Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Интернэт банк

Худалдаа, хөгжлийн банк нь харилцагч таны үнэт цагийг хэмнэх, банкны үйлчилгээг шуурхай хүргэх, банкинд ирэлгүйгээр дансаа цаг хугацаа, орон зайнаас үл хамааран удирдах боломжийг олгодог интернэт банкны үйлчилгээг 2005 оноос хойш өнөөг хүртэл үзүүлж байна.

Одоо Та бүхэн өөрийн хэрэгцээнд тааруулан ХХБ-ны интернэт банкны гурван төрлийн багцаас сонгон үйлчлүүлэх боломжтой боллоо.

Багцын төрөл:

  • iBank  - Дансны хуулга болон лавлагаа авах үйлчилгээ.
  • iBank Plus -  iBank багцын үйлчилгээг авахаас гадна өөрийн данс хооронд, банк хооронд бага дүнтэй гүйлгээг нууцлалын төхөөрөмжгүй хийх үйлчилгээ.
  • iBank Premium – iBank Plus  багцын үйлчилгээг авахаас гадна гадаад шилжүүлэг хийх, нэхэмжлэл төлөх, цалин тавьж олгох өндөр дүнтэй гүйлгээг нууцлалын төхөөрөмжийн тусламжтайгаар хийх үйлчилгээ.

Үйлчилгээ:

  • Өөрийн данс хооронд гүйлгээ хийх;
  • Банкны салбар хооронд гүйлгээ хийх;
  • Бусад арилжааны банк руу гүйлгээ хийх;
  • Гадаад гуйвуулга хийх;
  • Дансны хуулга, гүйлгээг харах;
  • Дансны мэдээлэл харах;
  • Банкнаас захидал, мэдээлэл хүлээн авах;
  • Банк руу захидал илгээх;
  • Хугацаатай хадгаламжийн хугацааг сунгах;
  • Валютын арилжаатай гүйлгээ хийх (Валютын арилжаатай гүйлгээ Улаанбаатар хотын цагаар зөвхөн ажлын өдрүүдэд 9.30-21.00 цагийн хооронд хийгдэнэ).

Та манай банкны харилцах, хадгаламж болон картын данс эзэмшигч байхад үйлчилгээнд хамрагдаж болно.

Давуу тал:

  • Цаг хугацаа, хөрөнгө хэмнэх;
  • Өндөр нууцлал бүхий;
  • Интернэтэд холбогдсон дэлхийн өнцөг булан бүрээс банкны үйлчилгээг авах;
  • Интернэтийн сүлжээ бүхий сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай гар утаснаас хандах;
  • Давхар хяналттай хэрэглэгчийн эрх нэмж үүсгэн ашиглах; (хэрэв байгууллага бол нягтлан бодогч гүйлгээг шивж оруулсны дараа, захирал гүйлгээг хянаж, батлах боломжтой)
  • Гүйлгээний загвар үүсгэх;
  • Төлбөрөө урьдчилан захиалах;
  • Гүйлгээ амжилттай хийсэн даруй таны электрон шууданд гүйлгээний мэдээлэл ирнэ.

Нууцлал:

Харилцагчийн мөнгөн хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бид интернэт банкны үйлчилгээнд нууцлалын олон төрлийн хамгаалалтын хэрэгслийг ашигладаг. Үүнд:

  • Нэвтрэх нууц үг
  • Гүйлгээний нууц
  • Нэг удаагийн нууц үг
  • Thawte сертификат

Нэг удаагийн нууц үг гэдэг нь нэг удаа ашиглагдаж, дахин ашиглах боломжгүй нууц үг юм. Манай банк нь ING, HSBC, Deutsche Bank зэрэг дэлхийн нэр хүнд бүхий банкуудын ашигладаг VASCO GO3 төхөөрөмжийг интернэт банкны үйлчилгээнд ашиглаж байна.

Хүү, шимтгэл:

  • Жилийн хураамж – 10 000 төгрөг
  • Гүйлгээний хураамж – 200 төгрөг
  • Васко төхөөрөмж – 50 000 төгрөг
  • Банкинд ирж нууц үг солиулах - 1 000 төгрөг

Бүрдүүлэх материал:

ААН, байгууллага:

  • Үйлчилгээнд хамрагдах тухай албан хүсэлт;
  • Нэмэлт үйлчилгээ авах хүсэлт (маягтыг банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу).

Иргэд:

  • Иргэний үнэмлэх;
  • Нэмэлт үйлчилгээ авах хүсэлт (маягтыг банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу).
Интернэт банкны гарын авлага

Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

1977 (7/24) tdbm.mn/facebook
133133 tdbm.mn/twitter
info@tdbm.mn www.tdbm.mn
+ 976 70161988 (7/24 / гадаадаас холбогдож байгаа тохиолдолд энэ дугаарлуу залгана уу)

2013-03-27

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.