Нүүр | English   
TDB Интернэт банкTDB TDB TDB Харилцах дансTDB TDB TDB Картын дансTDB TDB TDB TDBTDBTDBTDB TDB
Худалдаа Хөгжлийн Банк

Маржин арилжаа

Манай банк харилцагчиддаа маржин арилжаа гэсэн нэгэн шинэ бүтээгдэхүүнийг хүргэж байгаа бөгөөд үүгээр дамжуулан харилцагч нар маань өөрсдийн хүсэлтээр олон улсын зах зээлд шууд оролцож ашиг олох боломжтой юм.
Маржин арилжаа хийхийн тулд харилцагч өөрийн маржин дансдыг барьцаалан банктай маржин арилжааны гэрээ байгуулах бөгөөд харилцагч өөрийн хөшүүргийг сонгон гэрээнд заасан нөхцлийн дагуу ашиг олох зорилгоор банктай арилжаа хийдэг. Арилжааны хөшүүрэг 1-20 хүртэл байх бөгөөд харилцагчийн нээж болох позицийн дүн нь барьцаа хөрөнгийг хөшүүргээр үржүүлсэн дүнгээс хэтрэхгүй байна.

Маржин арилжаанд оролцогчид олон улсын мөнгөний зах зээл дээр чөлөөтэй хөрвөдөг гадаад улсын валютууд буюу USD, EUR, JPY, GBP, CHF, AUD, CAD мөн олон улсын стандартад хүртэл цэвэршүүлсэн трой унцаар  илэрхийлэгдэх биет бус алт, мөнгө,  тухайн үед арилжаа хийх боломжтой санхүүгийн бусад хэрэгслүүдээр арилжаа хийж болно.
Маржин данс гэж зөвхөн арилжаа хийх зорилгоор харилцагчийн банкинд нээсэн харилцах, хугацаагүй хадгаламжийн данс болон маржин арилжааны тусгай данс байх ба харилцагч төгрөг, ам.доллар, евро, алтны дансдыг барьцаа болгож болно. Маржин дансны доод үлдэгдэл иргэдийн хувьд 50,000.00 ам.доллараас дээш, байгууллагын хувьд 100,000.00 ам.доллараас дээш байна. Барьцаа хөрөнгөнд банк хүү, шимтгэлийн ерөнхийн нөхцөлд заансы дагуу хүү төлнө.

Харилцагч маржин арилжаа хийхдээ зөвхөн ашиг олох зорилгоор нээсэн позицоо хаах бөгөөд арилжааны төлбөрийг биетээр гүйцэтгэдэггүй. Харилцагчид спот, форвард, своп, опшин арилжаа хийх бөгөөд мөн олон улсын зах зээл дээр арилжааны захиалга өгч болдог.

Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр харилцагч өөрийн хөрөнгийг ихэсгэсэн дүнгээр арилжаа хийж, олон улсын санхүүгийн зах зээлд чөлөөтэй оролцох боломжтой болно гэсэн үг юм.

Та маржин арилжааны данс нээлгэхийн тулд дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

Иргэний хувьд:
1. Маржин арилжааны данс нээлгэхийг хүссэн өргөдөл /банкнаас өгсөн маягтын дагуу/
2. 1 хувь цээж зураг.
3. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
4. Тухайн иргэний товч анкет /банкнаас өгсөн маягтын дагуу/

Хуулийн этгээдийн хувьд:
1. Маржин арилжааны данс нээлгэхийг хүссэн өргөдөл /банкнаас өгсөн маягтын дагуу/
2. Бүртгэх  байгууллагаас олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Татварын газрын дэргэдэх Улсын бүртгэлийн алба болон Гадаадын хөрөнгө, гадаад худалдааны агентлаг).
3. Тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага/ удирдлагаас маржин арилжааны гэрээ байгуулан маржин арилжаа хийхийг зөвшөөрсөн шийдвэр.
4. Арилжаа хийх эрх бүхий албан тушаалтны овог, нэр , гарын үсгийн маяг, тамга, тэмдгийн дардас. Эдгээрийг нотариатаар баталгаажуулсан байна.
5. Банкнаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.

Холбоо барих, Маржин арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Худалдаа, хөгжлийн банк
Хөрөнгө Зохицуулалтын газар
Утас: (976-11) 328229, 319708
Факс: (976-11)321142
Call center: (976-11)331133
Э-шуудан: davaajav@tdbm.mn

2009-08-17

Мэдээлэл
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.

Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо

Мэдээлэл авах хаягаа бүртгүүлнэ үү.
Төлбөрийн карт
www.bankcard.mn
Интернет Банк
www.ebank.mn
ЖДБ эрхлэгчдийн гарын авлага  
mongolia.smetoolkit.org/mongolia/mn  
© Copyright 2009. Trade & Development Bank.  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Холбоо барих | Сайтын бүтэц | Шагнал | ХХБ-ны АТМ-ын байршил