|
Валютын арилжаа Худалдаа, хөгжлийн банк нь валютын арилжааны эргэлт, үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, шинэ дэвшилтэт технологоороо дотоодын валютын арилжааны зах зээл дээр тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд харилцагчиддаа валют арилжааны цогц үйлчилгээ үзүүлэхийг анхааран ажиллаж байна. Тус банкнаас харилцагчиддаа өгч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний гол зорилго нь тухайн харилцагчийн валютын эрэлт, нийлүүлэлтийг зах зээлийн боломжит түвшинд түргэн, шуурхай хангах явдал юм. Бид таны хэрэгцээнд зориулж USD, EUR, GBP, CHF, JPY, RUB, CNY, KRW, AUD, CAD, NZD, HKD, SGD, SEK зэрэг олон улсын зах зээл дээр чөлөөтэй арилжаалагддаг валютуудыг төгрөг болон бусад голлох валютуудын эсрэг арилжаа хийж өгч үйлчилж байна. Манай банк харилцагчийн хүсэлтээр шаардлагатай байгаа валютын хэрэгцээг ямар ч хугацаанд ханшийн уян хатан бодлогоор дамжуулан хангадаг бөгөөд дотоодын банк санхүүгийн зах зээл дээр хамгийн ашигтай ханшийг танд санал болгож байна.
Та тус банктай харилцсанаар өөрийн валютын хэрэгцээг хангаад зогсохгүй валютын эрсдлээс хамгаалах спот, форвард, свап болон худалдан авах опшин хэлцлийг банктай хийж болно.
Валютын арилжааны хувьд Худалдаа, хөгжлийн банк нь дотоодын банк санхүүгийн зах зээл дээр мөн түүнчлэн ханшийн шатлалт тогтолцоог хамгийн түрүүнд бий болгосноор харилцагч өөрийн хэрэгцээт валютын эх үүсвэрийн дүнгээс хамааруулан ханшийн хувьд тодорхой хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.
Ханшийн тогтолцоо нь: - 5,000 ам.доллар хүртэл - 5,001.00-50,000.00 ам.доллар хүртэл - 50,001.00 ам.доллараас дээш
Валютын арилжаанд оролцох тал валютын эх үүсвэрийн дүнгээс хамааруулан ханшийн шатлалыг сонгох бөгөөд банк нь томоохон харилцагчид мөн тогтмол, идэвхитэй арилжаа хийдэг харилцагч нартаа тухайн ханшин дээр хөнгөлөлт үзүүлэн, арилжааны гүйлгээтэй холбогдох бусад боломжуудыг олгодог. Мөн бид харилцагчиддаа дотоодын болон олон улсын зах зээлийн талаар мэдээллийг байнга өгдөг. Валютын арилжаа нь бэлэн ба бэлэн бус гэсэн хэлбэрээр явагддаг бөгөөд бэлэн гэдэг ойлголтонд валютыг бэлнээр гар дээрээ хүлээн авах гэж хялбарчлан ойлгож болно. Үүнд нэг зүйлийг анхааруулахад тухайн валютыг бэлнээр авахдаа төлбөрийг дансаар, бэлнээр шилжүүлсэн эсэхээс үл хамаарч зөвхөн арилжаалагдсан валютын хувьд авч үзнэ.
Холбоо барих, Валютын арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Хөрөнгө зохицуулалтын газар Утас: (976-11)328229, 319708 Факс: (976-11)321142 Call center: (976-11)331133 Э-шуудан: davaajav@tdbm.m 2009-08-17
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|