Нүүр | English   
TDB Интернэт банкTDB TDB TDB Харилцах дансTDB TDB TDB Картын дансTDB TDB TDB TDBTDBTDBTDB TDB
Худалдаа Хөгжлийн Банк

Алтны данс

Зуун зууны турш алт нь хөрөнгөө байршуулах, хадгалах болон хамгаалах хэрэгсэл болон ашиглагдаж ирсэн билээ. Тэр ч утгаараа ихэнх улс гүрнүүдийн төв банкууд улсын валютын нөөцийнхөө нэгээхэн хэсгийг алтанд байршуулдаг юм. Алт нь ялангуяа инфляциас хамгаалах хэрэгсэл болон ашиглагдаж, инфляци өндөр байх үeд өөрийн үнэ цэнээ хадгалж байдгаараа давуу талтай.
Сүүлийн үеийн олон улсын санхүүгийн хандлагыг авч үзэхэд эдийн засаг, зах зээлийн тогтворгүй байдал, геополитикийн хурцадмал асуудлууд нь хөрөнгө оруулагчид,  түүнчилэн хувь хүмүүсийн ”хатуу хөрөнгө” болох алтанд мөнгөө байршуулах явцыг түргэтгэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үeийн жишээг дурьдахад 2004 оны 11-р сард Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэлсэн алтны санд eрдөө 7 хоногийн дотор 100 гаруй тонн алтны хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Алтны данс нь харилцагчидад шинэлэг, зардал багатай, уян хатан хэлбэрээр алтны зах зээлд оролцож алтанд хөрөнгө оруулах боломжийг олгож байдаг. Энэхүү дансыг нээлгэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд болон бусад сонирхсон талууд биeт алт худалдан авахад үүсдэг элдэв бэрхшээлээс зайлсхийх боломжтой болоод зогсохгүй хэрэв үр ашигтай гэж үзвэл өөрийн мөнгөн хөрөнгөө алтанд байршуулах, алтанд хөрөнгө оруулах, мөн энэ дансыг санхүүгийн мeнeжмeнтийн хэрэгсэл болгож ашиглах боломжтой болно.
Та өөрийн алтны дансанд алт худалдан авах замаар алтанд хөрөнгө оруулалт хийх бөгөөд хэзээ хүссэн цагтаа алтны данс дахь алтаа эргүүлэн худалдаж болно. Өөрөөр хэлбэл Та алт худалдан авснаар таны дансанд алт биет бус хэлбэрээр байрших бөгөөд энэхүү алтны үнэ цэнэ нь олон улсын алтны захтай уялдан байнга өөрчлөгдөж байх юм. Ингэхдээ банкнаас тухайн өдрийн олон улсын зах зээл дээрх алтны үнэтэй уялдуулан дансны алтыг худалдан авах болон худалдах ханшийг тогтоож байх бөгөөд та эдгээр ханшаар хүссэн үедээ алт худалдан авах буюу дансан дах алтаа худалдаж болно.  
Та бидэнтэй харилцан тохиролцсноор хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд бид таны алтыг биет хэлбэрээр нь Лондон дахь өөрийн олон улсын чанартай томоохон корреспондент банкинд хадгалуулах бөгөөд хэрэв хүсвэл Таны алтыг Монголд авчиран биет хэлбэрээр нь олгох боломжтой. Алтны данснаас алтыг биет хэлбэрээр нь олгох тохиолдолд талууд харилцан тохиролцож тусгай гэрээ байгуулсны үндсэн дээр олгодог. 

Алтны дансны давуу талууд:

Зардал маш бага:
Уламжлал ёсоор биет алт худалдан авч гэртээ хадгалах нь төрөл бүрийн эрсдэл дагуулаад зогсохгүй хадгалалт хамгаалалт, худалдан авалттай холбоотой төрөл бүрийн зардал гаргахад хүргэдэг бол дансны алт худалдан авснаар харьцангуй бага зардал гаргаж элдэв эрсдлээс хамгаалагдах болно.

Боломжит хэмжээ:
Багахан хэмжээний буюу 10 грамм жинтэй алт худалдан авах боломжтой болсноор Та биет алт худалдан авах үед үүсдэг жингийн доод хязгаарлалтыг даван гарч чадна.

Уян хатан байдал:
Та алтны данс нээлгэснээр хүссэн үедээ биет бус алт худалдан авах буюу худалдах боломжтой.

Баталгаатай:
Таны данс дахь алт нь Банк дахь гулдмай хэлбэртэй биет алтаар буюу Банкны харилцагч Олон улсын чанартай банкуудад биет хэлбэрээр эсвэл мөнгөн хөрөнгө хэлбэрээр хадгалагдах болно.

Хөрөнгө оруулалтын хугацаа, хөрвөх чадвар:
Та урт хугацаанд хөрөнгө оруулсан эсвэл богино хугацааны ханшийн өсөлтөөс ашиг олох зорилгоор алт худалдан авсан эсэхээс үл хамааран хэзээ хүссэн үедээ данс дахь алтаа эргүүлэн худалдах боломжоор хангагдана.

Мэргэжлийн үйлчилгээ:
Та тус банкинд алтны данс нээлгэж үйлчлүүлснээр олон улсын алтны зах зээл, үнэ ханшийн талаар мэдээ мэдээллээр тогтмол хангагдах боломжтой болох юм. 

Данснаасаа биет алт авах боломж:
Хэрэв Та нэмэлт зардлыг төлөхөөр зөвшөөрч, урьдчилсан шаардлагуудыг хангавал таны дансан дахь алтыг олон улсын стандартад хүртэл цэвэршүүлсэн, тусгай сертификат бүхий гулдмай алтаар сольж өгөх боломжтой.


Холбоо барих, Алтны дансны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Худалдаа, хөгжлийн банк
Хөрөнгө зохицуулалтын газар
Утас: (976-11) 328229, 31 97 08, 319709
Факс: (976-11) 32 11 42
Call center: (976-11)33 11 33
Э-шуудан: gantumur@tdbm.mn, davaajav@tdbm.mn

Алтны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

www.gold.org
www.thebulliondesk.com

 

2009-08-17

Мэдээлэл
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.

Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо

Мэдээлэл авах хаягаа бүртгүүлнэ үү.
Төлбөрийн карт
www.bankcard.mn
Интернет Банк
www.ebank.mn
ЖДБ эрхлэгчдийн гарын авлага  
mongolia.smetoolkit.org/mongolia/mn  
© Copyright 2009. Trade & Development Bank.  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Холбоо барих | Сайтын бүтэц | Шагнал | ХХБ-ны АТМ-ын байршил