаа. Харин 10 жилийн өмнөөс л уянгын өгүүллэгүүд бичиж эхэлсэн. Харин блогийг 2007 оноос хөтлөсөн юм байна. Гэр бүлийн хүн маань блог ертөнц рүү намайг хөтлөж оруулж, блог нээж өгч байсан.

Зан төрх илтгэдэг гэдэг дээр таны зөв ч байж магадгүй, би угаасаа огцом түргэн хүн биш болохоор тэр байх. Бичлэгийн сэдвийн хувьд янз бүрийн чөлөөт сэдвээр бичдэг, гэртээ хариад зав л гарвал юм бичнэ. Тухайн үед сонирхолтой санагдсан, эсвэл найз нөхөдтэйгээ сууж байхад бичих сэдвийн санаа төрөх ч юм уу, янз бүр дээ. Бага байхад аав ээж маань надад ном их бэлэглэдэг, номтой нөхөрлүүлдэг байсан нь бичих эв дүйтэй болоход дөхөм болгосон байх гэж боддог юм. Сүүлийн үед өгүүллэгүүдээрээ ном гаргая гэсэн хувийн төлөвлөгөө бий. Өгүүллэгүүд маань ихэвчлэн орчин үед эмэгтэй хүнд учирч байгаа бэрхшээл, нөгөө талаас бидний амьдарч байгаа нийгэм эмэгтэй хүнд ямар давуу тал олгож байгаа талаар, ер нь л эмэгтэй хүний дотоод мөн чанарийн тухай бичдэг.

Хамгийн сүүлд Та юу бичсэн бэ? Магадгүй Таны бичлэгүүдийг, уянгын өгүүллэгүүдийг сонирхох уншигч байгаа байх, Та блог хаягаа өгвөл дургуйцэхгүй биздээ?
  
Ажлын ачаалал ихтэй байдаг болохоор тогтмол өдөр бүр бичээд байж чаддаггүй. Хамгийн сүүлд гэр бүлээрээ амарсан тэмдэглэл, мөн өршөөлийн хуулийн талаар нийтлэл бичсэн юм байна.
Ер нь миний бичдэг зорилго бол нийгмийн хүрээнд болон гэр бүлийн хүрээнд болохгүй бүтэхгүй зүйл юу байна вэ?, түүнийг шийдэхэд өөрийн гэсэн бага ч болов хувь нэмрээ оруулах юмсан, хүмүүст санаа авах, ямар нэгэн зөв шийд гаргахад нь тус болох болов уу гэх үүднээс бодлоо хуваалцдаг. Миний бичлэгүүд www.orloo.info сайтын Зохиогчийн буланд нийтлэгддэг, мөн миний хувийн блог хаяг www.erkhembayar.blogspot.com.

Бичихээс гадна Та чөлөөт цагаа юунд зориулдаг вэ?

Үндэсний хувцастай модон хүүхэлдэй цуглуулах дуртай. Очсон газар бүрээсээ эрэгтэй эмэгтэй хос хүүхэлдэй авдаг. Анх цуглуулж эхлэхдээ нэг нэгээр нь авдаг байсан чинь нэг удаа телевизээр хүүхэлдэй цуглуулдаг хүн айлд заавал хос хосоороо хүүхэлдэй байх ёстой гэж сонссоноос хойш хосоор нь авдаг болсон. Хүүхэлдэй цуглуулах хоббитой болохоор төрсөн өдрөөр хүүхэлдэйн бэлэг авна, найз нөхдүүд гадагшаа явахаараа хүүхэлдэй авчирч өгсөөр байгаад цуглуулга маань овоо баяжиж байгаа. Мөн бид гэр бүлээрээ долоо хоногт 2-3 удаа фитнессээр хичээллэдэг. Оюуны ачаалалтай хүмүүст зайлшгүй хэрэгтэй санагддаг. 

Хүүхэлдэйнүүдээ тоолж үзсэн үү, хамгийн анх бас хамгийн сүүлд ямар хүүхэлдэй цуглуулгадаа авав?

Яг тоолж үзээгүй юм байна, гэхдээ нэлээн олон бий. Хамгийн анхных нь япон хүүхэлдэй манай нэг найз Японоос авчирч өгч байсан.
Хамгийн сүүлийн хүүхэлдэйгээ ажлынхантайгаа Чежү арлаар аялахдаа авсан. Чежүгээс харин модон хүүхэлдэй олдоогүй, галт уулын лаваар хүүхэлдэй цуглуулгадаа нэмсэн юм байна.

Танд баярлалаа. Аз жаргал хүсье.
Б.Мишээл

2009-12-11

Худалдаа, хөгжлийн банкны ахлах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн боллоо

Монголын банк санхүүд үргэлж тэргүүлсээр ирсэн Худалдаа, хөгжлийн банкны үйл ажиллагааны ахлах ажилтнуудад зориулан уламжлал болгон зохион байгуулдаг сургалт зөвлөгөөн 11-р сарын 27, 28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. ХХБ-ны нийслэл болон орон нутгийн салбар, тооцооны төвүүдийн Үйл ажиллагааны ахлах ажилтнууд хоёр өдрийн турш банкны сүүлийн үеийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцан, банкны үйл ажиллагаанд гарч болох эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө зөвлөмжийг аван, өөрсдийн зүгээс шинэ санал санаачлагаа ярилцан нээлттэй илэн далангүй ярилцсан юм.

Сургалт, зөвлөгөөнд ХХБ-ны газар нэгжийн төлөөллүүд өөрсдийн нэвтрүүлсэн шинэлэг, дэвшилтэт үйлчилгээ, хийхээр төлөвлөж буй томоохон ажлуудын талаар үйл ажиллагааны ахлах ажилтнуудад танилцуулан, тэдний хүсч буй мэдээлэл, зөвлөмжийг өгсөн юм.

Үйл ажиллагааны ахлах ажилтнуудад зориулсан энэхүү сургалт, зөвлөгөөн нь ХХБ-ны уламжлал болсон үйл ажиллагаа бөгөөд ахлах ажилтнууд нэгэн дор цугларч, ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцсэнээр үйл ажиллагааны эрсдлийг бууруулж, харилцагчдад үзүүлэх үйлчилгээг улам сайжруулан, салбаруудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргахад томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. 

Үргэлж шинэ соргог мэдээ мэдээллээр оюунаа цэнэглэж, цаг тутам хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг ХХБ-ны залуусын төлөөлөл болох Үйл ажиллагааны ахлах ажилтнууд эрч хүчээр дүүрэн, хийж бүтээхийн өрнүүн хүслээр сургалт, зөвлөгөөнөө өндөрлөлөө.

2009-12-02

ING банк ХХБ-нд Худалдааны санхүүжилт болон Гадаад валютын арилжааны шугам батлалаа

 
Худалдаа, хөгжлийн банктай урт удаан хугацаанд амжилттай хамтран ажиллаж буй "ING" банкны төлөөлөгчид өнгөрөгч 11-р сарын 17,18-нд Монгол улсад хүрэлцэн ирж, ХХБ-тай уулзалт, гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулаад буцжээ.

Энэхүү уулзалтаар ХХБ-ны хүсэлтийн дагуу 5 сая евро-гийн Худалдааны санхүүжилтийн шугам, 5 сая еврогийн гадаад валютын арилжааны шугамаа дахин сэргээж байгаагаа мэдэгдсэний сацуу арилжааны платформоо манай банкинд ашиглуулахаар болсон байна. ХХБ-ны өргөн гадаад харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж, корреспондент банкуудын тоо өнөөдрийн байдлаар 100 орчимд хүрээд байна.

Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газар

2009-12-01

Commerzbank Худалдаа, хєгжлийн банкинд “Шилдэг чанар”-ын шагнал гардууллаа

Худалдаа, хєгжлийн банк дэлхийн єнцєг булан бvрт 100 гаруй банк санхvvгийн байгууллагаар дамжуулан 14 тєрлийн валютаар харилцагчдын гадаад тєлбєр тооцоо, санхvvгийн гvйлгээг тvргэн шуурхай, найдвартай гvйцэтгэн, Монгол улсыг дэлхийтэй холбох санхvvгийн гvvр болон ажилласаар ирсэн билээ.

ХХБ-ны хамтран ажилладаг ХБНГУ-ын томоохон банк болох CommerzbankAG банк нь  “Excellent  Quality of Straight Through Processing Award 2008” буюу “Гадаад тєлбєр тооцооны шуурхай байдлын шилдэг чанар” шагналаа ХХБ-нд гардууллаа. 

Уг шагнал нь ХХБ харилцагчдынхаа еврогоор хийгдэх гадаад тєлбєр тооцоо, санхvvгийн гvйлгээг CommerzbankAG Frankfurt банкаардамжуулан  тvргэн шуурхай  чанарын єндєр тvвшинд гvйцэтгэдэг амжилтыг vнэлэн олгосон шагнал бєгєєд ХХБ тус банктай гадаад гvйлгээ, худалдааны санхvvжилтийн чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай юм.

Монгол улсын гадаад тєлбєр тооцооны дийлэнх хэсгийг дангаараа гvйцэтгэдэг ХХБ гадаад санхvvгийн ертєнц дэх нэр хvндээ улам нэмэгдvvлэн, vйл ажиллагааны цар хvрээгээ тэлсээр байна.

Хєгжил дэвшилд хамтдаа

2009-11-24

ХХБ-ны АТМ-аар суурин утасны төлбөрийг төлөх боломжтой боллоо

Монголд төлбөрийн картын өргөн хүрээ, баялаг боломжуудыг карт эзэмшигчиддээ олгодог Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) Монголын Цахилгаан холбоо ХК-тай хамтран Суурин утасны төлбөрийг АТМ-аар төлөх дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлжээ.
Уг үйлчилгээний талаар ХХБ-ны Картын Удирдлагын газрын захирал Х.Ганцэцэгээс тодрууллаа.

 

Иргэд суурин утасныхаа төлбөрийг ХХБ-ны АТМ-аар төлдөг болоод нилээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ үйлчилгээний үр дүн, ач холбогдлын талаар уншигчдад танилцуулахгүй юу?
Монголын арилжааны банкууд сүүлийн 10-аад жил картын бизнес эрхэлж, нийт ард иргэдийг картжуулах, бэлэн бус төлбөр тооцоог Монголд хөгжүүлэх, өргөжүүлэх ажилд зүтгэж байна. АТМ бол картын төлбөр тооцоонд хэрэглэх гол хэрэгсэл юм.  Манай банк 2001 онд анх Монголд АТМ-ыг оруулж ирж байлаа. Бид АТМ-ыг зөвхөн бэлэн мөнгө гаргах үйлчилгээ үзүүлдэг хэрэгсэл гэдгээр нь бус карт эзэмшигчийн өөрөө өөртөө үйлчлэх банк гэдэг утгаар нь таниулахын тулд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, карт эзэмшигч манай банкны АТМ-аас банкны үйлчилгээний цагт баригдалгүйгээр 24 цагийн турш бэлэн мөнгө авахаас гадна банкны болон бусад үйлчилгээнүүдийг авах боломжтой байгаа юм.

Бид АТМ-ын үйлчилгээг нэмэгдүүлэн, МЦХ ХК-тай хамтраад суурин утас хэрэглэдэг ХХБ-ны карт эзэмшигчиддээ зориулан суурин утасны төлбөрөө АТМ-аар төлөх шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь харилцагчдын талархлыг хүлээсэн үйлчилгээ болж чадлаа.

Өөрөөр хэлбэл, Та суурин утасны төлбөрөө төлөхийн тулд заавал МЦХ ХК-ийн үйлчилгээний төвд очилгүйгээр ХХБ-ны төлбөрийн картаа ашиглан төлдөг болсон энэ үйлчилгээ орчин үеийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг хэн бүхэнд хэрэгтэй үйлчилгээ юм.   
Энэ үйлчилгээ бол ХХБ-ны карт эзэмшигчдэд зориулагдсан, харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, аль болох ажлыг нь хөнгөвчлөх зорилготой картын нэмэлт үйлчилгээнүүдийн нэг юм.

Суурин утасны төлбөрөө АТМ-аар  төлөхөд банкинд ирж бүртгүүлэх зэрэг ямар нэгэн зүйл шаардах уу?
АТМ ашиглан төлбөрийн картаасаа суурин утасны төлбөрөө төлөхдөө заавал банкинд ирж бүртгүүлэх шаардлагагүй. Харин МЦХ ХК-ийн 109, 1109 лавлах дугааруудаас өөрийн суурин утасны төлбөрийн дүнгээ лавлан авсны дараа уг гүйлгээгээ өөрийн картнаас АТМ ашиглан гүйцэтгэх шаардлагатай. Мэдээж хэрэг, Та төлөх гэж байгаа утасныхаа төлбөрийн дүнг мэдсэний үндсэн дээр гүйлгээгээ хийнэ шүү дээ. Төлбөрөө төлөхдөө өөрт хамгийн ойр байрлах ХХБ-ны дурын АТМ ашиглан, 24 цагийн турш, хүссэн үедээ гүйцэтгэх боломжийг бид нийт карт эзэмшигчиддээ олголоо.

АТМ-аар суурин утасны төлбөрөө төлөхөд шимтгэлийн хувьд ямар байх вэ, МЦХ ХК хэдий хугацаанд төлбөрийг хүлээн авах вэ?
Шимтгэлийн тухайд аль ч төрлийн валютын данстай картаас 100 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний валютын шимтгэл авагдана. Төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх ба валютын данстай картаас төлбөр хийх тохиолдолд ХХБ-ны тухайн өдрийн арилжааны ханшаар хөрвүүлэг хийгдэх болно.
Харин утасны төлбөрөө ажлын өдрүүдийн 09-19 цаг хүртэл хугацаанд төлсөн бол таны утасны үйлчилгээний эрх төлбөр төлснөөс хойш 1 цагийн дараа, 19-09 цагийн хооронд төлсөн бол маргааш өглөө 9 цагт үйлчилгээний эрх тань сэргэх нөхцөлтэй байгаа. Мөн бямба гаригт 11-15 цагийн хооронд энэ хугацаанаас өмнө төлбөр нь төлөгдсөн утаснуудын эрх сэргэх боломжтой. Төлбөр хийхдээ утасны дугаар, төлбөрийн дүнгээ сайтар хянаж оруулах шаардлагатай.

ХХБ Монголчуудад анх удаа АТМ-ын үйлчилгээг хүргэж байсан. Бэлэн мөнгөний АТМ-ын тоо, хүртээмж ямар байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар нийтдээ ХХБ-ны 50 гаруй бэлэн мөнгөний машин ажиллаж байгаа.
Сүүлийн үед карт эзэмшигчид маань АТМ-ыг зөвхөн бэлэн мөнгө авах хэрэгсэл гэдгээр нь бус банкнаас олгож байгаа олон нэмэлт үйлчилгээнүүдийг АТМ ашиглан гүйцэтгэдэг болсон нь том ололт гэж бодож байна.   

Суурин утасны төлбөр төлөх үйлчилгээнээс гадна АТМ ашиглаж хийх өөр ямар ямар нэмэлт үйлчилгээнүүд байгаа вэ?
Миний дээр хэлсэнчлэн, ХХБ АТМ-ыг өөрөө өөртөө үйлчлэгч банк гэдэг утгаар нь ашиглан төлбөр хийж болох олон нэмэлт үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, АТМ ашиглан хамгийн хурдан бөгөөд хямд зардлаар цаг заваа хэмнэн картаас карт руу шилжүүлэг хийх, мөн картаас ямар нэгэн данс руу, өөрөөр хэлбэл, зээлийн төлбөр болон харилцах, хадгаламжийн данс руу мөнгө шилжүүлэх нэмэлт үйлчилгээг харилцагчид түгээмэл ашигладаг болоод байна. Түүнчлэн, бүх үүрэн телефоны операторуудын урьдчилсан төлбөрт картууд, олон улсын ярианы карт, интернэт картыг АТМ ашиглан худалдаж авах боломжийг карт эзэмшигчиддээ олгосоор нилээд хэдэн жил болж байна.

Төгсгөлд нь ХХБ-ны төлбөрийн картын сүүлийн үеийн урамшуулал, шинэ сониноос хуваалцвал?
Хамгийн сүүлд манай банкны олон улсын VISA, MASTER картууд хямдарсан байгаа. Эдгээр картууд нь дэлхийн өнцөг булан бүрт төдийгүй Монголдоо ч хэрэглэж болдгоороо давуу талтай. Урамшууллын хувьд бид олон улсын картуудын хураамжуудыг энэ сараас эхлэн бууруулсан байгаа. Олон улсын энгийн карт авах нийт төлбөр 100 $ байсан бол 50 $ болж, Алтан карт 300 $-оос 100 $, Бизнес карт 240 $-оос 150 $ хүртэл болж хямдарсан. ХХБ-ны картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 326289, 331133 дугаарын утас болон www.tdbm.mn, www.bankcard.mn вэб хуудсуудаас авах боломжтой.

Танд баярлалаа.

2009-11-12

Дебит картын нэг өдөрт зарцуулах лимит шинэчлэгдлээ

Худалдаа, хөгжлийн банк дебит картын бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор таны Виза болон Мастеркартын нэг өдөрт зарцуулах лимитийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Карт эзэмшигч өөрийн хэрэгцээндээ тохируулан лимитийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой бөгөөд хүсэлтээ манай банкны аль ч салбарт хандан гаргаж болох юм.

Картын удирдлагын газар

Холбоо барих:
976-11-331883, 976-11-326289
cardcentre@tdbm.mn
dispute@tdbm.mn

2009-11-11

ХХБ Монголд анх удаа Худалдааны санхvvжилтын “ГРАФТ” системийг нэвтрvvллээ

 

Худалдаа, хөгжлийн банк орчин үеийн шинэ техник технологи, дэвшилтэт программ хангамжийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, олон улсын үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэн ажилладаг билээ. Энэ удаад ХХБ Грэйпсити компанитай хамтран Худалдааны санхүүжилтын ГРАФТ системийг олон сарын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа амжилттай ашиглаж эхлээд байна. ГРАФТ систем нь худалдааны санхүүжилтын үндсэн хэрэгслүүд болох аккредитив, баталгаа, гадаад худалдааны инкассын төлбөр тооцооны анхан болон дунд шатны бүртгэл, арын албаны нягтлан бодох бүртгэл, хяналт, холбогдох эрсдэлийн удирдлага болон тайлан мэдээг автоматжуулан үйл ажиллагааг хөнгөвчилдөгөөрөө онцгой давуу талтай программын систем юм.

ХХБ ГРАФТ системийг Монголын арилжааны банкуудаас анх удаа нэвтрүүлж байгаа ба 2009 оны эхээр хөрөнгийн зохистой удирдлага, бүртгэлийн “Treasury” системийг мөн анх удаа үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм.

ГРАФТ систем нь банкны суурь бүртгэлийн системтэй шууд холбогдон ажилладагаараа давуу бөгөөд худалдааны санхүүжилтын төлбөр тооцоог илүү хурдан шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлж буйн зэрэгцээ тайлан мэдээ, санхүүгийн гүйлгээ, баримт бичиг зэргийг автоматаар боловсруулан, цогц, найдвартай мэдээллийн баазыг бий болгоод байна.  

Энэхүү системийг ХХБ үйл ажиллагаандаа ашиглаж эхэлснээр үйл ажиллагааны эрсдэл буурч, дотоод хяналт, давхар болон дараалсан хяналт сайжран, орлого зарлагыг цаг хугацаанд нь бүртгэснээр ажлын бүтээмж нэмэгдэж, түүнчлэн, харилцагчийн олон зориулалт бүхий бүх төрлийн зээл, аккредитив, баталгааг шуурхай бүртгэж, нэгдсэн байдлаар тайлан мэдээ авах зэргээр банкны худалдааны санхүүжилтын үйл ажиллагааг сайжруулан, Монголын банкны салбарын технологийн хөгжилд шинэ хуудсыг нээлээ.   

ХХБ цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт техник, технологийг тасралтгүй нэвтрүүлэн, Монголын банкны салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар байх болно.

Хөгжил дэвшилд хамтдаа

2009-11-05

“Гранд” Тооцооны тєв vvд хаалгаа нээж, харилцагчдаа угтан авлаа

Зах зээлд 19 жил тэргvvлж, Монгол улсын арилжааны ууган банк гэсэн єндєр нэр хvндийг єргєж явдаг Худалдаа, хєгжлийн банк (ХХБ) ойн баяраа угтан баярт мэдээг харилцагчиддаа дуулгасаар байгаа билээ. Энэ удаад ХХБ-ны “Гранд” Тооцооны тєв гал голомтоо бадрааж, харилцагчдаа хvлээн авах нээлтийн ажиллагаагаа 2009 оны 10-р сарын 21-ний билигт сайн єдєр зохион байгууллаа. Тус Тооцооны тєв нь Баруун дєрвєн замд “Гранд плаза” худалдаа, vйлчилгээний цогцолборын нэг давхрын “Б” корпуст байрлаж байгаа ба хадгаламж нээсэн харилцагч бvрт хадгаламжийн дэвтэр vнэгvй олгож, харилцах дансны гvйлгээ, гадаад гуйвуулга хийсэн харилцагчиддаа банкны гарын бэлэг гардуулахаас гадна шинэ карт эзэмшигчиддээ тодорхой заасан дvнд орлогын гvйлгээ хийвэл Алтан карт, Лэди картыг бэлэглэж, бvтэн жилийн хураамжаас чєлєєлєх урамшууллыг барьж байна.

Ийнхvv нэр хvнд, найдвартай байдлын баталгааг харилцагчиддаа байнга мэдрvvлэхийг зорьдог ХХБ Баянголчууддаа тав тухтай тохилог орчинд, санхvvгийн олон тєрлийн vйлчилгээг нэг дороос шуурхай vзvvлэхээр тус дvvрэгт дєрєв дэх салбар, тооцооны тєвєє шинээр нээлээ.

2009 оны 10-р сарын 19-нд 19 жилийн ойтойгоо золгосон ХХБ єнєєдрийн байдлаар 763 тэрбум тєгрєгийн нийт хєрєнгєтэй бєгєєд єдрєєс єдєрт єсєн нэмэгдэж буй бизнесийн єндєр нэр хvндээ улам бататган, vйл ажиллагаагаа єргєжvvлэн тэлж, салбар, тооцооны тєвийнхєє тоог нэмэгдvvлэн, шинэ бvтээгдэхvvн vйлчилгээгээр харилцагчиддаа бэлэг барьж, олон олон баярт мэдээг vргэлжлvvлэн хvргэсээр байх болно. 

Хөгжил дэвшилд хамтдаа

2009-10-22

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар, ахлах теллер Н.Бадамгарав нар Алтангадас одон хүртлээ

Монгол улсын арилжааны ууган банк, зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны 19 жилийн ойн баярт мэдээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус банкны өндөр туршлагатай, шилдэг  боловсон хүчнүүдэд төрийн өндөр дээд одон медаль хүртээсэн мэдээллээр  үргэлжилж байна.

Манай банкинд өөрсдийн мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан, Монголын банк санхүүгийн салбарт үр бүтээлтэй хүчин зүтгэсэн амжилт бүтээлийг өндрөөр үнэлэн 2009 оны 10-р сарын 19-ний өдөр  ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Дамбийжавын Хүрэлбаатар, ХХБ-ны Энхтайван салбарын ахлах теллер Нацагийн Бадамгарав нарыг “Алтангадас” одонгоор шагнасан юм.

Монгол улсын Ерөнхийлөгчөөс Алтан гадас одон хүртсэний дараах сэтгэгдлийг бид ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатараас тодруулахад: “Миний банк санхүүгийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хичээл зүтгэлийг минь үнэлсэн төр засагтаа гүнээ талархаж байна. Банкны системд хамтран зүтгэж байсан үе үеийн хамт олондоо баярлалаа. ХХБ-ны 19 жилийн ойн энэ өдөр хүндтэй шагнал хүртлээ, банкныхаа нийт ажилтан албан хаагчид, харилцагчиддаа баярын мэнд хүргэе ” хэмээсэн юм.

Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль хүртсэн Та бүхэндээ банк санхүүгийн салбарын хөгжилд улам ихийг хийж бүтээхийн өрнүүн амжилт хүсье.

Хөгжил дэвшилд хамтдаа

2009-10-21

Хөрөнгө босгох шинэ боломжууд таны өмнө нээлттэй байна

Дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын Нью Йорк Меллон банк болон Лондонгийн хөрөнгийн бирж санаачлан Худалдаа, хөгжлийн банк,  Голомт Банк, Хаан Банк, Тэнгри Секуритиес БДК-тай хамтран “Хөрөнгө Босгох Шинэ Боломжууд” сэдэвт олон улсын семинарыг 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Кемпински зочид буудлын Хурлын танхимд  зохион байгуулах гэж байна.

Уг семинар нь Монголын компаниудад  дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр  хэрхэн хөрөнгө  босгож санхүүжилт олж авах болон хувьцаа гаргах талаар өргөн цар хүрээтэй мэдээлэл өгөх зорилготой бөгөөд сүүлийн жилүүдэд ихээр яригдах болсон компанийн засаглалын асуудал ч мөн хөндөгдөх юм.

Уул уурхай, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг томоохон хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг дотоодын болоод дэлхийн хөрөнгийн зах зээл дээрээс босгоход голлон анхаарах асуудлуудын талаар энэхүү семинарт хүрэлцэн ирсэнээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой  юм.

Дашрамд дурьдахад 225 жилийн түүхтэй Нью-Йоркийн хамгийн анхны банк болох дэлхийд тэргүүлэгч Нью-Йорк Меллон банк болон дэлхийн 400 орчим хөрөнгө оруулалтын сан, брокер диллерийн компаниудыг эгнээндээ нэгтгэсэн Лондонгийн хөрөнгийн биржийн шилдэг мэргэжилтнүүд ийнхүү өөрсдийн туршлага, шинэ боломжуудаасаа Монголчуудтай хуваалцах гэж байгаа нь олон хүний анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Тун удахгүй болох энэхүү олон улсын семинар  үнэ төлбөргүй явагдах бөгөөд хөрөнгө босгох шинэ боломжууд эрхэм таны өмнө нээлттэй байна.

Семинарт оролцох бүртгэлийг info@tengrisecurities.com  дээр хийж байгаа тул оролцох хүсэлтэй компаниуд хүсэлтээ ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 70130695, 88116290 дугаарын утсаар холбогдож тодруулна уу.

2009-10-01

Олон улсын зах зээлд Монголын банкны чанар чансааг харуулж чадлаа

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, Монголын банкны салбарын жаргал зовлон бүрийг арван хуруу шигээ мэдэх,  туршлагатай банкир Балбарын Мэдрээтэй бид ярилцлаа. Тэрээр банкныхаа 19 жилийн ойг угтсан их ажлынхаа цаг заваар өнөөгийн эдийн засгийн төлөв байдал, ХХБ-ны онцлох сонин сайхнаас хуваалцсан юм.   


ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ
 

Бид өдөр бүр эдийн засаг сэргэж эхлэж байна, эсвэл хямрал дуусах болоогүй байна гэх ээргээр олон янзын саармаг мэдээлэл дунд байна. Та банкны салбарын халуун цэг дээр ажилладаг хүн, энэ талаарх асуултаар ярилцлагаа эхэлье.

Эдийн засаг, банкны салбарт ажилладаг хүн бүр энэ асуудалд байнга чих тавьж, соргог хандаж, дэлхий нийтийн мэдээллээс цаг алдахгүй байдаг байх аа гэж бодож байна. Миний ажиглаж буйгаар бол дэлхий даяараа эдийн засаг тогтворжих хандлагатай байгаа, гэвч эдийн засаг бүрэн сэргэсэн гэж хэлэхэд хараахан болоогүй, эрт байна. Манай улсын хувьд эдийн засагт зарим нэгэн ахиж гарч байгаа ч, инфляцийг бууруулахаар хэрэгжүүлсэн төрийн мөнгөний бодлогын уршгаар банкны салбарт хүндрэлтэй асуудлууд байсаар байгааг хэлэх байна. Гэхдээ энэ нь банкуудын үйл ажиллагааг доголдуулах, санхүүгийн хүндрэлд оруулахуйц ноцтой нөлөө байж чадахгүй. Харин ч сүүлийн саруудад банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ өсч байгаа нь банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлж, иргэдийн банкинд итгэх итгэлийг сайжруулж байгаа. Гэвч энэ нь эдийн засаг хурдан хугацаанд эмчлэгдэхэд хангалттай үндэс болж чадахгүй бөгөөд төрөөс бизнесийн орчноо таатай болгож, хөрөнгө оруулалтын боломжит нөхцлийг бий болгох хэрэгтэй байна.

Таныг Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгчийн хувьд асуухад манай дотоодын арилжааны банкуудын өнөөдрийн чадавхи ямар байгаа гэж Та бодож байна вэ? Мөн танай банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг сонирхвол?

Ер нь банкны чадавхийг тодорхойлоход хэд хэдэн үзүүлэлтүүдийг шалгуур болгож авдаг. Хамгийн наад зах нь актив буюу нийт хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хэмжээ, ямар ашигтай ажилласан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь ямар байна гэх зэрэг олон үзүүлэлт энд хамаатай. Манай арилжааны банкуудын хувьд энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангууд бидний хүлээж байсан үзүүлэлтээс чамлахааргүй үзүүлэлт гарсан.
ХХБ-ны хувьд санхүүгийн үзүүлэлтүүд байнгын өсөлттэй байдаг. Манай нийт актив хөрөнгийн хэмжээ өнөөдрийн байдлаар 763 тэрбум төгрөгт хүрээд байна, өөрийн хөрөнгө 74 тэрбум төгрөг, татварын дараах ашиг 10 тэрбум төгрөг боллоо. ХХБ-ны ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр хэмжээнд байдаг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зээлийн багцын чанар, эрсдэлийг зөв удирдан хянахад ихээхэн тустай байгаагийн зэрэгцээ өнөөдрийн дэлхий нийт болон дотоодын санхүүгийн хэвийн бус цаг үеийг даван гарахад асар том дэм, түшиг болж өгч байгаа юм.
Түүнчлэн бид олон улсын зах зээл дээр Монголын банк ямар чансаатайг харуулж чадсан баярт үйл явдал бидэнд тохиолдож байгааг танай сонины хуудсаар дамжуулан хэлж байгаадаа туйлаас баяртай байна. Энэ нь бид Олон улсын зах зээл дээр 2007 онд гаргасан бондын хөтөлбөрөө хугацаанаас нь өмнө урьдчилан төлсөн нь ХХБ төлбөрийн чадвараар тэргүүлэгч банк гэдгээ нотоллоо.

Энэ баярт мэдээг ХХБ-ны харилцагчид төдийгүй Монголын банк санхүүгийн байгууллагынхан ихэд бахдаж хүлээж авсан байх аа. Дэлхийн зах зээл дээр Монгол улсын чадвар, нэр хүндийг өндөрт өргөсөн Та бүхэнд баяр хүргэе. Танай банк Монгол улсаас анх удаа Олон улсын зах зээл дээр бонд гаргаснаар ямар үр ашгийг хүртэж чадсан бэ?

Тийм ээ, бид Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудаас олон улсын зах зээлд анх удаа зориглож, өөрийн хүч бололцоондоо итгэж 2007 оны 1-р сард 150 сая ам.долларын дунд хугацааны бондын хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний 75 сая ам. доллартай тэнцэх бондыг 3 жилийн хугацаатай, жилийн 8.625 хувийн хүүтэйгээр амжилттай борлуулж чадсан юм. Энэ амжилтандаа тулгуурлан 2008 онд уг хөтөлбөрийг 300 сая ам.доллар болгон өргөжүүлсэн бөгөөд манай бондыг худалдан авах захиалга арилжааны дүнгээсээ хэд дахин давж, 13 орны 96 хөрөнгө оруулагчид худалдаж авсан нь бидний нэр хүндийг олон улсад хүлээн зөвшөөрөх эх үндсийг тавьж өгсөн юм.
Бид олон улсад бонд гаргаснаараа олон улсын санхүүгийн зах зээлээс харьцангуй урт хугацааны гадаад эх үүсвэрийг Монголын байгууллагууд татаж чадах юм байна гэсэн итгэлийг төрүүлж, урам өгсний зэрэгцээ ХХБ-ны харилцагч нартаа урт хугацааны санхүүжилтийг бага хүүтэйгээр олгох боломжийг бүрдүүлснээрээ маш амжилттай энэ хөтөлбөрийн үр дүнг амсаж байгаа юм. Энэ үйл явдал нь Монголын санхүүгийн зах зээлд цоо шинэ хуудсыг нээж чадсан түүхэн үйл явдал боллоо.

Санхүүгийн хүндрэлтэй энэ үед бондоо цаг хугацаанаасаа өмнө төлж байгаа нь ХХБ-ыг бэл бэнчинтэй банк гэдгийг илтгэж байгаа гэж ойлгогдож байна?

Мэдээж хэрэг зөвхөн ХХБ биш Монголын банкны салбарт итгэх итгэлийг, монголын банкны салбарын ноён нурууг дотоод, гадаадад илтгэж чадсан хэрэг болж байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй үеийг үл харгалзан төлбөр гүйцэтгэх чадвараа нотлон, хугацаанаас нь өмнө бондын төлбөрөө урьдчилан төлсөн нь манай банкны төдийгүй Монгол улсын нэр хүндийг олон улсын зах зээл дээр өндөрт өргөлөө. Дэлхий даяар санхүүгийн байдал сайнгүй байгаа энэ үед бид ийм шийдвэр гаргасан нь ХХБ олон улс дахь нэр хүндээ улам бататган, олон улсын зах зээлд хүрээгээ тэлэх боломжийг давхар олгож байгаа юм. Түүнчлэн, бид цаашид Олон улсад үйл ажиллагаагаа улам бүр өргөтгөх, дахин олон улсын бондын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Монголын ард иргэддээ, харилцагчиддаа гадаад эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг татах, урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг бий болгох болно.  

Тэгэхээр ХХБ цаашид дахин Олон улсын зах зээл дээр бонд гаргах төлөвлөгөөтэй юм байна.  Цаг хугацааны хувьд тодорхой байгаа юу?

Бид төлөвлөж байна, магадгүй 2010 оны эхний хагаст, Олон улсын санхүүгийн зах зээл дээр таатай нөхцөл бүрдсэн үед дахин бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Бид анхны бондоо гаргаж, үр ашгийг нь хүртэн, амжилттай эргүүлэн төлсөн энэ түүх нь бидний хувьд онцлох чухал үзүүлэлт болох нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, бидний найдвартай байдалд олон улсын хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгэсэн гэж ойлгож болно.
Хамгийн чухал нь Монгол Улсыг Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хүндэтгэж, Монгол хүн, Монгол улс хариуцлагыг эрхэмлэж чаддаг гэдгийг бид дэлхий даяар мэдрүүлэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг улс гэдгийг нотолж өгч байгаа хэрэг юм. Энэ үйл явдал бидний 19 жилийн ойн өмнө тохиож байгаа том баярт үйл явдал юм.
ХХБ-ны 19 жилийн ой хэдийд тохиож байгаа вэ, ойгоо угтаад ямар ямар ажлууд хийж байна?
Манай банк 1990 оны 10-р сарын 19-нд Монголын анхны арилжааны банк болон мэндэлсэн. 19 жилийн ойгоо угтаад харилцагчдаа баярлуулах нэлээдгүй ажлуудыг хийж байна даа. Өчигдөр гэхэд манай “Гурван гал” салбар үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ байранд илүү тохилог тухтай орчинд харилцагчиддаа үйлчлэхээр боллоо. Ирэх долоо хоногоос Зүүн дөрвөн замд шинээр ашиглалтад орох Гранд оффис төвд ХХБ-ны “Гранд” салбар шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж, харилцагчидаа хүлээн авна. Мөн Баянгол дүүрэгт байрлах Кёкүшю цамхагт “Баянгол” салбар үүд хаалгаа цоо шинээр нээнэ гээд олон үйл явдлууд биднийг хүлээж байна.
Харилцагчиддаа гэнэтийн бэлэг болгож, цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Түүнчлэн, ХХБ-ны тэргүүлэх амжилтуудын эзэд болсон банкныхаа нийт ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хэд хэдэн дорвитой ажлуудыг 19 жилийн ойгоо угтан хийхээр төлөвлөж байна.  

Ярилцлагынхаа төгсгөлд зах зээлд тэргүүлэгч банкны олон мянган харилцагчиддаа хандан юу хэлэхсэн бол?  

Юуны өмнө бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагч иргэд, дотоод гадаадын байгууллага, хамтран ажиллагч бизнесийн түншүүддээ улиран одсон он удаан жилүүдэд байнга хамт байж, бидэнд үнэнч байсанд талархлаа илэрхийлье. Зах зээлд 19 жил тэргүүлж, итгэлийг тань алдаагүй ХХБ ирэх он жилүүдэд ч таны найдвартай санхүүгийн түнш байсаар байх болно.

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

2009-10-01

“Гурван гал” салбар өөрийн шинэ байрандаа орж, үйл ажиллагаагаа өргөжүүллээ

Зах зээлд 19 жил тэргүүлж, Монгол улсын арилжааны ууган банк гэсэн өндөр нэр хүндийг өргөж явдаг Худалдаа, хөгжлийн банк ирэх ойн өдрүүдээ угтан баярт мэдээг харилцагчиддаа дуулгасаар байгаа билээ. Энэ удаад ХХБ-ны “Гурван гал” салбар харилцагчдынхаа тав тухтай үйлчлүүлэх орчинг сайжруулж, салбарынхаа үйл ажиллагааг өргөтгөн тэлж, орчин үеийн шийдэл бүхий өөрийн эзэмшлийн шинэ байрандаа шилжин орсныхоо нээлтийг 2009 оны 9 сарын 30-ны билигт сайн өдөр харилцагчдаа угтан авах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус салбар Гурван гал худалдааны төвийн хойд талын “Моннис” цамхагт байрлаж байгаа ба хадгаламж нээсэн харилцагч бүрт хадгаламжийн дэвтэр үнэгүй олгож, харилцах дансны гүйлгээ хийсэн харилцагчиддаа банкны нэрийн урамшуулал, гарын бэлгүүдийг гардуулах юм.

Тэргүүлэх банкны эрсдэлгүй үйлчилгээг Сүхбаатарчуудад хүргэх Гурван гал салбар үйлчилгээний тав тухтай тохилог орчин, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай үзүүлэхээр боллоо.

10-р сарын 19-нд 19 жилийн ойтойгоо золгох ХХБ өнөөдрийн байдлаар 763 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй бөгөөд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бизнесийн өндөр нэр хүндээ улам бататган, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр харилцагчиддаа бэлэг барьж, олон олон баярт мэдээг үргэлжлүүлэн хүргэсээр байх болно.

2009-09-30

Баярт мэдээ: ХХБ Олон улсын зах зээл дээр хүлээсэн үүргээ хугацаанаас нь өмнө биелүүллээ

Худалдаа хөгжлийн банк (ХХБ) Олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 75 сая ам.долларын бондоо хугацаанаас нь өмнө эргүүлэн төлсөн нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг улс гэдгийг дахин нотолж өглөө.

2007 оны 1-р сард ХХБ Монгол улсаас анх удаа Олон улсын санхүүгийн зах зээл дээр 150 сая ам.долларын дунд хугацааны бондын хөтөлбөр хэрэгжүүлж, эхний 75 сая ам. доллартай тэнцэх бондыг 3 жилийн хугацаатай, жилийн 8.625 хувийн хүүтэйгээр амжилттай борлуулсан билээ. Энэхүү амжилтандаа тулгуурлан 2008 онд уг хөтөлбөрийг 300 сая ам.доллар болгон өргөжүүлсэн юм.

Энэхүү бондын хөтөлбөрийн хүрээнд ХХБ Олон улсын санхүүгийн зах зээлээс харьцангуй урт хугацааны гадаад эх үүсвэрийг татаж чадсан нь зөвхөн ХХБ-ны төдийгүй Монгол Улсын хувьд том амжилт байсан юм.

ХХБ-ны бондыг худалдан авах захиалга арилжааны дүнгээсээ хэд дахин давж, 13 орны 96 хөрөнгө оруулагчид худалдаж авсан нь ХХБ харилцагч нартаа урт хугацааны санхүүжилтийг бага хүүтэйгээр олгох боломжийг бүрдүүлж чадлаа.
Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ч төлбөрийн чадвар өндөр гэдгээ харуулсан энэхүү үйл явдал нь ХХБ-ны харилцагчдын хувьд онцгой баярт мэдээ юм.  

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон хэлэхдээ, “Монгол Улс шиг хөгжиж буй эдийн засагтай орноос Олон улсын зах зээл дээр бонд гаргаж анхдагч нь болсноороо бидэнд хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх өндөр хариуцлага ноогдсон юм. Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралыг үл харгалзан энэхүү үүргээ биелүүлж, төлбөрөө эргэн төлөх чадвартай гэдгээ батлахаар хугацаанаас нь өмнө урьдчилан төлөх шийдвэр гаргасан нь манай банкны төдийгүй Монгол Улсын нэр хүндийг Олон улсын зах зээл дээр өндөрт өргөсөн үйл явдал боллоо. ХХБ-наас анхлан хэрэгжүүлсэн энэхүү бондын хөтөлбөр нь Монголын банк, санхүүгийн салбарын бүхэл бүтэн түүхэн үе байсныг онцлон хэлмээр байна. ХХБ нь цаашдаа, магадгүй 2010 оны эхний хагаст, Олон улсын санхүүгийн зах зээл дээр таатай нөхцөл бүрдсэн үед дахин бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд анхны бондоо гаргаж, эргэн төлсөн энэхүү түүх нь бидний хувьд чухал үзүүлэлт болох нь дамжиггүй. Монгол Улсыг Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эрхэмлэж, хариуцлагатай ханддаг монгол хүний мөн чанарыг дэлхий нийтээрээ мэдрээсэй хэмээн хүсч байна” гэлээ.

2009-09-28

ХХБанк аваргын “Алтан медаль”, “Шилжин явах цом”-ыг хүртлээ

Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг арилжааны банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Хөлбөмбөгийн аварга санхүүч - 2009” тэмцээн 7 дахь жилдээ 9-р сарын 12, 13-ны амралтын өдрүүдэд арилжааны 6 банкны хооронд хөлбөмбөгийн “Ногоон талбай”-д амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээний төрөлд Худалдаа, хөгжлийн банкны баг тамирчид хурд хүч, авъяас чадвараараа анх удаа тэргүүлэн 1-р байр эзлэж, аваргын “Алтан медаль”, “Шилжин явах цом”-ын эзэн болж, спортын гарамгай амжилт гарган, шилдэг баг тамирчидтай, хүчирхэг банк гэдгээ дахин нотоллоо. Тэмцээний үеэр шилдэг тамирчидыг тодруулдаг бөгөөд түүнээс шилдэг довтлогч, шилдэг хаалгач, шилдэг хамгаалагчаар ХХБ-ны тамирчид ч тус тус тодорсон байна. Мөн түүнчлэн арилжааны банк хоорондын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 5-р сард зохион байгууллагдсан бөгөөд ХХБ-ны баг тамирчид тус тэмцээний аваргын “Алтан медаль”, “Шилжин явах цом”-ын эзэн болсон билээ.

Тухайн оны “Шилжин явах цом”-ын эзэн баг тамирчид ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулагчаар тодордог төдийгүй ирэх жил 2010 онд Монгол улсын ууган арилжааны банк болох ХХБ-ны 20 жилийн ойн баяр давхар тохиож байгаа нь сайхан үйл явдал болж буй юм.

ХХБ спортын үйл ажиллагаа, арга хэмжээнд баг тамирчдаа байнга идэвхитэй оролцуулахын зэрэгцээ, спортын үйл ажиллагаануудыг ивээн тэтгэж, хамтран ажилладаг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч банк гэдгийг үүгээр давхар дурдаж болох юм.

2009-09-15

ХХБ-ны Ерөнхийлөгч Р.Коппа: Эдийн засгийн бүрхэг үе багагүй хугацаанд үргэлжлэх ч, чамлахааргүй ахиц гарч байна

Монголын банкны салбарт төдийгүй дэлхийн олон улс орнуудад ажиллаж байсан туршлагатай банкир ХХБ-ны Ерөнхийлөгч Р.Коппатай бид ярилцлаа. Тэрээр Монголын эдийн засгийн төлөв байдал, цаашдын арга замын талаар жинтэй яриаг өрнүүлдэг билээ. Түүний ярилцлаганд анхаарлаа хандуулна уу.

 

Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Таны бодлыг сонсъё. Бид хүнд үеэ ардаа орхиж чадсан уу, цаашдын төлөвийг Та хэрхэн харж байна?

Монгол улсын эдийн засгийн салбарт зарим нэг ахиц ажиглагдаж байгаа ч хүнд үеийг давсан гэж хэлж арай болохооргүй байна. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад Монголын бизнесийн үйл ажиллагааний түвшин 15 хувиар хоцорч байна, харин импортын хэмжээ буурсан нь улсын төлбөрийн тэнцэлд учруулах дарамтыг хөнгөвчлөх сайн тал ажиглагдаж байна. Нөгөөтэйгүүр инфляци 2009 оны эцэст нэг оронтой тоонд хүрэх боломж бас харагдаж байна. Харамсалтай нь төгрөгийн доллартай харьцах ханшийн бууралтыг зогсоохоор авч хэрэгжүүлсэн 2008 оны мөнгөний хатуу бодлого, 2009 оны бодлогын хүүгийн өөрчлөлт нь зээлийн хүүг өндөр хэвээр байхад нөлөөлж байна. Энэ оны 2-р улиралд банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ мэдэгдэхүйц өссөн нь банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүсэн. Гэсэн хэдий ч банкуудын чанаргүй зээлийн хэмжээ ихэссэн нь цаашид олгох зээлдээ өндөр шаардлага тавих, хянуур байхыг анхааруулахын зэрэгцээ зээлийн хүү одоогийнх шигээ өндөр хэвээр байхад нөлөөлж байна.

Сүүлийн үеийн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өсөлтүүд манайд эерэг нөлөө үзүүлж чадахгүй байгаа юу?

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 6000 ам.долларт хүрч байгаа нь экспортын орлого нэмэгдэх найдлагыг төрүүлж байна. Энэ оны эхний хагас жилийн зэсийн экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс 65 сая ам.доллароор бага байгаа. Энэ нь экспортын хэмжээг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж байж өмнөх оныхоо хэмжээнд очно гэсэн үг. Аз болоход Хятад улс зэсийг цаашид ч худалдан авсаар байх хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн, дэлхийн зах зээл дээр алтны үнэ өндөр хэвээр байна, мөн алтны олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор гэнэтийн ашгийн татварын хэмжээнд өөрчлөлт оруулах нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Тодорхой хугацаа алдсан ч Засгийн газраас олон улсын санхүүжилтүүдийг хөөцөлдөж арилжааны банкуудад зун, намрын улиралд алтны олборлолтын компаниудыг санхүүжүүлэх боломж олгож, экспортыг дэмжлээ. Харамсалтай нь Бороо Гоулд компанийн 3 сарын түр зогсолт нь энэ жилийн олж болох байсан экспортын ашгийг төдий хэмжээгээр хорогдууллаа. Хятадын коксжсон нүүрсний импорт нэмэгдэж, Монголын коксжсон нүүрсний олборлолт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Манай улсын импортын хэмжээ буурсан гэж Та хэллээ, энэ нь өргөн хэрэглээний бараа хомсдсон гэсэн үг үү?

Яг тийм ч биш л дээ. Өмнөх оноос импортын шатахууны дундаж үнэ буурсан боловч импортолсон хэмжээ нь буураагүй. Үүний зэрэгцээ Монгол Улс Хятадад боловсруулаагүй нефть экспортолсоор байгаа нь шатахууны импортын зардлыг бууруулж буй нэг хүчин зүйл юм.

Энэ жилийн хувьд үр тариа тариалсан талбайн хэмжээ өмнөх оноос 31 хувиар өссөн. Энэ жил эрт бороошиж, хур бороо элбэгтэй байгаа болохоор ургац арвин байж, газар тариалангийн хувьд бусдаас хамааралгүй байх болов уу гэж бодож байна. Бусад өдөр тутмын хүнсний болон өргөн хэрэглээний барааны хувьд аль болох хямд үнэтэйг нь сонгох болсон нь ажиглагдаж байна. Автомашин мэтийн томоохон худалдан авалтыг яаран хийх нь буурсаар байгаа учраас л импорт багассан ч хэрэглээний дутагдал үүсэхгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хүнд үед бүсээ чангалах үзэгдэл зөвхөн Монголд биш дэлхий нийтээр ажиглагдаж байна.

Барилгын салбарынхан хүндхэн байгаа талаар хаа сайгүй ярьж бичиж байна? Яг бодит байдал ямар байгаа вэ?

Барилгын салбарт үнэхээр хүндхэн жил болж байна. Барилгын материалын үнийн өсөлт, өнгөрсөн жилийн мөнгөний хатуу бодлого маш олон барилгын төслүүдийг удаашрахад хүргэсэн. Өнөөдрийн байдлаар 1,5 триллион төгрөгөөр үнэлэгдэх 30 000 орчим орон сууцны 400 гаруй дуусаагүй барилга баригдаж байна. Мэдээж хэрэг, ойрын жилүүдэд Улаанбаатар хотод дор хаяж 100 000 орон сууцны хэрэгцээ байгаа үед энэ нь тийм ч хангалттай тоо биш л дээ. Дээрх барилгуудаас 10 000 орчим нь дууссан, бараг ашиглалтад орж буй барилгууд байгаа. Цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд тэдгээрийг энэ жилдээ багтаж борлуулах шаардлага тулгараад байгаа юм. Банкны салбар дахь мөнгөний хомсдолоос шалтгаалаад арилжааны банкууд илүү олон барилгын төслийг санхүүжүүлэх, барилгын салбарт болон орон сууцны зээл авах боломжтой харилцагчдад зээл олгоход хүндрэлтэй байгаа юм. Барилгын салбарт одоогийнхоос илүү их санхүүжилт хэрэгтэй байна.

Барилгын салбарыг хүндрэлээс гаргах санхүүжилтийн асуудал ямар нэгэн нааштай уур амьсгал юу байна?

Энэ талаар саяхан Монголбанк Монголын Ипотекийн корпораци (МИК)-тай банкуудын орон сууцны зээлийг худалдан авах зорилгоор гаргах гэж буй 25 хүртэл тэрбум төгрөгийн бондын хөтөлбөрийг дэмжих гэрээг байгуулсан. Ингэснээр банкууд дээрх хөрөнгөөрөө дахин орон сууцны зээл олгох юм. Яаралтай санхүүжилт шаардлагатай байгаа дуусаагүй барилгын 20 хувийг ийм замаар санхүүжүүлж болно гэж үзэж байгаа. МИК бонд гаргах хүсэлтийнхээ эцсийн шийдийг хүлээж байгаа ба хэрэв нааштай шийдэгдвэл дараа жилээс орон сууц санхүүжүүлэх үйл ажиллагаа хэвийн байдалдаа эргэн орох болно.

Барилгын компаниудаас гадна арилжааны банкуудыг барилгын салбарт олгосон зээлээс болоод хэцүүхэн байдалд байгаа гэсэн яриа гадуур их яригдаж байна, энэ тал дээр Та юу хэлэх вэ?

Арилжааны банкуудын чанаргүй зээлийн ихэнх хувийг барилгын зээл эзэлж байгаа нь үнэн. Нийт чанаргүй зээлийн 11 гаруй хувь, хугацаа хэтэрсэн зээлийн 7 хувь барилгын салбарынх. Гэсэн хэдий ч барилгын зээлээс гадна уул уурхайн, хөдөө аж ахуйн, худалдааны гэх мэт олон асуудалтай зээлүүд бий. Мөнгөний нийлүүлэлт их, ДНБ-ий өсөлт сайн байсан өмнөх жилүүдийн үед олгогдсон туршлагагүй зээл олголтуудын зэс нь цухуйж байна гэж хэлж бас болох юм. Өнөөгийн эдийн засгийн хүнд байдлыг даван гарахад туслах зорилгоор Дэлхийн банк Монголын банкны салбарыг санхүүжүүлэх, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх талаар Монголбанктай ярилцаж байна. Урт удаан хүлээгдэж буй банкуудын нэгдэл бий болж том банкууд ч үүсэж магадгүй. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас үзүүлж буй тусламж, дэмжлэгүүд нь Монголын эдийн засагт, тухайлбал, төгрөгийн тогтвортой байдал, төсвийн алдагдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Монголын эдийн засгийг дахин сэргээх, банкны салбар санхүүгийн хямралыг давахад тэдний тусламж цаашид ч хэрэгтэй байгаа юм.

Сүүлийн саруудад ХХБ-ны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд ямар байв?

Эдийн засгийн өсөлт саарсан өнөө үед ХХБ нь өөрийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зээлийн чанарыг сайжруулахад анхааран ажилласаар ирлээ. Хэдийгээр бусад банкуудын адил ХХБ-ны нийт зээл дэх чанаргүй зээлийн хувь нэмэгдсэн ч, зохистойгоор удирдаж болох түвшинд байгаа. Өнөөдрийг хүртэл бид Монгол улсын 360 гаруй томоохон аж ахуйн нэгж, корпорациудтай хамтран ажиллахын зэрэгцээ олон тооны жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад нь туслан санхүүжүүлж ирлээ. Урьдын адил ХХБ нь нийт байгууллагын зээлийн 25-аас илүү хувийг эзэлсээр байгаа ба Монголын тэргүүлэх байгууллагын банк гэдэг утгаараа эдийн засгийн салбар дахь өөрсдийн үүрэг, хариуцлагыг сайтар ухамсарладаг.

2009 оны 6-р сарын 30-ны байдлаар ХХБ-ны нийт автивын хэмжээ 725 тэрбум төгрөгт, татварын дараах цэвэр ашиг 10 тэрбумд тус тус хүрээд байна. ХХБ-ны ашигт ажиллагаа, хөрөнгийн зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг өндөр түвшинд барьж, татан төвлөрүүлсэн хөрөнгийг зөв тооцоолон сонгосон зээлийн үйл ажиллагаагаар дэмжин, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Зээлийн багцын чанар, эрсдэлийг зөв удирдан хянахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа маань өнөөдрийн хүнд үеийг даван гарахад ихээхэн тустай байх болно.

Хямралын энэ үеийг давахад Засгийн газар хангалттай ажиллаж чадаж байна уу? Цаашид төрөөс ямар арга хэмжээ авбал дээр гэж та бодож байна?

Засгийн газрын зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсэн шүү дээ. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг сайтар хянан, Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкны санжүүжилтүүдээс бусад гадаадын зээл тусламжийг хязгаарласан. Цаашид энэ зарчмаа баримтлах нь зүйтэй гэж бодож байна.

Хоёрдугаарт, банк санхүүгийн салбарыг дэмжих зорилгоор зарим нэг санхүүжилтүүд хийгдсэн ба өмнө хэлсэнчлэн цаашдаа банкны салбарт дэмжлэг шаардлагатай хэвээр байна. Ойрын үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээ бол Оюу толгой зэрэг гол орд газруудын гэрээний асуудлыг шийдэх явдал юм. Чухам ямар гэрээ нь Монголд ашигтай, эсвэл ашиггүй талаар яримааргүй байна л даа. Мэдээж хэрэг, зөв гэрээг зөв хөрөнгө оруулагчтай хийх нь чухал. Гадны орноос Монгол улсад нилээд хэдэн жил ажилласан банкир хүний хувьд, түүнчлэн монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар өөрийн бодлоо хуваалцаж байгаагийн хувьд хэлэхэд, уг гэрээ аль болох хурдан зөвшилцөлд хүрнэ, төдий чинээ хурдан дотоодын эдийн засагт үр өгөөж нь мэдрэгдэх болно. Ордын олборлолт болон дэд бүтцийн бэлтгэл ажилд шаардлагатай олон төрлийн зарцуулалт шууд л эхлэх нь мэдээж. Эдгээр бүх мөнгөний урсгал дотоодын банкууд руу орсноор банкуудын зээлжих чадвар нэмэгдэнэ. Иймээс, ЗГ болгоомжлолоо даван, өөдрөг сэтгэлээр хөрөнгө оруулалтын зөвшилцөлд хүрч чадвал өнөөгийн жижиг, хэврэг эдийн засагт тэр даруй нөлөөгөө үзүүлэх болно.

Манай эдийн засаг сэргэхэд хэдий хугацаа шаардлагатай гэсэн төсөөлөл Танд байна вэ?

Эдийн засагт хэдийгээр нааштай өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа ч эдийн засаг тийм ч сайнгүй байна, өсөлттэй үедээ эргэн орох хүртэл багагүй хугацаа шаардагдах бололтой. Уул уурхай, барилга, газар тариалан, худалдаа болон санхүүгийн салбаруудад хийх зүйл их байна. Энэ салбаруудад олон улсын байгууллагуудаас тусламж авах боломж ч нэлээдгүй байна. Оюутолгойн гэрээг аль болох эрт байгуулах нь Монголын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэдэг нь нэгэнт тодорхой бөгөөд гэрээ байгуулагдах хүртэл чадах бүхнээ хийх л хэрэгтэй болж байна даа.

Ярилцсанд баярлалаа.

2009-08-20

ХХБ АТМ ашиглан Суурин утасны төлбөр төлөх үйлчилгээг нэвтрүүллээ

 

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), Монголын Цахилгаан Холбоо ХК (МЦХ ХК) хамтран суурин утасны төлбөрийг АТМ ашиглан төлөх шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

Энэхүү үйлчилгээ нь ХХБ-ны карт эзэмшигчдэд зориулагдсан бөгөөд ХХБ-ны хамгийн ойр байрлах дурын АТМ ашиглан МЦХ ХК-ийн суурин утасны төлбөрөө 24 цагийн турш, хүссэн үедээ гүйцэтгэх боломжийг нийт карт эзэмшигчиддээ олгож буй юм.

Карт эзэмшигч та АТМ ашиглан төлбөрийн картнаасаа суурин утасны төлбөрөө төлөхдөө заавал банкинд ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд харин МЦХ ХК-ийн 109, 1109 лавлах дугаараас өөрийн утасны төлбөрийн дүнгээ лавлан авсны дараа гүйлгээг гүйцэтгэх шаардлагатай. Уг үйлчилгээг ашиглан МЦХ ХК-ний нийслэлийн 3, 5, 6, 70-аар эхэлсэн дугаарын төлбөрийг хийх ба Төмөр замын холбооны 24, 25-аар эхэлсэн дугаарын төлбөр хийгдэхгүй юм.

АТМ дээрх бусад үйлчилгээний талаарх мэдээллийг энд дарж авна уу.

2009-08-20

ХХБ богино хугацаат орон сууцны зээлийн үйлчилгээг Эко констракшн компанитай хамтран нэвтрүүллээ

Худалдаа, хөгжлийн банк иргэдийн орон сууцны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 1-3 хүртэлх жилийн богино хугацаатай орон сууцны зээлийн үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.

Энэхүү богино хугацаат орон сууцны зээл нь найман сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллар хүртэлх санхүүжилтийг харилцагчдад олгох бөгөөд зээлийн сарын хүү төгрөгийн 1.8 %, ам.долларын 1.6 % хүүтэй байх юм.

Зээлдэгчдэд тавигдах шаардлага болон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг ХХБ-ны Иргэдийн банкны газрын 331884 тоот утаснаас эсвэл энд дарж авна уу.

2009-08-20

“MoneyGram” сүлжээний серверийн салбар төвийг ХХБ-нд байгуулахаар боллоо

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний “MoneyGram International” байгууллагатай 2000 оноос хамтран ажиллаж байгаа билээ.

6-р сарын 24-нд “MoneyGram” байгууллагын Үйлчилгээний цэг хариуцсан ахлах менежер Nicolas Ware, Ази Номхон далайн бүсийн Монголыг хариуцсан менежер Andy Liu нар Монголд хүрэлцэн ирж, ХХБ-ны удирдлагуудтай уулзалт хийж, Мэдээллийн технологийн газар (МТГ)-ын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Уг сургалт нь 6-р сарын 24, 25-ны өдрүүдэд явагдсан бөгөөд  МТГ-ын ажилтнууд “MoneyGram” системд өөрийн програм хангамжийг боловсруулан нэвтрүүлэх, мөн “MoneyGram” системийн серверийг ХХБ-нд суурилуулан, төв сервертэй холбох төслийн технологийн шийдлийг хийж бэлэн болголоо.          

“MoneyGram”-ын Монгол дахь сүлжээг илүү дэвшилтэт, боловсронгуй болгох, цаашлаад хамрах хүрээг нь ихээхэн өргөжүүлэх боломжуудыг нээх чухал ач холбогдолтой, өгөөжтэй энэхүү сургалт нь бүтэн хоёр өдрийн турш болсон ба сургалтанд МТГ-ын ажилтан Э.Алтангэрэл, Н.Хулан, Т.Бат-Эрдэнэ, Г.Энхбат болон Хамгаалалт, аюулгүй байдлын газар (ХАБГ)-ын ажилтан К.Мөнхбат, Иргэдийн банкны газар (ИБГ)-ын ажилтан Х.Анхсүрэн нар хамрагдсан юм.

2009-08-20

Манай банкны ажилтнууд тєрийн одон медалиар энгэрээ мялаалаа

Зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны өндөр туршлагатай, шилдэг  боловсон хүчнүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн өндөр дээд одон медалийг өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч гардуулсан юм.

Манай банкинд өөрсдийн мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан, Монголын банк санхүүгийн салбарт үр бүтээлтэй хүчин зүтгэсэн амжилт бүтээлийг өндрөөр үнэлэн Санхүүгийн бүртгэл хяналтын газрын захирал Д.Янжмаа “Алтангадас” одонгоор, Өргөө салбарын захирал Д.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, Дархан салбарын захирлаар ажиллаж байсан С.Сугар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнуулсан юм.

Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн одон медаль хүртсэн Та бүхэндээ банк санхүүгийн салбарын хөгжилд улам ихийг хийж бүтээхийн өрнүүн амжилт хүсэхийн зэрэгцээ амьдрал тань аз жаргалаар гийж, ажил үйлс тань үргэлж өөдрөг байхын ерөөл өргөе.

Банкны хамт олноос

2009-08-20

Монголд анх удаа “Moneygram” сүлжээгээр ЕВРО хүлээн авдаг боллоо

Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захиралтай бид уулзлаа. Иргэдэд ямар үйлчилгээ хэрэгтэй байна, юуг нь сайжруулах, яаж өөрчлөх гээд харилцагч Таны ашигладаг үйлчилгээ бүрт Иргэдийн банкны газар санаа тавин ажилладаг. Энэхүү газрын захирал Б.Баярмаа цоо шинэ нэгэн үйлчилгээний талаар уншигч Танд танилцуулж байна.

 

“Moneygram”-аар евро хүлээж авдаг болсон шинэ үйлчилгээнд харилцагчид ам сайтай байна. Хэзээнээс энэ үйлчилгээг Монголд нэвтрүүлж эхлэв?
“Moneygram” сүлжээгээр дамжуулан евро валют хүлээн авдаг болсон нь Монголдоо шинэлэг үйлчилгээ болж чадлаа. Өнгөрсөн сараас эхлэн олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын “Moneygram” сүлжээгээр гуйвуулсан гуйвуулгыг евро валютаар хүлээж авах боломжийг харилцагч нартаа бид хүргээд байна. Энэ үйлчилгээг ашигласнаар, Европын холбоо болон бусад хилийн чанадад байгаа Монголчууд маань 10 хүрэхгүй минутын дотор еврогоор гуйвуулга хийж, ар гэрийнхэн, найз нөхөд нь Монголд ам.доллароос гадна евро валютаар мөнгө хүлээн авах боломжтой болно гэсэн үг юм.

Монголд олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд Еврогоор шилжүүлэг хүлээж авдаг гуйвуулгын сүлжээ байгаагүй, тэгэхээр шилжүүлэгч нь наад зах нь еврогоо заавал ам.долларт хөрвүүлж ханшийн зөрүүний алдагдалд орохгүй юм байна гэж ойлгож болох уу?
Тийм ээ, Монголд шуурхай гуйвуулгаар евро хүлээж авдаг болж байгаа нь анхных. “Moneygram” сүлжээгээр евро гуйвуулахад өмнө нь ам.долларт шилжүүлж өгдөг байсан нь харилцагчид ханшийн зөрүүний алдагдалд орох эрсдэлтэй байсан. Одоо харин евро хүлээн авдаг болсноор энэ байдал үгүй болж байгаа юм. Олон улсын мөнгөн гуйвуулгын хэд хэдэн сүлжээ байдгийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Бүгд л дор бүрнээ өөрийн онцлогтой. Гэхдээ “Moneygram” бусад ижил төрлийн гуйвуулгын үйлчилгээнүүдээс хол давуу дэвшилтэт хэлбэрүүдийг агуулснаараа дэлхий дээр хамгийн олон хүн ашигладаг, энэ сүлжээг мэддэг. “Moneygram” сүлжээний шимтгэл нь бусдаас хямд, бас хурдан гээд дурдвал бусдаас давуу талууд бүх нөхцлөөс нь харагдана.

“Moneygram” хамгийн хямд шимтгэлтэй байж чаддаг уу? Жишээ аваад дурдвал? Бас хугацааны хувьд хэдэн минутад гуйвуулах вэ?
“Moneygram” бусад ижил төрлийн гуйвуулгаас хамгийн хямд шимтгэлтэй байдаг. “Moneygram” байгууллагаас бүс нутаг бүрт тохирсон, иргэдийнх нь хэрэгцээнд нийцүүлсэн үйл ажиллагааг байнга авч хэрэгжүүлдэг учраас энэ сүлжээг хүмүүс хамгийн их хэрэглэдэг. Жишээ нь манай Монголд гэхэд бид Хятад улс руу бараа бүтээгдэхүүн худалдан авахаар гуйвуулга их хийдэг, харин Солонгост байгаа Монголчууд эх орон руугаа гуйвуулга байнга хийдэг учраас энэ хоёр тохиолдолд онцгой хөнгөлөлттэй үнээр мөнгөө гуйвуулах боломжтой байдаг. Жишээ нь Солонгосоос Монгол руу 2000 хүртэл ам.долларыг гуйвуулахад 5 ам.доллар, 5000 хүртэл бол 10 ам.доллар гэх зэргээр шимтгэл нь харьцангуй бага байдаг. Хугацааны хувьд гэвэл албан ёсоор ердөө 10 хүрэхгүй минутын дотор гуйвуулга тань эзэндээ очно. Мөн нэмж хэлэхэд мөнгө шилжүүлэх бүрдээ 10 үгэнд багтсан зурвас, мэндчилгээ, сэтгэлийн үг зэрэг хүссэн мэдээллээ нэмэлт үнэ төлбөргүйгээр дамжуулах боломжийг “Moneygram” үйлчилгээ олгодог. Ижил төрлийн гуйвуулгын үйлчилгээнд үг бүр нь төлбөртэй байдаг.

“Moneygram”-аар дэлхийн ямар улс орнуудаас гуйвуулга хийх, хүлээн авч болох вэ? Монголд мөн аль банкуудаар дамжуулж болох вэ?
“Moneygram” нь дэлхийн өнцөг булан бүрт 180 гаруй орны 162 мянган үйлчилгээний цэгүүдээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгыг найдвартай гүйцэтгэдэг арвин туршлагатай. Тэдгээр 180 орны талаар www.moneygram.com вэб хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Харин Монгол улсад Худалдаа, хөгжлийн банк, Монголшуудан банк, Хадгаламжийн банк, Улаанбаатар хотын банк, Эрэл банк, Анод банк, Капитрон банк гэсэн нийт 7 банк “Moneygram” үйлчилгээний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг.

Moneygram”-аар мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад банкинд данстай байх шаардлагатай юу?
Шаардлагагүй. “Moneygram”-ын бас нэг давуу тал нь  мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад хамгийн энгийн байдаг. Та өөртөө хамгийн ойр байгаа “Moneygram” сүлжээ бүхий банкинд иргэний бичиг баримттайгаа очиход хангалттай. Мэдээж хэрэг хэрэв Та мөнгө хүлээж авах гэж буй бол илгээгч хүнээсээ нууц дугаар авсан байх ёстой.

ХХБ Монголдоо хамгийн олон буюу 14 төрлийн гадаад валютаар гүйлгээ хийдгийг мэдэх юм. Харин “Moneygram” сүлжээгээр хэдэн төрлийн валютаар гуйвуулга хүлээн авдаг вэ?
“Moneygram” үйлчилгээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс мөнгө гуйвуулах болон хүлээн авахдаа хүссэн валютаа сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, “Moneygram” нь хамгийн олон төрлийн валютаар гуйвуулга хүлээн авдагаараа бусдаас онцгой давуу. Энэ нь мөн л харилцагчийг ханшийн зөрүүний алдагдалд орох эрсдэлийг нь хааж өгдөг болон ямагт харилцагчийн санхүүгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Moneygram нь мөнгө гуйвуулах эрх мэдлийг Таны гарт өгч байна.

“Moneygram”-аар евро хүлээн авдаг болсноос гадна танай банкнаас харилцагчиддаа хүргэх өөр шинэ соргог үйлчилгээ юу байна?
Бид өнгөрсөн сараас эхлэн P2P буюу АТМ-ыг ашиглан өөрийн карт хооронд болон бусдын картын данс руу, Payment буюу картаас харилцах, хадгаламжийн данс руу мөнгө шилжүүлэх үйлчилгээг эхлүүллээ. АТМ-аас өөрийн картаа ашиглан бусад руу мөнгө шилжүүлэх үйлчилгээг авахын тулд банкинд ирэх, бүртгүүлэх зэрэг ямар нэгэн нэмэлт ажиллагаа шаардахгүй, зөвхөн шилжүүлэх картын дансаа л мэдэж байх хэрэгтэй. Энэ үйлчилгээ мөнгөн тусламж шаардлагатай болсон найз нөхөд, гэр бүлийнхэн тань Монгол улсын өнцөг булан бүрт төдийгүй гадаадын улс орнуудад байсан ч мөнгө шилжүүлэхэд хамгийн хямд зардлаар, маш бага шимтгэлтэйгээр, хурдан шуурхай мөнгө шилжүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог давуу талтай үйлчилгээ болж чадсан.  

ХХБ байгууллагын банкны үйл ажиллагаагаар тэргүүлэгч банк гэдэг. Харин Иргэдийн банкны үйл ажиллагаа нь ямар түвшинд яваа гэж Та дүгнэх вэ?
Манай банк эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон томоохон байгууллагуудыг дэмжиж ажилладагаараа Монголдоо байгууллагын банкны үйлчилгээгээр байнга тэргүүлсээр ирсэн. Гэхдээ манай банкны иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа энэ төвшинд хүрэх тун ойрхон байгаа гэдгийг би итгэлтэй хэлж чадна. Өөрөөр хэлбэл, бид иргэд харилцагчид маань юу хүсч байгааг байнга судалж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ ямагт шинэчлэн сайжруулж, олон улсын банкуудын туршлага дээр үндэслэн санхүүгийн олон төрлийн үйлчилгээг үзүүлж чадаж байгаа. Монголын эдийн засгийн түвшин, мөнгөн эх үүсвэрийн бололцооноос хамаараад бүтээгдэхүүн үйлчилгээгээ байнга шинэчлэн сайжруулж байна. Иргэддээ зориулсан маш олон үйлчилгээн дээр бид анхдагч байж чадсандаа баяртай байдаг.

Жишээ авъя л даа, Бид Монголд анх удаа олон улсын SWIFT сүлжээнд холбогдсон, хоёр шатлалт хамгаалалт бүхий интернэт банкны үйлчилгээ, GSM, CDMA сүлжээний аль алины хэрэглэгчдийн хувьд боломжтой SMS банкны үйлчилгээ, Лояалти урамшууллын картын системийг монголд анх удаа нэвтрүүлсэн гээд банк санхүүгийн салбарт цоо шинэ эргэлтийг хийсэн амжилт бидэнд байна. Цаашлаад бид Монголд картын хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан, картын дэвшилтэт бүтээгдэхүүнүүд гэж юу байдгийг монголчууддаа хүргэлээ, VISA, Mastercard, American Express, JCB байгууллагуудын төлбөрийн картуудыг хүлээн авдаг анхны банк болж, бэлэн мөнгөний машин АТМ-ыг Монголын зах зээлд анх удаа нэвтрүүлсэн гээд тоочоод байвал бидний сонины хуудсын нэлээд зайг эзэлнэ.

Үнэхээр иргэдэд зориулсан маш олон анхдагч үйлчилгээг харилцагчдын байнгын хэрэглээ болгожээ. Гэвч өнөөдөр бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгө, зээл хэрэгтэй байгаа, гэтэл банкуудын шалгуур маш өндөр байгаа. ХХБ-ны хувьд иргэдэд зориулсан ямар нэгэн зээл олгож байгаа юу?
Иргэдэд зориулсан зээл тодорхой хэмжээгээр олгож байгаа. Гэхдээ мэдээж хэрэг олон улсын болон дотоодын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед бид өмнөх шигээ өргөн хүрээнд зээл олгохгүй байгаа ч манай банкинд зээлийн сайн түүх үүсгэсэн, өөрөөр хэлбэл, манайхаас 2 - 3 удаа бизнесийн зээл аваад хэвийн эргүүлэн төлсөн, үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байгаа аж ахуйн нэгж болон иргэд харилцагчиддаа жижиг бизнесийн зээл буюу 100 сая төгрөг хүртэл зээлийг олгож байгаа. Мөн иргэддээ манай банктай хамтран ажиллаж байгаа барилгын компаниудаас орон сууц худалдан авах тохиолдолд орон сууцны зээлээр санхүүжүүлэх боломжтой байгаа. Манай банктай Жигүүр гранд, Макс групп, Бридж констракшн, Эко констракшн зэрэг барилгын салбарын 20 гаруй компаниуд хамтран ажиллаж байна.

Танд баярлалаа. Амжилт хүсье.  

2009-08-20

ХХБ Монголд анх удаа Хөрөнгийн зохистой удирдлагын “Treasury” программын системийг нэвтрүүллээ

ХХБанк Грэйпсити компанитай хамтран хөрөнгийн зохистой удирдлага, бүртгэлийн  цоо шинэ систем болох “Treasury” системийг  нэвтрүүлэн, банкны үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байгаа билээ. Энэхүү системийн давуу тал,  ач холбогдлын талаар тус банкны ХЗАААХ-ийн захирал Ж.Эрдэнэчимэгээс тодрууллаа.  

 

“Treasury” системийг Та бүхэн Монголд анх удаа нэвтрүүлсэнд баяр хүргэе. Энэхүү системийн зориулалт, ашиглалт, хэрэглээний талаар тодруулахыг хүсч байна?
Энэхүү систем нь харилцагчийн арилжааны нөхцлийг баталгаажуулах, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэхээс гадна банкны гадаад валют, үнэт металл, үнэт цаас, мөнгөний зах дээрх арилжааны анхан, дунд шатны бүртгэл, хяналт, арын албаны ня-бо бүртгэл, холбогдох эрсдэлийн удирдлага болон гадаадын банкинд байршуулсан харилцах дансны нэгдсэн удирдлагыг автоматжуулсан хөрөнгийн зохистой удирдлагын систем юм. Мөн “Treasury” систем нь банкны суурь бүртгэлийн систем, ерөнхий дэвтрийн системүүдтэй шууд холбогдон ажилладагаараа давуу талтай.

Энэ системийг нэвтрүүлэхэд хэдий хэмжээний цаг хугацаа зарцуулав?
Манай банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудаас хамгийн түрүүнд иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын банкуудтай хийгдэж байгаа арилжааны төлбөр тооцоог түргэн шуурхай эрсдэлгүй гүйцэтгэх зорилгоор ХЗАААХ-ийг 2000 онд байгуулан ажиллаж эхэлсэн. “Treasury” системийг нэвтрүүлэх ажлын эхлэл нь манай хэлтэс байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш буюу 2002 онд тавигдсан. Систем маань олон хүний урт удаан хугацааны судалгаа, туршилт, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтсэн. “Treasury” системийг нэвтрүүлсэн нь зөвхөн ХХБанк төдийгүй Монголын банкны системийн хөгжилд онцгой хувь нэмрийг оруулж байгаа юм. 

“Treasury” систем нь банкны үйл ажиллагааны ямар ажлуудыг хөнгөвчилж, хялбарчилж байгаа вэ? Онцлох давуу талуудаас нь дурдвал?
Тиймээ, энэ систем банкны үйл ажиллагаанд маш олон давуу талуудыг бий болгож, олон ажлуудыг давхар хөнгөвчилж байгаа. “Treasury” системийг нэвтрүүлснээр банкны хөрөнгө зохицуулалт, бүртгэлийн үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, гүйлгээний болон дотоод хяналтыг сайжруулах, хөрөнгө зохицуулалтын үйл ажиллагааны орлого, зардлыг тайлан балансд цаг хугацаанд нь бүртгэх, арилжааны мэдээллийн санг автоматжуулах, газар, нэгжүүдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг давуу талуудыг дурдаж болно.

“Treasury” системийг банкны үйл ажиллагаанд ашиглаж эхлээд хэдий хэр хугацаа болж байгаа вэ? Үр дүн, сэтгэл ханамж Та бүхэнд хэрхэн мэдрэгдэж байна вэ?
Системийг ашиглаж эхлээд 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Системийн хэрэглэгчдийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, гар ажиллагаанаас үүсэх алдааг бууруулах, харилцагчийн төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэхээс эхлээд олон давуу талуудыг олгож байна. Мэдээж анхны юм бүхэнд алдаа оноо байдаг учраас цаашид бид иргэд харилцагчид маань юу хүсч байгааг байнга судалж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ мэдээллийн технологийн хөгжил, олон улсын банкуудын туршлага дээр үндэслэн шинэчлэн сайжруулж байх болно.

ХХБ-наас ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ямар шинэ технологи байгаа вэ?
Бид ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаагаас дурдвал, худалдааны санхүүжилтийн иж бүрэн систем, VISA, MASTERCARD-ын хувьд EMV chip картын технологийг нэвтрүүлэх гэх мэт олон зүйлийг хийхээр ажиллаж байна.

Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

2009-08-20

Хүүхдийн хадгаламжиндаа БЭЛЭГТЭЙ урамшуулал зарлалаа

Хүндэт аав ээжүүд та бүхний бяцхан үрсийн тань ирээдүйд зориулан ХХБ Хүүхдийн хадгаламжийн үйлчилгээгээ хамгийн өндөр хүү, тааламжит нөхцөлтэйгээр санал болгодог билээ. Энэ удаад ХХБ Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд бүрийн ирээдүйн сайн сайхны төлөө Хүүхдийн хадгаламж нээлгэсэн болон хадгаламжиндаа орлого нэмж хийсэн хүүхэд бүрт төрөл бүрийн бэлэгнүүдээс сонголт хийх боломжийг олголоо. Урамшуулалт хугацаа 2009 оны 5-р сарын 25-наас 6-р сарын 5 хүртэл үргэлжлэх юм.

Манай банкнаас үзүүлж байгаа хадгаламжийн бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг энд дарж авна уу.

2009-08-20

Монголд анх удаа “Moneygram” сүлжээгээр ЕВРО хүлээн авах боломжтой боллоо

Худалдаа, хөгжлийн банк “Moneygram”-ын сүлжээгээр Евро валютаар гуйвуулга хүлээн авах цоо шинэ үйлчилгээг 2009 оны 5-р сараас Монголд анх удаа нэвтрүүлж эхэллээ.

Энэхүү шинэлэг үйлчилгээ нь Европын холбооны улсууд болон хилийн чанадын бусад орнуудаас шилжүүлсэн гуйвуулгыг Монголд байгаа хүлээн авагч нь 10 хүрэхгүй минутын дотор ам.доллараас гадна еврогоор хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Олон улсын мөнгөн гуйвуулгын “Moneygram” сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс мөнгө гуйвуулах болон хүлээн авахдаа өөрийн хүссэн валютыг ханшийн зөрүүний ямар нэгэн алдагдал хүлээлгүйгээр сонгох боломжтой бөгөөд “Moneygram” сүлжээ нь  хамгийн олон төрлийн валютаар гуйвуулга хүлээн авдаг юм.

“Moneygram” сүлжээний талаар дэлгэрэнгүй энд дарж үзнэ үү.

2009-08-20

Явган аялалын тэмцээнд манай банкныхан тэргvvллээ

“ГрэйпСити Монгол” ХХК 9 жилийн ойгоо тохиолдуулан хамтран ажилладаг байгууллагуудынхаа дунд єнгєрєгч амралтын єдрvvдэд явган аялал зохион байгууллаа. Энэхvv явган аяллын vйл ажиллагааны vеэр уулын оргил булаалдах, хєгжилтэй буухиа, газрын зураг дээр ажиллах, єгсєн градусын дагуу нуувч олох зэрэг олон сонирхолтой тэмцээнvvдийг оролцогч байгууллагуудын дунд зохион байгуулж, Худалдаа, хєгжлийн банкны С.Мєнхбат ахлагчтай баг нийт тэмцээнvvдэд амжилттай оролцож, Шилжин явах цом, Тэргvvн байрны эзэн боллоо.

“ГрэйпСити Монгол” ХХК-аас жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн нь жилээс жилд хvрээгээ тэлж, оролцогч байгууллагууд нэмэгдсээр байгаа ба энэ жил нийт 19 баг оролцжээ.

Явган аяллын баг тамирчид Жуковын музейгээс Тоньюкvкийн хєшєєгєєр дайран Ар Жанчивлан хvртэл нийт 20 км замыг туулж, амралтын єдрvvдийг спортын эрvvл эрч хvчээр амьсгалан єнгєрvvллээ. Уг тэмцээнд тэргvvн байр эзэлсэн банкныхаа нийт баг тамирчид