|
Түгээмэл асуултууд Замын чек
ХХБ-нд замын чекийн ямар төрлийн үйлчилгээ байдаг вэ? Американ экспресс замын чек худалдах Бусад банк, санхүүгийн байгууллагаас гаргасан замын чек төлбөрт хүлээн авах
Ямар валютаар замын чек худалдаж авах боломжтой вэ? Та алба, амины ажлаар гадаадад зорчих бол дэлхийн зах зээл дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг ам.доллар, евро, фунт стерлинг, австрали доллар, канад доллар зэрэг валютын Американ Экспресс замын чекийг манай банкнаас худалдан авч болно.
Замын чек худалдаж авахад юу анхаарах вэ? Чек худалдаж авсан банкны баримт, дагалдах хуудсуудыг чекнээсээ тусд нь хадгалах хэрэгтэй. Хэрэв та замын чекээ алдаж үрэгдүүлбэл, дээрх баримтуудыг үндэслэн чекээ нөхөж авах боломжтой. Банкны ажилтны дэргэд нэг дэх гарын үсгээ чекнийхээ дээд шугамд зурна. Мөн гадаад улс оронд хэрэглэх үедээ мөнгө солиулах банк, агентын ажилтны дэргэд чекнийхээ доод шугаманд хоёр дахь гарын үсгээ зурж, огноог бичиж чекээ баталгаажуулна.
Ямар төрлийн замын чекүүдийг бэлэн мөнгөөр солих боломжтой вэ? Mastercard, Citicorp, American Express, Visa, ThomasCook зэрэг санхүүгийн байгууллагуудын ам.доллар, евро, фунт стерлинг, канад доллар, австрали доллар, иен, Швейцарь франкын замын чекүүдийг бэлэн мөнгөөр солих боломжтой.
Гадаадад зорчихдоо замын чек биедээ авч явах нь ямар ач холбогдолтой вэ? Энэ нь бэлэн мөнгө биедээ авч явснаас найдвартай, баталгаатай бөгөөд мөнгөө хаяж үрэгдүүлэх, хулгайд алдсан тохиолдолд 24 цагийн дотор нөхөн авах бүрэн боломжтой юм.
Замын чекээ хаясан тохиолдолд ямар баримт бүрдүүлэх вэ? Та замын чекээ хулгайд алдаж үрэгдүүлсэн тохиолдолд:
- Паспорт эсвэл иргэний үнэмлэх
- Замын чекийн дагалдах хуудас
- Алдсан тухай цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн мэдэгдэл
- Банкнаас олгох “Замын чекийн нөхөн олговор” маягтыг бөглөх
Замын чекийн хугацаа хэтэрвэл яах вэ? Замын чекүүдэд тодорхой заасан хугацаа байдаггүй тул Та хэзээ ч хэрэглэж болно.
Замын чекэнд хоёр гарын үсэг зурсан бол яах вэ? Хэрэв замын чекэн дээр чек эзэмшигчийн хоёр гарын үсэг зурагдсан бол чекний “This cheque to the order of” гэсэн шугаманд таны нэрийг бичсэн эсэхийг шалгах ёстой. Манай банкинд хандан тухайн чекийг шалгуулж болно. /алдагдсан, хэвийн гэх мэт /
Замын чек бэлэн мөнгөөр солиход шимтгэл төлөх үү? Зарим улс оронд замын чекийг бэлэн мөнгөөр солиулахад үйлчилгээний шимтгэл авдаг. Мөн үүний зэрэгцээ замын чекийг шимтгэлгүй сольдог 87,000 гаруй үйлчилгээний цэгүүд дэлхийн өнцөг булан бүрт байрладаг бөгөөд үүнийг та дараах вэб сайт-аас үзэж болно. htp://travel.americanexpress.com/tcintl/feefreelocator/
Нэрийн чек
ХХБ-нд нэрийн чекийн ямар төрлийн үйлчилгээ байдаг вэ? - ХХБ-ны нэрийн чекийг худалдах - Бусад банкнаас гаргасан олон улсын нэрийн чекийг төлбөрт хүлээн авах
ХХБ-наас худалдаж авсан чекээ ашиглаагүй бол төлбөрөө буцааж авч болох уу? Хэрэв Та чекээ ашиглаагүй бол чекнийхээ төлбөрийг хүчингүй болгож төлбөрөө буцааж авч болно. Та ашиглаагүй чекээ мөн чек худалдаж авсан банкны баримтаа авчрах ёстой.
ХХБ-наас худалдаж авсан чекээ алдаж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авч болох уу? Бид тухайн чекийг алдаж үрэгдүүлсэнтэй холбогдуулан гадаадын банкинд зарлуулж, хүчингүй болгоно. Үүнтэй холбогдох шимтгэлийг та банкинд төлөх ба дараах зүйлсийг авчрах ёстой.
- Чек худалдаж авсан банкны баримт
- Чекээ эсвэл мөнгөө нөхөж авахыг хүссэн харилцагчийн хүсэлт
- Паспорт эсвэл иргэний үнэмлэх
ХХБ-наас худалдсан нэрийн чекийн төлбөрийг хэн дамжуулах вэ? Харилцагч нь худалдаж авсан чекээ төлбөр хүлээн авагчид өөрөө дамжуулах үүрэг хариуцлагатай. Энэ төлбөр нь ихэвчлэн гадаадын байгууллага, хувь хүнд ямар нэг төлбөрийг бусад бичиг баримтуудын хамт /гишүүний хураамж, элчингийн хураамж, сургуулийн төлбөр, элсэлтийн хураамж, хандив гэх мэт/ шуудангийн хаягаар илгээх төлбөр байдаг.
Нэрийн чек нь, замын чекийн адил хугацаагүй байдаг уу? Нэрийн чекийн төлбөр нь чек бичигдсэн өдрөөсөө хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байдаг. /Зарим олон улсын “Money Order” нь 1-3 жилийн дотор хүчинтэй, “US Treasury” чекний төлбөр нь 1 жилийн хугацаанд хүчинтэй байдаг./
Би чекээ өөр хүнд шилжүүлсэн тохиолдолд, чекний төлбөр хийгдэх боломжтой юу? Хэрэв чекийн төлбөр хүлээн авагч нь чекээ бусдад тодорхой шалтгааны улмаас дамжуулсан тохиолдолд, банк дараах баримтуудыг шаардана:
- Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх /төлбөрөө шилжүүлэх учир шалтгаан, чекийн дугаар, дүн, хоёр талын иргэний үнэмлэхийн дугаар зэргийг багтаасан байна/
- Хоёр талын паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Төлбөр хүлээн авах этгээдийн хүсэлт
Бусад банк, байгууллага, иргэдээс олгосон нэрийн чекээр үйлчлүүлж болох уу?
Манай банк дараах төрлийн англи хэл дээр бичигдсэн олон улсын нэрийн чекийг төлбөрт хүлээн авч төлбөрийг олгодог.
- Банкны нэрийн чек /Bank draft
- Байгууллагын чек /Company cheque
- Иргэд, хувь хүний чек /Personal cheque
- International Money Order
- US Treasury Cheque
- Official cheque
- Cashier’s cheque
2009-08-21
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
 |
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
|
 |
Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.
|
 |
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний Ивээн тэтгэгчдийн тоглолт ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж, өчигдөр Аваргын алтан цомыг Худалдаа, хөгжлийн банкны баг хүртлээ.
|
|