Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Байгууллагын дебит карт

Картын төрлүүд

Байгууллагын дебит карт Байгууллагын кредит карт Түгээмэл асуулт, хариулт

Бизнес дебит карт нь /₮ карт, Виза, MастерКарт-уудаас сонгох боломжтой/ байгууллагын төлбөр тооцоонд зориулагдсан, картын дансан дахь боломжит үлдэгдлийн хэмжээнд гүйлгээ хийх боломжтой дебит карт юм.
Уг карт нь ОЛОН УЛСЫН болон ДОТООДЫН гэсэн 2 төрөлтэй байна.

ХХБ-ны байгууллагын дебит карттай болсоноор ТА:

  1. Дотооддоо болон олон улсад төлбөр тооцоог байгууллагын картаар хялбар, шуурхай хийгдэнэ.
  2. Карт олгоход онцгой шалгуур үзүүлэлт шаардахгүй;
  3. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү тохиромжтой;
  4. Картын дансыг хэдийд ч зузаатгах мөнгө хийх, шилжүүлэг, зарлагын гүйлгээ хийх боломжтой;
  5. Байгууллага болон хувийн зардлыг тусгаарлах;
  6. Байгууллагын төлбөр тооцоондоо хяналт тавьж, бэлэн мөнгөний урсгалыг хянах;
  7. Банк явах хэрэгцээг багасгана;
  8. Картын дансны үлдэгдэлд сарын 0,3% хүү бодогдоно;
  9. Гүйлгээний мэдээлэл хэдийд ч авах боломжтой;
  10. Интернетээр бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломжтой;
  11. Мөн Магнай Трейд, М-Ойл болон Шунхлайгийн ШТС-уудаас шатахуун авбал 1.0%-1.5%-ийн мөнгөн урамшуулал авах боломжтой;

Карт эзэмшигч болохыг хүсвэл доорх бичиг баримтыг бүрдүүлэн өөрт  ойр байрлах ХХБ-ны салбар, ТТ-д хандана уу.

  1. Карт эзэмшихийг хүссэн байгууллагын албан хүсэлт;
  2. Картын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн банкны гэрээт нотариатаар баталгаажуулсан гарын үсгийн маяг, тамга тэмдгийн дардсын загвар / банкны маягтын дагуу/
  3. Харилцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм (банкны гэрээт нотариатаар батлуулсан хуулбарын хамт ), үйл ажилгааны танилцуулга;
  4. Харилцагчийн картын данс нээлгэх болон картын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан эрх бүхий этгээдийн томилсон ТУЗ-ын тогтоол байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурлийн тогтоол;
  5. Банкны бизнес дебит карт эзэмших байгууллагын гэрээ /банкны маягтын дагуу/
  6. Карт эзэмшигчийн өргөдөл /банкны маягтын дагуу/
  7. Карт эзэмшигчийн иргэний бичиг баримт,  иргэний үнэмлэх, гадаад паспорт /банкны гэрээт нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт/
  8. Карт эзэмшигчийн 1 хувь цээж зураг ;
  9. Итгэмжлэгдсэн ажилтны нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл /Тухайн байгууллагын төлбөр тооцоо захиран зарцуулах эрх бүхий ажилтны гарын үсэгтэй байх/

Картын үйлчилгээний нөхцөл

  Дотоодын бизнес дебит  карт /₮карт,Visa/ Олон улсын бизнес дебит карт
Доллар
/Visa, MастерКарт/
Евро
/MастерКарт/
Элсэлтийн хураамж хураамжгүй
Жилийн хураамж 10’000 ₮ 40 $ 30 €
Дансны доод үлдэгдэл 0₮
Дансны үлдэгдэлд бодогдох хүү /жилийн/ 3,6% 1,8% 1,2%

Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

1977 (7/24) tdbm.mn/facebook
133133 tdbm.mn/twitter
info@tdbm.mn www.tdbm.mn
+ 976 70161988 (7/24 / гадаадаас холбогдож байгаа тохиолдолд энэ дугаарлуу залгана уу)

2013-03-27

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.