Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Нэрийн чек

Худалдаа, хөгжлийн банк нь 1992 оноос эхлэн бэлэн бус төлбөр тооцооны хялбар, соёлтой хэрэгсэл болох нэрийн чекийн үйлчилгээг үзүүлж байна.

ХХБ дараах 3 төрлийн нэрийн чекийг санал болгож байна.

Стандарт Чартеред банкны ам.долларын чек
HSBC банкны фунт стерлингийн чек
OCBC банкны сингапур долларын чек

Нэрийн чекийг худалдах болон буцаах шимтгэл: 

Нэрийн чек Мөнгөн дүн Шимтгэл
Стандарт Чартеред банкны ам.долларын чек 1-500 ам. доллар 8 ам. доллар 
500.01-1,000 ам. доллар 10 ам. доллар 
1,000.01-5,000 ам. доллар      20 ам. доллар  
5,000.01-ээс дээш ам. доллараас   35 ам. доллар
HSBC банкны фунт стерлингийн чек 1-250 фунт стерлинг  2 фунт стерлинг
250.01-550 фунт стерлинг 5 фунт стерлинг
550.01-2,500 фунт стерлинг 10 фунт стерлинг 
2,500.01-ээс дээш фунт стерлинг   18 фунт стерлинг
OCBC банкны Сингапур долларын чек 1-800.00 сингапур доллар 8 сингапур доллар
800.01-1,600 сингапур доллар 16 сингапур доллар
1,600.01-8,000.00 сингапур доллар 30 сингапур доллар
8,000.01-ээс дээш сингапур доллараас 55 сингапур доллар

Давуу тал:

  • Хамгийн хялбар аргаар түргэн шуурхай төлбөр тооцоогоо гүйцэтгэнэ;
  • Олон улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэнэ;
  • Бэлэн мөнгөний аливаа эрсдлээс бүрэн хамгаалагдана;
  • Алдагдсан буюу үрэгдсэн тохиолдолд нөхөн авах боломжтой.

ХХБ-наас нэрийн чек худалдан авахад дараах материалыг бүрдүүлнэ:

ХХБ-наас олгох “Банкны нэрийн чек худалдан авах өргөдөл” маягтыг бөглөнө.
Дараах өгөгдлүүд англи хэл дээр бичигдэх бөгөөд чек бичих үндсэн мэдээлэл болдог.

  • Төлбөр хүлээн авах байгууллагын нэр
  • Төлбөр шилжүүлэх дүн
  • Төлбөрийн утга буюу төлбөрийн зориулалт
  • Иргэний үнэмлэх болон паспорт

Банкны нэрийн чек нь банкны ажилтны тодорхой зэрэглэл бүхий гарын үсгээр баталгаажсан байх бөгөөд олгогдсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байдаг.
Хэрэв уг чекний хугацаа хэтэрвэл чекний төлбөрийг анх худалдан авсан бичиг баримтанд үндэслэн буцаан авч болдог.

Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

1977 (7/24) tdbm.mn/facebook
133133 tdbm.mn/twitter
info@tdbm.mn www.tdbm.mn
+ 976 70161988 (7/24 / гадаадаас холбогдож байгаа тохиолдолд энэ дугаарлуу залгана уу)

2013-03-27

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний Ивээн тэтгэгчдийн тоглолт ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж, өчигдөр Аваргын алтан цомыг Худалдаа, хөгжлийн банкны баг хүртлээ.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.