|
Түгээмэл асуултууд Картын төрлүүд
Байгууллагын карт гэж юу вэ? Байгууллагын карт бусад хувь хүний картаас ялгагдах зүйл юу вэ? Байгууллагын карт нь үндсэн 3 төрөлтэй. Үүнд:
- Бизнес карт
- Бизнес зээлийн карт
Байгууллагатай холбоотой төлбөр тооцоог ажилтан хувиараа төлөх биш энэхүү бизнес картыг ашиглан төлөх боломжтой юм. Байгууллагын картын төлбөр тооцоог байгууллага хариуцахаас гадна дансандаа хяналт тавихад хялбар болно. Байгууллагын картын дансанд холбогдсон хэд хэдэн карт эзэмшигч байж болох бөгөөд үүнийг байгууллага өөрөө тогтоож өгнө. Мөн картан дээр карт эзэмшигчийн нэр байхаас гадна байгууллага компанийн нэр бичигдсэн байдаг.
Хувь хүн кредит карт авч болох уу? Хувь хүн кредит зарчмаар Платинум картыг ашиглах боломжтой мөн дебит картанд кредит лайн /credit line/ нэмж ашиглаж болно.
Бизнес зээлийн картын лимитийг ямар хэмжээтэй олгох вэ? Энэхүү картыг тус банкинд харилцах данстай, дансны орлого тогтмол байдаг харилцагчид олгох ба лимитийн хэмжээг тухайн байгууллагын төлбөрийн чадвараас хамааран тогтоодог.
Бизнес карт, Бизнес зээлийн карт хоёрын ялгаа юу вэ? Бизнес карт: Урьдчилан дансандаа мөнгөө байршуулсны дараа картыг ашигладаг. Бизнес зээлийн карт: Картыг төлбөр тооцоонд тогтоосон лимитийн дагуу ашигласны дараа төлбөрөө төлдөг.
Американ экспресс корпорейт карт яаж авах вэ? Заасан бүрдүүлбэрийг бүрдүүлсний дараа AMEX компаниас карт олгох эцсийн шийдвэрийг гаргадаг. ХХБ-ны Иргэдийн банкны газраас холбогдох танилцуулга, бүрдүүлэх материалыг авна. Энэ карт нь зээлийн карт бөгөөд төлбөрийн чадвар сайн харилцагч байгууллагууд барьцаа хөрөнгө байршуулан авдаг.
Бизнес картын хуулгыг яаж авах вэ? Бизнес картын хуулгыг та http://www.tdbm.mn/ эсвэл https://www.cardcentre.mn/ гэсэн манай банкны цахим хаягуудад хандан авч болох ба тус банкны Картын төвөөс ч авч болно. Бизнес зээлийн картын хуулгыг банкнаас сар бүр бэлтгэн харилцах дансны хуулга хүлээн авах хэсэгт байнга хүргэдэг.
Бизнес картаа хаалгахад яаж хаалгадаг вэ? Байгууллагын нэр дээр ашиглаж буй бизнес картыг байгууллага албан ёсоор мэдэгдсэний үндсэн дээр хаадаг
Бизнес картаа гэмтээх, гээхэд яаж солиулах вэ? Байгууллагын нэр дээр ашиглаж буй бизнес картыг гэмтээх, гээх тохиолдолд мөн л байгууллага албан ёсоор мэдэгдсэний үндсэн дээр шинээр олгодог.
Бизнес картын бүрдүүлбэрийг хаана өгөх ёстой вэ? Байгууллагын картын бүрдүүлбэрийг ХХБ-ны аль нэг салбарт хүлээлгэн өгнө.
Бизнес зээлийн картын төлбөрт ямар нэгэн хүү, шимтгэл авдаг уу? Картын төлбөрийг банк сар бүрээр тасалбар болгосон хуулгаар нэхэмжлэх ба хуулган дээр заасан хугацаанд буюу тасалбар болгосон хугацаанаас хойш 15 хоногт багтаан төлбөл ямар нэгэн хүү, шимтгэл байдаггүй. 2012-09-19
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.
|
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
|