|
Харилцах данс Бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэх болон Худалдаа, хөгжлийн банкны зүгээс харилцагчдад үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээнд хамрагдахын тулд та харилцах данстай байх хэрэгтэй. Бид Танд Төгрөгийн болон USD, AUD, HKD, NZD, CNY, JPY, CAD, RUB, CHF, EUR, GBP, KRW, SGD зэрэг гадаад валютын дансдыг ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр нээж үйлчилж байна. Харилцах дансыг Та манай банкны аль ч салбарт нээлгэж болно.
Худалдаа, хөгжлийн банкинд харилцах данстай болсноор Та дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой болно. Үүнд:
Төлбөр тооцооны үйлчилгээ;
- Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийх;
- Бэлэн мөнгийг цүнхээр хурааж, харилцах дансанд шилжүүлэх;
- Дотоодод болон гадаад орнууд руу шилжүүлэг хийх;
- Гадаад худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэх;
- Зээл олгох, түүнтэй холбоотой төлбөр тооцоог хийх;
- Бүх төрлийн чекийн төлбөр тооцоог хийх;
- Факсаар төлбөр тооцоо гүйцэтгэх үйлчилгээнд хамрагдах.
Зээлийн үйлчилгээ
- Автомашины зээл авах;
- Байр орон сууцны зээл авах;
- Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлд хамрагдах;
- Данс улайлгах үйлчилгээ буюу овердрафтын үйлчилгээ авах.
Бусад үйлчилгээ
- Интернэт банкны үйлчилгээ авах;
- SMS банкны үйлчилгээ авах;
- Алтны дансны үйлчилгээнд хамрагдах;
- Алтны арилжаа хийх;
- Маржин арилжаа хийх;
- Валютын арилжаа хийх ;
- Бизнес картын үйлчилгээ авах;
- Ажилчдын цалингийн карт авах;
- Дансны лавлагаа мэдээлэл авах.
Түүнчлэн дараах давуу талуудыг эдлэх болно. Үүнд:
- Тус банкны аль ч салбар дээр харилцах дансаа нээлгэснээс үл хамааран дотоодод болон гадаадад төлбөр тооцоогоо тухайн ажлын өдөртөө багтаан гүйцэтгэх боломжтой;
- Таны төлбөр тооцоо ямар ч саадгүй, найдвартай хийгдэх болно;
- Та өөрийн дансны хуулгыг өдөр, сар, улирал, жилээр гаргуулж авснаар санхүүгийн үйл ажиллагаандаа хяналт тавих боломжтой;
- Харилцах дансны үлдэгдлээс хамаарч банк таны дансны үлдэгдэлд хүү бодох болно;
- Харилцах данстайгаа холбоотой лавлагаа, тодруулгыг банкны архиваас авах боломжтой.
Холбоо барих, Харилцах дансны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Байгууллагын банкны газар Утас: (976-11) 326926, 327029 Факс: (976-11) 318723 Call centre: (976-11) 331133
Холбоотой линкүүд:
2006-10-30
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|