|
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээл Жижиг Дунд Үйлдвэрлэгчид /ЖДҮ/ ямар ч улс, орны хувьд эдийн засгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь тэд ажлын байр бий болгож нийгмийг ядуурлаас гаргах суурь болж байдаг, зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг байнга эрчимжүүлж шинийг санаачлагч байдаг зэрэг олон давуу талуудтай. Тэднийг дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй, шаардлагатай дэд бүтэц хөгжөөгүй, татварын нэгдсэн бодлого байхгүй зэрэг бэрхшээл хүндрэл тулгарч байгаагийн дээр санхүү зээлийн хэрэгцээ юу юунаас илүү хэрэгцээтэй байдаг. Тэгвэл бид ЖДБизнес эрхлэгчид Та бүхний бизнесийг дэмжих зорилгоор ЖДҮ-ийг дэмжих дараах төрлийн зээлийн үйлчилгээг харилцагч Та бүхэндээ санал болгож байна.
- Эргэлтийн хөрөнгийн зээл
- Тоног, төхөөрөмжийн зээл
- Худалдааны санхүүжилт
- Хөрөнгө оруулалтын зээл
Зээлийн нөхцөл
| |
Төгрөг |
Ам.доллар |
| Зээлийн хэмжээ |
50.0-500.0 сая |
50.0-500.0 мянга |
| Зээлийн хугацаа |
6-36 сар |
| Зээлийн хүү /сараар/ |
1.0%-1.85% |
1.1%-1.8% |
Давуу тал
- Зээлийн хүүг тухайн харилцагчийн бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтээс хамруулаж уян хатан тогтооно.
- Бусад банкинд зээлийн түүхтэй, хугацаа хэтэрсэн зээлийн өргүй зээлдэгчийн зээлийн хүүг бууруулан зээл олгох боломжтой
- Хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацааны төслийн зээлүүд олгогддог
Тавигдах шаардлага:
- Монгол улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг;
- Зээл болон хүүгийн өр төлбөргүй;
- Бизнесийн тогтвортой үйл ажиллагаатай;
- Банкны шаардлага хангасан барьцаа хөрөнгөтэй байх;
- Банкнаас шаардсан бусад материал;
Холбоо барих, Зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Жижиг дунд байгууллагын банкны газар Утас: (976-11) 311768 Факс: (976-11) 311768 Call centre: (976-11) 331133
Холбогдох линкүүд:
2007-05-30
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|