|
Алтны арилжаа Худалдаа, хөгжлийн банк алт олборлогч аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтын ажиллагаатай байдаг бөгөөд тэдгээрт зээл олгох, алтны тооцоо ба гадаад төлбөр тооцоог нь түргэн шуурхай гүйцэтгэхэд байнга анхаарал тавьж ажилладаг юм. Худалдаа, хөгжлийн банк нь 2000 оноос эхлэн алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авч эхэлсэн бөгөөд энэ тал дээр тодорхой хэмжээний дадлага, туршлага хуримтлуулсан билээ. Мөн манай банк алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад алтаа худалдах үед нь шуурхай, соёлтой үйлчилж сүүлийн үеийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах бөгөөд алтаа барьцаалан зээл авах, опшин хэлбэрээр арилжаа хийх зэрэг боломжуудыг санал болгож байна.
Та манай банкинд алтаа худалдснаар дараах боломжийг бид Танд олгоно.
Таны харилцах данс аль банкинд байршдагаас үл хамааран бид Таны алтны үнийг тэр дор нь түргэн шуурхай шилжүүлэх бөгөөд сүүлийн үеийн зах зээлийн мэдээллийг авах боломжтой юм.
- Манай банк сар бүрийн эхэнд өмнөх сарын алтны үнийн хөдөлгөөн, үнэ өөрчлөгдсөн шалтгаан, үнэт металлын зах зээлийн үнэ ханшийн ирээдүйн хандлага, алтны ханшийн график зэргийг багтаасан мэдээллийг өөрт алт тушаагч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлдэг.
- Та сорьц нь гараагүй байгаа алтаа барьцаалан өөрийн алтны баримжаа үнийн 80 хүртэл хувьтай тэнцүү хэмжээний зээл авах боломжтой.
- Хэрэв Та зээл аваад тэр өдөртөө сорьцын актаа авчирч, алтаа худалдах хэлцэл хийвэл банк зээлийн хүү тооцохгүй.
- Харин Та зээл авсан боловч тэр өдөртөө хэлцлээ хийгээгүй тохиолдолд банк хүү тооцох бөгөөд хүү нь 1.5% байх болно.
- Танд олон улсын практикт түгээмэл ашиглагддаг санхүүгийн хэрэгсэл болох опшинг санал болгож байна. Та манай банкнаас худалдах эрхийн буюу put опшин худалдан авснаар ирээдүйд учирч болзошгүй үнэ унах эрсдлээс урьдчилан сэргийлж, ашиг орлогоо баталгаажуулах боломжтой болж байна.
- Бид алт олборлогч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсаны үндсэн дээр алт худалдан авдаг бөгөөд энэ нь Таны алтны орлогыг аливаа хөндлөнгийн этгээд завшихаас найдвартай хамгаалах эрх зүйн үндэс болж, Таны эрх ашгийг хамгаалах болно.
Холбоо барих, Алтны арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Хөрөнгө Зохицуулалтын газар Утас: (976-11) 328229 Факс: (976-11) 321142 Call centre: (976-11) 331133 Э-шуудан: davaajav@tdbm.mn, g.enkhbat@tdbm.mn 2009-08-17
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|